Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 2(32)
Шенлейна-геноха өвчин
( Судалгааны өгүүлэл )

Д. Лунтан

 

Цусархаг эмзэгшил өâчнүүдийн дотроос шенлейна-геноха буюу геморрогический васкулит өвчин хүүхдийн дунд зонхилон тохиолдож байна. Бид 1960-1965 оíуудад Улаанбаатар хотыí хүүхдиéí клиникиин эмнэлэгт эмчлэгдсэн геморраги васкулиттэй 116 хүүхдэд хийсэн судалгаа ажиглалтын дүнг танилцуулахыг хичээâ.

Дээрх өвчтөнүүдийн нас, хүйс, өвчний хам шинжүүдийг хүснэгтээс (1) үзэхэд ажиглалт хийгдсэн өвчтөнүүдийи дотроос 8-15 насны хүүхдийн өвчлөл íийт өвчтөний 66,4%, 3-7 насных 30,7%-ийг тус тус эзэлж байгаа ба харин 1-2 насны хүүхдэд тохиолдох нь харьцангуй ховор байна. Уул өвчнөөр 1 нас 6 сартай хүүхэд хамгийн бага өвчилжээ. Èхэнх судлаачид энэ өвчлөлийг хөвгүүдэд илүү тохиолддог гэж үздэг боловч 3.А.Данилина нарын зэрэг судлаачид эмэгтэй хүүхэд илүү өвчилснийг ажигласан байдаг ба харин Г.П.Матангина, A.А.Абегауз болон бусад хүмүүсээс уул өвчнийг хүйсний ялгаваргүй гэж бичсэн байдаг. Гэтэл бидний судалгаагаар охèдын өвчлөл хөвгүүдийнхýэс харьцангуй их буюу нийт өвчлөлийн 58,6%-ийг эзэлж байна.

Өвчний илрэлийг улирлын байдлаар үзвэл (хүснэгт 2) бүх өвчлөгчдийн 49,1% буюу 57 хүн нь хаврын улиралд евчилсөн бөгөөд үе мөчний хам шинжийн илрэлтэй хэлбэр нь уг өвчний бусад хэлбэрээс олонтой тохиолдох нь (71,5%) онцлогтой байлаа. Үе мөч болон дотор эрхтнүүдийн эмгэг процесст хамаараагүй харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчлөл нь хавар, зун, өвлийн улиралд адил хэмжээгээр тохиолдоно. A.М.Абегаузын судалгаагаар геморраги васкулит өвчин Ленинград хотод зуны улиралд хамгийн ховор, харин намар, хаврын улирлуудад хамгийн олонтой гарч байжээ. Гэтэл Улаанбаатар хотод уул өвчин намрын улиралд харьцангуй цөөн тохиолдож байгаагаас үзэхэд тухайн орны уур амьсгал, газар зүйн хүчин зүйлс, болон хоол ундааны онцлогоос хамаарч болох боловч цаашид нарийвчлан судлууштай асуудал юм. Бид дээрх өвчтөнүүдийн өвчлөлийн намтрыг судалж үзэхэд өвчтөнүүдийн 30,1% нь өвчлөлийн өмнө ханиад, томуугаар, 24% нь гүйлст булчирхайн үрэвслээр, 10,3% нь корь, элэгний халдварт шар, сүрьеэ, салхин цэцэг өвчнүүдээр тус тус өвчилсөн байлаа.

Түүнчлэн гэдэсний хижгийн вакцин, хоолны харшил, санаа сэтгэлийн гүн хямрал, их даарч хөрсөн зэргээс урьдчилан нөлөөлж болохуйц хүчин зүйлс илэрч байв. Үүнээс гадна бүх өвчтөнүүдийн бараг тэн хагас хувь (39,6-46%) нь амны хөндийд үрэвслийн голомттой (шүд буюу хамар, гүйлсэн булчирхайн) үрэвсэл байжээ. Дээрх өвчнөөр өвчилсөн бүх хүмүүсийн 51,3-д нь 4-24 цагийн дотор эмнэл зүйн шинж тэмдгүүд бүрэн тодорч цусархаг тууралт болон гэдэс, үе мөч өвдөх шинжээр илэрч байлаа. Үүний зэрэгцээгээр 15 өвчтөнд хөлний тавхай, гарын хуруу, нүүрээр нь хаван ажиглагдаж, 19 өвчтөнд уул өвчин хурц эхлэлттэй байсан боловч цусархаг тууралт нь өвчний эхний буюу эсвэл 2 дахь долоо хоногийн эхээр илэрч байв. Харин цөөн тохиолдолд (2) 3 дахü долоо хоногийн эцсээр уул цусархаг тууралт арьсаар гарч байсан нь Шеíлейн-Генохын өвчнийг эрт èлрүүлэн зөв оношлоход   тохиолдож   байсан   бэрхшээлийн нэг байв. Зарим өвчтөнүүдэд (16 хүүхэд) уул өвчин эхлэхэд өөрт нь   буюу эх
зцэгт нь ямар нэг шаналгаа   мэдэгдэлгүй арьсаар нь тууралт гарах
байдлаар илэрчээ. Гемарраги васкулит өвчний зөв танигдах гол шинж бол арьсан дээр гарах цусархаг цэг мэт тууралт, түүний онцлог шинж болох харалдаа байршил юм. Тууралтын дээрх онцлог шинжүүд бол өвчнийг оношлох үндсэн гол шинж тэмдэг бөгөөд зарим цөөн хүнд тохиолдолд тууралтын эсрэг энэ цусархаг шингэн агуулсан цэврүү маягтай байхаас гадна түүний төв хэсгийí үхжилийн улмаас цусархаг тав арьсанд үүсдэг тухай хэвлэлд бичигдсэн байдаг. Уул өвчнийг оношлоход практик ач холбогдол бүхий шинж тэмдгийн илрэлийн нэг бол үе мөчний өөрчлөлт бөгөөд үе мөчөөр өвдөх болон хавагнах нь өвчтөнүүдийн 71,5% буюу 83 хүүхдэд ажиглагдав. Үе мөчний өөрчлөлт, цусархаг тууралтууд гол төлөв нэгэн зэрэг илэрч байсан боловч цөөн биш (22) тохиолдолд зөвхөн үе мөчөөр өвдөх байдлаар эмнýл зүйí шинж анх эхэлж байжээ. Үе мөчний өвчний өвчлөлт нь дээрх өвчний цусархаг тууралтуудын адил долгио маягийн шинжтэй бөгөөд аль ч үе мөчүүдийг өвчлүүлэх боловч гол төлөв том үеү¿дийг өвчлүүлдэг (тохой, мөр, шагай түнхний) хүчтэй өвдөлтийн улмаас зарим өвчтөн хэвтрийн дэглэмд орох ба өвчний үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй ихэнх тохиолдолд 1-4 хоног буюу зарим нь хэдэн цагийн дараа арилж байлаа. Бидний ажиглалтанд байсан өвчтөнүүдэд тохиолдсон шинж тэмдгүүд гэдэс-ходоодны талаас гарах өөрчлөлт, гэдэс үе үе хүчтэй базалж, өвдөх, бөөлжих, заримдаа гэдэсний цус алдалтаар илэрч байв. Дээрх өөрчлөлт нь нийт өвчлөлийн 62% буюу 72 өвчтөнд ажиглагдсан бөгөөд зарим тохиолдолд цусан суулга өвчний хэв шинжтэй адил цустай, олон дахин дүлүүлдэг   учир өвчний эхний үед   түүнийг цусан суулга гэж буруу оношлох   тохиолдол   цөөнгүй гарч байв. Энэ   бүлгийн бараг 4/1 буюу 17 өвчтөнд гэдэс хүчтэй өвдөн гэдэсний цус алдалтын шинж тэмдэг дагалдаж өтгөн нь хар өнгийн буюу, тод улаан, эсвэл цус бүхий нөжүүдтэй байв. Гэдэсний цус алдалт их бөгөөд удаанаар үргэлжилдэггүй тул уул өвчтөнүүдэд цус багадалт ажиглагдсангүй. Ихэнх өвчтөнүүдэд гэдэсний цус алдалт нь эмчилгээний 2-3 дахь хоногууд дээрээ зогсож байсан ба харин геморрагический вàскулитын үрэвслийн тодорхой шинж бүхий 2 өвчтөнд гэдэсний цочмог түгжрэлийн шинж ажиглагдаж тэдгээрийг мэс засалд шилжүүлэн хагалгаа хийх үеийн онош нь бүрэн батлагдав. Хэвлэлд бичигдсэн тохиолдлуудаас үзвэл энэ өвчний хэв шинж бүхий гэдэсний хам шинж хэлбэрийн үед хэвлийн хурц үрэвслийн сэжиг илрэхэд нь мэс засал хийхэд мухар олгойн улаймал идээт болон ¿хжилт үрэвслийн өөрчлөлттэй байжээ. Уул өвчний үед тохиолдох нь ховор бөгөөд аюултай хүндрэл бол гэдэс цоорч хэвлийн тархмал гялтангийн үрэвсэл юм. Ийм учраас мэс заслын хурц үрэвслийн сэжиг илэðвэл мэргэжлийн эмчээс яаралтай зөвлөлгөө авч өвчтөний амиéг авðах ¿íýò цаг алдахаас болгоомжлох хэрэгтэй. Геморроги-васêóëèò өвчíий өвчлөлийн 2-4 долоо хоногт эмгэг процесст бөөрийг хамрах нь цөөнгүé байдаг билээ. Бидний ажиглалт хийсэн өвчтөнүүäийн 25,8% буюу 30 хүүхэд бөөрний үрэвслиéн эмнэл зүé илэрсэн байлаа. Энэ хүндрэл нь өâчний тавиланг муутгаж   эмчилгээг улам õ¿íäðýëäýã þì. ªâ÷ëºëèéí хурц үед ихэíх өвчтөнд мэдрэлийн тогтолцооны хямралын шинж тэмдгүүд илэрч тухайлбал өвчтөí их цочимтгой, уéлах, толгой өвдºх, унтамтгай болох, бие íь сульдаж хязгаарагдмал хөдөлгөөнтэй байхаас гадна зарим үед арьсны мэдрэхүй мэт ихсэх явдлууд үзэгдэж байв. Өвчтөíий зүрх судасны тогтолцооны талаас гарч болох өвөрмөц шинж тэмдэг ажиглагдаагүй. Олонхи судлаачид (A.М.Абезгауз болон бусад) геморроги васкулитын íэг оíцлог шинж бол захын цусанд цагаан цогцос саармагсаг цагаан эсүүд ба ýîçèíîôèë эс олширч цагаан цусны талаас өөрчлөлт гардгийг дурдсан байна. Бидний ажиглалтын зарим өвчтөнүүдийн цусны шинжилгээнд дээрхийн адил өөрчлөлт үзэгдэж байсан боловч бидний ажиглалт тийм дүгíэлт хараахаí хèйх боломжгүй байна. Өвчлөлийн хурц үед саармагсаг эсийн тоо олширсоí боловч цагаан цогцсын тоо ихсээгүй юм. Цусны бүлэгнэлт болоí түүний гоожих хугацаа цусíы нөжрөлт манай өвчтөíүүдэд хэвийí байсаí нь бусад судлаачдыíхтай тохирч байна. Бидíий энэ судалгаа íь геморроги-васкулит өвчнийг эрт илрүүлэí зөâ оношлох, үүсгэгч болоí биед байсан өвчний голомтод үрэâслèйг илрүүлж бүрэн эмчлэх, улмаар энэ өвчíий дахилт, хүндрэлийг багасгахад уул өвчний эмíэл зүйг цаашид íарийвчлан судлах ажлыí эхлэл юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5299
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК