Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 2(32)
Хүүхдийн өвчний эмчилгээний практикт глюкокортикоид-даавруудыг хэрэглэх үндсэн зарчмууд
( Тойм өгүүлэл )

Д Малчинхүү, Доц. Н. Гэндэнжамц, Д. Агваандорж

 

1948 онд Hench үе мөчний хэрлэг төст үрэвсэлтэй өвчтөнд кортизон тарьж, кортикостериод дааврыг эмчèлгээнд анх хэрэглэж эхэлснээс хойших 30 шахам жилд, анагаах ухаан кортèкостерподыг эмчèлгээнд хэрэглэх талаар гайхамшигтай амжилтад хүрч, олон арван өвчнèйг эмчлэхэä кортикостериод сайн үр дүнтэй байгаа боловч, нэг талаар даавар эмчилгээг хийх эмч нарын дадлага мэдлэгийн хэмжээ төгс дүүрэн бус байгаагийн дээр, стероид эмчилгээний үйлчлэх нөлөө үр дүнгийн талаар эрдэмтэдийн санал бодол маргаантай хэвээр байна. Эмч нар ихэнхдээ, кортикостероидыг эмчилгээнд хэрэглэхдээ ямар нэгэн тодорхой загварыг ягштал мөрдөхийг хичээдэг учраас даавар эмчилгээний мөн чанарыг бууруóлах, дутуó үнэлэх, эсвэл үр дүнг багасгахад хүргэдэг тал байна. Хэдхэн арван милиграмм преднизолон ч өвчтний биеийн байдалд шууд хувьсгал гарган түр баярлуулж болох боловч, биеийн эсэргүүцэл, дархлааны байдлыг үлэмж бууруулдаг болохооð оíовчтой хэрэглэвэл, аймшигт үзэгдэл үүсгэн, эцсийн эцэст давж гэтэлшгүй гунигт байдалд хүргэж болно. Иéм болохоор эмчилгээнд кортикостероидыг туйлын үндэстэй, үнэхээрийн оновчтой хэрэглэх нь тун чухал. Ийм учраас эмч нар юуны өмнө кортèкостероидын үйлчилгээний механизм, хэрэглэхэд үүсч болох дашрамын нөлөө, хүндрэлүүдийг сайн мэддэг байх нь нэн чухал. Кортикостероèд нь өвчин эмгэг үүсгэгч шалтгааны эсрэг үйлчлэхгүй, харин бие махбодын орчиндоо дасан зохицох мехаíизмын нарийн үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг болохыг онцлон тэмдэглэе. Кортикостероид дааврын үйлчилгээ нь:

  1. Бèе махбодыí хамгаалах үндсэн урвалыг улам нèйцтэй болгох.
  2. Биеийн физиолог үйлдлийн харилцан уялдаанд туслах үндсэн
    хоёр чèглэлтэй.

Одоо үед бөөрний дээд булчирхайгаас бие махбодын эрхтэн тогтолцоонуудын ажиллагаанд, чухал нөлөө үзүүлдэг 50 орчим стероид нэгдлийг ялгаруулж авснаас нэлээд нь биологийн идэвх сайнтай байна. Эдгээрээс кортизоí, гидрокортизон, прåднизолон зэрэг нэлээд глюкокортèкоидуудыг эмчилгээний практикт өргөн хэрэглэж байна. Эдгээр нь íүүрс усны солилöоонд идэвхтэй нөлөөлж бас халдвар, хордлого, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Кортикостероид эмчилгээг:

  1. Бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын үйл ажиллагааны байдал.
  2. АКТГ даавар ба янз бүрийн кортикостероидуудын ялгарах хоíîгийн хэм.
  3. Эмгэг үзэгдлийн идэвхжил ба дааврын бэлдмэлүүд хүүхдийн бодисын солилцоо, дархлаа урвалж чанарт нөлөөлөх нөлөө.
  4. Янз бүрийн кортикостероидуудын үйлчилгээний онцлог, кортикостероид эмчилгээний үед тохиолдож болох хүндрэл ба дашрамын нөлөө.
  5. Кортикостероид нэгдлүүдийн хагас задралын үе. Эдгээр байдлыг анхаараí хийх хэрэгтэй.

Одоо үед стероидыг хэрэглэх хугацаа, тунгийн талаар эртэмтэд хэдийгээр нэгдсэн нэгэн саналгүй байгаа боловч олонхийн санал ба хэрэглэж байгаа туршлагыг харгалзан үзэх íь чухал юм. Даавраар эмчлэх нь хариуцлагатай, нарийн эмчилгээ учраас бусад эмчилгээнүүд тодорхой үр дүн өхгүй даавар хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ. Стероид хэрэглэх шаардлага, хîриглох заалт нь хүүхдэд том хүнийхээс нэлээд өөр байна.

а) стероид хэрэглэх шаардлага: Одоо үед кортикостероèд даавар эмчилгээг хэрлэг, үе мөчний хэрлэг төст үрэвсэл, чоно яр, дерматомиозит арьс хатуурах зэрэг коллагенозын бүлэг өâчнүүд, хурц хялмаа, хүүхдийí цус задран багасах, төлжилгүйдэн цус багасах, төлжил доройтон цус багасах, Верльгофийн өвчин зэрэг цусны өвчнүүд, элэгниé архаг үрэвсэл, цусархаг эмзэгшил, бөөрний өвчнүүд зэрэг олон өвчнүүдэд удаан хугацаагаар хэрэглэж байгаагаас гадна харшил дарах үйëчилгээтэй учраас гуурсан хоолойн багтраа, ийлдсийн өвчин, намрас, шүүдэст эмзэгшлийн янз бүрийн илрэлүүд зэрэг хүүхдэд тохèолдох харшлыí  өвчнүүдэд  стероид  эмчилгээг хийдэг.  Тэрчлэн хүүхдиéн халдварт өвчнүүд, уушигны үрэвслийн хүнд хэлбэрийн үед нэг талаас үрэвслийн эсрэг үйлчилгээ, нөгөө талаас эдгээр өвчний үед бөөрний дээд булчирхайн ажиллагаа үлэмж дарангуйлагддаг учраас зохих хэмжээгээр нөхөí сэлбэх шаардлагад үндэслэн стероид эмчилгээг хийнэ. Сүрьеэгийн үед хэрэглэхэд сүрьеэгийн эсрэг эмчилчилгээпий үр дүнг голдуу сайжруулдаг. Мөн бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хурц дутлын коллапс, Аддисоны өвчин, төрөлхийн адреногениталь хам шинжийн үед хэрэглэнэ. Тэхээр стероид-даавар эмчилгээг хүүхдэд хэрэглэх шаардлага нэлээд өргөí хүрээтэй юм. Стероид хэрэглэсний дүнд хүүхдийн ихэнх өвчний тавилаí сайн болдог. Гэвч стероèд нэлээд ташрамын нөлөө үзүүлдэг болохоор оíцын шаардлагагүй үед тэр болгон хэрэглэхгүй.

б) Стероид даавар хэрэглэхийг хориглох заалт нь: Хүүхдэд даавар харьцангуй хориглох өвчинд чихрийн шижин, зүрх-судасны дутлын III зэрэг багтана. Гэхдээ хэрэв чихрийн шижин өвчтэй хүүхдэд стероид-даавар заавал хэрэглэх шаардлагатай тийм өвчин тусвал инсулины тунг ихэсгэн стероид дааврыг болгоомжтой хэрэглэнэ. Мөн цусны эргэлтийн дутагдлын II ба III зэргийí үед стероид хэрэглэхэд хүүхдийн биеийн байдал доройтдог тухай мэдээлдэг байсан боловч сүүлийн үед тийм хүүхдэд дааврыг бага тунгаас эхлэн аажим ихэсгэсээр эмчилгээний хэмжээнд  хүргэн болгоомжтой хэрэглэхэд хүүхдийн биеийн байдал сайжирдаг  гэж үзэж байна. Ингэж зүрхний үйл ажиллагаа сайжирдаг íь зүрхэн дэх хэрлэгийн өвөрмөц үрэвсэлд даавар үйлчилснээс болдог байж магадгүй. Харин зүрхийг тэтгэх ба шээлгэх эмчилгээг хавсарган хийвэл зүрх судасны дутагдал багасдаг. Хурц халдварт өвчнүүд, сүрьеэгийн үед даавар хэрэглэхийг хориглох нь зүйтэй  гэж нэг үе үзэж байв. Глюкокортикоид нь бие махбодын дархлаа-урвалж чанарыг  сулруулж  халдварт өвчнийг хүндрүүлэх талтай  боловч практикаас үзэхэд дааврыг антибиотиктай хавсарган хэрэглэхэд  эмчилгээнд  тусалдаг  байна. Энэ нь тухайн үед даавар эмчилгээний   нөхөн   сэлбэх   үйлчилгээ   нь   биеийн   дархлаа зүйд нөлөөлөхөөсөө илүу ач тустай байгаагаар тайлбарлагадана. Бага насны хүүхдэд стероидыг ихээр хэрэглэхэд бөөрíий дээд булчирхайí үйл ажиллагааны дутал хялбархан үүсдэг учраас хүнд өвчнүүдийн үед дааварыг удаан хугацаагаар хэрэглэхэд холтослог давхаргын хатингиршил үүсч болох юм. Стероид дааврын үйлчилгээнд анхнаасаа тэсвэртэй байх íь зарим өвчтөн дээр тохиолддог тухай нэлээд судлагчид бичжээ. Энэ íь 10% (Глин 1956) тохиолдох ба нэгдүгээрт бүх төрлийн глюкîкортикоидод туйлын тэсвэртэй байх, хоёрдугаарт стероидын аль нэг бэлдмэлд харьцангуй  тэсвэртэй байх хоёр яíз байна. Сүүлчийнхэд нь өөр бэлдмэл сольж хэрэглэж болно (1963). Хэдийгээр хүүхдэд глюкокортикоидыг хэрэглэх хориг бага боловч өсч байгаа бие махбодод дааврын  бэлдмэлийн  дашрамын  хэтийн  элдэв уршиг үүсч болохыг ямагт анхаарвал зохино.  Ер нь ч бага  насны хүүхдийн даавар эмчилгээний цаашдын үр дүнг тусгайлаí судлах шаардлагатай юм.

в) дааврыг сонгож хэрэглэх ба дааврыí туí: Дааврыг зөв сонгож хэрэглэх нь эмчèлгээнд чухал ач холбогдолтой. Бөөрíèé дээд булчирхайн холтослогийн ихэнх бзлдмэлèйн үйлчлэх мехаíизм íэлээд ойролцоо боловч гол ялгаа нь идэвхèйн хэмжээ өөр өөр, үүнээс болж тун яíз бүр байна. Эмчилгээний тун, янз бүрийн хүндрэлд хүргэх туí хоёрын зөрөө их байвал сайн. Преднизолон кортизоíоос 4-5 дахин бага тунтай хирнээ кортизоíыг бодвол дашрамыí нөлөө багатай байна. Триамцинолон, дексаметазон бүр илүү èдэвхтэй учраас үлэмж бага тунгаар хэрэглэх ба ташрамын үйлчлэл үзүүлэх нь предíизолоноос хоёр дахиí цөөн байна (Дааврын тэнцвэрт тунг 1 хүснэгтээс хар). Триамциíолоí дексаметазон нь натрийг цусанд төдèéл хүчтэй барьдаггүй цусны даралтыг нэмэгдүүлдэггүй, хаван үүсгэдэггүй  учраас ялангуяа бөөрний өвчний үед тохиромжтой. Харин эдгээрмйг вегетоневроз хөөрлийн үед болгоомжтой хэрэглэхгүй ахуул вегетатив мэдрэлийн элдэв илрэлийг дэвэргэдэг. Триамцинолон цусны чихрийг ихэсгэдэггүй учир түүнийг настай хүмүүст хэрэглэхэд яс сиймèйх, яс хугарах тохиолдол байдаггүй. Харин триамцèнолон, преднизолон нь гэдэс-ходоодны замд, ялангуяа шархлаа өвчинд нөлөөлөх ташрамын үйлчлэлээрээ кортизоноос давуу болохыг нэлээд судлаачид ажиглажээ. Дексамметазоноор эмчлэхэд биеийн жин маш түргэн нэмэгдэнэ. Бөөрний дээд булчирхайн холтослогийн бэлдмэлүүд нь их тунгаар хýрэглэхэд ташрамын нөлөө үзүүлдэг байна. Ийм учраас ямар өвчинд дааврыг ямар тунгаар, хичнээн хугацаанд хэрэглэхээс хамааран даавар эмчилгээний тактикийг боловсруулж байж эмчилгээг эхэлнэ. Эмчилгээний хугацаа тунг тогтооход өвчтний бие махбодын хувийн онцлогийг онцгой анхаарна. Глюкокортикоид дааврын идэвх, хүүхдийн нас, өвчний явц идэвхжилээс хамаарна. Насанд хүрсэн хүний биед гидрокортизоны физиологийн шаардлага нь хоногт 20-25 мг байх ба эмчилгээний үед энэ хэмжээг наанадаж 2-3 дахин өсгөж хэрэглэнэ. Харин хүүхдэд гидрокортизоны үүсэлт хүүхдийн нас, бие дэх бодисын солилцооны явцаас шууд хамааралтай байдаг. Энэ нь биеийн 1 шоо метр гадаргад 10-14 мг буюу дунджаар хүүхдийн биеийн 1 кг жинд 04 мг орчим байна. Сэтгэхүйн болон биеийн цочрол, тэрчлэн янз бүрийн өвчнүүдийн үед гидрокортизоны хэрэгцээ ихэсч, түүний үүсэлт 3-10 дахин нэмэгдэн хоногт 1000 мг хүрдэг. Даавраар нөхөн сэлбэх эмчилгээ хийхэд гидрокортизоны хоногт үүсэх бүтээгдхүүний байдлыг анхаарах нь чухал. Мөн хийж байгаа глюкокортикоидын хагас задралын үеийг харгалзан уул бэлдмэлийн хоногийн тунг хэдэн. удаа ямар хэмжээгээр хэрэглэхийг тодорхойлно. Тэдний үйлчилгээний онцлог ба биологийн хагас задралын үеэс хаìаарч янз бүрийн глюкокортикоид даавруудын тэнцвэрт тун нь өөр өөр байíа. Ийм учраас стероид бэлдмэлийг хэрэглэхэд тэдгээрийн үйлчилгээний (эквивалент) тэнцвэрт чанарыг мэдэх хэрэгтэй. Бусад стероид бэлдмэлийн тунг 25 мг кортизонтой тэнцүүлэн тогтооно.

Хүүхдэд стероид бэлдмэлийг хэрэглэхэд тунг тогтоох хэд хэдэн зарчим байдаг. Ихзнхдээ биеийн 1 кг жинд 1 мг-аар преднизолоныг боддог. Нэг хүртэлх насны хүүхдэд ийм тун тохиромжтой. Харин ахлах насны хүүхдэд дааврын тунг жингээр бодох нь тэр болгон тохиромжгүй учир насаар тохируулах нь зүйтэй (Дебре ба бусад 1952) хүүхдэд даавар сайн тохирдог учир насанд хүрсэн хүнийхээс ялимгүй бага, гэхдээ ер нь их тун хэрэглэнэ. Стероид дааврыг эмчилгээнд хэрэглэх талаар хэд хэдэн баримжаа болоâсруулжээ. Үүнд: 1. Их тунгаас бууруулах,

2. Бага тунгаас ихэсгэх.

3. Тогтмол буюу сэлгүүлэх тун.

Бага тунгаас аажмаар ихэсгэж эмчилгээний тодорхоé үр дүнд хүрмэгц тохирсон тунг тогтоох нь тун хýтрэхээс сэргийлнэ. Бүх тохиолдолд өвчний хүíдрэл, хурцдалыг анхаарах хэрэгтэй. Өвчний хүнд, хурц үед эмчилгээг нэлээд их тунгаар эхэëæ эмгэг явц намжихын õèðýýð äààâðûí тунг бууруулна. Өвчин хурц бус явцтай байгаа үед кортикостероидыг харьцангуй бага тунгаар өгнө. Даавар жирийн тунгаараа эмчилгээний үр дүн өгөхгүй бол тунг нэмэгдүүлэх нь зүйтэй. Эмчилгээний эхний тун өвчний шинж байдлаас мөн шалтгаална. Жишээ нь: Гемоцитобластоз, коллагений өвчíүүдэд их тун, бусад өвчинд дундаж тун гэх мэт. Эмчилгээний үр дүн бөөрний дээд булчирхайн дотоод шүүрлийн хэмжээ, өгч байгаа дааврын тун хоёроос хамаардаг болохоор даавар эмиéг хэрэглэх тодорхой хэм байх ёстой. Ер нь эрүүл хүмүүст стероид даавар шөнийн цагт хамгийн их боловсордог хэдий боловч ялгаралтын дээд цэг нь голдуу өглөөгүүр байдаг. Харин өдөр бага ялгардаг. Иймээс эмчилгээний тунгийн ихэнхийг өглөө, өдрийн цагт тогтоох нь стероид дааврын өдрийн дутагдлыг нөхөх боломж олгоно. Зарим судлаачид өдөр, оройн тунг багасгахын тулд өглөө их тунг өгөх хэрэгтэй гэжээ. Хоногийн тунг 3-4 хувааж уулгах ба цаад зах нь 18-19 цаг гэхэд ууж дууссан байх ёстой. Дааврыг уусны дараа эмчилгээний үр дүнтэй үйлчилгээ нь 1-6 цаг үргэлжлэх ба хамгийн  эрчимтэй үйлчилгээ 3 цаг орчим байна.

1 хүртэлх насаíд биеийн 1 кг жинд тооцно. 2 хуртэлх насны хүүхдэд өвчний хүнд үед стероидын тунг дээр зааснаас нэлээд ихэсгэж өгч болíо (Жишээ нь преднизолоныг 1 кг жинд 2 ìã-аар). Харин удаан үргэлжлүүлж болохгүй. Том хүүхдэд ч гэсэн шаардлагатай үед тунг бага зэрэг ихэсгэж болно. Цаашид 2-3 долоо хоногийí дараа тунг 1/3 эсвэл  1/2—ээр бууруулна. Хэрвээ тунг бууруулахад хүүхдийн биеийн байдал муудвал дахиад ихэсгэх хэрэгтэй. Цусны эргэлтийн хямралын II-б, III зэргийн үед бага тунгаас эхлэн аажим ихэсгэнэ. Ихэнх эрдэмтэд кортикотероид эмчилгээний тун өвчтөний өвөрмөц байдлаас хамаарч янз бүр байх бөгөөд түүнийг эдийн урвалж чанар, шингэн зохицолгооны байдал, элэгний үйл ажиллагааны онцлог (кортикостероидыг бэхлэх, задлах чадвар), дааварт хувийн мэдрэг байдал, исэг-тогтолцооны байдал зэрэгтэй холбож үздэг байна (Д.Соколова—Пономарева, Г. П. Борисова A. А. Яколева 1963).

г) даавар эмчилгээг үргэлжлуүлэх хугацаа: Эíэ нь евчний шинж байдал, эмчèлгээний үр дүн зэргээс хамаарч яíз бүр байна. Ю. М. Милевский хамгийн тохиромжтой нь 20 хоногоор 7-10 хоногийн завсарлагатай хэрэглэâэл үр дүн сайтай гэжээ. Стероид эмчилгээ хурц өвчний үед 1-2 долоо хоног, ужиг өвчний үед 4-6 долоо хоног, хүнд өвчний үед хэдэн cap, бүр жилээр ч үргэлжилнэ. Одоо үед стероид эмчилгээг түүний дашрамын нөлөөг багасгахын тул завсарлагатай, курсээр хийх болжээ. Үүнд 1 сараар завсарлах юмуу 7 хоногт 3-4 өдөрт нь завсарлах зэрэг аажим аажмаар завсарлагааны хугацааг уртасгаж болно. Унжирмал явцтай өвчний үед даавар эмчилгээ тодорхой үр дүнд хүрмэгц тунг 2-3 дахин бууруулж, тогтоох тунд шилжүүлнэ. Стероид бэлдмэлийн тунг гэнэт бууруулах юмуу хасахад дааврыí үйлчилгээ тасрахын хамшинж «Рикошет» илэрдэг тухай хэвлэлд их бичиж байна. Ингэхэд хүүхдийн биеийн ерөнхий байдал эрс муудаж үндсэн өвчин сэдэрч хурцдана. Ийм учраас даавраар удаан хугацаагаар эмчлэх үед тунг аажим аажмаар бууруулж бие махбодыг тэр хэмжээнд дасгах хэрэгтэй. Ер нь глþêокортикоидын тунг аажмаар бууруулбал түүнийг хасах үед аюул бага тохиолдоно. Дааврûн тун их, хичнээн удаан хугацаагаар хэрэглэх тусам тунг төдийчнээ аажмаар бууруулах хэрэгтэй. Тэгвэл бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа аажимдаа дасан сэргэнэ. Бөөгний дээд булчирхайн ажиллагааг сэргээхийн тулд стероид эмчилгээг зогсохын өмнө АКТ даавар хэрэглэдэг ч эмч нар байдаг. Харин энэ талаар эрдэмтдийн санал маргаантай байна. Дааврын тунг бууруулахдаа бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хоногийн хэмийг харгалзан өглөө, өдрийн тунг нь хэвээр үлдээнэ. Кортикостероид эмчилгээг хэрлэг өвчний үед салицилат, пирамидонтой, бөөрний өвчний үед зүрхийг тэтгэх ба шээлгэх эмтэй халдварт өвчний үед антибиотиктой хавсран бүрдмэл байдлаар хийнэ. Стероид дааврын үйлчилгээг сайжруулахын тулд витамин С, B резохин зэрэг эмүүдтэй хавсарган хэрэглэж болно. Глюкокортикоид эмчилгээг хийхдээ хүүхдэд халдварын архаг голомт байгаа эсэхийг анхаарна. Эхний үед дааврыг дангаар нь хэрэглэдэг байхад архаг голомт сэдэрч хурцаддаг байсан бол одоо дааврыг антибиотикийн хамгаалалтын дор хийдэг болсон тул архаг голомт хурцдах нь багасчээ. Сүүлийн үед стероид дааврыг удаан хэрэглэхэд түүний уураг задлах катабол үйлчилгээг дарангуйлахын тулд уураг нийлэгшүүлэх анабол бэлдмэлийг хавсарган хэрэглэж байна (Ю.Ф.Домбровская, 1965). Эäгээр нь ялангуяа өвчний ужиг явц, өвчтөн хоолонд äóð муудаж турах, булчингийн хүчдэл сулрах, тэрчлэн уураг ихээр алдаж байгаа бөөрниé өвчний үед сайн үр дүнд хүргэнэ. Үүнд: Метандростенолон, дианобол, неробол метиландростендол зэргийг 2 хүртэлх насны хүүхдэд биеийн 1 кг тутамд 0,1 мг-аар, 2-5 насанд хоногт 2мг, 5-14 насанд хоногт 5 мг өгнө. (М.Д.Машкоâскийд, О.Д.Соколова, Пономарева 1965). Е.Д.Надеждина Л.Ф.Берешков, A.Р.Абдуллаев нар 14-өөс дээш насíы хүүхдэд метиландростендолыг хоногт 10 мг, дианобол 2-5 мг өгдөг. Курс эмчилгээ нь 3-4 долоо хоног байна. Даавар эмчилгээний үед хүүхдэд уураг, кали ихтэй хоол өгнө. 2 долоо хоногоос дээш хугацаагаар кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнийг тогтмол нарийн хянаж бөөрний дээд булчèрхайн үйл ажиллагааны сорилыг үе үе хийж, өвчтний биеийн байдал, зовуур, сэтгэл санааны байдлыг анхаарахаас гадна, өвчтөнд хлорт калийн уусмал кали, кальц ихтэй натрийн давс багатай хоол өгíө (Хүснэгт 3-ыг хар). Бөөрний дээд булчирхайн холтослог давхарга „С" витамин их агуулдаг òүүний дааврын бүтцэд ч „С" витамин оролцдог. „С" вèтамин нь цусанд даавар байх, үйлчлэх хугацааг уртасгадаг учир „Ñ” витаминыг удаан хугацаагаар хэрэглэхэд бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа идэвхждэг. (Б.Б.Смолянский) Иймээс "С„ витаминыг стероид эмчилгээнд хавсарган хэрэглэвэл хүндрэл багасна. Ер нь даавар эмчилгээ удаан хийлгэсэн өвчтөнд тусгай карт олгож эмчилгээний тун, эмчлүүлсэн хугацаа зэргийг тодорхой тэмдэглэхээс гадна хүүхдэдээ дур мэдэн даавар эмчилгээг хèéж боëохгүйг эцэг эхэд ойлгуулах хэрэгтэй.

Энэ бүгдээс даавар эмчилгээг хийхэд шаардлагатай цаг үед нь хоногийн ба курсийн тунг зөв тîхируулан бусад эмчилгээтэй хавсран, ,дашрамын нөлөөíөөс урьдчилан сэргийлэн хэрэглэж чадвал эмчилгээнèй тухайн үеийн ба хэтийн үр дүн заавал гарна. Кортикостероид дааврыг архаг өвчнүүдийн үед удаан хугацаагаар хэрэглэхээс гадна зарим өвчнүүдийн үед түр хугацаагаар хэрэглэж ч болно. Хүүхдийн амь нас аюулд учирсан хүнд үеүдэд кортикостероид эмчилгээг яаралтай тусламжийн байдлаар хэрэглэн үр дүнд хүрч байгаа тухай эмч эрдэмтэд бичсээр байна (И.Санто, К.Вейí, Ю.Е.Ведьтищев, М.С.Маслов, М. А. Юдаев, К. В. Дружинин, В. А. Таболин, A. А. Валентинович зэрэг).

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1723
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК