Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Мянганы хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн эрдэм шинжилгээ
( Редакцийн зурвас )

Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа


 
Абстракт

Мянганы хөгжлийн зорилтыг хангахын тулд дэлхий дахинд эрүүл мэндийн эрдэм шинжилгээг бэхжүүлэх, хөгжүүлэх нь нэн чухал хэмээн үзэж сүүлийн үед болж буй дээд хэмжээний томоохон уулзалт, Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж гишүүн орнууддаа хандсан шийдвэр, зөвлөмжийг гаргаж байна.

2004 оны 11 дүгээр сард МексикУлсын нийслэл Мехико хотноо хуралдсан дэлхийн 20 оны эрүүл мэндийн сайд нарын дээд хэмжээний уулзалт1-аас гаргасан тунхаглалд мянганы хөгжлийн зорилтод хүрэх замд бага, дунд орлоготой олон улс орнуудын хувьд нилээд саад бэрхшээл тулгарч байгаа бөгөөд мянганы хагжлийн зорилтыг хангахын тулд эдгээр орнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэх, бусад халдварт болон халдварт бус өвчин, бэлгийн замын халдвар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл, хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн тусламжийн тэгш байдлыг хангах үндэсний эрүүл мэндийн хүчтэй тогтолцоо шаардлагатай гэжээ.

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний талаархи Мексикийн тунхаглалд "Эрдэм шинжилгээ нь эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амд өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээх, хүнийг үв тэгш хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой атлаа бага анхаарч үздэг хэсэг" гэж үзээд улс орнуудын засгийн газар нь эрүүл мэндийн тогтолцооны уян хатан байдлыг хангах, тэгш бус байдал, нийгмийн шударга бус байдлыг бууруулахын тулд шаардлагатай эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, үндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн чуулган (2005 оны 5 дугаар сар)2-аас Мексикийн тунхаглалыг сайшаан гишүүн  орнууд хэд хэдэн  арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд: "Хөгжиж буй орнууд эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, эрдэм шинжилгээний чадавхийг бэхжүүлэхэд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн хамгийн наад зах нь 2 хувийг, гадаадын төсөл, хөтөлбөр, бусад байгууллагын хандив тусламжийн наад зах нь 5 хувийг зарцуулах" тухай 1990 онд байгуулагдсан Эрүүл мэндийн эрдэм шинжилгээг хөгжүүлэх комиссын зөвлөмжийг эргэн авч үзэх, эрүүл мэндийн эрдэм шинжилгээний үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн эрдэм шинжилгээнд шаардагдах төсвийг хуваарилан олгох, хүний нөөцөөр хангах арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Манай улсад 2005 оны байдлаар эрүүл мэндийн судалгаа шинжилгээний зардалд улсын гөсвеөс 400 гаруй сая төгрөг зарцуулсан нь дээрх зөвлөмж хэмжээнээс даруй 4 дахин бага бөгөөд энэ салбарт сүүлийн 15 жилд хөрөнгө оруулалт хийгдээгүй, гадаад, дотоод томилолт, судалгаа, шинжилгээний ажлын зардал бараг төсөвлөгдөхгүй байгаа нь монголын анагаах ухааныг хөгжүүлэх, бэхжүүлэх, улмаар хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээнд шинэ мэдлэг, арга, технологи өргөн нэвтрүүлэх боломж, нөхцөл нэн хомс байгааг харуулж байна.

Дэлхийн дээд хэмжээний уулзалт, чуулганы шийдвэр, зевлемжийг хэрэгжүүлэх нь зах зээлийн харилцаанд шилжих нийгмийн шинэчлэлийн орчиндхөлөө олохын тулд тэмцэж, зүтгэжбайгаа манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн тогтолцооны цаашдын хөгжил, дэвшил, мянганы хөгжлийн дэлхийн болон монгол улсын зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэн чухал нөхцөл, арга хэрэгсэл гэдгийг нухацтай авч үзэж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 482
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК