Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 3(141)
Монголын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Бурмаа1, Э.Эрдэнэчимэг2, В.Хадхүү 3, П.Отгонбаяр4, И.Болормаа2, Г.Наранцэцэг5, С.Энхболд1

1Эрүүл мэндийн яам, 2Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн3Анагаах ухааны хүрээлэн, 4Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв, 5Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн корпораци

 
Абстракт

Goal. To assess the current status of national health research system. HRSA objectives:
1. To undertake an analysis of national health research system,
2. To facilitate rational decisions concerning policies and strategies to strengthen health research system
Methods: Four countries of the Western Pacifi c Region, namely Vietnam, Cambodia, Mongolia and Philippines have been selected as HRSA sites during Consultative  Meeting on Health Research in Manila in October 2005. Offi cial representatives of the Ministries of Health of the selected countries, who attended the meeting have been contracted and appointed as principal investigators for HRSA. An informal consultative meeting was held with the purpose of formulating HRSA objectives and methods in Penang, Malaysia in May 2006. Following the consultation a guide had been produced, which recommended country teams to hold formal and informal meetings to inform stakeholders about the purpose and importance of HRSA, and offi cial letters requesting the support for the assessment had been sent to the Ministries of Helath and WHO Resident Representatives. A composition of a research team to carry out the Ntional Health Research System Analysis in Mongolia was approved by the Order of the Minister of Health # 78 of 2006. Team members completed the preparatory work and assessment in accordance with the approved work plan. The research team convened six times to adapt assessment tools, to
discuss assessment methods, and to submit the assessment fi ndings to the meeting of the Science and Technology Committee of the Ministry of Health. Data collection
was completed between August 1, 2006 and October 1, 2006.
Assessment tools. Data was collected from health reserch producers, users and commissioners using specially designed questionnaires.
Sampling. A list of health research institutions, health organizations, and other relevant stakeholders was developed, and a sample selected from the list. The sample was approved by the research team meeting and the Science and Technology Committee of the Ministry of Health.
Data collection:

  • Survey questionnaire was introduced to and discussed by research team members.
  • Suffi cient numbers of each of three survey questionnaires were published.
  • Survey quiestionnaires were distributed to research team members.
  • Survey questionnaires were posted by mail to selected aimags and soums together with an offi cial letter containing instructions for completing the questionnaires.
  • Research team members visited institutions sampled from the capital city and provided instructions for completing the questionnaires.
  • Completed questionnaires were collected by team members, who checked for incomplete or incorrectly completed questionnaires and contacted the organization for necessary corrections.

Data processing. Before data analysis questionnaires were sorted out and grouped. A software for data entry was received from the Malaysian Institute for Health Systems Research in November 2006, and used for entering data from research producers, users and commissioners separately. Data analysis was done using SPSS 10.0.
Data processing was done by the Health Statistics Offi ce of the National Center for Health Development under the auspices of the Ministry of Health.
Data entry. A special programme for NHRSA with guidelines was provided by the Institute for Health Systems Research (IHSR), Malaysia for data entry. The software was installed according to the Installation Guide Manual and User’s Data Entry Manual. There wasn’t any problem with installation of the software for data entry programmed package. All the questionnaire data was carefully checked for completness by the working group members, and then numbered for data entry, storage and processing purposes.
Data was entered using special software from IHSR. Data entry took 2 weeks. Then data fi les were imported into the SPSS.10 for statistical processing and analysis. Before the statistical analysis entered data was validated by scanning and data frequency. Descriptive statistics such as frequency tables, cross tabs, mean, standard deviation and standard error for quantitive data were used.

CONCLUSIONS

  1. Sampling of research users from urban and rural areas, public and private sector, and different levels of health care system has allowed the assessment of the availability, use and importance of research work. It has been demonstarted that there is a need for greater involvement of research users in research planning, priority setting and implementation, and providing opportunities for health workers to do research.
  2. The current analysis has identifi ed the state of health research, its achievements, priorities, developmental trends, major obstacles and ways to overcome these obstacles from the perspective of research producers, commissioners and users. It has provided a basis for improving the structure, administration and organization of the health research system, and developing a strategic plan to strengthen the system.
  3. In general, the analysis has highlighted a need to radically improve health research system in the country. In particular, it is important to improve institutional facilities for health research, to develop a comprehensive policy on setting health research priorities, to tighten quality requirements for health research, to eradicate funding defi cit, and to improve incentive mechanisms for researchers.
  4. It would be of great importance to compare HRSA fi ndings from Mongolia with that of other countries in the region, to discuss common issues and problems, and to share experiences for resolving these issues.

Pp. 41-49 , Tables 8, Figures 5, References 3

2004 онд Мексикт болсон Дэлхийн Эрүүл мэндийн сайд нарын дээд хэмжээний уулзалтаас гаргасан тунхаглалд: “Судалгаа шинжилгээний ажил нь эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг жигд хүртээх, хүний хөгжлийг урагшлуулахад шийдвэрлэх ач холбогдолтой атлаа бага анхаарч үздэг хэсэг юм” гэжээ [1].

Эрдэм шинжилгээний ажил нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор мэдээлэл, мэдлэгт суурилсан үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн төгөлдөр тогтолцооны салшгүй хэсэг бөгөөд дэлхийн, бүсийн, үндэсний хөгжлийг хурдасгагч нь юм. Хөгжиж байгаа орнуудын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоонд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх асуудлыг сүүлийн жилүүдэд олон удаа янз бүрийн түвшинд хэлэлцэж аргазүйг боловсруулсан байна.

Энэ судалгаа нь ДЭМБ-аас дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа төслийн үргэлжлэл бөгөөд 2003- 2005 онд дэлхийн хэмжээнд 20 гаруй оронд Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоо (ЭМЭШТ)- ны судалгаа хийгдсэн

Зорилго. Монгол улсын Yндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны байдлыг судлан, үнэлгээ өгөх.

Зорилтууд:

1. Үндэсний ЭМЭШТ-г судлан дүн шинжилгээ хийх

2. ЭМЭШТ-г бэхжүүлэх бодлогын талаар оновчтой шийдвэр гаргах үндэслэл боловсруулах,

Судалгааны арга зүй

Судалгааны зохион байгуулалт. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүс (НДББ)-ийн Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний Зөвлөх Хороо (ЭМЭШЗХ)-ны чуулган (2005 оны 10 дугаар сар, Манила)-ны үеэр бүсийн 4 орон (Вьетнам, Камбожи, Монгол, Филиппин)-ы төлөөлөгчдөд санал тавьж зөвшөөрсний үндсэн дээр эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны үнэлгээнд хамруулахаар сонгосон юм. ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгөөр тус чуулганд дээрх орнуудаас оролцсон төлөөлөгчдийг энэхүү үнэлгээний гол судлаачаар томилж, гэрээ байгуулсан юм.

Судалгааны зорилго, арга зүйг тодруулахаар 2006 оны 5 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Малайз улсын Пенанг хотноо судалгаа хийхээр сонгогдсон орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан албан бус зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, уг зөвлөлдөх уулзалтаас удирдамж гаргасан. Үүнд судалгааны зорилго, ач холбогдлын талаар өөр өөрийн оронд албан, албан бус уулзалтууд хийхийг зөвлөмж болгож, судалгааг дэмжиж ажиллах талаар ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчдөд албан захиа ирүүлсэн. Энэхүү удирдамжийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2006 оны 78 тоот тушаалаар Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны судалгааны багийг томилсон юм. Судалгааны баг нь судалгааны асуултыг өөрийн орны нөхцөлд дүйцүүлэн боловсруулж, хамруулах байгууллагын төлөөллийг сонгож, судалгааны материал цуглуулах, цэгцлэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлан бичих, урьдчилсан тайланг хэлэлцэх зэргээр хамтарч ажиллав.

Судалгааны хүрээ, түүврийн сонголт Монгол улсын эрүүл мэндийн эрдэм шижилгээний байгууллага, эрүүл мэндийн салбарын байгууллагууд, эрдэм шинжилгээний тогтолцоонд хамаарах болон сонирхогч талуудын жагсаалтыг урьдчилан гаргасны үндсэн дээр төлөөллийг сонгов. Эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны үр дүнг хэрэглэгч байгууллага, судалгааг санхүүжүүлэгч байгууллагуудаас тусгайлан боловсруулсан асуулгын хуудсаар авлаа.

Гүйцэтгэгч. Монгол улсын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны гүйцэтгэгчийн судалгаанд АУХ, НЭМХ, УАШУТҮК, ЭМШУИС, АӨСТ, СҮГ, МУИС, Монос анагаахын ухааны дээд сургууль, Ач дээд сургууль, ЭМХҮТ, ХӨСҮТ, БГГХӨЭСТ, Рашаан судлалын төв зэрэг судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд оролцдог байгууллагуудыг хамрууллаа.

Хэрэглэгчийн судалгаанд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад ашигладаг байгууллагууд буюу төрийн болон хувийн хэвшлийн сум, өрх, аймаг, дүүргийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүд, эм үйлдвэрлэх, борлуулах байгууллага, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачдын нийт 267 төлөөллийг оролцуулахаар сонгосноос 242 (90.6 хувь) нь асуулгад хариулт ирүүлсэн байна.

Санхүүжүүлэгч нь эрдэм шинжилгээний төсөл, судалгааг санхүүжүүлдэг байгууллагууд бөгөөд энэ судалгаанд 10 санхүүжүүлэгч байгууллагыг хамруулахаар төлөвлөснөөс 5 (50 хувь) нь судалгааны асуултад хариулж оролцсон байна.

Мэдээлэл цуглуулалт. Гүйцэтгэгч, хэрэглэгч, санхүжүүлэгчийн 3 төрлийн асуулгыг сонгосон түүврийн тоонд үндэслэн багийн гишүүдэд хуваарилан өгч, мэдээлэл цуглууллаа. Судалгаанд сонгосон аймаг, сумдад асуулгыг шуудангаар албан бичгийн хамт хүргүүллээ. Энэ албан бичигт асуулгад хэрхэн хариулах талаар зааварчлага хавсаргав. Нийслэл хотоос сонгогдсон байгууллагуудад багийн гишүүд асуулгыг хүргэн өгч танилцуулж, асуултад хэрхэн хариулах талаар зааварчилга өгөв.

Мэдээллийн цэгцлэлт. Судалгааны материалд боловсруулалт хийхийн өмнө сонгосон нэгж бүрээр асуулгын картыг цэгцэлж төрөлжүүлэв. НДББ-ийн хэмжээнд энэ судалгааны зохицуулагчаар сонгогдсон Малайз улсын НЭМХ-ээс 2006 оны 11 дүгээр сард ирүүлсэн судалгааны материалыг компьютерт оруулах программыг компьютерт суулган, эзэмшиж, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэгч, гүйцэтгэгч, хэрэглэгчийн судалгааг тус бүрээр компьютерт шивж, боловсруулалтыг SPSS 11.0 программыг ашиглан хийв. Материалын боловсруулалтыг ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн статитикийн албаны мэргэжилтнүүд хийв.

Судалгааны дүн. Судалгааны бүрэн хэмжээний тайланг А4-ийн хэмжээтэй 74 хуудсанд багтаан бичсэн бгөөөд энэ өгүүлэлд судалгааны зарим үр дүнгээ орууллаа.

Нэг. Гүйцэтгэгчийн судалгаа

Эрдэм шинжилгээний тогтолцооны удирдлага. Судалгаанд хамрагдсан байгууллага бүр манай улс судалгааны тэргүүлэх чиглэлтэй, 11(91.7 хувь) нь үндэсний эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлтэй гэсэн бөгөөд 1 байгууллага мэдэхгүй гэж хариулсан байна.

Тэргүүлэх чиглэл тогтоох үйл ажиллагаа. Байгууллагууд дараах 9 асуудлыг эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэл тогтоох, асуудал дэвшүүлэхэд баримтлах гол шалгуур гэж үзсэн байна (Зураг 1).

Эрдэм шинжилгээний нөөц

Судалгааны дүнгээр 13 байгууллагад нийт 1733 ажилтан ажиллаж байна. Судалгаанд эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гадна их сургууль, нэгдсэн эмнэлэг, зарим төвүүд хамрагдсан учраас эрдэм шинжилгээний ажилтаны тоо харьцангуй бага (221) харагдаж байна (Xүснэгт 1).

Эрүүл мэндийн судлаачдын 61.7% үндсэн ажилтан, 27.4% цагаар, 10.0% богино хугацаагаар, 0.77% урт хугацаагаар ажиллагсад байв. Эдгээрийн 24.9% нь эрэгтэй, 75.1% нь эмэгтэй, 50% нь 20-39 насны ажилтан байна. Судалгаанд хамрагдагч байгууллагын боловсон хүчний боловсролын зэргийг судалсан дүнг хүснэгт 2-т харууллаа.

Цалин. Судалгаанд хамрагдсан байгууллагуудад ажиллагсдын жилийн үндсэн цалинг (2005 оны байдлаар) судлаж үзэхэд бүтэн орон тоогоор эхлэн ажиллаж байгаа шинэ төгссөн PhD зэрэгтэй ажилтан дунджаар 1.105.847 төгрөг, 10 жил ажилласан эрдэм шинжилгээний ажилтан дунджаар 1.261.112 төгрөг, 20 жил ажилласан эрдэм шинжилгээний ажилтан 1.512.171 төгрөг, байгууллагын дарга 1.671.000 төгрөгийн цалинтай байна.

Сүүлийн 12 сард судалгаанд хамрагдсан байгууллагаас нийт 12(5.4%) хүн өөр ажилд шилжсэн буюу гарсан байна.Тэдгээрийн 5(41.7%) нь өөрийн оронд өөр байгууллагад эрдэм шинжилгээний ажил хийхээр, 3(25%) нь өөр салбарт шилжсэн бол 4(33.3%) нь  эрдэм шинжилгээний чиглэлээр дахин ажиллахгүй болсон байна. 5 жилд (2001-2005) судалгаанд хамрагдсан байгууллагаас нийт 141 хүн гадаадад шат ахиулсан сургалтад хамрагдсанаас 134 (95.0%) нь эх орондоо эргэж ирсэн ба 7 (5.0%) ажилтан ирээгүй байна.

Хүний нөөцийг бэхжүүлэх. Судалгааны дүнгээс харахад байгууллага нь “Дүн шинжилгээний чанарын болон тооны аргыг оновчтой хэрэглэх чадвар, компьютер, программ хангамжийн мэдлэг, чадвар, судалгааны төсөл болон судалгааны тайлан бичих чадвар, эрүүл мэндийн судалгааны талаар сургалт явуулах буюу хичээл заах чадвар“-ын сургалтад хамрагдах боломжийг түлхүү олгодог байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 83.3%(10) нь эрдэм шинжилгээний ажил удирдсаны төлөө урамшуулал олгох, мөн сургалт болон шавь дагалдангийн сургалтад хамруулах, 90.9 % нь санхүүжилт, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, 77.8% нь тэтгэлэгт олон улсын хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлдэг гэсэн байв.

Номын сан. Судалгаанд хамрагдсан байгууллагаас 2 нь Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний сэтгүүлийг үнэ, төлбөргүй ашиглах санаачлага-сүлжээ (HINARI)- д холбогдсон, 10 нь холбогдоогүй байна. Харин 11 байгууллага буюу 84.6% номын сантай, 2 буюу 15.4% нь номын сангүй аж. Гэхдээ эдгээрээс 3 нь интернет каталог ашиглах боломжтой гэжээ. Мөн судалгаанд хамрагдсан 2 байгууллагын номын сан нь номын сангийн сүлжээнд ордог, бусад 11 байгууллагынх ордоггүй байна.

Судалгаанд хамрагдсан 13 байгууллага бүгд интернетэд холбогдсон, үүнээс 7 нь диал-ап, 6 нь өндөр хурдтай шилэн кабелиар холбогджээ. Компьютерийн дотоод сүлжээнд 9(75%) байгууллага холбогдсон, 3(25) байгууллага холбогдоогүй байна. Сүүлийн 12 сард судалгаанд хамрагдсан бүх байгууллагын ажилтнууд интернетээс сард нэг удаа мэдээлэл хайх боломжтой байсан гэжээ.

Санхүүжилт. Судалгаанд хамрагдсан байгууллагаас 2004 онд 1(9.1%), 2005 онд 2 (18.2%) нь ямар нэгэн судалгаанд өөрийн нөөц хөрөнгөөс хуваарилсан бол 8 (72.7%) байгууллага огт хуваарилаагүй байна. Гэхдээ энэ 8 байгууллагаас 2 байгууллага нь өмнөх онуудад хөрөнгө хуваарилсан, 4 байгууллага нь ерөөсөө хөрөнгө хуваарилж байгаагүй, 2 нь хариулт өгөөгүй байна. 2004-2005 онд эрүүл мэндийн судалгаа хийдэг бусад байгууллагад санхүүжилт олгосон 3 (27.3%) байгууллага, олгож байгаагүй 8 (72.7%) байгууллага байна. Энэ 8 байгууллагаас 7 нь эрүүл мэндийн судалгаанд ерөөсөө санхүүжилт хийж байгаагүй ажээ. Санхүүжилтын талаарх мэдээллээ өгсөн эрдэм шинжилгээ эрхэлсэн байгууллагуудын хувьд эхний жилд нийт төсвийн 71.5%, хоёр дахь жилд 68.1%-ийг, харин бусад эрдэм шинжилгээг хавсран гүйцэтгэгч байгууллагууд эхний жил нийт төсвийн 1.7%, хоёр дахь жил 1.3%-ийг эрүүл мэндийн судалгаанд тус тус зарцуулсан байна.

Байгууллагын бодит зардлыг судалсан дүнгээс харахад эрдэм шинжилгээний байгууллагууд эрүүл мэндийн судалгааны нийт зардлын 57.3-59.2%-ийг ажилтнуудын цалинд зарцуулдаг байна. Хавсран гүйцэтгэгч байгууллагууд нь эхний жилд нийт бодит зардлын 46.9 хувь, хоёр дахь жилд 53.8 хувийг ажилтнуудын цалинд зарцуулжээ.

Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

Шинжлэх ухааны хяналт. Судалгаанд хамрагдсан байгууллагууд судалгааг санхүүжүүлсэн эс санхүүжүүлсэн байдлаас үл хамааран шинжлэх ухааны хяналт хийх хэрэгтэй гэж 69.2-76.9 хувь нь хариулжээ. Шинэ судалгааны төслийг үнэлэх 4 гол шалгуурыг эрэмбэлэн харууллаа. (Зураг 2)

Хяналт үнэлгээ. Тухайн байгууллагын бус гадны ижил мэргэжлийн шинжээч оролцуулан шинжлэх ухааны хяналт хийлгэх шаардлага тавигддаг гэж судалгаанд оролцсон байгууллагын 6 (54.5%), үгүй хэмээн 5(45.5%) байгууллага хариулсан байна. Түүнчлэн тухайн байгууллага хараат бус үнэлгээ, магадлан итгэмжлэлд хамрагдах ёстой гэж 63.6%(7) нь үзсэн бол 36.4% (4) нь үгүй гэжээ.

Хамтын ажиллагаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд 2001 оноос хойш ЭМЯ, буюу газар, үндэсний болон бүс нутгийн захиргааны байгууллагууд, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, сургалтын буюу судалгааны байгууллагууд, их сургуулийн эмнэлгүүд, анагаах ухааны болон эрүүл мэндийн судалгааны зөвлөлүүд, олон улсын байгууллагуудтай илүүтэй (53.8-100.0%) хамтран ажилласан байна. Судалгааны тэнцвэртэй түншлэл бий болгоход тулгардаг дотоодын саад бэрхшээлд хөрөнгө зарцуулалтын асуудлыг шийдвэрлэх, хариуцах чадвартай байх, хамтын ажиллагааг хянах, үнэлэх, харин гадны саад бэрхшээлд мөн хөрөнгө зарцуулалтын асуудлыг хамтран шийдэх, судалгааны арга зүйг шийдвэрлэх гэсэн хариултыг бусдаас түлхүү (61.5-92.3%) өгсөн байна. Хамтрагч байгууллагуудтай судалгааны тэнцвэртэй түншлэлийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд судалгааны зорилгыг хамтарч тодорхойлох асуудлыг бэхжүүлэх хэрэгтэй гэж олонхи нь үзсэн байна.

Эрдэм шинжилгээний бүтээгдэхүүн. Судалгаанд оролцсон 11 байгууллага 2005 онд 37 судалгааны төсөлд 480 гаруй сая төгрөгийн санхүүжилт авахаар санал оруулснаас 28 төсөл дэмжигдэн 338 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Санхүүжилт хомс, судалгаа явуулах багаж төхөөрөмж дутагдалтай, хуучирсан, судлаачдын цалин хөлс бага байгаа нь үр дүнг практикт нэвтрүүлэхэд гол саад болж байна гэж үзжээ.

Эрдэм шинжилгээний бүтээл. Судалгааны дүнгээс харвал сүүлийн 12 сард нийт 98 бүтээл нийтлүүлж, 46 бүтээлд улсдаа патент авсан байна. Харин олон улсад бүртгүүлсэн патент аваагүй байна. Судалгаанд хамрагдсан байгууллагын 72.7% нь эрдэм шинжилгээний үр дүнгийн мэдээний сантай, үүнийг олон нийт ашиглах боломжтой гэж дийлэнх (77.8%) үзжээ.

Эрдэм шинжилгээний хурал. Судалгаанд хамрагдсан гүйцэтгэгч байгууллагууд сүүлийн 12 сард олон улсын болон бүсийн 14, үндэсний хэмжээний 29 эрдэм шинжилгээний бага хурал, байгууллага дээрээ 68 эрдэм шинжилгээний семинар, уулзалт, олон нийтэд зориулсан 22, шийдвэр гаргагч нарт зориулсан 8, хэрэглэгчдэд зориулсан 6 семинар, уулзалт, мэдээлэл солилцох 7 уулзалтыг тус тус зохион байгуулсан, санхүүжүүлсэн  гэжээ.

Эрдэм шинжилгээний үр дүнгийн ашиглалт

Мэдлэг солилцох, түгээх. Судалгаанд хамрагдсан гүйцэтгэгч байгууллагуудын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сургалт судалгааны байгууллага, эмнэлгүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, ЭМЯ, бусад яам, агентлаг, хяналтын алба, үндэсний хүрээлэнгүүд, хэвлэл мэдээллийнхэн ихэвчлэн (61.5- 84.6%) авч ашигладаг байна.

Эрдэм шинжилгээний ажлын хувь нэмэр. Судалгаанд оролцогчид эрдэм шинжилгээний ажлын үр дүн шинэ мэдлэгийг бий болгоход хамгийн чухал, бүтээгдэхүүн боловсруулахад хоёрдогч, гуравдагч чухал хувь нэмэр болсон гэж хариулсан байна.

Хоёр. Хэрэглэгчийн судалгаа

Эрдэм шинжилгээний тогтолцооны удирдлага.

Судалгаанд хамрагдагсдын олонхи (70) хувь нь манай улс эрүүл мэндийн болон эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэлтэй гэсэн бол үлдэх (30) хувь нь үгүй, мэдэхгүй гэж хариулсан байна.

Асуудлыг тодорхойлох. Судалгаанд хамрагдсан байгууллагаас 67.8 хувь нь төсөл боловсруулан өргөн барьж, үүний 50.4 хувь нь төсөл болон батлагдаж, 28.0 нь төсөл боловсруулж өргөн бариагүй байна. Тэргүүлэх чиглэл тогтоох үйл ажиллагаа. Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход баримталж буй 10 гол шалгуур үзүүлэлтийг харууллаа (Зураг 3).

Хүний нөөцийг бэхжүүлэх. Байгууллагууд ихэвчлэн компьютер/программ хангамжийн чиглэлийн сургалтад ажиллагсдаа хамруулдаг гэж судалгаанд оролцогсдын дийлэнх нь хариулсан байна.

Зураг 4-өөс харахад байгууллага нь ажилтнуудаа албан сургалтад хамруулдаг, оюутнуудад дадлага хийх боломж олгодог, дадлагажуулах хөтөлбөрт явуулдаг гэж судалгаанд хамрагсдын олонхи (71.7- 80.2 хувь) хариулжээ.

Ур чадварын түвшин. Байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны чадавхийг бэхжүүлэхэд анхаарч үзэх асуудалд нэн тэргүүнд “тулгамдсан асуудлыг судалгааны асуудал болгон томъёолох чадвар” гэсэн хариултыг оролцогчид түлхүү (46.6%) өгчээ (Зураг 5).

Дэд бүтэц

Номын сан. Судалгааны дүнгээс үзэхэд өөрийн байгууллага нь эрүүл мэндийн сэтгүүдүүдийг үнэ төлбөргүй ашиглах сүлжээ (HINARI)- д холбогдсон гэж судалгаанд оролцогсдын 29.1 хувь нь хариулсан ба дийлэнх буюу 70.9 хувь холбогдоогүй гэжээ. Харин байгууллага нь номын сантай гэж 79.4 хувь нь хариулж, байгууллагын номын сан нь интернет каталог ашиглах боломжоор хязгаарлагдмал ( 73.3 хувь нь) гэсэн байна.

Мэдээллийн технологи. Судалгаанд хамрагдагсдын 64.5 хувь нь интернетэд диал-ап, өндөр хурдтай шилэн кабелээр холбогдсон, 56.6 хувь нь компьютерийн дотоод сүлжээтэй, 43.4 хувь үгүй гэжээ. Сүүлийн 12 сард интернетээс сард нэг удаа мэдээлэл авах боломжтой байсан гэж 71.4 хувь нь хариулсан байна. Одоогоор байгууллага нь интернетийг өдөр тутам ашиглах боломжтой гэж 45.1 хувь нь хариулсан бөгөөд 54.9 хувь боломжгүй хэмээжээ.

Эрдэм шинжилгээтэй холбоотой үйл ажиллагаа:

Эрдэм шинжилгээний хурал

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний байгууллагууд сүүлийн 12 сард дунджаар 2-3 удаа олон улсын болон үндэсний эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэдээлэл солилцох уулзалт, хурал зохион байгуулсан байна.

Хамтын ажиллагаа. Хэрэглэгчид 2001 оноос хойш эрүүл мэндийн судалгааг Эрүүл мэндийн яам, газар, үндэсний болон бүс нутгийн захиргааны байгууллагууд, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, сургалтын буюу судалгааны байгууллагууд, их сургуулийн эмнэлгүүдтэй хамтран хийж, үр дүнг хамтран ашигласан хариултыг түлхүү өгсөн байна (56.6-66.9%). Хамтран ажиллах байгууллагуудтай судалгааны тэнцвэртэй түншлэл бий болгоход тулгарч буй хамгийн гол бэрхшээл нь хөрөнгө зарцуулалтын асуудал (77.2) бөгөөд бусад төрлийн саад бэрхшээл харьцангуй бага хувийг эзлэж байна. Гадаадын байгууллагуудтай тэнцвэртэй түншлэл бий болгоход тохиолдох бэрхшээлүүд бага, хамгийн олонтаа (55.1 хувь) тохиолдох бэрхшээл нь хөрөнгө зарцуулалтыг шийдвэрлэх асуудал ажээ. Байгууллага нь судалгааны үр дүнгийн мэдээний сан ашиглах боломжтой гэж судалгаанд оролцогсдын 66.0 хувь хариулсан бол 34.0 хувь үгүй гэжээ. Хотын хэрэглэгчдийн 76.5%, хөдөөний хэрэглэгчдийн 46.8% нь судалгааны үр дүнгийн мэдээний санг ашиглах боломжтой гэсэн байна.

Нотолгооны үнэлгээ (хяналт). Нотолгоог үнэлэх бичмэл шалгуур үзүүлэлтүүд бий эсэх гэсэн асуултад нийт судалгаанд хамрагдагсдын 55.6 хувь, эрдэм шинжилгээний байгууллагад хамрагдагсдын 73.1 хувь нь тийм гэж хариулсан бол 44.4 хувь нь үгүй гэж хариулаад, 44 хэрэглэгч уг асуултад хариулаагүй байна. Эрдэм шинжилгээний үр дүнг нэвтрүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс. Шийдвэр гаргахад судалгааны үр дүнг ашиглахад нөлөөлөх бүх зүйлсийг зөвшөөрсөн хариултыг судалгаанд оролцогчдын 39.7-70.5 хувь нь өгсөн бөгөөд ажилтнууд болон хамтран ажиллагсад үр дүн гаргахад хамтран оролцдог гэсэн хүчин зүйл дийлэнх хувийг эзлэж байна. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл нь санхүүгийн нөөцийн хязгаарлагдмал байдал гэдэг нь харагдаж байна.

Гурав. Санхүүжүүлэгчийн судалгаа

Эрдэм шинжилгээний тогтолцооны удирдлага

Судалгаанд хамрагдсан санхүүжүүлэгчдийн 60 (3) хувь нь Монгол улсыг үндэсний болон эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэлтэй гэж үзжээ. Тэргүүлэх чиглэл тодорхойлох. Санхүүжүүлэгчдийн удирдлагуудын 40-60% (2-3) нь үндэсний болон эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэл тогтооход оролцсон байна. Санхүүжүүлэгчдийн 80%(4) нь өөрийн байгууллагын ажлыг эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэл хөтөлбөртэй хамааралтай гэж үнэлснээс үзвэл эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэлд санхүүжүүлэгчдийн үүрэг оролцоо өндөр болох нь харагдаж байна.

Эрдэм шинжилгээний нөөц

Хүний нөөц. Санхүүжүүлэгчдээс зөвхөн нэг нь судлаач, эрдэм шинжилгээний ажилтан ажилд авахад тодорхой бодлого, журам баримталдаг гэжээ. Санхүүжүүлэгчдийн хувьд ажилтнуудаа богино хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлэхдээ дараахи чадварыг хөгжүүлэхийг түлхүү анхаардаг байна. Үүнд:

  1. Судалгааны төсөл болон судалгааны тайлан бичих чадвар
  2. Судалгааны төслийг үнэлэх чадвар
  3. Компьютер/программ хангамжийн мэдлэг, чадвар (ө.х. SAS, SPSS, STATA)
  4. Эрүүл мэндийн судалгааны төсөл, үйл ажиллагааг удирдах чадвар
  5. Эрүүл мэндийн судалгааны үр дүнгээр судалгааны тайлан, хэвлэл, танилцуулгуудыг бэлтгэх болон нэгтгэх чадвар,

Ур чадварын түвшин. Эрдэм шинжилгээний ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлсээс нэн чухал гэж үзсэн 4 үзүүлэлтийг эрэмбэлсэн байдал:

  1. Тулгамдсан асуудлыг судалгааны асуудал болгон томъёолох чадвар эзэмшүүлэх,
  2. Эрүүл мэндийн судалгааны үр дүнд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний шинэ арга боловсруулах чадвар,
  3. Эрүүл мэндийн судалгааны санхүүжилт олох чадвар эзэмшүүлэх,
  4. Эрүүл мэндийн судалгааны үр дүнг үнэлэх, хэлэлцэх чадвар (Ж нь: төслийн хэлэлцүүлэг хийх, бүтээлийг нийтлэх санал өгөх, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх),

Дэд бүтэц

Номын сан. Санхүүжүүлэгчдийн 80.0% (4) нь HINARI- д холбогдоогүй, мөн 40% (2) номын сантай бөгөөд, зөвхөн 1 (20%) байгууллагын номын сан интернетийн каталог ашиглах боломжтой байна.Мэдээллийн технологи. Санхүүжүүлэгчдийн 80% (4) нь өндөр хурдтай шилэн кабелиар, 20% (1) нь диалап холболтоор интернетэд ордог байна. Санхүүжүүлэгч байгууллагууд бүгд компьютерийн сүлжээтэй бөгөөд сүүлийн 12 сард ажилтнууд интернетээс дор хаяж сард нэг удаа мэдээлэл хайх, авах боломжтой, ер нь ажилтнууд нь интернетийг өдөр тутам ашиглах бололцоотой байна.

Санхүүжилт. Эрүүл мэндийн судалгааны санхүүжилтийг хүлээн авагч нь санхүүжүүлэгчдийн (2- 3 байгууллага) үзэж байгаагаар:

  • Эрүүл мэндийн яам, буюу газрууд, бусад үндэсний болон бүс нутгийн захиргааны байгууллагууд, тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлагууд,
  • Хот, дүүрэг, аймгийн түвшинд эрүүл мэндийн бодлого, шийдвэр гаргагчид
  • Сургалтын буюу судалгааны байгууллагууд, их сургуулийн эмнэлгүүд
  • Анагаах ухааны болон эрүүл мэндийн судалгааны зөвлөлүүд эмнэлгүүд,
  • Эмнэлгүүд (их сургуулийн биш)
  • Гадаад орны засгийн газар, хандивлагчид, гадаадын сан, гадаадын мэргэжлийн байгууллагууд г.м-ийн төлөөлөгчийн газар
  • Мэргэжлийн байгууллагууд (эмнэлгийн, сувилгааны нийгэмлэгүүд гэх мэт)
  • Орон нутгийн болон хамт олны нийгмийн эрүүл мэндийн газрууд, төвүүд, нэгдлүүд байдаг гэж үзсэн байна.

Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

Байгууллагын оролцоо. Судалгаанд оролцсон санхүүжүүлэгчдийн 60 хувь нь сүүлийн 12 сард дараах үйл ажиллагаанд оролцжээ. Үүнд:

  • Монгол улсын салбар хоорондын болон Эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэлэлцэх, зохицуулахад
  • Эрүүл мэндийн яаманд арга зүйн дэмжлэг үзүүлсэн
  • Бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, судалгаа зэрэг шинэ үйл явцыг хөгжүүлсэн
  • Эрүүл мэндийн судалгааг санхүүжүүлэгч буюу хандивлагчаар оролцсон.
  • Эрдэм шинжилгээний төсөл хэлэлцэх удирдах зөвлөл (бусад удирдлагын механизм)-ийн хуралд оролцсон
  • Эрүүл мэндийн судалгаа явуулсан
  • Эрүүл мэндийн судалгаа үр дүнд үнэлгээ шүүмж өгсөн
  • Эрүүл мэндийн судалгааны талаар ухуулга сурталчилгаа, лоббинд хоёр байгууллага оролцсон байна.

Эрдэм шинжилгээний хурал. Сүүлийн 12 сард, судалгаанд хамрагдсан санхүүжүүлэгчид нийт 62 эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлэн зохион байгуулсан байна.

Шинжлэх ухааны хяналт. Ихэнхи (80.0%) санхүүжүүлэгчид нь төслийг санхүүжүүлэхдээ байгууллага нь төслийг зарлах үзүүлэлтийг боловсруулахдаа хөндлөнгийн хяналт хийлгэдэг эсэх, санхүүжүүлэх судалгаанд хэвлэлийн тойм хийхийг шаарддаг, төсөлд шинжлэх ухааны хяналт хийхэд мөрдөх бичмэл журамтай эсэх гэсэн асуудлуудыг харгалздаг гэж үзсэн байна. Санхүүжүүлэгчдийн 40% (2) нь тогтмол хуралддаг шинжлэх ухааны хяналтын хороотой бөгөөд тэдгээр нь үйл ажиллагааны удирдамжтай байна. Харин нэг байгууллага хамааралгүй гэсэн, хоёр байгууллага нь асуултад хариулаагүй байна.

Хяналт үнэлгээ. Санхүүжүүлэгчдийн ихэнхи (80.0%) нь төслийн хэрэгжих явцад, болон төсөл хэрэгжиж дууссаны дараа хяналт шинжилгээ үнэлгээ хийх тухай, судалгаа дууссаны дараа санхүүжүүлэгч байгууллагад эргэн тайлагнах талаар бичмэл бодлоготой, түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтан, хүрээлэнг үнэлэх тухай бичмэл бодлого, баримт бичигтэй бөгөөд, санхүүжилт авсан хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтнуудад гүйцэтгэлийн үнэлгээ 100% хийдэг байна.

Хамтын ажиллагаа. Санхүүжүүлэгчдийн 80% (4) нь судалгааны зорилтыг хамтарч тодорхойлох гэсэн ажиллагааг эрэмбийн нэгдүгээрт дэвшүүлсэн бөгөөд, цаашид, түншлэгчдийн хүсэн хүлээсэн үр дүнг тодорхой болгох, хамтын ажиллагааг хянаж үнэлэх, үр дүнг түгээх, мэдээг цуглуулах, солилцох сүлжээг бий болгох зэрэг ажиллагаанууд олонхийн анхаарлыг татсан байна.

Эрдэм шинжилгээний бүтээгдэхүүн. Судалгаанд оролцсон санхүүжүүлэгч байгууллагууд ажил, үүргийн онцлогийн хувьд эрдэм шинжилгээний бүтээл төдийлөн туурвидаггүй байна. Санхүүжүүлэгчдийн 60.0% (3) нь эрдэм шинжилгээний үр дүнгийн сантай бөгөөд бүгд түүнийг олон нийт ашиглах боломжтой гэжээ. Харин 40 хувь нь судалгаа шинжилгээний ажил солилцох түгээх асуудал хариуцсан нэгж ажиллуулдаг байна.

Үр дүнгийн ашиглалт. Санхүүжүүлэгчид тэдний судалгааны үр дүн хэнд зориулагддагийг дараах байдлаар үнэлсэн байна. Үүнд:

  1. ЭМЯ, бусад яамд, агентлаг, хяналтын алба, үндэсний хүрээлэнгүүд
  2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид
  3. Сургалт, судалгааны байгууллагууд, их сургуулийн эмнэлгүүд
  4. Өвчтөн ба хэрэглэгчийн бүлэг
  5. Хэвлэл мэдээлэл (сонин, радио, телевиз)
  6. Дэлхийн банк, АХБ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг олон улсын байгууллага
  7. Орон нутгийн ба хамт олны нийгмийн эрүүл мэндийн газар
  8. Мэргэжлийн байгууллага гэж мэдэгдэж байна.

Хэлцэмж. Монгол Улсад эрүүл мэндийн судалгааны тогтолцоо бий болж 40 гаруй жил хөгжиж ирсэн нь тус салбарт эрдмийн зэрэгтэй хүний нөөцийг бэлтгэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах нөхцлөөр хангаж иржээ. Энэ тогтолцоонд давуу, сул талууд байсаар байна. Гол сул тал нь судалгааг явуулахад эдийн засгийн болон материаллаг бааз, техник тоног төхөөрөмж, эм урвалж бодис, бичгийн хэрэгслийн хүрэлцээ муутайгаас хийж буй судалгаа, түүний үр дүн орчин үеийн шаардлагад нийцэхгүй байх тохиолдол гардаг. Түүнчлэн энэ судалгааны дүнгээс харахад санхүүжүүлэгч, гүйцэтгэгч, хэрэглэгч байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байна.

Хүснэгт 5-аас харахад судалсан үзүүлэлтийн талаар хэрэглэгч болон санхүүжүүлэгчийн мэдээлэл доогуур, цаашид судалгааны тэргүүлэх чиглэлийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлж байх шардлагатайг харуулж байна. Co Тэргүүлэх чиглэл тогтооход гол шалгуур гэдэгт “удаан хугацаагаар тогтвотой байгаа эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж гүйцэтгэгч, хэрэглэгч хоёул хариулжээ. Судлаачдыг цаашид хөгжүүлэхэд анхаарах шалгуур үзүүлэлтэд гүйцэтгэгч, хэрэглэгч, санхүүжүүлэгч байгууллагууд “тулгамдсан асуудлыг судалгааны асуудал болгон боловсруулах чадвар” гэж үзсэн нь эрдэм шинжилгээний тогтолцоог цаашид боловсронгуй болгоход анхаарах асуудлын нэг юм. Эрдэм шинжилгээний байгууллагаас өргөн барьсан судалгааны төсөл дэмжигддэггүй, санхүүжилт нь хүрэлцдэггүй болохыг судалгаанд хамрагдсан байгууллагуудын дийлэнх нь хариулж байсан бөгөөд 2005 онд нийт 37 төсөл оруулахаар санал өгсөн байхад 28-г нь л баталж өгсөн байна. Батлагдсан төслийн санхүүжилт бүрэн орж ирдэггүй хасагддаг байна. Тухайлбал, 2005 онд 480 гаруй сая төгрөгийн санхүүжилт авах байснаас зөвхөн 338 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Санхүүгийн хомсдолоос үүдэн судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх боломж хязгаарлагддаг бөгөөд судалгаанд оролцогсдын 77.2% нь хамтран ажиллах байгууллагуудтай судалгааны тэнцвэртэй түншлэл бий болгоход тулгарч буй хамгийн гол бэрхшээл нь хөрөнгийн зарцуулалтын асуудал гэж хариулсан нь үүнийг илэрхийлж байна.

Судалгааны дүнгээр гүйцэтгэгч 13 байгууллагад нийт 1733 ажилтан ажиллаж байгаагийн 221 нь эрдэм шинжилгээний ажилтан гэсэн нь зарим томоохон клиникийн эмнэлэг, төвүүд нь үйл ажиллагааны стандартын дагуу судалгаа хийх ёстой боловч тэнд ажиллагсад нь эрдэм шинжилгээний ажилтан гэсэн бүтэн орон тоогоор ажилладаггүйтэй холбоотой юм. 2005 оны анагаах ухааны эрдэм шинжилгээний тайлангаар монгол улсын анагаах ухааны салбарт 300 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа билээ  [3]. Энэхүү  судалгаагаар нийт судлаачид 295, эрүүл мэндийн судлаачид 260 орчим байгаа нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээний зарим байгууллага судалгаанд хамрагдаагүй болон эрдэм шинжилгээний ажилтны шилжилт хөдөлгөөн, түүнчлэн биологи, физик, хими, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг ажилтнуудыг оруулаагүйтэй холбоотой байж болох юм. Эрүүл мэндийн судлаачдын дийлэнхи хувийг 20- 39 насныхан, үүнээс эмэгтэйчүүд 75,0 хувийг эзлэж байгаа нь цалин, санхүүжилт багатай холбоотой байна.

Судалгааны төслийн мэдээний сан гүйцэтгэгч нарт дутагдалтай төдийгүй мэдээний санг олон нийт ашиглах боломж хязгаарлагдмал, харин санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагууд эрдэм шинжилгээний үр дүнгийн сантай түүнийг олон нийт ашиглах боломжтой гэсэн байна. Монголын эрдэм шинжилгээний тогтолцооны хүний нөөцийг хөгжүүлэх, бэлтгэх тогтолцоо гүйцэтгэгч, хэрэглэгчдийн хувьд хангалтгүй байна. Тухайлбал; Шинжлэх ухаан-сургалт-практикийн холбоо сул байгаа нь санхүүжилт дутагдалтай, мэдээллийн технологийн хангамж сулаас чанартай шинэ нотолгоог шууд ашиглах боломж хязгаарлагдмалаас үүдэлтэй байж болох талтайг дараах хүснэгтээс харж болно.

Мэдээллийн эрин зуунд ажиллаж буйгийн хувьд эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны үр дүнг ашиглагч байгууллагуудын 75,0-56,6 хувь нь игтернет ашиглах боломжоор хангагдаж байгаа нь хангалтгүй бөгөөд цаашид анхаарах нэг асуудал болж байна. Монгол улсын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны гол бэрхшээл нь санхүүгийн хязгаарлагдмал байдал бөгөөд энэ байдал нь дэлхийн бусад хөгжиж буй орнуудтай ижил байна [2].

ДҮГНЭЛТ:

  1. Судалгаанд хэрэглэгчдийг өргөн хүрээнд сонгож, хот хөдөөгийн улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд, түүнчлэн төрөл бүрийн түвшинд эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж буй судлаачдыг хамруулсан нь судалгааны ажлын хүртээмж, хэрэглээ, ач холбогдлыг үнэлэх боломж бүрдүүллээ. Энэ нь эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, тэргүүлэх чиглэлийг зөв тогтоох, хэрэглэгчдийг өөрсдийг нь судалгаанд өргөн хэмжээнд татан оролцуулах, судалгаа хийх сонирхол төрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудад судалгаа хийх боломж бүрдүүлэх чиглэлээр цаашид ажиллах шаардлагатайг харуулж байна.
  2. Энэхүү судалгааг явуулснаар Монгол улсын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чадавхийг эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэгчид, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэгчид, хэрэглэгчдийн түвшинд нэгтгэн тогтоож, судалгааны ажлын түвшин, хүрсэн амжилт, судалгаа хийгдэж байгаа тэргүүлэх чиглэлүүд, цаашдын хандлага, эрдэм шинжилгээний ажил хийхэд тулгарч байгаа нийтлэг хүндрэл бэрхшээлийг илрүүлэх, засах боломжийг судлан тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бодлого боловсруулах, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх замаар Монголын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх, стратеги төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болгон ашиглах эх материал боллоо. өглөө.
  3. Судалгааны дүн бүхэлдээ, эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог ихээхэн сайжруулах шаардлагатайг харуулж байна. Үүнд: судалгаа гүйцэтгэгчдийн техник хэрэгслийн нөөц хангалтгүй, хүрээлэн, судлаачдын хувьд судалгааны тэргүүлэх чиглэлийг тогтоох, тэргүүлэх чиглэлийг баримтлах цэгцтэй бодлого, шаардлагыг сайжруулах, судалгааны ажлын санхүүжилтийн байнгын хомсдлыг арилгах, судлаачдыг урамшуулах механизмыг боловсронгуй болгох зэргийг хамруулж байна.
  4. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний судалгаанд хамрагдсан бүсийн хэмжээний бусад орнуудын судалгааны дүнг судлах, тэдгээрийн дүнтэй өөрийн орны үзүүлэлтүүдийг харьцуулан үзэх, нийтлэг бэрхшээл хүндрэлийг харилцан ярилцах, шийдвэрлэж байгаа арга туршлагаас нь суралцах ихээхэн ач холбогдолтой болно.

СУДАЛГААГ ЯВУУЛАХАД ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛ

Судалгааны зарим асуултад өгсөн хариулт нь оновчгүй, бүрэн бус байсан нь ийм чиглэлийн судалгааг манай улсад анх удаа явуулж байгаатай холбоотой байлаа. Судалгааг явуулах туршлага дутмаг, цаг хугацаа давчуу, санхүүжилт хомс байсан нь судалгааг илүү чанартай явуулахад нөлөөлсөн.

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

  1. Судалгааны дүнг олон талаас нь нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд дүгнэлтийг гүйцэтгэгч, хэрэглэгчдэд өргөн хэмжээгээр танилцуулах, арга хэмжээг цогцоор авах, хэлэлцүүлгийн дүнг нэгтгэх улмаар эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог хөгжүүлэх бодлого, урт болон богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
  2. Эрдэм шинжилгээний төслийн хяналтын үр дүнтэй тогтолцоог боловсронгуй болгох
  3. Монголын эрдэм шинжилгээний тогтолцооны чухал хэсэг лабораторийн тоног төхөөрөмжийн санхүүжилт, хөрөнгө оруулалт дутагдалтай байгааг нэмэгдүүлэх, судалгааны баазыг бэхжүүлэх асуудлыг бүх түвшинд бодлогын хэмжээнд авч үзэн, шийдвэрлэх
  4. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, хэрэглэгчдийн хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
  5. Эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзэн, шийдвэрлэх
  6. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх, үүнд зарцуулагдах санхүүжилтийг бий болгох
Ном зүй

1. The Mexico Statement on Health research from Ministerial Summit on Health research, Mexico City, 16- 20 November 2004
2. Carol D’Souza, Ritu Sadana. Why do case studies on national health research systems matter? Identifying common challenges in low-and middle-income countries, Social Science&Medicine 62(2006) 2072- 2078.
3. Монголын анагаах ухаан 2005 онд, Улаанбаатар, 2006, х.186
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1440
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК