Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Пилефлебит хэмээх хаалган вен, элэгний цочмог үрэвслийг эмчилсэн туршлага
( Ховор тохиолдол )

Чунцаг Г.Баяраа

 

Пилефлебит нь мухар олгойн цочмог үрэвслийн үед тохиолддог ховор бөгөөд хамгийн ноцтой хүндрэл юм. /1,2,3,4/ Д.П.Чухриенко, М.С.Березницкий /1977/ нарын ажиглалтаар мухар олгойн цочмог үрэвсэлтэй 5300 хүнээс 5 хүнд /0,094%/ дээрх хүндрэл гарчээ. /1/ А.А.Русанов /1960-1972/ 1000 хүнд /2/, В.И.Колесов 1935-1972 оны хооронд /4/ нэгч тохиолдол ажиглаагүй байна.

Хаалган венийн идээт үрэвслийн үед элгэнд олон жижиг буглаа үүсдэг ба 80-90% үхэлтэй байдаг. Гол төлөв мухар олгойн үрэвслийн үед тохиолдож байна. Халдвар мухар олгойн хананаас V.Portae -р дамжин өгсөж. элэгний гол судас хаалган венд очино. Эндээс халдвар өгсөх болон уруудах замаар элэг, дэлүү, гэдэсний чацархайн вен судсанд тархдаг. Өвчин мухар олгой авах хагалгааиы дараа өвчтөнд сайжрал гарахгүй, 40-41Со хүртэл халуурч, чичрүүдэс хүрэх явцаар эхэлнэ.

Идээт хордлогын шинж гарч улам гүнзгийрнэ. Хэвлийн баруун талаар голдуу өвдөж гэдэс дүүрч суулгана. Элгэд буглаа үүссэний улмаас элэг, дэлүү томроно.

Аажимдаа биеийн шар нэмэгдэнэ. Хордлого эрчимтэй явж байгаа үед 7-10 хоногт үхлээр төгсдөг байна. Гэвч эрчимтэй антибиотик эмчилгээний үр дүнд хүндрэлийн явц удааширдаг тохиолдол бий /3/ Бидэнд тохиолдсон жишээг дор дурьдая.

Өвчтөн О... 16 настай эрэгтэй. 1990.09.02-нд түргэн тусламжаар мухар олгойн үрэвсэлтэй гэсэн оноштой ирж хэвтсэн. Өвчин нь 3 хоногийн өмнөөс эхлэж энэ хугацаанд 3 удаа түргэн дуудаж Хэвлий дүүрэнгэдүү, зөөлөн, баруун доод хэсэгтээ эмзэг,  булчин чангаралтай гялтан цочролын шинжгүй Ровзингийн шинж тод илэрч байв. Цусанд цагаан эс 9.6*109 л. Өвчтөнд "Мухар олгойн цочмог үрэвсэл" онош тавигдаж яаралтай журмаар 1 цагийн дараа хагалгаанд оров.

Мухар олгой нь үхжин цоорч, гадуур нь сэмж хучиж буглаа үүсгэн идээ нь орчиндоо нэвчиж тарсан байв. Мухар олгойг нэвчдэснээс салган авч, сэмжний үрэвссэн хэсгийг тайрч орчны идээг цэвэрдэж хэвлийд антибиотик хийх гуурс үлдээж шархыг цөөн оёдлоор битүүлснээр хагалгаа дууслаа. Хагалгааны дараагаар өвчтөнд анитибиотик /пенициллин, стрептомицин/ тарьж хэвлийн гуурсаар мөн анитибиотик /стрептомицин/ хийж байсан боловч халуун дарагдахгүй 39-40°С, зарим үед 41°С хүртэл хчлуурч, чичрүүдэс хүрч 2 хоногийн турш суулгаж байв. Өвчтөнд дугласит, балнад, үжил, хэвлийн хөндийн хязгаарлагдмал буглаа зэргийг холбогдох шинжилгээ үзлэгээр үгүйсгэв. Антибиотикийг өөрчлөн оксацилин, гентамицинийг өндөр тунгаар судсаар тарьж, хордлого арилгах эмчилгээг эрчинтэй хийсэн боловч халуун огт буурахгүй байлаа. Энэ хугацаанд хэвлийн талаас ямар иэг зовиургуй, үзлэгээр илрэх шинж тэмдэг байгаагүй, харин хагалгаапы шарх идээлж, идээнээс алтлаг стафилококк илэрсэн нь ойр зуурын антибиотикуудад мэдрэг
бус байв 10 дахь хоногоос элэг ба дэлүү томорч, шарлалт гарч ирсэн. Хэт авианы шинжилгээнд элгэнд голомтот өөрчлөлт илрээгүй тул компьютерт томограммаар шинжлэхэд элгэнд олон тооны жижиг буглаа илэрсэн. Цусны ерөнхий шинжилгээнд НВ -100 г/л. эр-ЗД 10 12/л, Л-9 Д Ю»/л, Э-о, П-12%.С-55% Л-34% М-9%
Биохимид:    Билирубин 80мкмоль/л; АСТ 1,04 АЛТ 1.60 байв. Ийнхүү мухар олгойн үрэвсийн улмаас үүссэн хүндрэл Пилефлебит, элэгний булгаа цусан үжил хордлогот гепатит онош тавигдаж, зохих бэлтгэл хангаж, анхны хагалгаанаас хойш 14 хоногт дахин хагалгаанд оров. Кохерийн аргаар хэвлийг нээхэд хурсан идээ, наалдацгүй хэвийн байв. Элэг дэлүү томорч цөс нэвчсэн байв.

Ингээд элгэнд хэд хэдэн газарт хатгалт хийж үзээд /буглаа сорогдоогүй/ 0,2-0,3 см өргөнтэй 2 нарийн гуурсыг а.^аз1гоер1р1о1са-<1ех1г»-д /элэгний артерийн салаа/ у.^ав^гоерярЫса <1ех(га-д /хаалган зений цутгалан/ тус тус оруулан тусгайлан тогтоогоод хэвлийн гялтангийн гадна бэхлэж өгөв. /Гуурс авсны дараа хэвлийн хөндийд цус алдахаас сэргийлж/ мэс заслын дараа артерид тавьсан v [>саар ампиокси 3 сая нэгжийг 0,9%-400,0 хлорт натрийн уусмалаар найруулж байнгын дуслаар 3 хоногийн турш хийж венд тавьсан гуурсаар пенициллин 2 сая нэгжийг 7 хоногийн турш 5000 нэгж /мл/ гепарины хамт 6 цагаар хийдэг байв.

Ампиоксийн дараа гентамицин 80 мг-аар хэрэглэв. Үүний хамт хордлого тайлах эмчилгээг эрчимтэй хийсний дүнд 2 хоногоос халуун буурч биеийн шар арилаж аажмаар биеийн байдал сайжирсан.

Гарах үедээ биеийн байдал сайн элэг дэлүү хэвийн хэмжээтэй шинжилгээнүүд өөрчлөлтгүй байв. Энэ тохиолдолоос харахад пилефлебитээс үүссэн элэгний буглааг бүрэн боловсорсон үед  буглааг нь нээж цэвэрлэх хагалгаатай хавсран дээрх аргаар эмчилгээ хийх нь үр дүнтэй болох нь харагдаж байна. Энэ эмчилгээний аргыг хот хөдөөгийн олон эмнэлгүүдэд хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд гагцхүү оношийг цаг алдалгүй зөв тогтоож, хагалгаагаа сайн хийж өгөх явдал чухал юм.

Ном зүй

1. Меланов О.Б. Тосхин К.Л. Жебровский В.В. \"Послеоперационные осложнення и опасности в авдомннальной хирургии\" Москва. \"Медицина\" 1990.
2. Русанов А.А. \"Аппендицит\" Ленинград \"Медицииа\" 1979.
3. “Руководство по неотложной хнрургнн органов брюшноя полости\" под. ред Савельева. В.С. Москва. \"Медицина\" 1986.
4. Колесов В.П. \"Клнника и лечение острого аппендицита\" Ленниград. 1972.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 788
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК