Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 3(141)
Артерийн битүүрээгүй цоргын зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинж тэмдгүүдийг судлах нь
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд1, З.Лхагвасүрэн2, Ц.Дамдинсүрэн3

1Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн, 2, 3П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Goal: Purpose of this research work is to reveal angiocardiographical and heart probing basic and auxiliary symptoms of patent ductus arteriosus, congenital heart deject, which increases losser blood circulations blood supply. Materials and methodology: We made our research work in Diagnostic and Treatment angiocardiographic unit of Central Clinical Hospital named offer Shastin P.N, counted on “Polydiagnost” angiocardiographic apparatus with a digital subtraction system during 2002-2007 years.
To revealing angoicardiographic symptoms of patent ductus arteriosus the probe is ingressed into ascending aort and pulmonal artery by seldinger method, then contrast medium injected for 125 patients in the erect, obligue and fl anc positions. The probe is ingressed from superior and interior vena cava to right afrium, right ventricle of heart and pulmonal artery by seldinger method, then palpating from pulmonal artery to aort, the probe is ingressed into descending aort by passing through patent ductus arteriosus.
The probe is ingressed in aort by seldinger method then palpating from aort to the pulmonal artery, probe is ingressed pulmonal artery and right ventricle of heart passing through patent ductus arteriosus for 60 patients in the erect position.

Enlargement of left abrium, right and left ventricles of heart is determined by Mazaev.P.N, Ecrishkevich.A.M, Kaidash.A.N (1985) method, evaluated extent of pulmonal arterial pulsation by Kudesh.A.N method, and measured width of pulmonal artery and aort.

Conclusion:

  1. We determined that those heart probing and angiocardiographic symptoms are dominantly occurred in 100% contrast medium is thrown away from aort to pulmpnal artery, in 96.7% probe is ingressed from pulmonal artery to aort and made a loop like “Lassopole loop”, in 95.2% aort and pulmonal artery become clear (intensifi ed) by contrast medium simultaneously.
  2. We revealed basic and auxiliary symptoms considering about diagnostic importance of heart probing and angoicardiographic symptoms of patent ductus arteriosus.

Pp.27-30, Table 1, Figures 4, References 29

Эхийн хэвлийд байгаа ургийн цусны эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг гол судас-уушгины артерийг холбосон судас хүүхдийг төрсөний дараа битүүрээгүй хэвээр үлдсэнээс артерийн битүүрээгүй цорго гажиг үүсдэг [1, 6-7, 10-15, 19-23].

Цусны бага эргэлтийн цусан хангамжийг ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажгийн нэг нь артерийн битүүрээгүй цорго юм [1, 7, 11, 13-15.21].

Артерийн битүүрээгүй цоргын талаар 2-р зуунд Гален бичиж, анхны мэдээллийг G.Aranzio (1564) гаргаж, Италийн эмч Л.Боталло гажгийн талаар бичсэн учир Боталлогийн цорго гэж нэрлэгдэж ирсэн [7].

Зүрхний төрөлхийн гажгийн 9-10% (13), 13.6%±1,5 (26) АБЦ эзэлдэг байна.

Артерийн битүүрээгүй цорго эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүдэд 2 дахин [13], эмэгтэйчүүдэд 70-80% [26] тохиолддог.

Зүрх сэтгүүрдэх шинжилгээ нь артерийн битүүрээгүй цоргын урт ба өргөн, байрлал, хэлбэр, цусны бага эргэлтийн даралтын зэргийг тодорхойлно [1-7.9- 15.19-25].

Уушгины артериас гол судасны чигт тэмтрэлтийг хийхэд сэтгүүр артерийн битүүрээгүй цоргоор дамжин гол судасны уруудах хэсэгт орж Грекийн φ үсэг хэлбэрийн гогцоог үүсгэнэ [1, 6-7.10-14.19-23].

Ангиокардиографийн шинж тэмдгүүдээр зүрхний төрөлхийн гажиг артерийн битүүрээгүй цоргыг оношлоно [20.22-23].

Артерийн битүүрээгүй цоргын өргөн 2.1-4.0 мм [16], хэдэн мм-ээс 1см хүртэл (13), 5-10 мм (19), 2-3 мм-ээс 30 мм хүртэл буюу ихэнхидээ 3-15 мм [7] 7-10 мм-ээс ихгүй, ховороор 20 мм ба үүнээс их [14] тус тус байна.

Сүүлийн 10 жилд гадаадын ба манай оронд судсан дотуурхи мэс заслын эмчилгээний арга эрчимтэй хөгжиж ирсэнээр артерийн битүүрээгүй цоргыг спираль Гиантурко, Микро коль, Амплатзераар бөглөх аргыг өргөн хэрэглэж байна [17.18.27-29].

Судалгааны ажлын зорилго: Цусны бага эргэлтийн цусан хангамжийг ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажиг артерийн битүүрээгүй цоргын зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн үндсэн ба туслах шинж тэмдгүүдийг илрүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын аргачлал ба материал: Бид 2002-2007 онуудад П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн Ангиографийн оношлогоо-эмчилгээний тасагт “Polidiognost” digital subtraction системт ангиографийн аппаратыг түшиглэн Сельдингерийн аргаар сэтгүүрийг гол судасны өгсөх хэсэг ба уушгины артерид оруулж тодосгогч бодис шахаж артерийн битүүрээгүй цоргын ангиокардиографийн шинж тэмдгүүдийг илрүүлэх зорилгоор эгц, ташуу ба хажуу байрлалд 125 шинжлүүлэгчдэд, Сельдингерийн аргаар сэтгүүрийг дээд ба доод хөндий венээс зүрхний баруун тосгуур, баруун ховдол, уушгины артерид оруулж, уушгины артериас гол судасны чигт тэмтрэлт хийж, сэтгүүрийг артерийн битүүрээгүй цоргоор дамжуулан гол судасны уруудах хэсэгт оруулах баСельдингерийн аргаар сэтгүүрийг гол судсанд оруулж, гол судаснаас уушгины артерийн чигт тэмтрэлт хийж,сэтгүүрийг артерийн битүүрээгүй цоргоор дамжуулан уушгины артери ба зүрхний баруун ховдолд оруулах шинжилгээг эгц байрлалд 60 шинжлүүлэгчдэд тус тус хийсэн.

Зүрхний зүүн тосгуур, баруун ба зүүн ховдлын томролтыг П.Н.Мазаев., А.М.Гришкевич.,А.Н.Кайдаш (1985) нарын аргаар, уушгины артери ба гол судасны нумын өргөнийг тус тус хэмжиж, гол судас ба уушгины артерийн нумын лугшилтын далайцыг А.Н.Кудешийнаргаар үнэлсэн.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Бид зүрхний төрөлхийн гажиг артерийн битүүрээгүй цорго оноштой 60 шинжлүүлэгчдэд уушгины артериас гол судасны ба гол судаснаас уушгины артерийн чигт тэмтрэлтийг хийхэд 58(96,7%±2,3)-д сэтгүүр артерийн битүүрээгүй цоргоор дамжин гол судасны уруудах хэсэгт орж φ үсэг (Зураг 1) ба “уурганы хуйв” (Зураг 2) хэлбэрийн гогцоо, сэтгүүр гол судаснаас артерийн битүүрээгүй цоргоор дамжин уушгины артери ба зүрхний баруунховдолд орж “тах” (Зураг 3) хэлбэрийн гогцоог (бидний нэрлэсэнээр) тус тус үүсгэж байна.

Бид 125 шинжлүүлэгчдийн ангиокардиографийн шинж тэмдгүүдэд (Зураг 4, 5) дүгнэлт хийсэн (Хүснэгт 1).

Хүснэгт 1-ээс үзэхэд гол судаснаас уушгины артерид тодосгогч бодис хаягдах, гол судас ба уушгины артери тодосгогч бодисоор нэгэн зэрэг тодрох, гол судас ба уушгины артерийн нумын лугшилтын далайц ихсэх ангиокардиографийн шинж тэмдгүүд давамгайлан тохиолдож буй нь статистикийн үнэн магадлалтай байна (p<0.001).

68,8%±4,1-д гол судас ба уушгины артерийн нумын лугшилтындалайц ихсэх нь Н.М.Амосов., Я.А.Бендет 1990); Н.А.Белоконь.,В.П.Подзолков (1991) нарын дүгнэлттэй дүйж байна.

60,0%±11.2-д зүүн уушгины артери тодосгогч бодисоор сул тодрох нь М.А.Иваницкая (1970); Ю.С.Петросян., Б.Г.Алекян., А.В.Иваницкий (1984); О.Мутафьян(2002) нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Бид цусны бага эргэлтийн цусан хангамжийг ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажиг артерийн битүүрээгүй цоргын зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн шинж тэмдгүүд : а. “φ” үсэг, “уурганы хуйв”, “тах” хэлбэрийн гогцоо үүсэх б. гол судаснаас уушгины артерид тодосгогч бодис хаягдах в. артерийн битүүрээгүй цоргын хэлбэр янз бүр г.артерийн битүрээгүй цоргын хэмжээ янз бүр д. гол судас-уушгины артерийн нумын лугшилтын далайц ихсэх ё. гол судас ба уушгины артери тодосгогч бодисоор нэгэн зэрэг тодрох ба туслах шинжүүд: а. гол судасны нум өргөсөх б. уушгины артерийн багана ба салаанууд өргөсөх в. зүрхний зүүн тосгуур томрох г.зүрхний зүүн ховдол томрох д. зүрхний баруун ховдол томрох е. Уушгины артери ба түүний салбаруудад тодосгогч бодис саатах ё. зүүн уушгины артери тодосгогч бодисоор сул тодрох ж. уушгины артерийн нум цүлхийх з. уушгины артери тодосгогч бодисоор давтан тодрох гэж авч үзсэн.

Дүгнэлт:

  1. 100%-д гол судаснаас уушгины артерид тодосгогч бодис хаягдах, 96,7%-д сэтгүүр уушгины артериас гол судасанд орж “уурганы хуйв” хэлбэрийн гогцоо үүсгэх, 95,2%-д гол судас ба уушгины артери тодосгогч бодисоор нэгэн зэрэг тодрох зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинж тэмдгүүд давамгайлж тохиолддогийг тогтоов.
  2. Артерийн битүүрээгүй цоргын зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинж тэмдгүүдийг илрүүлэв.
Ном зүй

1. Амосов Н.М.,Бендет Я.А. Терапептические аспекты кардиохирургий. -К.:Здоровая. -1990. –с.38-42.
2. Баасанжав Н. Диагностика и показанияхирургического лечения ВПС-ОАП (Mетодические рекомендаций). Приказ министра здоровьяМонголии за ¹55 от 05-16-1993 г.
3. Баасанжав Н. Оптимизация методов хирургического лечения ВПС с обогощенным легочным кровотоком. -Автореф.дисс. … докт. мед. наук. -УБ. -1994 г. -26 с.
4. Баасанжав Н.,Лхагвасүрэн З.,Бадамсэд Ц.,Содгэрэл Б. Зүрхний төрөлхийн гажиг, судасны эмгэгийг судсан дотуур оношлон эмчлэх. -УБ. - 2006 он. -х.39-51.
5. Бадамцэрэн О. Өндөр уулын нөхцөлд АБЦ хэмээх ЗТГ-ийн эмнэлзүй, оношлогооны онцлог. -Анагаах ухааны дэд докторын нэг сэдэвт бүтээл. -УБ. -1990 он. -26 х.
6. Белеконь Н.А.,Кубергер Т.Б. Болезни сердца и сосудов у детей: Руководство для врачей. В 2 томах. Том-1.-М.:Медицина. -1987. -с.45-49.
7. Белеконь Н.А.,Подзолков В.П. Врожденныепороки сердца. -М.:Медицина. -1991. -с.49-62.
8. Бундан Ц.,Эрдэнэчулуун Д. Бага насны хүүхдийн ЗТГ-ийн тархалтыг судлах асуудалд. –Монголын анагаах ухаан сэтгүүл. -УБ. -1980 он. -х.47-50.
9. Бундан Ц. Зүрхний гажгийн онош зүй. -УБ. -1980 он. -х.117-124.
10. Бураковский В.И.,Константинов Б.А. Болезни сердца у детей раннего возраста. -М.:Медицина. -1970. -с.83-91.
11. Бураковский В.И.,Бухарин В.А.,Плотникова Л.Р. Легочная гипертензия при врожденных пороках сердца. -М.:Медицина. -1975. -с.94-114.
12. Бураковский В.И.,Бухарин В.А.,Подзолков В.И и др. Врожденные пороки сердца. -В кн.: Сердечно-сосудистая хирургия -под.ред. В.И.Бураковского.,Л.А.Бокерия/. -М.:Медицина.: -1989. -с.82-88.
13. Василенко В.Х.,Фельдман С.Б.,Могилевский Э.В. Пороки сердца. -Ташкент.:медицина УзССР. - 1983. -с.340-346.
14. Иваницкая М.А. Рентгенодиагностика заболеваний сердца и сосудов. -М.:Москва. -1970. –с.249-255.
15. Кишковский А.Н.,Тютин Л.А.,Есиновская Г.Н. Атлас укладок при рентгенологических исследованиях. -Ленинград.:Медицина. -1978. -с.484-489.
16. Лхагвасүрэн З, Баасанжав Н, Цэгээнжав Д, Бадамсэд Ц, Дамдинсүрэн Ц, Содгэрэл Б. Артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуурх мэс заслын аргаар янз бүрийн бөглөгчөөр бөглөж эмчилсэн нь. -Монголын анагаах ухаан сэтгүүл. -Улаанбаатар хот. -2006 он. -¹4(138). -х.45-48.
17. Лхагвасүрэн З., Баасанжав Н., Бадамсэд Ц. Артерийн битүүрээгүй цоргын зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинж тэмдгүүдийг судлах асуудалд. –Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. Монгол Улсад хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойд зориулав. ЭМЧ НАРЫН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ХУРААНГУЙ. -Улаанбаатар хот. -2006 он. -х.17-22.
18. Лхагвасүрэн З, Баасанжав Н, Бадамсэд Ц, Дамдинсүрэн Ц, Содгэрэл Б. Артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуурх мэс заслын микро коль ба амплатцер аргаар бөглөж эмчилсэн нь. -Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. Монгол Улсад хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойд зориулав. ЭМЧ НАРЫН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ХУРААНГУЙ. - Улаанбаатар хот. -2006 он. -х. 22-26.
19. Парийская Т.В.,Гикавый В.И. Врожденные пороки сердца у детей и их фармакотерапия. –Кишинев “Штиинца” -1989. -с.94-105.
20. Петросян Ю.С.,Иваницкий А.В.,Алекян Б.Г.,Каракосян С.В. Возможности аксиальной ангиокардиографий в уточненной диагностике врожденных пороков сердца /Грудная хирургия. -1984. -¹3. -с.34-39.
21. Мутафьян О. ВПС у детей. -Москва. -2002. - с.130-141.
22. Петросян Ю.С.,Алекян Б.Г.,Иваницкий А.В. Аксиальная киноангиокардиография в диагностике врожденных пороков сердца / Вестник рентгенологий и радиологий. -1984. -¹1. -с.56-60.
23. Углов Ф.Г.,Некласов Ю.Ф.,Герасин В.А. Катетеризация сердца и селективная ангиокардиография. –Л.: Медицина. -1974. -с.19- 21.43-57.
24. Шагдарсүрэн Т., Загдаа С. Зүрхний төрөлхийн зарим гажгууд. -УБ. -1970 он. -х.78-90.
25. Шагдарсүрэн Т. Зүрхний зарим гажгууд ба тэдгээрийн онош, эмчилгээ. -УБ. -1972 он. -х.5- 12.
26. Эрдэнэчулуун Д. Частота структура ВПС у детей в МНР и потребность в стационарнокардиохирургической
помощи.–Автореф. дисс. канд.мед.наук. -УБ. -1990. -21с.
27. Alvarez-Tostado R.A.,Millan M.A.,Tovar L.A.,Shuchleid S.,Chousled A. Thoracoscopic clipping and ligation of patent ductus arteriosus. //Ann. Thorac.Surg.-1994. -¹3. -p.755-757.
28. Latson L.A.,Hofschire P.J.,Kugler et.al. Transcatheter closure of patent ductus arteriosus in pediatric patients. //J.Pediatr.-1989.-115.-p.549-553.
29. Moore J.W.,George L.,Kirkpatrick S.E. et.al. Percutaneous closure of he small patent ductus arteriosus using occluding spring coils. //J.Am.Coll.Cardiol. -1994, -23, -p.759-765.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, процессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1205
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК