Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 3(141)
Зүрхний ишеми өвчтэй хүмүүсийн зүрхний бичлэг болон ЭХОКГ-ийн өөрчлөлт, титмийн артерийн өөрчлөлтийн хоорондын хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Д.Цэгээнжав, З.Лхагвасүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Содгэрэл, Р.Цэвэлмаа

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Coronary artery disease (CAD) is a serious and common disease that it infl uences the prognosis and quality of life of patients. Coronary artery angioplasty (CAA) is
the most effective treatment for patients with CAD. Coronary artery angioplasty of CAD very signifi cant to improve lifestyle, to reduce mortality and protecting of infarct myocarda.
All patients are examined at the Department of Cardiology, Cardiovascular and Thoracic surgery and Laboratory for Roentgenosurgical methods of investigations of the Shastin Central Clinical Hospital in 2000 to 2006.
The aim of this study was to evaluate the relationship between the ECG changes and left ventricular contractility and number of diseased coronary artery branches. If there is ECG change in lead V1-V2 LAD effected, that is compormity of the interventricular septum; in lead V3-V4 LAD and DB damaged, it is compormity of the anterior wall LV; in I and aVL+ V5-V6 Circumfl ex LCA damaged, it is accordingly of the lateral wall LV; in lead II III aVF diseased RCA, hat is in area damage of inferior and posterior wall LV.
By anterior wall ishcemic changes 76.5% of the cases were LAD damage, 23.5% LMD, Cx LCA 32.3%. By posterior wall ishcemic changes 92.3% cases were RCA, 69.3% lAD, 50.0%-Cx LCA. The average EF was 46.9±0.7% patients who had previous MI and 53.8±1.1% patients who had no MI. In both group there is no signifi cant difference between
anterior and posterior wall ischemia. But we can see the trend of EF decrease when posterior wall ischemia with Q (43.0±2.1%) rather than without Q (53.8±1.1) MI. (p<0.005).
Neverthless, in general the number of diseased coronary artery branches increase EF declined and ESV, EDV, and ESD, EDD decreased but there is no signifi - cant changes when one or two coronary artery damage. If tree or four coronary artery involved by ischemia above parameters have obvious difference. (p< 0.001) Ischemic changes on the ECG at rest, recorded in the preoperative period, disappeared following surgical interventions. In all the patients, myocardial contractility (EF) after intervention rose by 4-8% on an average as compared to the initial level. All the patients were discharged in satisfactory condition. In all patients we recommended to take antiaggregation doses Plavix during month and long-acting nitrates.

Pp.22-27 , Tables 8, References 8

Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг (ЗЦБ) титэм судасны өөрчлөлт болон ЭхоКГ-ийн үзүүлэлттэй харьцуулан судалсан судалгаа хэвлэлд ховор тохиолдож байна. В.А. Крыжановский., Э.Р. Пауэрс (1999) нарын судалгаа, Америкийн зүрхний нийгэмлэгээс гаргасан Зүрх судасны өвчний яаралтай тусламжийн гарын авлага (2000) зэрэг материалд ЗЦБ-ийн өөрчлөлт титэм судасны өөрчлөлтийн хоорондын хамаарлын тухай цухас дурьдсан бий. ЗЦБ-ийн өөрчлөлтийг үндэслэн зүрхний аль ханын цусан хангамжийн дутагдал байгааг тодорхойлсноор титмийн ямар артерийн өөрчлөлттэй байж болохыг баримжаалан тодорхойлох боломжтой юм. Ийм судалгаа хийх нь практик ач холбогдолтойн гадна ЗИӨ-тэй хүмүүсийг ангиографийн шинжилгээнд сонгоход ЗЦБ-ийн үнэ цэнийг тодорхойлход үлэмж ач холбогдолтой юм. Титмийн цусны урсгалыг нөхөн сэргээх заалт гаргах, мэс заслын дараах үр дүнд дүгнэлт хийхэд зүрхний агших чадварын гол үзүүлэлт болох зүүн ховдлын шахалтын зэрэг (ФВ), агшилт болон сулралын эцсийн эзэлхүүн (КСО, КДО), хэмжээ (КСР, КДР) чухал үзүүлэлт болдог.1.5.6.8. Jur mann MJ, Menon AK (1998) зэрэг эрдэмтэд зүүн ховдлын сегмент тус бүрээр зарим үзүүлэлтийг гаргасан байдаг бөгөөд энэ нь зүрхний шигдээсийн дараах зүүн ховдлын цүлхэний эмгэг жамыг тодорхойлход ач холбогдолтой юм. Зүүн ховдлын шахалтын фракц зүрхний агших чадварын гол  зүүлэлт болох учир судлаач2.3.8. зүрхний булчингийн цусан хангамжийг нөхөн сэргээхийн өмнө болон хойно ямар байснаар нь харьцуулан судалсан байдаг бөгөөд ялангуяа ФВ эрс буурсан нөхцөлд нөхөн сэргээх мэс засал хийсний дараах үед дүгнэлт хийхэд гол шалгуур үзүүлэлт гэж үздэг. Бид зүрхний агших чадварын дээрх үзүүлэлтүүдийг зүрхний булчингийн цусан хангамжийг судсан дотуурх аргаар нөхөн сэргээсний дараа хэрхэн сайжирсныг судлахыг хичээсэн юм.

Судалгааны ажлын зорилго. Зүрхний титэм судасны өөрчөлтийг зүрхний цахилгаан бичлэг, ЭхоКГийн зарим үзүүлэлттэй харьцуулан судлах

Судалгааны ажлын зорилт:

1. Зүрхний цахилгаан бичлэгээр титмийн ямар артерийн өөрчлөлт байгаад дүгнэлт хийх

2. Титмийн артерийн өөрчлөлт, зүрхний агших чадварын зарим үзүүлэлтийн хоорондын уялдааг судлах

Судалгааны ажлын аргазүй:

Эмнэлзүйн шинж, зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), ЭхоКГ-ийн шинжилгээнд үндэслэн ЗИӨ-тэй нийт 358 өвчтөнг коронарографийн (КГ) шинжилгээнд оруулхад титмийн аль нэг артерийн өөрчлөлттэй гарсан 281 (78.5%), титэм судасны өөрчлөлтгүй гарсан 77 (21.5%) тохиолдол судалгаанд хамрагдав. Титэм судасны өөрчлөлттэй гарсан 150 (53.4%) тохиолдолд зүрхний булчингийн цусан хангамжийг нөхөн сэргээх мэс ажилбар хийсэн. Стенокардын байдлыг Канадын Кардиологийн Ассоциацын ангилалаар дүгнэв. Титэм судасны  өрчлөлтгүй гарсан тохиолдлыг хяналтын бүлэг болгон авав. Судалгаанд хамрагдсан бүх тохиолдолд эмнэлзүйн судалгаанаас гадна ЗЦБ, ЭхоКГ-ийн шинжилгээ хийв.

Зүрхний цахилгаан бичлэгийг (ЗЦБ) Cardiofax V. ECG 8330 K s/n 00157 аппаратан дээр нийт 358 өвчтөнд хийж хэм алдагдпал, дамжуулах замын өөрчлөлт байгаа эсэх, эмгэг Q шүд, ST сегмент 1.5 мм-ээс ихээр хазайсан, T шүд хасах гарсан зэрэг үзүүлэлтийг КГ болон титэм судасны мэс засалд өвчтөн сонгоход ашиглав. ЭХоКГ-ийн шинжилгээг “Sonoace 8000“ Medison. CoLtd. S/N A2B000458. Aloka’’ фирмийн 2 хэмжээст ЭхоКГ-ийн аппаратан дээр ЗИӨ-тэй нийт 358 өвчтөнд хийж, зүүн ховдлын агшилт ба сулралын эцсийн эзэлхүүн (ESV, EDV) болон хэмжээ (ESD, EDD), зүрхний шахалтын фракц (ФВ); зүүн ховдлын хана, ховдол хоорондын аславчийн хөдөлгөөний байдал (гипокинези, акинези, дискинези) ямар байгааг тодохойлсоноор тухайн өвчтөнг КГ-ийн шинжилгээ болон тимийн нөхөн сэргээх ажилбарт сонгох гол үзүүлэлт болгож авав. Зүрхний шахалтын фракц <35% тохиолдолд тухайн өвчтөнг КГ-ийн шинжилгээ болон титмийн мэс ажилбарт оруулахгүй байх зарчим баримтлав.

Коронарографийн шинжилгээг Япон улсын HITACHI-DM-1520, Nihon Konden Corp. аппаратан дээр Judkins-ийн (1967) аргаар баруун ба зүүн сонгомол коронарографи ЗИӨ-тэй нийт 358 өвчтөнд хийсэн. Seldinger (1963)-ийн аргаар арьсны гаднаас a.femoralisийг хатгаж, титэм судасны оношлогооны катетерийг оруулан титэм судасны амсар дээр аваачин 8-10 мл (Urographin or Urotrast) рентген тодотгогч бодисыг 2-4 мл/сек-ийн хурдтайгаар шахаж үндсэн 4-6 байрлалд кино зураг авсан болно. КГ-ийн шинжилгээний үнэлгээг Digital Cardiac Imaging S/N 2394570 аппаратан дээр хийж, титмийн артерийн өөрчлөлт, нарийслын байдлыг Ю.С.Петросян, Л.С.Зингерманы ангилалаар (1979); титэм судасны цусан хангамжийн хэлбэрийг Shlesinger M.J-ийн аргачлалаар тодорхойлсон болно. (Лабораторийн эрхлэгч aнагаах ухааны доктор З.Лхагвасүрэн).

ЗЦБ-ээр зүүн ховдлын урд ханын ишемийн шинж (I, AVL, V3, V4) илэрсэн тохиолдолд ЗТА-ийн ХХУС өөрчлөлттэй байх; зүүн ховдлын хажуу ханын ишемийн шинж (I, AVL, V5, V6) илэрсэн тохиолдолд ЗТА-ийн ТС өөрчлөлттэй байх; зүүн ховдлын ар хажуу ханын өөрчлөлттэй байх (II, III, AVF, V5, V6) тохиолдолд БТАийн буюу ЗТА-ийн тойрох салааны өөрчлөлт илрэх зүй тогтол ажиглагдаж байсан бөгөөд ЗЦБ-ийн өөрчлөлт болон титэм судасны өөрчлөлтийг харьцуулан үзэхдээ дараах зарчмыг баримталсан юм.

Хэдийгээр дээрх зарчмыг баримталсан боловч ЗЦБ-т хажуу ханын өөрчлөлт дангаараа илрэх нь ховор байсан учраас урд ба урд хажуугийн, ар ба ар хажуугийн гэсэн үндсэн хоёр байрлалд судлахыг хичээсэн юм.

Судалгааны ажлын үр дүн. ЗЦБ-т илэрсэн өөрчлөлтийг КГ-ийн шинжилгээгээр илэрсэн титэм судасны өөрчлөлттэй харьцуулан үзхэд ЗЦБ-т хичнээн их өөрчлөлт байна, титэм судсанд төдий чинээ өөрчлөлт илрэх зүй тогтол ажиглагдаж байлаа. Бид КГ-ийн өөрчлөлтийг стент тавиулсан ба тавиулаагүй үндсэн хоёр бүлэгт ЗШ авсан, аваагүйгээс хэрхэн хамаарч байгаад ажиглалт хийсэн юм. Тэмдэглэл: ЗШ- зүрхний шигдээс, I- стент тавиулаагүй бүлэг, II- стент тавиулсан бүлэг.

Өмнө нь ЗШ-ээр өвдсөн бүлгийн эгт, урд ханын ишемийн үед ХХУС-ы өөрчлөлт-76.5%, ТС-32.3%, ДС-20.6%, БТА-ийн өөрчлөлт 32.3% тохиолдож байхад Стент тавиулсан II бүлэгт ХХУС-ы өөрчлөлт 92.9% хүртэл тохиолдож, титмийн бусад салаануудын өөрчлөлт ойролцоо хувьтай тохиолдож байна. Ар ханын ишемийн үед БТА-ийн өөрчлөлт хамгийн их бу юу 92.3%, ТС-50.0% тохиолдож байна.

ЗШ-ээр өвдсөн өвдөөгүйгээс үл хамааран зүрхний урд ханын ишемийн үед ХХУС-ы өөрчлөлт, ар ханын ишемийн үед БТА-ийн өөрчлөлт илүү тохиолдож байна. Бидний ажиглалтаар ЗЦБ хэвийн байхад титэм судасны өөрчлөлт илрэх байдал 9.2% тохиолдож байна. Судалгаанаас үзхэд зүүн ховдлын урд-хажуу ханы өөрчлөлтийн үед ЗТА-ийн ХХУС-ы өөрчлөлт 65.3%,

ЗТА-ийн ТС-ы өөрчлөлт 35.0%, зүрхний ар ханын буюу ар хажуу ханын өөрчлөлтийн үед БТА-ийн өөрчлөлт 58.2% тохиолдож байна. Зүрхний титмийн цусан хангамжийн хэлбэрээс хамааран зарим тохиолдолд зүүн ховдлын ар ханыг титмийн олон судас тал талаас тэжээж, ар ханын ишемийн үед ЗТАийн ХХУС, ТС болон БТА-ийн өөрчлөлт илэрч байна. Ажиглалтаас үзхд ЗЦБ-т урд ханын ишемийн шинж илэрсэн, ХХУС өөрчлөлттэй байж болохоор байхад КГ-ийн шинжилгээгээр ЗТА-ийн ТС-ы болон БТА-ийн өөрчлөлт илэрч байна.

Бидний ажиглалтаар БТА-ийн болон, ЗТА-ийн ХХУС-ы өөрчлөлтийн үед ST сегмент цахилгаан тэнхлэгээс гол төлөв дээш өргөгдөх, ЗТА-ийн ТСы нарийслын үед ST сегмент цахилгаан тэнхлэгээс доош хазайх шинж илүү ажиглагдаж байна. ЗЦБ-т ST сегментийн хазайлт илэрсэн ч КГ-ийн шинжилгээгээр титэм судас хэвийн байх тохиолдол цөөнгүй байна. Түүнчлэн ЗЦБ-ийн хэд хэдэн залгалтанд эмгэг Q шүд илэрсэн, ST сегмент цахилгаан тэнхлэгээс дээш буюу доош 1.5 мм, түүнээс их хазайлттай байх атлаа КГийн шинжилгээгээр титэм судсанд ямарч өөрчлөлтгүй байх тохиолдол ажиглагдаж байгаа нь нэг талаар титэм судас бөглөрсөний дараа эмийн эмчилгээнд бүлэн уусаж эргэн сувагжих процесс явагдсан, нөгөө талаар титмийн бус шалтгаантай зүрхний бусад өвчин, тухайлбал голомтот миокардиттэй холбоотой байж болох юм.

Үүнээс гадна ЗИӨ-тэй хүмүүсийн тайван үеийн ЗЦБ-т өөрчлөлтгүй буюу бага зэрэг өөрчлөлттэй (ST сегментийн хазайлт 0.5-1.0 мм-ээс ихгүй байх, R шүдний далайц хэвийн байхад Т шүд цахилгаан тэнхлэгтэй давхцах) байхад КГ-ийн шинжилгээрээр аль нэг титмийн артерийн 75%-иас дээш нарийсал илэрч байгаа нь зарим тохиолдолд ЗИӨ-ийг ЗЦБээр төгс оношлох боломж хязгаарлагдмал болохыг харуулж байна.

ЗЦБ-т урд ба ар ханын ишеми үүссэн, Q шүд илэрсэн эсэхээс хамаарч зүрхний шахалтын фракц хэрхэн өөрчлөгддөгийг судлахад ЗЦБ өөрчлөлттэй тохиолдолд ФВ 48.3±0.6%, өөрчлөлтгүй тохиолдолд 54.0±1.9% (p<0.005) байгаа нь ЗЦБ өөрчлөлттэй тохиолдолд ФВ буурч, өөрчлөлтгүй тохиолдолд төдийлөн буурдаггүй болохыг харуулж байна.

Дээрх хүснэгтээс үзэхэд ЗШ авсан бүлэгт ФВ дундажаар 46.9±0.7%, ЗШ-ээр өвдөөгүй бүлэгт 53.8±1.1 % болж буурсан байгаа бөгөөд тэдгээрийн хооронд (p< 0.001) статистик үнэн магадлал батлагдаж байна. Зүрхний урд ханын ишемийн үед ФВ 47.4±1.1%, ар ханын ишемийн үед 44.4±1.9% болж буурч байгаа хэдий ч тэдгээрийн хооронд статистик ялгаа харагдахгүй байна. (p=0.685). Харин Q тэй ишемийн үед ФВ 46.6±0.9%, Q –гүй ишемийн үед 49.1±1.9% байгаа нь Q-тэй ишемийн үед ФВ илүү буурах хандлага ажиглагдаж байгаа боловч тэдгээрийн хооронд p=0.141 байна. Гэтэл ар ханын ишемийн Qтэй ишемийн үед ФВ 43.0±2.1% болж буурсан байхад Q-гүй ишемийн үед ФВ 48.7±3.8 болж буурч тэдгээрийн хооронд (p< 0.005) статистик магадлал батлагдаж байгаа нь ар ханын шигдээсийн үед ФВ илүү буурах хандлагатай байж болохыг харуулж байна. Энэ нь БТА, анатомийн салбарлалт багатай учраас түүний нарийсал, бөглөрлийн үед коллатерал цусан хангамж сул үүсдэгтэй холбоотой байж болох юм.

Зүрхний ар ханын Q-тэй ишемийн үед ФВ илүү буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь өөрчлөлт бүхий титэм судасны тооноос хамаарч байгаа эсэхийг сонирхоход урд ханын Q-тэй ишемийн үед нэг өвчтөнд дундажаар 1.7±0.1 судасны өөрчлөлт илэрч, ар ханын Q-тэй ишемийн үед нэг өвчтөнд дундажаар 2.3±0.1 судасны өөрчлөлт илэрч байгаа нь дээрх таамаглалыг баталж байгаа юм. Нийт Q-тэй ишемийн үед нэг өвчтөнд дундажаар 2.0±0.1 судасны өөрчлөлт илэрч байна. Харин урд ба ар ханын Q-гүй ишемийн үед титэм   судасны өөрчлөлтийн тооны ялгаа илрэхгүй байлаа. Ар ханын ишемийн үед титмийн олон судасны өөрчлөлт илэрч байгаа нь зүрхний ар ханыг титмийн баруун болон зүүн титмийн артерийн салаанууд тэжээдэгтэй холбоотой байж болох юм.

Титмийн атеросклероз, зүрхний агших чадварын зарим үзүүлэлтийн хамаарал. КГ-ийн шинжилгээгээр титмийн аль нэг артерийн өөрчлөлттэй гарсан бүх тохиолдлыг өмнө нь ЗШ-ээр өвдсөн, өвдөөгүй гэсэн үндсэн хоёр бүлэгт хувааж, бүлгүүдийн хооронд зүрхний агших чадварын зарим үзүүлэлтийн ялгаа байгаа эсэхийг судлахад ФВ, ДЭЭ, СЭЭ-ий хооронд өөрчлөлт ажиглагдаж байлаа. ЗШ авсан бүлэгт ФВ 49.9±0.7%, ЗШ аваагүй бүлэгт 53.8±1.1%, тэдгээрийн хооронд статистик үнэн магадлалтай (p<0.001) байгаа нь ЗШ авсан бүлэгт ФВ илүү буурдгийг харуулж байна.

Дээрх хүснэгтээс үзхэд бидний судалгааны үр дүн Rumsfeld-ийн судалгаатай ойролцоо байгаа боловч ФВ>55 байх тохиолдол харьцангуй бага буюу 28.7%- ийг эзэлж байгаа нь манай өвчтнүүд өвчин үгдэрсэний дараа бу юу эмнэлэгт хожуу ирж байгаатай холбоотой байж болох юм.

Коронаросклероз бүхий өвчтөнд зөвхөн ФВ буурдаг бус зүрхний агших чадварын бусад үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг доорхи хүснэгтээс харна уу.

Тайлбар: * хяналтын бүлгийг ЗШ (+)-тэй; ** хяналтын бүлгийг ЗШ (-) -тэй харьцуулсан

КГ-ийн шинжилгээгээр титмийн өөрчлөлттэй гарсан тохиолдлын дунд зүрхний агших чадварын зарим үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг ЗШ авсан ба аваагүй хоёр бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулан судлав. Зүрхний агших чадварын үзүүлэлтүүдээс зүүн ховдлын шахалтын фракц (ФВ)-ын хэмжээг илүү сонирхсон бөгөөд хяналтын бүлэгт 58.1±0.1% байхад ЗШ авсан бүлэгт 49.9±0.1% (p<0.001) болж статистик магадлалтай буурч байхад ЗШ аваагүй бүлэгт 53.8±1.1% болж буурсан ч гэсэн хяналтын бүлэгтэй (58.1±0.1%) харьцуулахад ялгаа илрэхгүй байна (Xүснэгт 5).

Зүүн ховдлын систол ба диастолын эцсийн эзэлхүүний үзүүлэлтийг хяналтын бүлэг болон ЗШ авсан бүлэгтэй харьцуулахад ДЭЭ 167.95±5.41 мл (p<0.001), СЭЭ 95.85±5.14 мл болж (p<0.001) болж ихэссэн байлаа. Харин ДЭХ, СЭХ-ий хооронд бага зэрэг ялгаа ажиглагдаж байгаа боловч статистик магадлал батлагдахгүй байна.

ЭхоКГ-ийн шинжилгээгээр гипокинези-69.4%, акинези болон дискинези-20.0%, нормокинези-10.7% тохиолдож байгаа ба гипокинезийн үед ФВ 50.5±0.7%, акинези болон дискинезийн үед 41.4±1.2% (p<0.001), нормокинезийн үед 58.04±1.15% (p<0.001) байгаа нь зүүн ховдлын кинетик муудах тутам агшилтын гол үзүүлэлт болох ФВ-ын хэмжээ буурдаг зүй тогтол илэрч байна. Титмийн нэг артерийн өөрчлөлтийн үед гипокинези 63.2%, акинези-дискинези 11.6%, нормокинези 25.3% тохиолдож байхад титмийн 2- 3 артерийн өөрчлөлтийн үед акинези 18.6, 28.8%, 4 артерийн өөрчлөлтийн үед акинези 50.5% хүртл тохиолдож байгаа нь өөрчлөлт бүхий титмийн артерийн тоо нэмэгдэх тутам зүүн ховдлын кинетик өөрчлөгдөж акинези болон дискинезийн тохиолдол нэмэгдэж байна.

Зүрхний агших чадварын үзүүлэлт ЗШ авсан эсэхээс хамаарч байхад өөрчлөгдсөн титмийн артерийн тооноос хэрхэн хамаарахыг судлаж үзхэд титмийн артерийн өөрчлөлттэй судасны тоо ихсэх тутам агших чадварын үзүүүлэлт буурдаг нь ажиглагдлаа. Бидний судалгаагаар титмийн нэг артерийн өөрчлөлттэй тохиолдолд ФВ 52.6±0.9%, хоёр артерийн өөрчлөлттэй үед ФВ 48.5±1.0%, гурван артерийн өөрчлөлттэй бол 46.3±1.2%, дөрвөн артерийн өөрчлөлттэй үед 38.9±3.% болж шууд хамааралтай буурч байлаа. Нэг титмийн артерийн өөрчлөлттэй байсан ч гэсэн ФВ-ын хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулхад (58.1±0.6%) буурч байна. ДЭЭ-ий хэмжээ өөрчлөлттэй судасны тооноос хамаарч ихсэж байгаа боловч титмийн 1 ба 2 судасны өөрчлөлтийн хооронд чанарын ялгаа гарахгүй байна. Харин титмийн 3 судасны өөрчлөлтөөс эхлэн СЭЭ-ийн хэмжээ ихсэж 3 ба 4 судасны өөрчлөлтийн хооронд (p<0.005) статистик ялгаа илэрч байна. СЭЭ-ий хэмжээ ДЭЭ-ий нэгэн адил титмийн артерийн өөрчлөлттэй судасны тоо нэмэгдэх тутам ихсэж байна. Гэхдээ титмийн 1, 2 судасны өөрчлөлтийн үед ДЭЭ-ий ихсэлтийн ялгаа гарахгүй, 3 ба 4 судасны өөрчлөлтийн үед зүүн ховдлын эцсийн эзэлхүүн чанарын ялгаатайгаар (p<0.005) ихсэж байна. Титмийн өөрчлөлттэй судасны тоо нэмэгдэх тутам зүүн ховдлын систолын болон диастолын эцсийн хэмжээ ихсэж байгаа хэдий ч чанарын ялгаа (p<0.03) гарахгүй байна.

Дээрх байдалд үндэслэн титмийн өөрчлөлттэй судасны тоо нэмэгдэх тутам зүрхний агших чадварын гол үзүүлэлт болох ФВ-ын хэмжээ буурч, зүүн ховдлын систол болон диастолын эцсийн эзэлхүүн ихсэж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Судалгааны үр дүнгээс үзхэд уламжлалт аргаар мэс засал хийлгэсэн өвчтнүүдэд 49.9±2.5%, ангиопластик хийлгэж стент тавиулсан өвчтнүүдэд дунджаар 48.0±1.9% байгаа нь хяналтын бүлэгтэй (58.8±1.3%) харьцуулахад p<0.001, статистик үнэн магадлалтай буурсан байлаа. ЗИӨ-тэй хүмүүсийн ФВ-ын талаарх судалгааны эдгээр баримтууд нь титэм судасны цусны урсгалыг нөхөн сэргээх мэс засалд өвчтөн сонгох гол шалгуур үзүүлэлт болох ач холбогдолтой. Үүнээс гадна титмийн тархмал атеросклероз бүхий өвчтнүүдэд ФВ-ын хэмжээ титмийн хэсэг газрын нарийсалттай өвчтнүүдийнхээс бага байх байдал ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь тархмал хатуурлын үед коллатерал цусан хангамж сайн үүсэж чаддаггүйтэй холбоотой. Титэм судасны тархмал атеросклерозоос гадна титмийн ямар артерийн өөрчлөлт байгаагаас хамаарч ФВ хэрхэн буурах суудал анхаарал татаж байгаа бөгөөд энэ талаар хийгдсэн судалгаа ч хомс байна.

Титмийн нөхөн сэргээх мэс ажилбарын дараах үнэлгээ:

Мэс заслын дараах үр дүнг зүрхний стенокардийн хөдлөл буюу зүрхний өвдөлт бүрэн арилсан эсвэл эрс багассан, ЗЦБ-ийн өөрчлөлт өмнөхөөсөө сайжирч R шүдний далайц ихсэж, ST сегментийн хазайлт бууж хэвийн байдалд орсон, ЭхоКГ-ийн шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын шахалтын фракц сайжирсан зэрэг үзүүлэлтээр үнэлсэн юм. Бидний судалгаагаар титэм судасны мэс ажилбарын дараа стенокардын хөдлөл 81.5%-д бүрмөсөн арилсан буюу эрс багассан, мэс ажилбар хийлгэсэн өвчтний 65.3%-д ЗЦБ-т R шүдний далайц ихсэх, ST сегментийн хазайлт буух, Т шүд засрах зэрэг эерэг үзүүлэлт гарсан юм. Мэс заслын дараа зовиур багасахгүй, зүрхний бичлэгийн өөрчлөлт засрахгүй байгаа 25 тохиолдолд хяналтын КГ хийж шалгасан бөгөөд 12 тохиолдолд стент бөглөрөх, дахин нарийсах хүндрэл илэрч, цөөн тохиолдолд бусад тохиолдолд нэг тохиолдолд өмнө нь ТСМЗ хийлгэсэн өвчтөн байлаа. Шунтографи хийж үзхэд венийн болон a.mammary–ын холбоос хэвийн байсан бөгөөд харин ЗТА-ийн ТС-ы I сегментэд 75%- ийн нарийсал үүссэн байсанд тэлэлт хийж, ЗТАБ-д стент тавьсан нь үр дүнтэй болсон.

Бид стент тавиулснаас хойш зүрхний агших чадварын үзүүлэлт хэрхэн сайжрахыг 55 өвчтөнд ЭхоКГ-ийн шинжилгээгээр судалсан юм. Стент тавиулсанаас хойш 3 сарын дараа ФВ-ын хэмжээ 49.6±1.0 байснаа 57.2 ±2.4% (p<0.001) болж нэмэгдсэн, СЭЭ стент тавиулсны дараа 93.9±5.2 мл байснаа 73.6±8.9 мл, ДЭЭ  66.80±6.5 мл-ээс 132.0±3.8 мл (p<0.001) болж статистик үнэн магадлалтайгаар багассан байна. Зүүн ховдлын систол, диастолын эцсийн хэмжээ мэс заслын дараа багасч байгаа боловч статитик магадлалгүй байлаа.

Хэлцэмж: ЗЦБ-ийн өөрчлөлт, зүрхний агших чадварын гол үзүүлэлт болох ФВ-ын хооронд хамаарал байгаа нь тогтоогдсон юм. Коронаросклероз илэрсэн тохиолдлын ЗЦБ өөрчлөлттэй гарсан бүлэгт ФВ 48.3±0.6% болж буурсан байхад ЗЦБ-ийн өөрчлөлтгүй бүлэгт ФВ 54.0±1.8 (p<0.005) байгаа нь хяналтын бүлэгтэй ойролцоо байлаа. Энэ нь ЗЦБ-т ишемийн өөрчлөлт гарсан тохиолдолд зүрхний агших чадварын гол үзүүлэлт болох шахалтын фракц буурч ЗЦБт өөрчлөлтгүй тохиолдолд ФВ төдийлөн буурахгүй байгаа нь КАГ-ийн шинжилгээнд зүрхний бичлэгийн өөрчлөлтгүй тохиолдлыг авахгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Гэхдээ ЗЦБ-т өөрчлөлтгүй буюу өөрчлөлт багатай зарим тохиолдолд титмийн аль нэг судасны 75%-ийн нарийсал илрэх тохиолдол бий.

ЗШ авсан бүлэгт ФВ 49.9±0.7 болж буурсан байхад ЗШ аваагүй бүлэгт 53.8±1.1% (p<0.001) байгаа, ДЭЭ ЗШ авсан бүлэгт 167.9±5.4, ЗШ аваагүй бүлэгт 140.6±6.7 мл (p<0.001) байгаа нь ЗШ авсан бүлэгт ФВ буурч, систол диастолын эзэлхүүн ихэсдгийг харуулж байна. Өмнө нь ЗШ-ээр өвдсөн Q-тэй ишемийн үед ФВ 47.4±1.1%, Q-гүй ишемийн үед 50.3±2.1% болж буурсан ч тэдгээрийн хооронд статистик ялгаа гарахгүй байлаа. Q-тэй урд ханын ишемийн үед ФВ 47.4 ±1.2, Q-тэй ар ханын ишемийн үед ФВ 43.0 ±2.1 байгаа нь ар ханын ишемийн үед ФВ илүү буурах хандлага ажиглагдаж байгаа боловч статистик ач холбогдолгүй байна. Гэхдээ Энэ нь Q-гүй ар ханын ишемийн үед ФВ бараг хэвийн 54.6±2.2 байгаагаар тайлбарлагдана. КГ хийлгэсэн бүх тохиолдлын дотор титэм судасны өөрчлөлтгүй гарсан тохиолдол 21.5% байгаа нь Р.Горлин (1980), Mark Freed (1994) Д.П.Столяров (2004), А.М. Чернявский (2004) нарын судалгаанд 10- 27% байдаг гэсэнтэй ойролцоо байна.

Бидний судалгаагаар титмийн нэг артерийн өөрчлөлттэй тохиолдолд ФВ 52.65±0.97%, хоёр артерийн өөрчлөлттэй үед ФВ 48.54±1.01%, гурван артерийн өөрчлөлттэй бол 46.33±1.23%, дөрвөн артерийн өөрчлөлттэй үед 38.88±3.5% болж шууд хамааралтай буурч байлаа.

Титмийн цусан хангамжийг нөхөн сэргээх эмчилгээнд ФВ дундажаар 49.6±0.9 болж буурсан байсан бол стент тавьсны дараа 57.2±2.4 (p<0.001) болж сайжирч байгаа нь эмчилгээ үр дүнтэй болохыг харуулж байгаа гол үзүүлэлт юм. Ийм үр дүн Л.А.Бокерия (2002), John Alferd (2002) нарын судалгаанд илэрсэн байдаг. (40.0±2.0 оос 58.0±2.0; 47.2±1.2 оос 51.4±0.9). Зүүн ховдлын шахалтын фракцаас гадна диастолын цсийн эзэлхүүн мэс заслын өмнө 166.8±6.5 байснаа 132.0±3.8 мл (p<0.001) болж багассан, систолын эцсийн эзэлхүүн мөн 93.9±5.2 байснаа 73.6±8.9 мл (p<0.005) болж багассан нь миокардын цусан хангамжийг нөхөн сэргээх мс ажилбарын үр дүнтэйг харуулж байна.

Дүгнэлт.

  1. ЗЦБ, ЭхоКГ-ийн харьцуулсан судалгаагаар ЗШ авсан Q-тэй ишемийн үед ФВ-ын хэмжээ, Q-гүй ишеми-ээс (p<0.001) буурч байгаагаас гадна урд ханын ишемийн үед ЗТА-ийн ХХУС, ар ханын ишемийн үед БТА, ЗТА-ийн ТС-ы өөрчлөлт илүү илэрч байна.
  2. КГ-ийн шинжилгээгээр өөрчлөлттэй титэм судасны тоо нэмэгдэх тутам зүрхний булчингийн агших чадварын гол үзүүлэлт болох ФВ-ын хэмжээ буурч(p<0.001), КДО болон КСО ихсэж (p<0.001) байна.
  3. Титмийн нөхөн сэргээх мэс заслын дараа ФВ (p<0.001) нэмэгдэж, СЭЭ (p<0.005), DЭЭ (p<0.001) багасч, мэс ажилбарын үр дүн 90.1% байгаа нь ангиопластик эмчилгээний үр дүнтэй болох нь тогтоогдож байна.
Ном зүй

1. Беселия К.В. Результаты аортокоронарного шунтирования у больных ишемической болезнь ю сердца с сердечной недостаточностью. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских наук. Москва 1999.
2. Бокерия Л.А., Батыралцев Т.А., Першуков И.В., Ogutmen C.C., Ниязова., Карбен З.А., Sercilek A., Aksoy I. Хирургическая реваскуляризация миокарда при диффузном поражении переднемежжелудочковой ветви. Грудная и сердечно-сосудистая хирургия. 3:43- 47, (2002)
3. Владимирович К. Г. Сопоставление результатов аутовенозной и аутоартериальной реваскуляризации миокарда у больных ИБС на госпитальном этапе. Дисс канд мед наук, 2002.
4. Крыжановский В.А., Пуэрс Э.Р. Электрокардиоангиографические параллели при инфаркте миокарда. Кардиология. 1999. 1:64-74.
5. Колунин Г.В. Клинико-эхокардиографические особенности коронарного атеросклероза. Автореферат. Диссертации соискание ученой степени кандидата медицинских наук. Т юмень, 2003.
6. Д.Цэгээнжав. “Коронарографи болон титэм судасны мэс засалд өвчтөн сонгох” 1989. Аргачилсан зөвлөмж. ЭМЯ, АУХ
7. Mary Fran Hazinski, RN, MSN., Richard O., Cummuns, MD, MPN, MSc., John M., Field, MD. 2000 Handbook of Emergency Cardiovascular Care for Healthcare Providers.
8. John Alferd., Carr., Benjamin E., Haithcock M.D., Geatono Paone M.d et al. Long term outcome after coronary artery grafting in patients with severe left ventricular dysfunction. The Ann. Of Thoracic Surg. Volume 74. N5:1531-36. /2002/
9. Jur Mann MJ, Menon A.K, Haeberle L, Saechi-Gilani S, Ziemer G. Left ventricular geometry and cardiac function during minimally invasive coronary artery bypass. Ann Thorac Surg. 1998; 66:1082-6.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2135
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК