Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Удмын салганал өвчний клиник удамзүйн төрх
( Судалгааны өгүүлэл )

Г.Цагаанхүү, Д.Өлзийбаяр, Д.Даваадорж, Д.Лхагвадулам, Р.Оюунханд

АУИС

 

Мэдрэл дотрын өвчин, зарим хордлогын үед илрэх шинж тэмдгийн салганалаас гадна бие даасан удмын салганал өвчин /идиопатическое дрожание, эссенциальный тремор/ тохиолддог тухай 1925 онд А.С. Минор анх бичжээ.

Эдүгээ хүртэл удмын салганалын /УС/ эмгэг жам гүйцэд тайлагдаагүй, эмнэлзүй, ялгах оношийн олон асуудал судлаачдын/1,2,3,4,6/ анхаарлыг татсаар ирлээ.

ЗХУ-ын /хуучин нэрээр/ АУ-ны Академийн мэдрэл судлалын ЭШ-ний хүрээлэнгийн судалгаагаар УС бага тархины болон экстрапирамид тогтолцооны удамшлын өвчний дотор 6 %-ийг эзэлж байна /2/.С.Фегеш / 1989/ 40-өөс дээш насны хүн амын 1-5%-д УС илэрдэг гэж үзсэн /6/ бол Р.М.Балаклеец нарын /1988/ судалгаагаар 100.000 хүн амд 0,12 тохиолдол илэрсэн байна.

Ийнхүү газар газрын судлаачдын дүн мэдээ харилцан адилгүй байгаа нь УС-ын тархалтын онцлогтой холбоотой юм. Манай улсад УС-ын талаар урьд өмнө хийгдсэн судалгаа байхгүй бөгөөд бид анх удаа өөрсдийн ажиглалтын баримтаас нийтэлж байна.

УС аутосом-доминат хэв шинжээр, хүйс ялгаварлахгүй удамших учир нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүнд тохиолдоно. Өвчний үндсэн илрэл нь бага, дунд далайц бүхий салганах шинж бөгөөд ихэвчлэн гар толгойг хамарна. Салганалын давтамж нэг секундэд 6-12 удаа байдаг.

Бид УС-ын клиник-удамзүйн шинж төрхийг тодорхойлох зорилгоор 4 пробандын 13 гэр бүлийг судлав. /Эрдмийн бичиг 1,2,3,4/.

Судалгаанд 6-90 насны эрэгтэй 48, эмэгтэй 47 нийт 95 хүн хамрагдлаа.

Нэгдүгээр пробанд /Ш-6/: А,42 настай, эмэгтэй /Эшийн бичиг 1/. Тав дахь төрөлтийн дараа 37 настайдаа толгой анх үл мэдэг салганаж эхэлсэн. Салганалын далайц ялимгүй нэмэгдсэн боловч, цаашид даамжраагүй. Мэдрэлийн үзлэгээр толгой бага далайцаар сэгсрэх маягаар салгална. Анхаарал сарних, тайван байхад салганал багасч, сэтгэл хөдлөлийн үед ихсэнэ. Удамд: эцэг, 4 авга эгчийн толгой, гар салганадаг байсан. Одоогоор пробандын хүүхдүүдэд салганал болон экстрапирамид тогтолцооны бусад эмгэг үзлэгээр илрээгүй.

Хоёрдугаар пробанд /Ш-2: Б, 21 настай эмэгтэй. /Эшийн бичиг 2/ 18 наснаас хоёр гарын хуруунууд чичирч, яваандаа салганал нэмэгдсэн, айх сандрахад ихсэнэ. Мэдрэлийн үзлэгээр: хоёр гарын үзүүр салганана. Хурууг сарвайлгаж, гарыг тохойн үеэр нугалж өргөхөд салганал улам тодроно. Зовхи, хэл чичирнэ. Хуруу хамрын сорилд үл мэдэг чичигнэлтэй. Удамд: өвөг эцгийн /эхийн шугамаар/ гар салганадаг байсан. Эх 46 наснаас салтанасан. Салганал анх гарт бий болж, 5 жилийн турш аажим даамжирч, толгой дохилзох болсон. Үзлэгээр толгой дохилзох маягаар салганана, гарын салганал чиглэсэн зорилтот хөдөлгөөний үед нэмэгдэнэ. Булчингийн хүчдэл өөрчлөгдөөгүй. Пробандын нагац эгчид /П-6/ салганал илрээгүй боловч гарын сарвуу, шууны булчин чангарч чилээд үзгээр удаан бичиж чадахгүй байсан.

Гуравдугаар пробанд /Ш-2Л Б, 44 настай, эрэгтэй. /Эшийн бичиг З/ 6 настайгаас гар, 40 наснаас толгой салгадасан. Мэдрэлийн үзлэгээр: толгой сэгсрэх маягаар салганана. Гарын сарвуунд салганал тод илэрсэн. Хэл зовхи чичирнэ. Архи уухад салганал тэр даруй зогсох

боловч дараагийн өдөр салганалын далайц эрс нэмэгддэг. Удамд Эх 90 настай, дөчөөд наснаас гар салганаж эхэлсэн. Нас ахих тусам салганал нэмэгдэж, одоо толгой, уруул их биеэр салганах боловч өөртөө үйлчлэх чадвараа алдаагүй. Ухаан санаа саруул. Пробандын хоёрдугаар хүү /1Ү-2/ 15 настай, 8 наснаас хоёр гар салганаж эхэлсэн. Мөн дөрөвдөх хүүгийн /1Ү-4, 6 настай/ хоёр гарт салганал илэрсэн. Бусад хүүхдүүдэд УС-ын шинж тэмдэг одоогоор ажиглагдсангүй.

Дөрөвдугээр пообанд /Ш-1/: Г. 17 настай, эрэгтэй, оёдолчин /Эшийн бичиг 4/ Хоёр жилийн өмнөөс гар салганах болсон, зүү сүвлэх, утас имрэх зэрэг нарийн хөдөлгөөний үед салганал ихсэнэ. Үзлэгээр гарын хуруунуудад бага далайцын салганал илрэнэ. Зовхи чичирнэ. Унтаад босох, тайван байхад салганал бараг ажиглагдахгүй. Удамд: эцэг 42 настай, 20 орчим наснаас гар салганаж эхэлсэн авч төдий л даамжраагүй. Эмэг эхийн / 1-2/ толгой, гар салганадаг байсан.

Ийнхүү бидний судалгаанаас үзэхэд 1 пробандын өрхийн зургаа, П пробандын 2 гэр бүлийн гурав, Щ пробандын 5 өрхийн гурав, 1Ү пробандын 2 гэр бүлийн гурван хүнд, нийтдээ 13 тохиолдолд УС илэрч байна. Салганал нэг гэр бүлийн хэд хэдэн

Удмын зурагнууд

Гишүүнд илрээд зогсохгүй удмын үе бүрт тохиолдож буй нь уг өвчин аутосом-доминат хэв шинжээр дамждаг болохыг бидний судалгаа давхар баталлаа. Түүнчлэн хүүхдээс хөгшид хүртэл насны янз бүрийн бүлэгт УС хүйс үл хамааран тохиолдож буй нь бусад судлаачдын баримт сэлттэй тохирч байна /1,2,3/ Судалгаанд хамрагдсан хүмүүст УС 2-45 жил үргэлжилж, ихэнх тохиолдолд дан ганц салганалын шинж тэмдгээр илэрч буй нь өвчний эмнэлзүйн нэг салганалаас гадна бага тархины өөрчлөлт хуруу хамрын сорилын үе дэх чичигнэлт, түүний нагац эгчид экстрапирамид тогтолцооны эмгэг-бичихийн сульдал /писчий спазм/ ажиглагдсан юм. Ийнхүү УС-ын үед экстрапирамид тогтолцоо, бага тархины гэмтлийн шинжүүд салганалтай хавсран   гэр бүлийг судлахад уг өвчин илэрч /2,3,4/ болохыг харуулж байна. УС-ын үед гэр бүлийн гишүүдийн дотор гэр бүл   хоорондын эмнэлзүйн олон хувилбарт шинж үл тохиолдон явц алгуур, биеийн болон оюуны чадварын доройтолд хүрхгүй байгаа нь экстрапирамид тогтолцооны удамшлын бусад өвчнүүдээс эрс ялгагдах онцлог юм.  УС-ын ялгах оношийн асуудал практикийн ач холбогдолтой юм. Ялангуяа паркинсонизм, элэг-тархины хөнөөгдөл /гепато-церебральная дегенерация/ мэдрэл сульдал, бамбай булчирхайн хордлогын үе дэх салганах шинжээс ялгах шаардлагатай. Тэдгээрээс мэдрэл сульдлын үе дэх сэтгэцийн шалтгаант салганалт оношгох явдал нилээн түвэгтэй байдаг. А.Ко11ег нар сэтгэлийн шалтгаант салганалын оношийн хэмжүүрийг тодорхойлохдоо салганал хурц эхлэн тогтвортой илэрч байснаа гэнэт арилан, далайц давтамжаар харилцан адилгүй байх, анхаарал сарнихад арилах эсвэл багасах, сэтгэцийн гэмтлийн үед нэмэгддэг, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт илрэх, салганалын эсрэг эмэнд бус харин сэтгэл засал эмчилгээнд илүү үр дүнтэй байдаг гэжээ /5/.  Ийнхүү УС бүхий 4 пробандын 13 шинжүүд салганалтай хавсран эхлэл, эмнэлзүйн шинж, удамших хэв маяг, явцын хувьд салганал илэрдэг бусад эмгэгүүдээс эрс ялгаатай болох нь бидний судалгаанаас харагдлаа.

Ном зүй

1. Балаклеец Р.М, Старых Л.М, Чернышов С.Н. и др Эпидемиология наследственных экстрапирамидных дегенераций в куйбышевской области ҮШ всесоюзный съезд невропатологов, психиатров и наркологов. Москва,198 8, Т.З. с 511-512.
2. Иваново-Смолянская И.А.Вопросы дифференциальной днагностики иссенциального тремора. Журн. невропатол. и псих., 1981, N3, с.3-7.
3. Иванова-Смолянская И.А. Эссенцнальный тремор /фенохипический полиморфизм, патогенез и лечеине/ Дээрх номонд, с 63-65.
4. Маркова Е.Д, Иванова-Смоленская И.А. Инсарова Н.Г, Полешук В.В. Новые подходы к лечению экстрапирамидных заболеваний. Дээрх номонд с.75-77.
5. КоПег \\У., ТапгА., Уе1еге-ОүегЯсЫ В., е! ГРвусЬоиеп^с 1гетог8. №иго1осү, 1989,Ү.39 N 8, р.1094-109
6. 8егеп1 С.Тгакетен! <1и 1гетЫе1леп1 евяепИа! яеЛаШя е! Во1а-Ырс^иеиг8 вопИ веик асИГв, Кеү.Рга!., 1949. 1989,Ү.39, N66 р.47-49с
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2108
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК