Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Монгол бөхийн толгойны зарим онцлог
( Судалгааны өгүүлэл )

Доц. Г.Сүхбат. Доц. Д.Дугаржав Багш. П.Дагвасүрэн Их эмч Д.Загдсүрэн

 

Спортын төрлүүдийн дотроос бөхийн барилдаанаар дэлхий, олимпийн тэмцээнд дээгүүр амжилт гаргах боломжтой болохыг манай бөхчүүдийн амжилт харуулж байгаа билээ. Энэ нь олон жилийн турш уламжлан хөгжиж ирсэн үндэсний бөхийн барилдааны үр нөлөөтэй шууд холбоотой юм. Монголын ард түмэн хурдан морь, сайн бөхийг шинжиж тодруулдаг ардын уламжлалт арга зүйтэй бөгөөд одоо хүртэл уламжлагдан хэрэглэгдсээр байна. Энэ арга зүйн шинжлэх ухааны үндэслэлийг судлах асуудал чухал ач холбогдолтой болж байна.

1972 онд эрдэмтэн Н.Тарва монгол бөхийн зарим үзүүлэлтүүдийн /өндөр, суугаа өндөр, цээжний тойрог, уушгины амьдралын багтаамж, гар, нурууны хүч/ дундаж хэмжээг тогтоосноос өөр ажил байхгүй байна. Харин манай үндэсций бөхийн спорт хэдэн мянган жилийн тэртээ үүсч одоо хүртэл уг спортыг хөгжүүлэх нэгэн сургууль болон хөгжиж иржээ. Манай ард түмний дотор бөхийг шинжиж тодруулдаг бөх  шинжээч хэмээх хүмүүс хүртэл байсан боловч тэдний шинжээнд үндэслэн монгол бөхийн зарим шинжийн тухай өнөө үед яриа төдий зүйл болон үлджээ. Бөхөө шинжиж тодруулдаг ардынхаа уламжлалыг сэргээх нь сайн бөхөө сонгох нэгэн үндэслэл болох билээ.

Дэлхийд бөхийн споргын сонгодог төрөл эрчимтэй хөгжиж, энэ чиглэлээр олон төрлийн судалгааны ажлууд өндөр түвшинд хийгдэж байна. Бөхчүүдийн бие бялдрын онцлогийг судлах талаар олон эрдэмтэд судалгаа явуулжээ. Бөхчүүдийн цээжний урт, өргөнийг биеийн жинтэй нь харьцуулахад ердийн хүмүүсийнхээс хэмжээ их байгааг тогтоосон байна.

Биеийн жингийн байдлаар бөхчүүдийн бие бялдрын зарим үзүүлэлтүүдийн /өндөр, жин, цээжний тойрог/ дундажийг олон судлаачид /Н.Ю.Летунов 1964, Г.К.Бирзин 1985, А.Н.Кресговников 1939, Д.Ф.Деши 1958, В.А.Беелевич 1963, 1969, Э.Г.Мартрисов 1965-1968/ гаргажээ. Бөхчүүд өргөн урт цээжтэй, хүзүү бугалга, гуя бүдүүн, ерөнхийдөө харьцангуй богино бүдүүн булчинлаг бөгөөд биеийн харьцаа биеийн жингийнхээ байдлаас хамааран өөр өөр онцлогтой байдгийг тогтоосон байна. /Г.С.Туманян 1972/

Ийнхүү бөхчүүдийн бие бялдрын зарим үзүүлэлтүүдийг тогтоох, нөгөө талаас ирээдүйн бөхчүүдийг шилж сонгох шалгуурыг өөрийн улгмжлалт арга зүйд тулгуурлан боловсруулах зорилт өнөөгийн шаардлагаас урган гарч байна. Үүнтэй уялдуулан бид монгол шинжээчдийг бөхийг шинжиж тодруулдаг уламжлалт аргын бөхийн толгойн шинж: толгой жижиг, магнай шанаа, түүшин өргөн, шүд пагдгар, нүд жижиг /онигор/ чих жижиг /хулгардуу/ байна гэж шинждэг зарим онцлогийг тогтоох зорилго тавнлаа.

Бид 120 бөхчүүдийн толгойн шинжийн онцлог толгойн өндөр, өргөн, шанаа, түүшний өргөн, үүдэн шүд, нүд, чихний өндөр, вргөн, эрүүний ясны зузаан /их арааны өргөнөөр/ зэргийг хэмжиж статистик судалгааны үр дүнг Стьюдент-Фиширийн аргаар боловсруулж, бөхөөр хичээллэдэгггүй 120 хүнийхтэй харьцуулан авч судаллаа. Судалгааны үр дүнг авч үзье. Бөхчүүдийн толгойн зарим хэмжээний дундаж үзүүлэлтүүд /хүснэгт I/, бөх биш хүнийхтэй /хүснэгт 2/ харьцуулан гаргаж үзвэл:

Хүснэгт 1, 2-ын үзүүлэлтүүдээс үзэхэд бөхчүүд толгойн индексээрээ ердийн хүмүүстэй харьцуулахад наснаас хамаарах онцлогтой байна. 17-18 насанд энэ үзүүлэлт бага /73,6+0,3 Р>0,01/ харин 21 -22 насандаа их /80,8+2,1 Р>0,01/ байна.

Магнайн талбайгаараа бөхчүүд бөх биш хүмүүсийпхээс 17-18 насанд /83,6+1.48см2/, 19-20 насанд /76,3+3,57 см2/ мэдэгдэхүйц их байснаа 21-22, 23-25 насандаа багасах хандлага ажилагдаж байна.

Шанааны өргөний хэмжээгээрээ бөхчүүд 17-18 насандаа хяналтын бүлгийн хүмүүсээс бага /12,53+0,1, 13см2/ 14+0,2 см байгаа боловч бусад насанд мэдэгдэхуйц ялгаа ажиглагдсангүй.

Эрүүний зузаан, түүшний өргөнөөрөө бөхчүүд хяналтын бүлгийн хүмүүсээс их байх хандлага байгаа боловч үнэн магадтай ялгаа тогтоогдсонгүй.

Бөхчүүдийн шүдний талбай хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулахад 17-18 /0,48+0,01 мм2/0,58+0,03 мм2, Р>0,01/ 19-20 насандаа /0,55+0,03 мм2, 0,58+,004 мм2/ бага, харин 20-иос дээш насандаа их /Р>0,05/ байгаа онцлог харагдлаа.

Нүдний талбайн хувьд бөхчүүдийнх ерөихийдөө жижгэвтэр байгаа боловч үнэн магадтай ялгаа ажиглагдсангүй. Хүснэгт 1 2 3

Чихний талбайн хувьд 17-18 /19,3+0,16 см2 11,58+0.9 см2/ 19-20 насанд /17,31+0,32 14,08+0,3 см2/ бөхчүүдийнх жижиг байгаа боловч 20-иос дээшхи насанд мэдэгдэхүйц ялгаа илэрсэнгүй.

Дээр дурдсан үр дүнд үндэслэн бид дараах дүгнэлт хийлээ.

  1. Бөх болох хөвгүүд болон 20-оос доош насны бөхчүүд үе тэнгийн эрэгтэйчүүдээсээ толгойн зарим шинжээрээ ялгаатай байна. Толгойн нндекс, шанааны өргөн бага, магнайн талбай нх, шүд, чихннй талбай бага
  2. 20-иос дээш насны бөхчүүдэд дээрхи үзүүлэлтүүд наснаас хамааран өөрчлөгдөж байна /толгойн индекс, шүдний талбай ихэссэн,        бусад үзүүлэлтүүдийн хувьд ялгаа нь арилан багасах хандлагатай байна/
  3. Бидний судалгаагаар тогтоогдсои бөхийн зарим шинжүүдийг бөх болох хүмүүсийг шилж сонгох, цаашид бөх болох үйл явцыг нь тодруулахад бусад шиижүүдтэй хослон хэрэглэх боломжтой.
Ном зүй

1. Аулик И.В. Определение физической работоспособности в клинике и спорте М.Медицина, 1979.
2. Бупак В.В. Неструк М.Ф. Антропология М.Медицнна 1941.
3. Алексеев Г.И. Под ред Антропология медицине. М. Изд. МГУ 1979
4. П.Дагвасүрэн, Н.Дэндэв Тамирчдын эмнэлэг хяналт. УБ 1986
5. 5.Епифагова В.А. Апаксенко И.Л. Лечебная физкультура и врачебный контроль. М.,Медицина 1990.
6. Карпман В.Л и др Тестирование в спортивной медицине. М. Физкультура и спорт 1988.
7. Карпман В.Л. Спортивная медицина М. Физкультура и спорт, 1987
8. Мартиросов Э.Г. Методы исследования в спортивной антропологии М.Физкультура и спорт, 1982.
9. Никитюка Б.А. Чтецов В.П. Под ред Морфология человека М. Здровый 1983.
10. Ч. Чүлтэмдорж. Сурагчдын бие бялдрын хөгжилтийнз арим асуудалд УБ, 1967
11. Хрисанфова Е.Н. Конституция и биохимическая индивидуальность человека. М.Издательство МГУ, 1990.
12. Ц. Эрдэнэсамбуу. Нийгмийн орчин, бие бялдрын хөгжил, хүний эрүүл мэнд УБГ, УБ 1979.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1488
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК