Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 3(141)
Архаг панкреатитын сэдрэлтийн үеийн эмнэл зүй, лаборатори ба хэт авиан зарим шинж тэмдгүүдийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд1, Б.Цэрэндаш2, Т.Нарантуяа3, Т.Энхтуяа4, Д.Молор-Эрдэнэ5, С.Дэлгэрэх3

1.2.Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн, 3.Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг,

4. “Амин-Эрдэнэ” эмнэлэг, 5. Яаралтай Тусламжийн Төв

 
Абстракт

Goal of research work: The purpose of this research work is to determine clinical, laboratorial and ultrasonographic symptoms of recurrent chronic pancreatitis. In order to achieve the foregoing goal, we will realize the following purposes.
1. To study some clinical symptoms of recurrent chronic pancreatitis.
2. To determine some indicators among the surveillance group and people and diagnosed recurrent chronic pancreatitis.
3. To reveal ultrasonographic symptoms of recurrent chronic pancreatitis.
Research work material and methodology: We granulated special research cards by some clinical and ultrasonographic symptoms, laboratorial indicators for 66 patients diagnosed recurrent chronic pancreatitis. In the internal wards, laboratory and ultrasonographic section of Central Clinical Hospital, Shastin P.N; Polclinic for the State Special Servants; “Achtan-Elite” Clinical Hospital; “Amin-Erdene” Hospital during 2001-2007 years. Then made inference on it α-amylize enzyme, ASAT, ALAT, Sugar are measured by “Humalyzer-2000” analyzer made in Germany.
We have evaluated pancreatic border, echogenicity, structure and measured its head, drunk, tail and duct by probes with 3.5 and 5 MHZ on the standart location. And used sedentary and mobile ultrasonographic apparatus made in Japan and Germany. If there had been focal lesion of pancreas, we evaluated it’s location, size, shape, number, border, structure, echogenicity, shadow and callifi cation.
To presenting pancreas dimensions we compared it reference dimensions formulated by Badamsed.Ts, Tserendash. B. Took 60 people for surveillance group. We have analyzed the results of this research by common median statistical indicators and verifi ed the probability of indicators by studentized test, and used Windows- excel program.
Conclusion:

  1. We determined that those symptoms are commonly occurred 53.0±6.1 had abdominal colic, 62.1±5.9 colic transmitted to the abdominal leftside, 62.1±5.9 had dryness of month and skin, 56.1±6.1 had fever.
  2. And we revealed that α-amylize-1.7; Sugar-2.4; ASAT- 1.5; ALAT-1.9 times increased.
  3. Also 87.9±4.0 pancreas size changed, 77.3±5.2 pancreas border was clear, 74.2±5.4 pancreas border was not irregular.

Pp.31-36 , Tables 3, Pictures 11, References 51

Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулж, аажмаар холбогч эдээр солигдон, түүний гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдал үүсдэг, дахилттай явагддаг архаг эмгэгийг архаг панкреатитгэнэ [33].

Тархвар судлал, эмнэл зүй, задлан шинжилгээний дүгнэлтээр хөгжингүй орнуудад архаг панкреатитын өвчлөл ихэссэн байна [11].

Архаг панкреатит нь 100000 хүнд 3,5-4,0 тохиолдол бүртгэгдсэн байна [48].

Архаг панкреатитаар өвчлөгсдийг хүйсээр нь авч үзвэл 100000 хүн тутамд эрэгтэй : эмэгтэйн харьцаа 6.7 : 3.2 байна [45].

Архаг панкреатитын гол шалтгаан нь архаг архидалт, цөсний хүүдий болон цөсний замын эмгэгүүд, түүнчлэн гиперлипидеми, уураг дутагдалтай хоол хүнс, зарим эмүүд, удамшлын нөлөөлөл зонхилдог [44].

Анхдагч архаг панкреатит нь архи, эм, цусгүйжилт, хоол тэжээл дэх уургийн хомсдол зэргээс шалтгаалдаг. Хоёрдогч архаг панкреатит нь цөсний зам, элэг болон хоол боловсруулах замын бусад эрхтэний эмгэг, муковисцидоз, гиперпаратиреоз зэрэг өвчний үед тохиолдоно [34].

Архаг панкреатитын 50-80% нь архины шалтгаантай байдаг байна [6,45,49].

Архаг панкреатитын сэдрэлтийн үед ихэвчлэн тос өөхтэй хоол идсэний дараа хэвлийн дунд болон зүүн дээд хэсэгт хатгах ба базалж өвдөж, өвдөлт нь ар нуруу руу дамжина. Суулгалт, жин буурах шинж тэмдгүүд илэрнэ [45].

Нойр булчирхайн толгойн хэсэг үрэвссэн тохиолдолд аюулхайн баруун хэсэгт, их биеийн хэсэг үрэвссэн үед аюулхайн зүүн хэсэгт, сүүл хэсэг гэмтсэн бол зүүн хавирганы доогуур тус тус өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутмагшлын хам шинжүүд (суулгах, гэдэс дүүрэх), турах, ам хатах, арьс хуурайших зэрэг ерөнхий хордлогын хам шинж тэмдгүүд илэрнэ [11,19].

Архаг панкреатитыг Марсель-Римийн ангилал дээр тулгуурласан В.Т. Ивашкины ангилалаар ангилна [10].

Үүнд :

I. Шалтгаанаар

1. Анхдагч (архины)

2. Хоёрдогч (цөсний эмгэгээс үүдэлтэй)

3. Бусад шалтгаан (ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин, ходоод дээд гэдэсний үрэвсэл, элэгний цирроз, халдвар, гэмтэл, хагалгааны дараа, эмийн бодис)

II. Эмнэл зүйн хэлбэрээр

1. Өвдөлттэй

2. Өвдөлтгүй, далд

3. Гадаад, дотоод шүүрлийн дутагдалтай

III. Бүтцээр нь

1. Шохойжсон

2. Бөглөрөлт

3. Фиброзт

4. Уйланхайт

IV. Хүндрэлээр

1. Механик шарлалт

2. Хуурамч уйланхай

Архаг панкреатитын сэдрэлтийн үед цусны ерөнхий шинжилгээнд цагаан бөөмийн олшролт, улаан бөөмийн тунах хурд хурдассан, шээсний ерөнхий шинжилгээнд уураг, билирубин, цөсний нөсөө ихэссэн байна [11,15,33].

Архаг панкреатитын сэдрэлтийн үед цусны сийвэнд дэх альфа-амилаз, липаз, трипсиний хэмжээ бага зэрэг ихэсдэг [13,19,45].

Хэт авиан шинжилгээ нь нойр булчирхайг оношлох хамгийн их түгээмэл шинжилгээ болсон нь туяаны ачаалал үгүй, тусгай бэлтгэл шаарддаггүйтэй холбоотой [50].

Хэт авиан шинжилгээ нь нойр булчирхайн бүтэц, хэлбэр, зах хязгаар, эрхтэний хэмжээ, суваг, эрхтэний байршил, зэргэлдээх эрхтэнүүдтэй харьцсан байдал зэрэгт үнэлгээ өгөх боломжтой [47,51].

Архаг панкреатитын үед хэт авиан шинжилгээгээр хил хязгаар тод бус, хэмжээ өөрчлөгдсөн, нойр булчирхайн нягтрал ихэссэн, уйланхай, шохойжилт, хавдар маягийн голомтот өөрчлөлт тодорхойлогдож, нойр булчирхайн ерөнхий суваг өргөсдөг [25,37,50].

Архаг панкреатитын сэдрээгүй үе шатанд нойр булчирхайн нягтрал хэвийн нойр булчирхайн нягтралаас ялгагдахгүй, харин сэдрэлтийн үед нойр булчирхай томрох, нягтрал буурах, сүүлчийн шатанд нойр булчирхайн хэмжээ багасах, хил хязгаар жигд бус, нягтрал ихсэх шинж тэмдгүүд илэрнэ [8,17,25].

Эмнэлзүй, лабораторийн шинжилгээнүүдийн өөрчлөлтийг хэт авиан шинжилгээний өөрчлөлтүүдтэй харьцуулж үзэхэд цочмог ба архаг панкреатитын үед ялгаатай болох тухай судлаачид бичиж байна [39,40,42,43,46].

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдралын хэв маяг, зан үйл эрс өөрчлөгдөж, сэтгэл зүйн дарамтанд байнга өртөн, хүнсний аюулгүй байдлын баталгаа байнга алдагдаж байгаагийн уршгаар янз бүрийн өвчин түүний дотор хоол боловсруулах эрхтэний эмгэг ихсэж байна. Ялангуяа хүн амын дунд архийг хэтрүүлэн хэрэглэх явдал ихсэж байгаагийн улмаас цочмог ба архаг панкреатит, түүний хүндрэл элбэг тохиолдож байна [1,12,18,36].

Цочмог панкреатитын 73%, архаг панкреатитын 50-90% нь архидалттай шууд холбоотой болох нь тогтоогджээ [13,21,38,48,49].

Манай орны өнөөгийн нөхцөлд элэг, цөсний болон ходоод, гэдэсний замын эмгэг ихсэхийн хирээр хоёрдогч цочролт панкреатит эмч нарын өдөр тутмын үйл ажиллагаа, анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг болоод зогсохгүй манай орны хувьд бүр ч хөндөгдөөгүй, оношлогоо, эмчилгээний талаар нэн төвөгтэй эмгэг болж байна [31].

Анагаах ухааны түүхэнд аливаа эмгэг өөрчлөлтийн дотроос байрлал, бүтэц үйл ажиллагааныхаа онцлогоос хамаарч хамгийн бага судлагдсан нойр булчирхайн өвчнүүд эрт ба хожуу үеийн хордлого, үхжил, олон эрхтэний дутмагшилд хүргэх ноцтой өөрчлөлт үүсгэх эргэлт буцалтгүй процесс болно [31].

Нойр булчирхайн өвчлөл өнгөрсөн зууны 90- ээд оноос улам бүр нэмэгдэж байгаа нь жил бүр уг өвчнөөр эмчлүүлэгсдийн тооны өсөлтөөс харагдаж байна [21,32,35,41,48].

Монгол орны хүн амын 1990-2000 оны өвчлөлийн хөдлөл зүйн байдалд хийсэн судалгаагаар хоол боловсруулах эрхтэний өвчлөл сүүлийн 10 жилд тогтмол 2- р байранд явж байна [35]. 1997 онд нойр булчирхайн өвчлөлийг улсын статистикийн бүртгэлд бүртгэх болсноос хойшхи 5 жилд өвчлөл 1,5 дахин өссөн үзүүлэлт гарсан [20].

Нойр булчирхайн өвчлөлийн тархалт, эмнэл зүй, эмгэг бүтцийн талаарх судалгааны ажил гадаадын орнуудад хурдацтай хийгдэж [1, 7,13] байгаа боловчнойр булчирхайн эмгэгийн байрлал, бүтэц, олон талт  үйл ажилагааны онцлогоос хамаарч нойр булчирхайн эмгэгийн оношлогоо, эмчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.

Орчин үед клиникийн практикт хэт авиан оношлогоо нэвтэрсэн нь оношлогооны том амжилт, нойр булчирхайн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх талаар тэргүүлэх шинжилгээний арга болохыг гадаадын [2, 5, 8-9,14,16-17, 25-30, 37-40, 44-46, 49-50] болон манай орны судлаачид [3, 22-24] тэмдэглэж байна. Манай оронд архаг панкреатит олонтоо тохиолдож хэт авиан шинжилгээгээр оношлогдож байгаа учир рхаг панкреатитыг хэт авиан шинжилгээний аргаар оношлох боломжийг судлаж, практикт нэвтрүүлэх нь хойшлуулашгүй асуудал мөн.

Судалгааны ажлын зорилго: Архаг панкреатитын сэдрэлтийн үеийн эмнэлзүйн, лаборатори ба хэт авиан зарим шинж шинж тэмдгүүдийг судлан тогтооход судалгааны ажлын зорилго оршино. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. Архаг панкреатитын сэдрэлтийн үеийн эмнэлзүйн зарим шинж тэмдгүүдийг судлах

2. Архаг панкреатитын сэдрэлтийн үе дэх ба хяналтын бүлгийн хүмүүсийн лабораторийн зарим үзүүлэлтүүдийг тогтоох

3. Архаг панкреатитын сэдрэлтийн үеийн хэт авиан шинж тэмдгүүдийг илрүүлэх

Судалгааны ажлын аргачлал, материал: Бид 2001-2007 онуудад П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, “Ачтан-Элит” Клиникийн ба “АминЭрдэнэ” эмнэлгийн дотор, лаборатори ба хэт авиан оношлогооны кабинетуудад архаг панкреатитын сэдрэлтийн үе гэж оношлогдсон 66 өвчтөнд эмнэлзүйн зарим шинж тэмдгүүд, лабораторийн альфа-амилаз фермент, АсАТ, АлАТ, сахар үзүүлэлтүүд, хэт авиан шинж тэмдгүүдээр тусгай судалгааны карт боловсруулж, тэдгээрт дүгнэлт хийсэн.

Альфа- амилаз фермент, АсАТ, АлАТ, сахарыг ХБНГУ-ын Human пүүсийн “Humalyzer-2000” анализаторт хэмжсэн.

Япон улсын Хитачи, Алока, Тошиба, Герман улсын Roi-Sirius фирмийн суурин ба зөөврийн хэт авиан оношлогооны аппаратыг ашиглаж стандарт байрлалаар хэт авиан 3.5 ба 5 MГц-ийн давтамжтай хэт авиа үүсгэгчийг байрлуулж, нойр булчирхайн толгой, их бие, сүүл, цоргын хэмжилтүүдийг хийж, нойр булчирхайн бүтэц, нягтрал, хил хязгаарыг үнэлсэн.

Нойр булчирхайд голомтот өөрчлөлт байвал байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, бүрхүүл, хил хязгаар, бүтэц, нягтрал, сүүдэржилт, шохойжилт зэргийг үнэлсэн. Нойр булчирхайн хэт авиан хэмжээнүүдийг гаргахдаа Ц.Бадамсэд., Б.Цэрэндаш нарын боловсруулсан Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээтэй (Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ ¹ 2026 Ашигтай загварын 2000 оны 9-р сарын 19 ны өдөр улсын бүртгэлд бүртгэв) харьцуулсан. Хяналтын бүлэгт эрүүл 60 хүнийг авсан.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгаж, компьютерийн Windows–Excel программыг ашиглан боловсруулалт хийсэн.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Бид архаг панкреатитын сэдрэлтийн үеийн 66 өвчтөний эмнэлзүйн зарим шинж тэмдгүүдийг авч үзсэн (Хүснэгт 1).

Хүснэгт 1-ээс үзэхэд архаг панкреатитын сэдрэлтийн үед 53.0%±6.1-д хэвлийгээр базалж өвдөх шинж, 62.1%±5.9-д өвдөлт хэвлийн зүүн тал руу дамжих, суулгах, ам хатах, арьс хуурайших, халуурах зэрэг шинжүүд зонхилон тохиолддог нь харагдаж байна.

Архаг панкреатитын сэдрэлтийн үед 53.0%±6.1-д хэвлийгээр базалж өвдөх, 62.1%±5.9-д өвдөлт хэвлийн зүүн тал руу дамжих, 62.1%±5.9-д ам хатах, арьс хуурайших, 56.1%±6.1-д халуурах зэрэг шинжүүд зонхилон тохиолдож байгаа нь Ф.И. Комаров (1990), Б. Мэндбаяр (2002), Paul Yakshe (2005) нарын дүгнэлттэй дүйж байна.

Бид архаг панкреатитын сэдрэлтийн үе дэх ба хяналтын бүлгийн эрүүл хүмүүсийн альфа-амилаз, сахар, АсАТ ба АлАТ-ын үзүүлэлтүүдийг харьцуулан авч үзсэн (Хүснэгт 2).

Хүснэгт 2-оос үзэхэд архаг панкреатитын сэдрэлтийн үед цусны сийвэн дэх альфа-амилаз 1.7, сахар 2.4, АсАТ 1.9, АлАТ-ын хэмжээ 1.5 дахин тус тус ихэссэн байна.

Цусны сийвэнд дэх альфа-амилазын хэмжээ архаг панкреатитын сэдрэлтийн үед 1,7 дахин ихэссэн нь Paul Yakshe (2005), Ө. Байгалмаа (2002), Ф.И. Комаров (1990) нарын дүгнэлттэй тохирч байна. Бид архаг панкреатитын сэдрэлтийн үеийн 66 өвчтөний хэт авиан шинж тэмдгүүдэд судалгаа хийлээ (Хүснэгт 3).

Хүснэгт 3–аас үзэхэд хэт авиан шинжилгээгээр архаг панкреатитын үед нойр булчирхай нэлэнхүйдээ томрох эсвэл багасах (Зураг 1, 6), нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан (Зураг 5, 8), нойр булчирхайн нягтрал жигд бус ихэссэн (Зураг 2) эсвэл буурсан (Зураг 3), нойр булчирхайн хил хязгаар тод (Зураг 4), жигд бус (Зураг 7), шохойжилт илрээгүй, хуурамч уйланхай илрээгүй, нойр булчирхайн ерөнхий суваг өргөсөөгүй хэт авиан шинж тэмдгүүд статистикийн үнэн магадлалтай (Р<0.001) байна.

Архаг панкреатитын үед хэт авиан шинжилгээгээр 22.7%±5.2–д нойр булчирхайн хил хязгаар тод бус, 74.2%±5.4–д нойр булчирхайн хил хязгаар жигд бус, 87.9%±4.0–д нойр булчирхайн хэмжээ өөрчлөгдсөн, 48.5%±6.2–д нойр булчирхайн нягтрал жигд бус ихэссэн, 13.6%±4.2–д нойр булчирхайн цуллаг ба сувагт шохойжилттой, 16.7%±4.5–д нойр булчирхайн аль нэг хэсэгт хуурамч уйланхай үүсэх, 28.8%±5.6– д нойр булчирхайн ерөнхий суваг өргөссөн нь А.В.Яковенко (2001)-гийн дүгнэлттэй дүйж байна.

Нойр булчирхайн хэмжээ нэлэнхүйдээ жижгэрсэн, хэт авиан нягтрал нэлэнхүйдээ ихэсч, хил хязгаар тод-жигд бус.

Нойр булчирхайн хэмжээ нэлэнхүйдээ жижгэрсэн, хэт авиан нягтрал нэлэнхүйдээ жигд бус ихэсч, хил хязгаар тод-жигд бус.

Нойр булчирхайн хэмжээ нэлэнхүйдээ томорч, хэт авиан нягтрал нэлэнхүйдээ жигд бус буурч, хил хязгаар тод-жигд бус. Цөсний хүүдийн хана зузаан, цөсний хүүдийн хүзүү орчим жижиг чулуутай.

Нойр булчирхай нэлэнхүйдээ бага зэрэг хавагнасан, хил хязгаар тод, нягтрал ихэссэн.

Нойр булчирхайн хил хязгаар тод , бүтцийн ижил төрөлшил алдагдсан, нягтрал жигд бус ихэссэн.

Нойр булчирхай хэмжээгээрээ нэлэнхүйдээ багасч,хил хязгаар тэгш-тод, хэт авиан нягтрал жигд ихэссэн.

Нойр булчирхайн хил хязгаар тэгш бус, бүтэц нэг төрлийн бус, нягтрал ихэссэн.

Нойр булчирхайн хил хязгаар тэгш бус-тод бус, бүтэц нэг төрлийн бус, хэт авиан нягтрал жигд бус ихэссэн.

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн архаг панкреатитын сэдрэлтийн үеийн хэт авиан шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан. Үүнд: ҮНДСЭН ШИНЖҮҮД : а. нойр булчирхай нэлэнхүйдээ томрох эсвэл багасах, б. нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан, в. нойр булчирхайн нягтрал жигд бус ихэссэн эсвэл буурсан, г. хил хязгаар тод д. хил хязгаар жигд бус. ТУСЛАХ ШИНЖҮҮД : а. Нойр булчирхайн шохойжилт (Зураг 9), б. нойр булчирхайд уйланхай үүсэх (Зураг 10, 11), в. нойр булчирхайн ерөнхий суваг өргөсөх.

Нойр булчирхайн эд болон сувгийн шохойжилт.

Нойр булчирхайн толгойд дугариг хэлбэрийн, 21х19 мм хэмжээний, бүтэц нэг төрлийн, хэт авиан ойлтгүй нягтралтай, хил хязгаар тод-жигд, үүсгэвэр өөрчлөлт тодорхойлогдоно.

Нойр булчирхайн толгойд дугариг хэлбэрийн,16х17 мм хэмжээний, бүтэц нэг төрлийн, хэт авиан ойлтгүй нягтралтай, хил хязгаар тод-жигд, үүсгэвэр өөрчлөлт тодорхойлогдоно.

Дүгнэлт

  1. Архаг панкреатитын сэдрэлтийн үед 53.0%±6.1- д хэвлийгээр базалж өвдөх, 62.1%±5.9-д өвдөлт хэвлийн зүүн тал руу дамжих, 62.1%±5.9-д ам хатах, арьс хуурайших, 56.1%±6.1-д халуурах зэрэг шинжүүд зонхилон тохиолдож буйг тогтоов.
  2. Цусны сийвэнд дэх альфа-амилаз-1,7, сахар-2,4, АлАТ-1,5, АсАТ-1,9 дахин ихэсч буйг илрүүлэв.
  3. 87.9%±4.0-д нойр булчирхайн хэмжээ өөрчлөгдсөн, 77,3%±5.2–д нойр булчирхайн хил хязгаар тод, 74.2%±5.4–д нойр булчирхайн хил хязгаар жигд бус хэт авиан шинж тэмдгүүд давамгайлж байна.
Ном зүй

1. Ахмедов В.А., Жукова Е.Н., Турилово Н.С. -// Российский гастроэнтерологический журнал. -2000, -¹3, -с.55-63.
2. Бабичев С.И., Калантарев К.Д., Скоругский И.А., и др. Ультразвуковая диагностика хирургических заболеваний печени, желчных путей и поджелудочной железы. -// Хирургия. -1981, -¹10, -с.70-75.
3. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б. Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ. -// Монголын Анагаах Ухаан сэтгүүл. –УБ, -2001, -¹3(116), -х.7-9.
4. Басинский В.А., Жук И.Г. -// Острый и хронический панкреатиты. –Грозно, -1990, -с.82-85.
5. Богер М.М. Методы исследования поджелудочной железы. –Новосибирск. -1982, -с.27-31.
6. Василенко В.Х. Алкоголизм и пищеварительный тракт. -// Клин. Мед. -1986, -¹6, -с.122-128.
7. Григорьев П.Я., Яковенко А.В. -// Клиническая гастроэнтерология. – М, -1998, -с.341-361.
8. Демидов В.Н. Ультразвуковая эхография поджелудочной железы. -// Клиническая медицина. -1981, -¹1, -с.33- 35.
9. Дергачев А.И. Ультразвуковая диагностика заболеваний внутренних органов. -1995, -с.168-170, 210-213.
10. Ивашкин В.Т. и др. О классификаций хронического панкреатита. -//Клин. Мед. -1990, -¹10, -с.96-99.
11. Комаров Ф.И., Кукес А.С., Сметнев А.С. Внутренни болезни. –М., Медицина, -1990, -с.361-376.
12. Костюченко А.Л., Филин В.И. Неотложная панкреатология. –-Санктпетербург, -2000, -475с.
13. Махов В.М. Этиологические аспекты диагностики и лечение хронического панкреатита -// Российский медицинский журнал. -2002, -¹2, -с.3-8.
14. Медведев В.Е.,Тарасюк Б.А.,Семенютин П.П., и др. Методика подготовки больных к эхографий поджелудочной железы. -// Клиническая хирургия. - 1981, -¹11, -с.42-43.
15. Медведев В.В., Волчек Ю.З. Клиническая лабораторная диагностика. -// справочник для врачей. -1995,-с.29- 30,179.
16. Мишин В.Ю. Компьютерная томография и ультразвуковое исследование в диагностике и лечении заболеваний поджелудочной железы. -// Вестник рентгенлогии и радиологии. -1997, -¹5, -с.21-24.
17. Мухарлямов Н.М. Клиническая ультразвуковая диагностика. -//Руководство для врачей. –Том 2. –М., Медицина. -1987, -с.42-43.
18. Мэндбаяр Б., Сарантуяа Ц. Хоол боловсруулах эрхтэний зонхилон тохиолдох өвчний оношлогоо эмчилгээний баримтлал. -УБ, -2000, -х.50-53.
19. Мэндбаяр Б., Байгалмаа Ө., Бира Н. Нойр булчирхайн эмгэгийн оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох асуудалд. -П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг. -Эмч нарын онол практикийн симпозиумынхураангуй. -УБ, -2002, -х.12-18.
20. Монгол улсын эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтүүд. -1992-2002 он.
21. Нестеренко Ю.А., Лаптев В.В., Михайлусов С.В., и др. Лечение панкреонекроза. -// Российский медицинский журнал. -2002, -¹1,-с.3-10.
22. Онхуудай П. Нойр булчирхай. -// Дүрслэл оношлогоо. - УБ, -1993, -х.75-78, 95-97.
23. Онхуудай П. Нойр булчирхайн өвчин. -// Дүрслэл оношлогоо сонголт, дэс дараалал. –УБ, -2000, -х.54- 56.
24. Онхуудай П.,Гончигсүрэн Д. Рентгенологи Радиологи.- УБ, -2002, х.151-152, 257-263.
25. Орлова Л.П. Ультразвуковая семиотика заболеваний поджелудочной железы. -// Вестник рентгенологии и радиологии. -1987, -¹1,-с.54-58.
26. Пальмер П.Е.С. Руководство по ультразвуковой диагностике. – Всемирная организация здравоохранения Женева. -2000, -с.112 -123.
27. Писарев А.Г., Дворяковский И.В. Ультразвуковые критерии исследования поджелудочной железы и здоровых детей. -// Вопросы охраны матеры. -1982, - ¹3,-с.18-21.
28. Портной Л.М., Араблинский А.В. Лучевая диагностика заболеваний поджелудочной железы. -// Рос. Журн. Гастроэнтерологии, гепатологии, колопроктологии. - 1994, -Т4, -с.99-105.
29. Портной Л.М.,Рослов Н.Л. Ультразвуковая и рентгеновская компьютерная томография в диагностике заболеваний органов брюшной полости и забрюшинного пространства. -// Вестник рентгенологии и радиологии. -1990, -¹1, -с.82-85.
30. Пхакадзе Е.Г. Комплексное применение рентгенорадиологических ультразвуковых методов исследования в диагностике заболеваний поджелудочной железы. – Дисс. Канд.мед.наук. – М.: - 1980, -25 с.
31. Цэрэндаш Б. Нойр булчирхайн эмгэгийн оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох асуудалд –П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг –Эмч нарын онолпрактикийн симпозиумын хураангуй –УБ, -2002, -х.5-6.
32. Чадаев А.П., Буткевич А.Ц., Свиридов С.В., и др. Хирургические лечение панкреонекроза. -// Российский медицинский журнал. -2002, -¹2,-с.3-5.
33. ШКТЭ-ийн Элэг судлалын төв, АУИС-ийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тэнхим /Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн ангилал, оношлогоо, эмчилгээний шинэ баримтлал(төсөл)/ -2002.
34. Энхдолгор Г., Энхбаяр Д., Батдолгор Г. Нойр булчирхайн эмгэгийн оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох асуудалд. –П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг. –Эмч нарын онол-практикийн симпозиумын хураангуй. –УБ, -2002, -х.23-28.
35. Энхмаа Б. 1990-2000 оны хүн амын өвчлөлийн хөдлөл зүйн байдал. Анагаах ухааны их сургуулийн Эрдмийн чуулган – 43.
36. Эрдэнэбаяр Л. Мансуурал судлалын үндэс. -2001, -х.59- 60.
37. Яковенко А.В. Клиника, диагностика и лечение хронического панкреатита. -// Клиническая медицина.-2001, -¹9,-с.15-20.
38. Ann L., Christopher H., Robert C. The clinical Practicle of Emergency Medicine, second edition. –Philadelphia, -1996, -р.687-691.
39. Doust B.D.,Maklad N.F.,Baum J.K. Ultrasound in Medicine. – New York. -1975, -Vol. 12, -p.141-147.
40. Doust B.D. Ultrasonic examination of the pancreas. -// Radio Elin. N. Amer. -1975, -Vol.13, -p.467-468.
41. Glasser H., Mann O., Pausch. Int J. Pancrearol. -1994, - Vol.15, -p.195-200.
42. Fontana C.,Bolondil.,Couti M. Et al. Gul. -1976, -Vol.17, - ¹3, -p.228-234.
43. Lawson T.L. Clin. Gastroent. -1984, -Vol.128, -¹3, -p.733 -736.
44. Moossa A.R. Surgical treatment of chronic pancreatitis: an overview. –Br J Surg. -1987, -p.74-661.
45. Paul Yakshe. Article for Pancreatitis Chronic -// Fairview university Medical Center and University of Minnesota. - 2005. //www.eMedicine.com/med/
46. Perlmuter G.S. Pancreas. In.Goldgerg B.B /ed/ abdominal gray – scale ultrasonography. New York. John Wiley and Sons. -1977. –p.167-213.
47. Silverstein W., Isikoff M.B. Diagnostic imaging of acute pancreatitis: prospective study using CT and sonography. –Am J Radiol. -1981, -p.137-497.
48. Smith D.I., Burvill P.W. Relationship between male pancreartitis morbidity and alcohol consumption in Western Australia, Brit. J. Addiction. -1990, -Vol.85, -¹5, p. 65-68.
49. Talamini G., C. Bassi., M. Falconi, Alcohol and smoking as risk factors in chronic pancreatitis and pancreatic cancer. Gastroenterology Yepatology update, Falk Foundation. - 2000, -¹1.-p.132-141.
50. Weill F.S. Ultrasonography of digestive disesase. –Saint Louis. -1978. –ch. 22.
51. William E.,Torres M.D. Essentials of Body Computed Tomography. -1990, -p.125-1426.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, процессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2694
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК