Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Нярайн мухар олгойн хурц үрэвслийн онцлог
( Лекц )

Р.Лхагвасүрэн

АУИС

 

Хүүхдийн мэс заслын яаралтай тусламж шаардлагатай хэвлийн хөндийн эмгэгийн дотроос олгойн үрэвсэл тэргүүн байранд хэвээр байна. Хүүхдийн мухар олгойн эмгэгийг оношлоход тун их бэрхшээлтэй байдаг нь түүний бүтэц-үйлийн онцлогоос болдог. Иймээс хүндрэл, нас баралт өндөр хэвээр байна. М.Г.Мавлютовын судалгаагаар 1000 хүүхцээс 3,5 нь олгойн үрэвслээр өвдөж, өвдөгсдийн 0.06-3,5% нас барж байна./Степанов Э.А/ Өвчлөлийн тувшин 6-14 хүртлэх насны хүүхдүүдэд хамгийн их байвч нас баралт нь 0-3 насанд зонхилж буй нь бидэнд ажиглагдав. Нярайд мухар олгойн үрэвсэл анхдагчаар тохиолдох нь тун ховор гэж А.Г.Бариров онцлон тэмдэглэсэн байхад А.Й.1й§М1&> €.Д. ТернОвШШй 8№*да*» $г$» нь хүндрэл өгсөн тохиолдолд оношлогддог гэжээ.

Нярайн олгой үрэвсэхэд мухар гэдэсний байрлал, бүтэц үйл ажиллагааны онцлог ялангуяа дутуу, гаж хөгжлийн зэрэгцээ гэдсэн дэх бичил биетний эмгэгшүүлэх чадвар онцгой үүрэгтэй. Мөн мухар гэдэс, олгойн мэдрэлийн ба цусан хангамжийн хөгжил дутуу буюу буруу байрлалтай нь мухар олгойн хананд үхжилт-эвдрэлийн явцыг түргэтгэж өгдөг. Манайд оношлогдож эмчлэгдсэн олгойн үрэвсэлтэй нярайнууд төрөхдөө бүтэлттэй төрсөн байлаа.

Нярайн олгойн хурц үрэвслийн үед илрэх шинжүүд:

  1. Өвчин гэнэт эхлэж, өвдөлтөөс хүүхэд тайван нойрсож чадахгүй, уйлагнаж цочирдон зовиурлана.
  2. Эхэн үед 2-3 удаа огиулах, суулгах
  3. Хөхөндөө дургүйлхэх
  4. Баахгүй удах. улмаар гэдэс нь бага зэрэг дүүрэнгэ болох.
  5. Халуураагүй боловч судасны лугшилтын тоо олшрох.
  6. Хордлого алгуур нэмэгдэх ерөнхий шинжүүдийн зэрэгцээ сайтар ажиглавал хэсэг газрын шинж өвчлөлийн эхэн үед илэрдэг. Үүнд:
  1. Хэвлийн ханын булчин баруун талдаа чангарна. Хэвлийг зүүн талаас эхлэн өнгөц зөөлөн тэмтрэхэд ихэвчлэн баруун талд эмзэглэл ихсэж нярай хүүхэд тайван биш болж, чанга уйлах, баруун хөлөө татах зэрэг үйлдлээр Филатов шинж эерэг илрэнэ.
  2. Гүн тэмтрэлтээр эмзэглэл баруун талд улам ихсэж, баруун нүдний хүүхэн хараа өргөснө. Тасралтгүй чанга ээрч уйлна.
  3. Өлгийг задлахад анх эхлэж баруун хөлөө атийж татах, жийлгэхээс дургүйлхэх
  4. Үрэвслийн хүндрэлтийн үед хэвлийн хананы арьс баруун ташааны хонхроос эхлэж өнгө нь улаарч ягааран тодрохын хамт хөөнгө хаваншил үүссэн байх.
  5. Хдоралгидратын 3% 15-20 уусмалаар бургуй тавиад унтахаар нь 20 минутын дараа хэвлийг тэмтрэхэд булчингийн чангарал хэвээр байх буюу эмзэглэж сэрнэ. Энэ үед чигчий хуруугаар шулуун гэдсээр үзэхэд нэвчдэс аарцгийн хөндийд тэмтрэгдэнэ.
  6. Шинжилгээнд цагаан эс ба савханцар эсийн тоо бага зэрэг нэмэгдээд хүндрэлтийн үед улаан эсийн тунах хугацаа уртсана.

ЭНЭШТ-ийн мэс заслын тасагт 1989 онд 19 хоногтой /хагалгааг Р.Лхагвасүрэн/,  1991  онд 9 хоногтой нярай олгойн хурц үрэвслээр өвдсөн нь оношлогдож мэс заслын эмчилгээг Д.Авирмэд, Ч .Эрдэнэцэцэг нар хийж эдгэрсэн. Өвчтөний түүх N004070. 17.9х эм 19/1Ү-нд "Баас хоригдсон оноштой ирж, нярайн тасагт "Тархины судасны хүчилтөрөгч хангамжийн дутал" оношоор хэвтсэн. 2650,0 жинтэй, 50см урттай төрсөн. Хүй 3 хоноод цөглөсөн учир гэртээ гарсан, 18/1Ү-ны 12 цагаас гэнэт зовиурлаж, хөхөндөө дургүй болсон. Тайван биш нойрондоо муудсан. Баахгүй 36 цаг болсон. Гэдэс бага зэрэг дүүрч эхэлсэн. 18/1Ү-ний 1 цагийн үед нэг удаа огиулсан гэж эх нь өгүүлнэ.

Хүлээн авсан эмчийн бодит үзлэгээр: Хүүхэд туханхай, хамар уруулын орчимоор хөхрөнги. Уушги хоёр талдаа ширүүссэн амьсгалтай, зүүн талын чихэнд транусын шинж эерэг, гэдэс бага зэргийн дүүрэнгэ, хүй цэвэр, нярайн тусгалууд хэвийн илрэнэ, НВ 2,О |/я. л- 10.4. 10, У1Д Т-5 тнм/ц^ лимф^^моюо-1. Эмчилгээг нярайн эмч хийсэн /Зөвлөгөөний дагуу гэжээ/

Эмнэлэгт хэвтэж 8 цаг эмчлэх үед 31 өвчтөний биеийн байдал засрал аваагүй учир хэвлийн тойм зураг авахуулахад: гэдэсний хөндийд бага зэргийн хий хуримтлагдсанаас өөр эмгэг илрээгүй гэжээ.

20/-ны 12 цагт мэс заслын эмч нараас зөвлөгөөн авсан. Бодит үзлэгээр: Нярай хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, тусгал хөдөлгөөний идэвхи суларсан, арьс ягаавтар хөхрөнгө өнгөтэй, хуурайдуу, баруун ташааны хонхор орчимд хаваншиж өнгө нь улаан ягаавтар, амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны талаар хэвийн. Хэвлий царгардуу, дүүрэнгэ, тэмтрэлтээр хэвлийн зүүн тал зөөлөн, баруун талд булчин чангарал сул илрэнэ. Тэмтрэлтийн үед баруун хүүхэн хараа өргөсч, хүүхэд зовиурлан чанга уйлж эхлэв. Харин үзлэгийн үед хүүхэд түнхний үеэр атийсан баруун хөлөө жийсэнгүй.

Гүн тэмтрэлт хийхэд хүүхэд их эмзэглэжн, баруун ташааны дотор талд хэвлийн хананд ойролцоо босоо чиглэлд хатуувтар зүйл тэмтрэгдсэн. Шёткин-Блюмбергийн шинж сул илрэнэ.

Онош: Нярайн олгойн хурц үрэвсэл. Яаралтай мэс засал хийх заалт гаргаж хоёр цагийн дотор хагалгааны бэлтгэл эмчилгээний заалт өгсөн. олгойн идээт эвдрэлт хурц үрэвсэл. Гялтангийн хязгаарлагдмал идээт шүүдэст үрэвсэл. Идээт хордлого.

Бүтэцийн эс эмгэг судлалын шинжилгээний хариу: Олгойн эдэд их хэмжээний цагаан эсийн нэвчдэс үүсч салстад голомтот үхжилтүүд үүссэн гэжээ. Хагалгааны дараа үед эмэн ба физик хэсэг газрын эмчилгээнд шарх хоёрдогчоор эдгэрэн арван дөрөв хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Нярай ба бага насны хүүхдэд олгойн үрэвслийг оношлоход бэрхшээлтэй нь:

  1. Үр хөврөлийн хөгжлийн 3 дах 7 хоногтойгоос хоол боловсруулах эрхтний тогтолцоо, өөрийн хөгжлийн тодорхой үе шатанд гэдэс тус бүр үүсч, эргэлтийн хөдөлгөөнөөр байрлал нь тогтвортой биш, гэдэсний бэхэлгээ хөхүүл үе хүртэл үргэлжлэх учир олгойн байрлал мухар гэдэснийхээ адил хөдөлгөөн ихтэй. Мухар гэдэс бэхлэгдээгүйгээс зүүн талд байж болно.
  2. Нярайн мухар олгойн явц тархац маш хурдан атал илрэх шинж маш бүдэг байдаг нь халдвар эсргүүцэх чадвар сул, хариу урвалжийн цочирлыг хүлээн авч задлан шинжлэх мэдрэлийн тогтолцооны хөгжил гүйцээгүйтэй холбоотой.
  3. Хэвлийн хөндий аливаа үрэвслээс хязгаарлан хамгаалах дохиологчийн нэгэн үүрэгт сэмж хөгжиж гүйцээгүй байдаг. 6 сартай хүүхдийн сэмж хүйнээс 3,5 см дээр байна.
  4. Нярай хүүхдэд мухар ба цутгалан гэдэсний, мухар олгойн гажиг элбэг тохиолддог.
  5. Нярайд үзлэг хийж буй эмчийн арга ажиллагаа ба туршлагын дулимаг нөлөөнө. Жишээ нь:

Түүхийн№ЮЗЮЗ6. Өвчтөн Ц.Р Зх. Эм, Ихрийн өрөөсөн. 12/ХП 1990 онд 1700,0 жинтэй төрсөн. Апгари 4-5 балл. Бүтэлтийн эсрэг эрчимт эмчилгээ хийж сэхсэн. Төрөхөд 3 хоноод нярайн тасагт гэдэсний хурц түгжрээ, гэдэс цооролт, дутуу нярай 2 ст оношоор шилжиж ирсэн. Үзлэгээр: 13/ХП-нд ганц удаа бөөлжсөн. Гэдэс дүүрэнгэдүү, зунгаг гарч байсан, нярайн шарлалт ихэссэн. Төрсний дараах хоёрдох өдрөөс баагаагүй. Төрсний 3 дах өдрөөс гэдэс дүүрэнгэ нь чэмэгдэж ходлогын шинж давамгайлсан. Халуун 37,5°. Арьс салст гүн шар өнгөтэй. Зүрх судас, амьсгалын эрхтэнд илэрсэн эмгэггүй гэжээ. Онош: Хоол боловсруулах эрхтний гажиг. Гэдэсний үйлийн саажилт хагас түгжээ. Нярайн хэт шарлалт. Дутуу нярай 2ст.

Эмнэлэгт оношийн дагуу эмнэн эмчигээг 3 хоног хийгээд үр дүн гаралгүй нас баржээ. Бүтэцийн эс эмгэг судлалын шинжилгээгээр: Мухар олгойн үхжиж цоорч хүндэрсэн хурц, үрэвсэл. Гялтангийн тархмал идээт үрэвсэл. Идээт үхжил хордлого гэжээ. Эмчлэгдсэн онош зөрсөн байна.

Нярай хүүхдийн олгойн үрэвслийн үед хийгдэх эмчилгээ нь

  1. Мэс заслын бэлтгэл эмчилгээ.
  2. Мэс заслын эмчилгээ.
  3. Хагалгааны дараах эрчимт физик, хэсэг газрын эмчилгээ.

Нярай хүүхдийн мухар олгойн үрэвслийг

Нярай гялтангийн андагч үрэвслээс ялгаж оношлоход өвчлөлийн эхлэл явц нь аажим, халууралт нь өндөр, бөөлжилт, суулгалтын тоо олон удаа үргэлжлэх боловч хордлого харьцангуй алгуур ихэсдэг, булчингийн чангарал хэвлийн хананд жигд тархмал илэрдэг, хүй орчимд овойж цанхайдаг. Умдаг-хуухнага руу хаваншил үүсдэг нь онцлог.

Цутгалан мухар гэдэсний ба мухар гэдэс олгойн чихэлдэлтийн үед шулуун гэдэсний үзлэгээр илрэх шинж нь олгойтой адил боловч өвдөлт үе үе базалт хэлбэртэй байдгаар ялгаатай. ЭХО шинжүүд өөр байдаг.

Ном зүй

1. Д.Авирмэд \"Хэвлийн хөндийн яаралтай мэс засал\" УБ. 1988. П.7Л
2. А.П.Биезинь “Диагностик заболевании оргонов грудной и брюшной полостй у детей\" М-1971. с 188.
3. А.Г.Баиров Неотложная хирургия детей\" М-1983 с.273.
4. Ф.Ю.Исаков. Э.А.Степанов, Т.В.Красовская \"Абдоминальная хирургия у детей\" М-1983. с222.
5. Ф.Ю.Исаков и др. \"Острый аппендицит детского возраста\"
6. Словцав и др. \"Редкая форма толсто-кишечная инвагинац у ребенка\" Веа хир 1990-8
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2132
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК