Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2010, 1(7)
Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын дараах хүндрэл-тагнайн нүх
( Тойм өгүүлэл )

Г. Аянга1,Л.Давааням2, Н.Пүрэвжав2, Г.Ариунтуул2,Э.Анударь3

1ЭХЭМҮТ, 2ЭМШУИС, 3 Японы Жичи-Гукайн Их Сургууль

 
Абстракт

Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын дараах үед нилээд өргөн тохиолдох хүндрэл бол шарх хэсэгчлэн задарсны улмаас хатуу болон зөөлөн тагнайн хэсэгт нүх үүсч эдгэрэх  явдал бөгөөд энэ нь мэс заслын эмчилгээний үр дүнгийн нэг гол шалгуур үзүүлэлт болдог [6].

Энэхүү нүх нь мэс заслаас хойш 1-2 долоо хоногийн дараа шархны ирмэг хоорондын татагдах, хоёрдогчоор халдвар авах, хатуу тагнайн далбан гэмтэх, цус хурах, судас гэмтэснээс хэсэг газарт цус багадалт улмаар үхжил үүсэх зэрэг шалтгаанаар шарх задарсны улмаас үүсдэг [11]. Тагнайн мэс заслын хүндрэл болох мэс заслын дараа шарх задрах, тагнайд нүх үүсч эдгэрэх зэрэг хүндрэлүүд нийт тохиолдлын 0-50%-д [6,3,5,7,14,16,12,4,10] хүртэл тохиолддог бөгөөд эдгээрийн дийлэнх нь хатуу тагнайн хэсэгт тохиолдоно [18].



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК