Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Эм, эмийн бодис амтын чадлын хувь хэмжээг тооцох хоёр үндсэн арга
( Лекц )

Б.Дагвацэрэн

 
Абстракт

Ih his previos investigation the author utilized the method of system analysis and simulation which revealed hat the theory of Five Mahabuta and the Three elements as well as the composition method of drugs of Mongolia n-Tsbetan-Ayurvedic traditional medicine is simply based onthe general law of harmony.

Determining on this virtue of harmony principles, the author worked out the new methods of calculation amount percentage of taste properties of the k.ieaicinal substances and drugs, which explain the regulation influence onthe balances of three elements (hisi, shar, hadkan).

The calculation data of the properties of 44 medicinal substances and 1 drugs coorrelates exactly with the traditional value of their properties.

This new method gave possibiliies to select and use suitable drugs according to the situation of the patient and which is described as the basis of the composition of new drugs.

Онолын үндэслэл: Бидний өмнө хийсэн эарим судалгааны дүнгээс үзэхэд бие хэвийн эрүүл орших үед: a/ гурван гэмийн 2 билэг чанар ба эмийн 17 эрдэм, б/ гэмүүдийн "үндсэн билэг чанар” ба тэдгээрт харгалэах амтын 8 чадлын хооронд байгалийн чанартай аливаа тогтолцооны төгс зохиролтой шинжийг илтгэгч 0.618..-тай тэнцүү "алтан огтлол", ба Фибоначчийн S-огтлолтой төстэй, О- огтлолын инвариант утга хадгалагдаж байдаг зүй тогтол илэрсэн юм. /5,6,7/. Өөрөөр хэлбэл Ву/Ү=const ./1/ B/3=const/ 2/ гэсэн харьцаа хадгалагдцаг байна. В-гэмүүдийн үндсэн билэг чанар, В-гэмүүдийн билэг чанар, Ү- эмийн амтын чанар, Э- эмийн эрдэм.

Хүний биед өвчин үүснэ гэдэг нь энэхүү зохиролт харьцаа алдагдахад хүрэх бөгөөд түүнийг эмчлэхийн тулд уг зохиролт харьцааны алдагдлыг хэвийн байдалд нь оруулан "нөхвөрлөж" чадахуйц эмийн амтын эрдэм, чадал төгссөн найрлагатай эм танг хийж, тохируулан хэрэглэнэ гэсэн хэрэг юм. Томъёолол /1/ ба /2/-ыг ашиглан ямар ч эмийн бодис эсвэл эм, танийн, хий, шар, бадганыг дарах эсвэл ихэсгэх амтын чадал ба эрдмийн хувь хэмжээг тооцож хооронд нь харьцуулан жишиж /жишиг итгэлцүүр гэж цаашид нэрлэх/ үнэлгээ өгөх бололцоотой болж байгаа юм.

Нэг. Эмийн бодисын гэмд нөлөөлөх чадлын жишиг итгэлцүүр ЖИ-ийг тооцох

Энэхүү төсөөлж буй хялбар аргаар эмт бодисын ЖИ-г тооцохын тулд эхлээд тухайн эмт бодисын амт, чадал, эрдмийг холбогдох ном, эх сурвалжаас зөв тодруулан мэдэж авна. /1,2,8,9/. Дараа нь тухайн амтын чадлын /эрдмийн/ хувь хэмжээг хүснэгт-1-ыг ашиглан тодорхойлоод гэм тус бүрд харгалзахыг хооронд нь нэмнэ. Эндээс гарсан тоогоо хий, шар, бадганы үндсэн билэг чанарын хувь хэмжээнд хуваахад эмт бодисын чадлын ЖИ гарна.

Өмнө дурьдсан харьцааны Ч/в=ЖИ /1/ томъёог ашиглаж, гүргэмээр жишээ болгон хий, шар, бадганыг дарах ЖИ-г тооцоё. Гүргэм нь амтлаг, өчүүхэн гашуун амтгай, шингэлтийн амт нь мөн амтлаг, сэрүүн, мохдог, зөөлөн, эелдэг, батлаг, эрдэм чадал төгссөн байна. Эндээс үээхэд гүргэмд хийг дарах хүнд, тослог, бадганыг дарах хөнгөн, ширүүн, хурц, халуун чадал байхгүй, зөвхөн шарыг дарах сэрүүн, мохдог чадал агуулагддаг байна. Тэгвэл амтлаг амтанд сэрүүний хувь хэмжээ 5, мохдогийнх -7 тус тус байна. /Хүснэгг 1/ . Гүргэмийн шарыг дарах ЖИ-г тооцоход 5+7:13=0.923 болж байв. Үсүүг жишээ болгон авч мөн хий, шар, бадганыг дарах жишиг итгэлцүүрийг нь тооцож үэье. Ном судраас үзэхэд үсүү нь гошуун, амтлаг, давслаг, исгэлэн амттай амтлагаар шингэнэ. Тослог, сэрүүн, хөнгөн, ширүүн, эелдэг, хурц зэрэг чадал, эрдэмтэй байв. Чадлынх нь хувь хэмжээг амт, амтын эрдэм үүсэх дүнгийн хүснэгт ашиглан тодорхойлоход хийг дарах тослог=4, шарыг дарах сэрүүн=5, бадганыг дарах хөнгөн 9, ширүүн=7, хурц=6 тус тус байлаа. Хийг дарах ЖИ=4:1=0.333 шарыг дарах ЖИ=5:13=0.384 бадганы дарах ЖИ=22:26=0.846 тус тус болж байв. Эндээс харахад үсүү нь хий, шар, бадган гурвыг дарах чадалтай боловч бадганыг дарах чадал илүү ихтэй ажээ. Ийм байдлаар зарим өргөн хэрогцээтэй эмт бодисын жишиг итгэлцүүрийг тооцоолж тодорхойлсны үр дүнг Хүснэгт 2-т харууллаа. Хүснэгтэд хамруулсан эмт бодисын жишиг итгэлцүүрээс үзэхэд эадь, нойтон библин, жамцван, үзэм, жамба, лишь, нэншош, сарабрай, барабрай, агар, сүгмэл нь хийг дарах чадлаараа, цагаан зандан, гавар, гүргэм, нагар гэсэр, домьт, сэржмядаг, дүгмонүн, маруз, гүгэл, шаргаа, дэгд, башиг нь шарыг дарах чадлаараа өндөр байхад цагаан, улаан гаа, үсүү, гагол, бибилин, самаранз, шинца, лалапүд, сэмбрүү зэрэг нь бадганыг илүүтэй дарах чадал ихтэй болох нь харагдаж байлаа. Харин гиван, жуган, агар, лидэр, сороол нь хий, шарыг зэрэг дарах чадалтай байхад цагаан сийра, шудаг, шаргаа зэрэг нь бадган шарын аль алиныг нь их бага хэмжээгээр дарах боломжтой нь харагдаж байна. Түүнчлэн заар, бирянгуу, үсүү, лидэр зэрэг нь хий, шар, бадганы алиныг нь их бага хэмжээгээр дарах үйлдтийг зэрэг үзүүлэх боломжтой ажээ.

Дан эмт бодисын амтыг чадал, эрдмийн ЖИ-г тооцоход санал болгож буй аргыг хэрэглэх явцад доорхи зүйлсийг анхаарч нэгэн мөр болгон мөрдөх нь чухал бололтой. Үүнд:

1.    Олон амт агуулсан эмт болисын чадал, эрдмийг тооцохдоо эх судар номонд бичигдсэн дараалалыг нь харгалзахын зэрэгцээ тухайн гэмийг дарах амтын чадал эрдмийн хамгийн ихийг сонгож болно.

2.    Хий, шар, бадганыг дарах ЖИ-г тухайн эмт бодис бүрд тооцохыг хичээх

3.    Хэрэв тухайн эмт бодисын үндсэн амтанд /сударт бичигдсэн/ уг бодисд байхаар заасан чадал, эрдэм үгүй байвал тухайн амтыг үүсгэсэн махбодийн билэг чанарыг авч тооцож болно. Тухайлбал, Хүдрийн заар гашуун амттай бөгөөд шингэлт нь гашуун. Гэтэл заар тослог эрдмийн хувь хэмжээг агуулдаг гэдэг мөртлөө тэр нь гашуун амтанд үгүй байдаг. Гашуун амт нь ус, хий махбодиос голлон үүсдэг учир усан махбодийн билэг чанарын бүрэлдэхүүнд байх тослогийн хувь хэмжээг тооцоонд авах жишээтэй.

Хоёр. Эмийн амтын чадлын тоо хэмээ /ЖИУ-г тооцох арга

Уламжлалт эм тангийн 3 эмд нөлөөлөх амтын чадлыг тоогоор илэрхийлж харьцуулан үнэлэх жишиг итгэлцүүр /ЖИ/-г тооцох аргыг боловсруулахдаа: 1. Тухайн өвчнийг илааршуулахад буюу аль нэг үе шатыг нь эмчлэхэд зарцуулагдах эмийн дундаж хэмжээг 1 лангаар /3/ буюу 3 граммаар /9/ тооцсон. 2/ Тооцоо хийх хэмжлийн мужийг /1: 10/ байхаар сонгож авсан. хэмжлийн мужийн ийм хязгаарыг сонгосон нь язгуурын 4 махбодийн билэг чанарын бүрэлдэхүүний хувь хэмжээг илэрхийлсэн масштабаар тодорхойлогддогтой холбоотой юм. ЖИ-г тооцохын тулд эхлээд тухайн эм, тангайн жорын найрлаганд орсон эмт бодис бүрийн "эмийн хэрэглэгдэх дундаж хэмжээнд" байх хэмжээг тооцон гаргана. Өвчтөн эмчилгээний явцад ууж болох тухайн эмт бодисын хэмжээг тогтоосны дараа тус бүрийнх нь чадлын хувь хэмжээг тодорхойлно. Үүний тулд дээр тодорхойлогдсон нөхцөл 2 буюу хэмжилтийн нэгжийн хуваарь /хэмжих мужийг/ ашиглана. Үүнийхээ дараа гэм тус бүрийн үндсэн билэг чанарыг дарах буюу ихэсгэх амтын чадлуудын хувь хэмжээний нийлбэрийг хий, шар, бадганы үндсэн билэг чанарын хувь хэмжээний нийлбэрт харьцуулан ЖИ-г гаргаж авна. Нийтлэг томъёо ЖИ=Ч/ВхП байж болно. Ойлгомжтой болгохын үүднээс халууныг дарах Эрхэм-8 хэмээн алдаршсан эмийн, шарыг дарах ЖИ-г тооцож үзье.

Эрхэм-8-ийн жорын найрлага, амт чадлын хувь хэмжээг хуснэгт 3-д харуулав. Тухайн өвчний үед хэрэглэх Эрхэм-8-ийн дундаж хэмжээг /курс эмчилгээ/ 3 граммаар бодоход найрлаганд нь ороод эмт бодис бурийн хэмжээ хоорондоо тэнцүү учраас тус бүрдээ 30:8=3.75 гр байв. Эмт бодис бүрийн жоронд орох хэмжээг бодсоны дараа тэдгээрт байх амтын чадлын хувь хэмжээг тооцно. Үүний тулд хэмжих нэгжийг /нөхцөл-2/ ашиглан пропорци зохиож олно. Тухайлбал амтлагын сэрүүний хувь хэмжээ хэмжих нэгжид / 10-т/ 7% байгаа бол 3.75 граммд хэд болохыг олно гэсэн хэрэг. Тэгвэл х=2.62 болно. Энэ тоо бол 3 гр Эрхэм-8-ийн найрлаганд орсон 3.75 гр гүргэмийн сэрүүн чадлын нөхцөлт хувь хэмжээ болно. Ийм маягаар бусдынх нь чадлын нөхцөлт хувь хэмжээг тооцож хүснэгтийн хаалтанд хийж үзүүллээ. Дараа нь тухайн чадалд байж болох нөхцөлт хувь хэмжээний нийлбэр нь / 2.62х6/+3,37+1,87=20.96 Мохдог чадлын нийлбэр / 1.12x4/ +1.87+2.62=8.97

Хүч чадлынх 3.75x2=7.5 хөнгөнийх 0.67x4=2.68

Ширүүнийх 1.12x3=3.36 тус тус болж байв.

Үүний дараа хий, шар бадганыг дарах нийлбэрийг тус тусад нь олно. Шарыг дарах сэрүүн, мохдог чадлуудын нөхцөлт хувь хэмжээний нийлбэрийг тооцоход 20.96+8.97=29.93 байв. Эрхэм-8-ийн найрлаганд орсон эмт бодисуудад шарыг дарах амтлаг, гашуун, эхүүн зэрэг үндин гурван амт гурвуулаа байгаа учраас нэгж амтанд ноогдох дундаж хувь хэмжээг олохын тулд дээрх тоог /29.93/ шарыг дарах амтын тоон /тухайн тохиолдолд гуравт/-д хуваана. 29.93:3=9.97 Ингэж гарсан тоог шарын амтын чадалд харгалзах үндсэн билэг чанарын нийлбэр 13-т хуваана. /7/. ЖИ =9.97:13=0.767

0,767 гэсэн тоо бол Эрхэм-8-ийн шарыг дарах ЖИ болно.

Эрхэм-8-ын доторхи эмийн бодисын чадлын хувь хэмжээний дүнгээс үээхэд түүнд шарыг дарахын зэрэгцээ хийг дарах бага зэргийн чадал байгаа нь илэрхий байна. Тэдгээрийн хувь хэмжээг мөн адил тооцвол, хийг дарах чадлын /хүнд нөхцөлт хувь хэмжээний нийлбэр 3.76x2*7.5 байв. Эрхэм-8-д хийг дарах амтнаас эөвхөн ганц амтлаг амт байгаа учир энэ гарсан тоог шууд хийн үндсэн билэг чанарын нийлбэр 12-т хувааж ЖИх=7.5:12=0.625 гэж бодно. Эрхэм-8- ын найрлаганд бадганыг дарах амт агуулсан бодис үгүй тул бадганыг дарах ЖИ-г тооцох шаардлагагүй юм. Гэм тус бүрд нөлөөлөх эмийн амтын чадлын ЖИ-г олохдоо ерөнхий томъёо /1/-г, хийн хувьд ЖИх=Чх/12п, шарын хувьд ЖИ=Чш/13п, бадганы хувьд ЖИб=Чб/ 21п гэж тус тус тодотгон бичиж болох юм. И-тухайн гэмийг дарах эмийн амтын чадлын нийлбэр п- тухайн гэмийг дарах эмийн амтын тоо п=1.2,3 байж болно.

Санал болгож буй энэхүү аргаар уламжлалт эн тангийн чадал эрдмийн жишиг итгэлцүүрийг тооцон зарим жишээнээс харахад практикт эмийг хэрэглэж ирсэн уламжлалт үнэлгээтэй тохирч байгаа нь харагддаг учраас уг аргын үндэслэлтэйн нэг баталгаа гэж үзэж болох юм. Халууныг арилгах зарим талхан эмүүдийг сонгон авч ЖИ-г нь тооцсон байдлыг хүснэгт 4-т харуулав.

Хүснэгтэд жагсаасан халууныг дарах зарим талхан эмийн ЖИ-г тооцсон хэмжээ, тэдгээрийн паянтай гайхалгай тохирч байгаагаас үээхэд санал болгож буй аргаар эм, тангийн чадлыг жишин харьцуулж практикт хэрэглэх боломжтойг нотлож буй хэрэг юм

Эм тангийн амтын чадлын саяал болгож буй ЖИ-г тооцох аргыг, уламжлал дээр үндэслэсэн шинэ эмийн жор найрлагыг зохион бүтээхэд хэрэглэх боломжтой билээ. Бид энэ зорилгоор, шинээр бүтээсэн “Циноспал” эмийн /4/ амтын чадлын ЖИ-г тооцож үзсэн юм. Гэхдээ энэ эмийн найрлагыг тогтоохдоо эхлээд фармакологийн скрининг туршилтыг 2- 3 үе шаттайгаар гүйцэтгэсэн юм.

Бөөрний хүйтнийг 20-иод тооны эмт бодист эхлээд туршилтын фармакологийн зохих аргуудаар харьцуулсан үнэлгээ өгсөн. Дараагийн шатанд туршилтын дүнг үндэслэн сонгож авсан дээжнүүдийг хооронд нь 10 шахам янзаар 2-4 найрлагатай байхаар эвцэлдүүлэн фармакологийн идэвхийг нь амьтанд туршин тодорхойлсон. Үүний дараа сонгож авсан зарим жорыг арай нарийн заалттай туршилтын аргаар мөн харьцуулан үнэлэх замаар Цинаспол эмийн одоогийн найрлагыг сонгож авчээ. Ийм учраас Цинаспол эмийн амтын чадлын ЖИ-г тооцож үзэх нь шинэ эм бүтээхэд уг үзүүлэлтийг ашиглах болможтой эсэхийн талаар тодрохой хэмжээний шалгуур болно гэж үзсэн билээ. "Ципаспол" эмийн найрлаганд орсон эмт бодисуудын амтын чадлын тооцоог хүснэгг 5-д харуулав. Хүснэгтээс харахад "Цинаспол" эм нь бадганы хүйтэн, хийн хөнгөнийг л голлон дарж шард бараг нөлөөгүй байхаар ажээ. Хамгийн сонирхолтой нь гэвэл туршилтын скрининг судлагааны дүнд ЖИ-г тооцохоос өмнө хийсэн амтын халуун чадалтай эмийн түүхий эдийг санаатайгаар сонгосон юм шиг байгаа явдал юм. "Цинаспол" эмийн гэмүүдийг дарах чадлын ЖИ-г тооцоход, ЖИх=0.28; ЖИиг-0.57, ЖИб=0.226тус тус болж байв. "Цинасол" эмийн жорын найрлага, чадлын ЖИ-г үндэслэн уг эм нь бөөр, бэлхүүсний бадган хүйтэн хий өвчнийг эмчлэх боломжтой гэж хэлж болохоор байна. Гэтэл уг эмийн туршилгаар фармакологийн дүн нь бөөр бэлхүүсний тамирыг тэтгэх замаар биеийн тэнхээ тамирыг сайжруулж, ядаргаа, бэлгийн сулрал зэргийг эмчлэх заалттай гарсан билээ. Эндээс юу гэж хэлж болох уу гэвэл бөөр бэлхүүсний бадган хүйтэн хийн хөнгөн чанартай гэмийн өөрчлөлтийг эмчлэх нь бөөрний тамирыг засах улмаар бэлгийн сулрал элдэв алжаал ядаргааг засахад хүргэнэ гэсэн логик дүгнэлтэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ЖИ-г ашиглан эмийн амтын чадлын физиологи, фармакологийн эквалентын талаар ч тодорхой төсөөл баримжаатай хандаж болохыг үгүйсгэхгүй гэж үзэж болох байна. Иймээс шинээр санал болгож буй энэхүү 2 аргын практик ач холбогдол нь эмийн бодисын чадал, эрдмийн хувь хэмжээг тоон үзүүлэлтээр илэрхийлэн хооронд нь харьцуулах, өвчний байдалд тохирсон хүч чадалтай эмийг зөв сонгох, шинэ эм бүтээхэд тодорхой баримжаа үндэслэлтэй хандах болоиж өгөх зэргээр тодорхойлогдож байгаа гэж үзэх баййа.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1768
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК