Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 2(32)
Айраг-эмчилгээ, тэжээлийн үнэт ундаа мөн
( Судалгааны өгүүлэл )

Ц.Намсрай

АУДС-ийн багш д.э

 

Монголын ард түмэн манай он тооллоос 200 гаруй жилийн өмнөх үеэс эхлэн гүүний айргийг ундаанд өргөн дэлгэр хэрэглэсээр эдүгээ үеийг хүрч ирсэн түүхтэй юм. Бид уламжлалт ундаа айрагны эмчилгээ, сувилгаа, тэжээлийн төгс чанарыг тодруулах зорилгоор гүүний саам, түүгээр бэлдсэн айрагны биохимийн үндсэн үзүүлэлт болох хувийн жин, ерөнхий хүчиллэг, сүүний саахар, тослог, спирт, зарим нэгэн витамин, ерөнхий уураг, энгийн уургийн бүлэглэлүүд, уургийн ба чөлөөт амин хүчлүүдийг (1,2,3,4,5) сонгодог аргуудаар тодорхойллоо. Судалгааны ажлын үр дүнг математикийн аргаар боловсруулж дараахь хүснэгтэд эмхтгэв. Айðаг бэлдэх үндсэн түүхий эд нь саам билээ. Бид саамны биохимийн гол үзүүлэлтүүдийг судалж 1-р хүснэгтээр үзүүлэв.

1-ð õ¿ñíýãòýýð ¿ç¿¿ëñýí õèìèéí íàéðëàãà á¿õèé 5.50Ò-7.50Ò òåðíåðèéí õ¿÷èëëýãòýé ñààìûã 1250Ò õ¿÷èëëýãòýé àéðàãòàé 1:1 õàðüöààãààð õºðºíãºëºí 600Ò õ¿÷èëëýãòýé áîëãîîä 200Ñ-èéí òåìïåðàòóðò 1200 òåðíåðèéí õ¿÷èëëýãòýé áîëòîë ýñãýæ, õèìèéí íàéðëàãûã ñóäàëæ 2-ð õ¿ñíýãòýýð ¿ç¿¿ëýâ. 

Хүснэгтээс үзэхэд айраг, спирт, сүүний хүчил, нүүрсхүчлийн хий зэрэг үзүүлэлтээр саамнаас ялгаатайгаас гадна 1,006-1,007 хувийн жинтэй, 2,2% чихэрлэгтэй зэргээрээ эрс ялгаатай байна. Цаащид бид саам, айрагны уусах уургийн бүлэглэлтийг судлахад 4 бүлэглэл тодорхойлогдсоны хэмжээг 3-р хүснэгтэд эмхтгэв.

Судалгааны дүнгээс айрганд альфа-лазтоальбумины хэмжээ бага, иммунноглобулины хэмжээ саамнаас илүүтэй байгаа нь саам, айраг уусах уургийн 4 бүлэглэлтэй боловч хэмжээний хувьд ялгаатай байна. Саам айргийг өөр өөр температурт янз бүрийн хугацаатай хадгалахад «С»витамины хэмжээ айрганд тогтвортой байгааг 1-р зургаар үзүүлэв.

4-р хүснэгтээс үзэхэд саам, айрагны уурганд 16, амин хүчил, чөлөөт аминхүчил 14 тус тус тодорхойлогджээ. Аминхүчил тус бүрийн хэмжээний ялгаврыг 2,3-р зургаар үзүүлэв.

Саамын уураг глютамины хүчил, аланèн, аспарагины хүчлийн хэмжээгээр айрагны уургаас дутуу боловч бусад (II) бүх амин хүчлийн хэмжээгээр илүү байхад айраг, глютамины хүчлээс бусад чөлөºт амин хүчлүүдээрээ саамын чөлөөт аминхүчлүүдийн хэмжээнээс давж байна.

 

Ä¿ãíýëò

  1. Айраг, бага хэмжээний спирт, сүүний хүчил, нуүрсхүчлийн хий, тосны чөлөөт хүчлүүдийг агуулснаараа хоол боловсруулах эрхтний ферментэд шүүсний ялгарлыг идэвхжүүлэгч ундаа мөн.
  2. Гүүний айраг нь уураг, тос, саахар болон хялбархан шимэгдэх уураг, сахàрын завсрын нэгдлүүдээр баялаг.
  3. Айраг нь «С» витамèн, уургийí б¿лэглэл, чөлөөт амиí хүчлүүäийг агуулсан эмчилгээ-тэжээлийн чанартай ундаа болох нь батлагдсан байна.
Ном зүй

1. Дж-Бейли. 1965 «Методы химии белков» перевод с английскîго под редакцией акад. А.Å.Áраунштейна. из-во мир. 271-272.
2. Р.Балдорж., Д.Бадгаа, Ö.Намсрай. «Биохèмийн практикийн óäèðäàìæ» 1967 îí. хууд. 225-237. J 1
3. Методы определения белка в молоко. 1965 г. перевод Голландского под редакцией К/Т.Н.Е.А. Ждановой. из-во «Колос», стр.11.
4. П.В.Кугенев, М.И.Медведева. 1933 г. Количåственное определение àминокислот методом хроматîграфèи íà бумаге. Методика постановкè зоотехни÷ескèх è технологическèх опытов по молочному делу. Москва. стр 100-110.
5. Б.П.Плешков. 1968. «Практикум по биохимии растений». из-во «Êолос» ñтр. 22. 65-80.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 811
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК