Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 2(32)
Хүзүү мөрний бүслүүрийн мэдрэл судасны хам шинж
( Тойм өгүүлэл )

3.Мэндсайхан, Ш. Жигжидсүрэн, П. Банзрагч

 

Орчин үед хүзүү, мөр, зоо нурууны радикулит өвчний үүсэлд халдварын шалтгаан бага роль гүйцэтгэдэг нь тодорхой болжээ. Зах хязгаарын мэдрэлийн гэмтэлд хүзүү сээрний нугалмайн дегенератив, дистрофийн өөрчлөлт ихээхэн нөлөөтэй юм, Остеохондрозын үе дэх ёзоорын хам шинж сайн судлагдсан бөгөөд бүгдэд тодорхой, харин остеохондрозын нөгөө илрэл болсон рефлектор шинжүүд нь эмч нарт төдий л танил бус байдаг. Эдгээрийн дотроос янз бүрийн булчингийн агчил (спазм) чухал үүрэг гүйцэтгэдэг. Булчингуудын агчлаас болж мэдрэл судасны багц дарагдах, хавчуулагдсанаас мэдрэл судасны хам шинж үүснэ. Мөр, гарны орчмын мэдрэлийн судасны хам шинж үүсэх нь бугалганы мэдрэлийн зангилгаа, эгмийн дорхи судасны багц эмгэг өөрчлөлтөд орж агчèл, чинэрэл болсон булчингуудаар дарагддаг. Булчин чинэрэл нь булчингийн хэт агших рефлекс бөгөөд дегенератив өөрчлөлтөд орсон нугалмайн рецепторуудын цочирлоос хамаардаг билээ. Булчингийн агчил болоход нурууны ийм эмгэгээс гадна янз бүрийн гэмтэл согог яс болон зөөлөн эдийн төрөлхийн гажиг өөрчлөлт, холбоос, фасци, хальсны дистрофийн өөрчлөлт чухал рольтой байдаг. Мөр бүслүүр, гарын мэдрэл судасны хам шинж клиникийн практикт олонтаа тохиолдох боловч ховор оношлогддог. Уг хам шинжийг ойлгохын тулд эгмийн дээд хэсгийн анатоми морфологийн зарим онцлогтой танилцах нь зүйтэй. Судаслаг багц эгмийн дээд талаар гарахдаа шатлаг булчингуудын хоорондхи завсар буюу урд талаар нь урд шатлаг булчин, араасаа хойд шатлаг булчин, доод талаараа 1-р хавиргаар хүрээлэгдсэн давчуу зайгаар гарах бөгөөд зарим эрдэмтдийнхээр энэ нь өвөрмөц нэгэн хуниас болох учèр үнэхээр ч энэ завсрыг үүсгэж байгаа дээрх булчин, эдүүдийн гэмтэл өөрчлөлт нь судаслаг багцад ихээхэн нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна энэхөн хэсэгт хүзүүний VII нугалмайн хөндлөн ургацаг хэт урт бàйх, хүзүүний илүү хавиргатай байх, шатлаг булчингууд наалдах, үрэвсэх, агчих, гэмтэх зэрэг шалтгаанаар бидний дурдаж буй хам шинжийн дотроос хамгийн оëонтаа тохиолдох урьд шатлаг булчингийн хам шинж үүсдэг юм. Нөгөө талаар шатлаг булчингууд нь хүзүүний, бугалганы мэдрэлийн сүлжээ, өрцийн мэдрэл, симпатик мэдрэлийн баганатай нягт холбоотой мэдрэлждэг юм.

Эмнэл зүй. Тухайн хам шинжийн эмнэлзүйд олон тооны хүчин зүйлс оролцох боловч тэднийг рефлектор болон шахалтын (компресс) гэж ангилж үздэг. Дурдсан хам шинжийн дотроос хамгийн олонтаа тохиолддог урьд шатлаг булчингийн хам шинж билээ. Анх Наффинцигр (1937-1943) урьд шатлаг булчин мэдрэлжүүлэгч мэдрэлийн цочролын улмаас уг булчин агчлын байдалд орсноос дээрх хам шинж үүсдэг гэсэн. Ихэнхдээ тааврын байдалтай энэхүү онол бараг тэр хэвээрээ өрнөд еâроп болоí америкийн эрдэмтдийн бичсэн ихэнх сурах бичиг, гарын авлагад оржээ. Гэвч уг хам шинж үүсэхэд зөвхөн ганцхан булчинãийн агчил гол бус гэдэг санааг бүр эхнээсээ зарим эрдэмтэд гаргаж байлаа. Үүнд: эмгэг процесст бусад булчин: дунд шатлаг булчин, дал өргөгч, трапец булчин оролцдог болохыг операцын үе болон электромиограф, гистологийн шинжилгээгээр тогтоосоí байна. Ер нь булчингуудын тонус ихсэх хүчдэл нэмэгдэх нь алив өвтгөх цочролуудын эсрэг гарч буй ердийн миотоник рефлекс болно. Яагаад зарим булчингууд удаан хугацаагаар агчлын байдалд байдалд байдаг вэ? Орчин үед булчингийн ийнхүү хүчдэл ихсэхэд нуруу, нугалмайн эмгэг өөрчлөлтийг гол рольтойд үзэж байна. Эмгэг өөрчлөлт бүхий нугалмайнаас гарсан өгсөх импульс нь нугасны зохих язгуурт хүрч, эргэх журмаар тухайн язгуураар мэдрэлждэг булчингуудыг агчлын байдалд оруулдаг. Тухайлбал урьд шатлаг булчингийн агчил хүзүүний I-VI нугалмайн остеопорозмын үед болдог нь чухам эíэхүү язгуураар уг булчин мэдрэлждэгт оршино. Ингэхлээр нуруу нугалмайн тодорхой түвшинд дегенератив дистрой өөрчлөлт байх нь энэ хэсэгтээ мэдрэлжүүлэлтийн холбоо бүхий булчинг агчаадаг ажээ. Нугалмай нь рецептораар нэн баялаг бөгөөд энэ нь нугалмай хоорондын жижиг нүхíүүдийн хавьд олон тоогоор байрласан байдаг. Иймээс ч нугалмайн ивээсний диск (Ивэрхий, остеофитыí үед) хүчтэй цочирдог. Рефлексын гаралтай булчингийн агчлаас үүссэн урьд шатлаг булчингийн хам шинж гарал үүслээрээ анхдагч, хоёрдогч шинж чанартай байдаг. Хэрэв скаленус булчиíгийн өөрийн гэмтэл, миозит, гипертрофи зэргээс болж уг хам шинж гарвал анхдагч, хүзүү мөрнèй хавийн эмгэг өөрчлөлтийн улмаас гарах ахул хоёрдогч гэж үзнэ. Үүнд: Нуруу нугалмайны остеохондроз үрэвсэл, нугасан дотор байрлалттай хавдар, мөрний үе, уушги, гялтан хальсны өвчин, зүрхний шигдээс, хэвлийн хөндийн үрэвсэл, биеийн дээд хэсэгт хийгдсэн хагалгааны сорив зэрэг орно. Хэвлийн хөндийн өвчнүүдийн үед скаленус хам шинж үүсэх нь эдгээрийн нугасны мэдэрлээр нэгэн зэрэг мэдрэлждэгтэй холбоотой. Үүнээс гадна уг хам шинжийн үед гардаг зах хязгаарын цусны эргэлтийн өөрчлөлтийг эрдэмтэд гэмтсэн булчингаас ирсэн эмгэг рефлекстэй холбоотой болохыг электро миограф, осциллограмм плетизмографын тусламжтайгаар тогтоожээ. Хүзүү мөрний хам шинжийн нэг болох Педжет-Шргтторийн хам шинжийн үед, удаан хугацаагаар венийн судсыг цочроох (дарагдах, хавчуулагдах, татагдах) нь венд орших мэдрэлийн рецепторуудаар дамжсан рефлексийн механизмаар агчилд оруулж улмаар судасны хананы органик өөрчлөлт, судас бөглөрч цус зогсогшиход хүрнэ. Мөр-сарвууны хам шинжийн үеийн рефлекст механизмыг төдий л сайн судлаагүй боловч Попелянскийíхаар 96% (1966) уг хам шинж үүсэхэд хүзүүний остехондрозоос гадна төв мэдрэлийн систем, дотоод шүүрлийн өвчин, хүзүүний симпатик зàнгилаа (гангли) эмгэг процесст хамрагдсан байх ёстой. Энэ хам шинжийн үед гарах мэдрэлийн гаралтай мөчний үзүүрийн хаван үүсэх нь нугасны мэдрэхүйн зангилаа, вегетатив аппарат симпатик мэдрэлийн зах хязгаарын зангилгаа оролцсон нийлмэл нейрон бүхий рефлексийн битүү цагиргаар явагдах эмгэг урвалын үндэстэй юм. Дарагдлын механизм-Энэ нь дээр дурдсан үйл ажиллагааны шинжтэй, рефлексийн гаралтай булчингийн агчил бол үе үе эгмийн дээрх судасны багцыг дарах нь цаашдаа уг булчингуудыг органик дистрофийн өөрчлөлтөд оруулдаг. Ингэж өвчний хоёр дахь «органик» үе шат эхэлдэг бөгөөд наалдац хатуурал болсон эдгээр булчингуудаар судас мэдрэлийн багцыг дарах явдал ердийí консерватив эмчилгээнд төдий ë дарагдахгүй, мэс заслын эмчилгээ шаардагдах энэ шатанд булчингууд атрофи дистрофийн өөрчлөлтөд ордог. Булчин ийнхүү органик дистрофийн өөрчлөлтөд орох нь булчингийн тэжээл алдагдах, эмгэг бүхий эрхтнээс шууд рефлексийн замаар нөлөөлөхтэй холбоотой. Уг өвчний ¿ед хоёр үе шатыг ялгаж үзэх нь эмчилгээний чухал ач холбогдолтой бөгөөд нэгдүгээр үед амбулаторийн болон консерватив эмчилгээ, хоёрдугаар үед удаан хугацааны эмчилгээ, заримдаа мэс засал шаардана. Урьд шатлаг булчингийн хам шинж (Скаленус хам шинж). Хэвлэлийн тоймоос скаленус хам шинж эр эм хүйсийн янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүст адилхан хэмжээгээр тусна. Эрдэмтдийн судалгаанаас үзвэл 30%-д нь нуруу нугалмайн гажиг хөгжил, 96%-д нурууны остехондроз, 15,4%-д хүзүү гарын гэмтэл авч байсан явдал 4,6%-д биеийн хүчний ажлын дараа, 3,8%-д толгой болон гараа эвгүй хөдөлгөснөөс, 10.7% өвчтөн өвчтэй талдаа урьд гэмтэл авч байñàн явдал, 9,2%-д нь халдварын хүчип зүйл байсныг тогтоожээ. Нэгэн жишээ дурдъя: Өвчтөн Н. 21. настай эмэгтэй, Хэнòий аймгаас коллогеноз гэсэн оноштîй ирсэн юм. Ирэх үеийн зовиур нь: Зүрх орчмоор гарлуу дамжин үе үе маш их өвддөг. Ингэж өвдөх үедээ хамаг бие чичирч, толгой хүзүүгээр хөшдºг. 1977 оны 6-р сард гэнэт хîёр хөлийн шагай хавдаж, халуурч, өвдөөд эмчид үзүүлжээ. Ясны сүрьеэ гэж îнîшлîн сүрьеэгийн больницод 2 cap хэртэй шохойдуулж эмчилгээ хийлгэж байгаад шохойг авч 2 хөлний үений зургийг аваад сүрьеэг үгүйсãэж дотрын тасагт шилжүүлж үлмаар УКТЭ-ийн дотрын тасагт хавдаð харшлын полиаритарит оноштой 2 cap ýмчлүүлээд 1978 оны 3-р сард орон нутагтаа эмчилгээãээ үргэлжлүүлэхээр биеийн байдал эрс сайжирч буцжээ. Эмчилгэýнд бициллин, гормîн, өвчин намдаах эмийг хэрэглэж байв. Орîн нутагт эмчилгээг амбулториор үргэлжлүүлж биеийн байдал сайжирч байтал мөн оны 7-р сарын эхээр нэãэн өглөө гэнэт зүрх рүү хатгаж, бөөлжис цутгаж зүүн гар бадайрч шархиран хүндэрч өвдөөд аймгийн эмнэлэãт хэвтсэн байна. Өвчин намдаах болîн зүрхний титмийн судас өрãөсгөх эмүүдийг хэрэглэсэн боловч засрал авалгүй УКТ эмнэлэгт дахин ирж хэвтжээ. Ирэх үед өвчтөний биеийн байдал дунд зэрэг, царай цонхигор, шаналангуй, арьс салстад онц өөрчлөлтгүй зүүн гарын хуруу сарвуу үл ялиг хөөнгө, ºнãө хөхөвтөр, хүйтэн, бамбай булчирхай ялимгүй том, зүрхний хил хязгаар тогшилтоîр томроîгүй, чàгнахад авиа тод жигд, судас нэг минутаíд 82 удаа артерийн даðалт дунджаар 2 ãарт 110/75 байсан болîвч зүүн гарт бага хандлагатай. Уушгинд цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн, элэг дэлүү тэмтрэãдэхãүй, мэдрэлийн үзлэгээр зүүн талын мөр хүзүү хавьд тал цамц маягаар өнгөц мэдрэхүй суларсан эрбагийн болîн эрбагийí дээд цэгт дарахад эмзэг, скаленус булчин тэмтрэхэд эмзэг хатуувòap, тîлгойí зүүн тал руу бага зэрэг тонгойлгож ãэлжийлãээд дарахад гар руу дамжсан өвдөлт ãарна. Скаленус булчинг 2-3% новокаины уусмалаар мэдээ алдуулахад өвдөлт намдаж өвчтөний байдал сайжирч байлаа. Цус шээсниé ерөнхий, öóñíû биохими, клиник, серолоãийн шинжилгээнүүдэд онц өөрчлөлтгүй. Нуруу хүзүүний ясны рентген зурагт өөрчлөлтгүй, хөлний шагайны үений рентген зурагт бага зэрэг остеопорозийн шинж илэрч байна. Дээр дурдсан өвчний түүхийн товч хуулбараас үзэхэд өвчтөн 2 cap илүү хэвтэхдээ эхний 50 шахуу хоногт Реногийн хам шинж эпилепси төст уналт эсвэл ревматоит артрит, анхдагч кардиопати зэрэг оноштой эмчлүүлж байсан нь уг хам шинжийн клиникèйн оíошлол нэлээд түвэгтэй байдгийг, харуулж байна. Уг өвчтөнд хүзүү, гарын мэдрэл судасны хам шинж түүний дотроос урьд шатлаг булчингийн хам шиíж байна гэж үзээд скаленус булчинг өдөр бүр новокаины уусмалаар (3%) мэдээ алдуулсны дүнд өвчтний биеийн байдал эрс сайжирсан болно. Дээрх тохиолдлыг бид халдвар харшлын полиартритын суурин дээр үүссэн гэж үзлээ. Скаленус хам шинж доорхи клиникийн илрэлтэй байдаг.

  1. Хүзүү, мөрний бүслүүр, гар дамжиж өвдөнө. Толгой гэдийлгэх
    эрүүл тал руу нь эргүүлэхэд өвдөлт нэмэгдэнэ.
  2. Скаленус булчин бэхлэгдсэн газар дарахад өвдөнө.
  3. Өвчтэй талын эгмийн дээд хоíхор дүүрэнгэдүү байна.
  4. Скаленус булчинг тэмтрэхэд эмзэг хатуурсан байдалтай.
  5. Гарын үзүүр болон гипотенар булчин суëарсан гипотроф болсон байна.
  6. Гарын богтос тал, мөрний бүслэхийд өнгөц мэдрэхүй суларч (тал цамц) маягтай байна.
  7. Эгэмнээс дээш гүрээíий булчингийн ар ирмэгээс 3-4 см зайд орших Эрбагийн цэг, энэ цэгээс дээхэн хөндлөн ургацаг тэмтрэхэд эрбагийн дээрх цэгт эмзэг байдаг.
  8. Өвчтөний толгойг эргуүлэх, гүн амьсгал авхуулахад өвчтэй гарын судасны лугшилт, артерийн даралт багасгах буюу арилна.
  9. Скаленус булчинд 2-3% новокаины уусмал тарихад дээрх клиникийн шинжүүд арилах юмуу багасдаг. Тэрчлэн тэжээл алдагдлын шинж, гарын үзүүр хөөх, рефлекс сулрах, тодорхой хөдөлгөөн хийхэд гарыí өвдөлт ихсэх явдал үзэгддэг. Скаленус хам шинжийг оношлоход орчин үеийн аппарат хэрэгсэл осцилограф, реовазограф, арьсны электротер мометр, электромиографийг өргөн хэрэглэж байна.

Рентген зурагт ихэвчлэн хүзүүний доод нугалмайнуудын эмгэг өөрчлөлт эсвэл төрөлхийн гажиг өөрчлөлт олдоно. Хүзүүний хавиргатай байх үеийн мэдрэл судасны хам шинж. Хүзүүний хавирга буюу илүү хавирга гэдэг нь хүзүүний нугалмайн төрөлхийн гажиг хөгжлийн нэг хэлбэр бөгөөд бухманийхаар VII хүзүүний нугалмайн хөндлөн ургацагийн урд хөл хоёр тийш ердийн хэмжээнээс уртассан байхыг хэлдэг. Ийм үед хүзүүний судаслаг багц зөөлөн эд, яс булчингийн байршил ихээхэн өөрчлөгдсөíөөс клиникт хүзүүний хавирганы хам шинж илэрнэ. Үүнийг үр хөврөлийн үеийн нугалмайн ясны хөгжил, ялангуяа харих хөгжлийн дутмагшилтай холбоотой гэж үздэг. Анхны хүзүүний хавиргыг Гален бичсэн бөгөөд 1861 онд В.А. Грубернын хүзүүний хавирганы анатомоор бичсэн гарын авлага одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй түүний ангиллыг баримталсаар байна. Тэрээр хүзүүний хавиргыг дөрвөн зэрэг болгожээ. 1 зэрэг íь хүзүүний хавирга уртаараа ч сээрний нугалмайн хөндлөн ургацагаас илүү гараагүй байх. II зэрэг нь дээрх хөндлөн ургацагаас урт боловч 1 хавирганы мөгөөрсөн хэсэгт хүрээгүй, III зэрэг нь өвчүү хүрч түүнд холбоосоор бэхлэгдсэн байх. IV зэрэг нь хавиргатай адилхан болж өвчүүтэй шууд холбогдсон байна. Ном хэвлэлд хүзүүний хавиргатай байх үед гарах хам шинж нь ялангуяа түүний урттай хэрхэн хамааралтай тухай маргаан цөөнгүй бий. И.П.Кипервас, И.Р.Шмидт хүзүүний хавирга нуруу, нугалмайн дегенератив өөрчлөлттэй хавсарч тохиолдох үед уг хам шинж гардаг гэж үзэж байна. Уул хам шинж эмнэл зүйн гурван гол øèíæýýð өгдөг.

  1. Хүзүү, бугалаг орчмын хэсэг газрын өөрчлөлт, эгмийн дээд талд овойх хавдар маягийн хатуу зүйл тэмтрэгдэх, заримдаа лугшиж, өвчтэй хэсэгт дархад гар руу дамжиж өвдөх, толгойг эргүүлэхэд өвдөх нь нэмэгдэх шинж өгнө.
  2. Мэдрэлийн судал талаас өгөх өөрчлөлт: Өнгөц мэдрэхүй, хөдөлгөөн, вегетатав тэжээлийн үйл ажиллагааны алдагдлаар илэрнэ. Тухайлбал гар бадайрах, ирвэгнэх, юм гүйх, өнгөц мэдрэхүй сулрах, гипотенар болон бусад булчинд сулавтар саа илрэх, нуруу гилжийсэн скаленус булчингийн хүчдэл ихэссэн байна. Электромиографийн шинжилгээ оношийн ач холбогдолтой байдаг.
  3. Судасны талаас шууны артерийн лугшилт багасах, арилах, шуу сарвуу хөөнгө болох, даарах хүйт оргих, зарим үед хуурай үхжил болох, хумс үс унах зэрэг тэжээлийн алдагдал гарч болдог. Ийнхүү судасны дутмагшил болохыг артерийн судасны дарагдал, түүний симпатик мэдрэлийн цочролоос болж агчилд орсноор тайлбарлах боловч аль ч тохиолдолд судасны бөглөрөл үүсэх боломжтой. Мөн реовазограф, электротермометр, илезитмограф, осцилограф зарим үед артерограф хийх хүртэл шаардлага гарч болно. Энэ өвчнийг оношлоход рентген зураг туйлын ач холбогдолтой. Скаленус хам шинжээс чаиарын ялгаагүй боловч гарах шинжийн хувьд өвчтэй талын гарт илрэх вегетатив трофик өөрчлөлт илүү өгдгөөрөө тооны ялгаа харагддаг байна. Хавирга-эгэмний болон 1 хавирганы хам шинж. (Фальконер-Вадделийн хам шинж). Ховор оношлогддог, үндсэн шалтгааны хувьд 1 хавирга эгэмний хоорондыí зай мөрний бүслүүр доошлох, эсвэл 1 хавирганы буруу байрлалаас «Фальконер-Ваддель» болж нарийссанаас үүгээр өнгөрөх артер венийн судас дарагдан цусны урсгал саатах явдал гэж үздэг (A.С.Лурье 1973). Эмэгтэйчүүдэд жирэмсэн, төрсний дараахь үед, 40-50 насны тарган эмэгтэйчүүдэд тус тус тохиолддог. Гол шинж нь мөрний бүсэлхийг доош буулгах, гарыг алдалж доош унжуулах, юм өргөх, машин жолоодох, хажуугаараа болон дээш харж унтахад гар дамжиж нэвт өвдөх, мэдээ алдах шинж гардаг. Тэрчлэн өвчтэй талдаа арьс хумсны тэжээлийн алдагдал, судасны лугшилт сулрах шинж үзэгдэнэ. Цээжний бага булчингийн болон хэт алдалтын хам шинж. Үүнийг анх 1945 онд Врайт, Мендлович нар тус тусдаа бичсэн бөгөөд энд мэдрэл судасны багц нь эмгэг өөрчлөлт бүхнй цээжний баг бул-чингаар дарагдах, гарыг гадагш эргүүлэх хэт алдалснаас бугалга ясны толгойд уг багцыг шахаж хавчсанаас үүсдэг. Клиíикт хөхний хавиар өвсөж мөр, шуу сарвуу руу дамжина. Өвдөлт гарыг хүчтэй алдалж өргөхөд ихэсдэг. Цээжний бага булчинг тэмтрэхдээ суганы урдуур цээжний хөвчирсөн том булчинг сөхөх маягаар зайлуулж цаагуур нь цээжний ханыг тэмтэрнэ. Электромиографийн шинжилгээнд цээжний бага булчингийí хүчдэл ихсэнэ. Үүнээс гадна өвчтэй талын гарын үзүүрт тэжээлийн алдагдал, бага зэргийн хөөнгөшил илэрнэ. Мөн цээжний баг булчинд онош эмчилгээний зорилгоор новокайн тарих, хүзүүний татлага хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

Педжета-Шреттерийн хам шинж. Янз бүрийн шалтгаантайгаар эгмийн доорхи венийн бөглөрөл тîхиолдох бөгөөд Тагарелло-ийхаар (1926) ү¿сгэгч гаднын шалтгаанд нь халдвар венийн судас болон ойр хавийн эрхтнүүдийн анатомийн байршлын өөрчлөлт, булчингийн дистрофи, яс холбоосны гажиг хөгжил, дотоод шалтгаанд нь тромбоз, венийн судасны хатуурал зэргийг багтаасан боловч олонхи судлаачид дээрх хүчин зүйлс хавсран үйлчилдэг гэж үздэг. Энэ хам шинж тун ховор тохиолдох боловч A.Н.Бакулев, В.С.Савельев, Э.П.Думие Е.Г.Яблоков (1967-1972) нар 26 тохиолдлыг хэвлэлд нийтлүүлсэн байна. Клиник шинж нь дээд мөч хөхөрч хавагнасан, венийн даралт ихсэж өнгөц венийн судас өргөссөн, өвчтэй гар их чинэрч өвдөх шинж илэрнэ. Өвчтөний гарыг өргүүлж хүчтэй атгуулж тавиулаад байхад өвчтэй талын гар хэдэн секундын дараа атгаж тавьж чадахаа больж өнгөц судсууд нь гүрийж ирдэг. Венийн бөглөрлийг флебографийн тусламжтайгаар тодруулдаг. Архаг удаанаар явагдах үед шархлаа, үхжил үүсэх тал бий. Булчингийн хүч багасах, шөрмөсний рефлекс сулрах, өнгөц мэдрэхүй алдагдах гэх мэт мэдрэл судасны бага зэргийн өөрчлөлт гардаг. Мөр сарвууны хам шинж. (Стейнброкернйн хам шинж) Хэвлэлд мөр гарын (Плоц 1963), мөр алганы (3. Л. Лурье 1960) гэх мэт олон нэршилтэй. Эмгэг зүйн хувьд бүрэн судлагдаагүй боловч мөн л хүзүүний нугалмайн остеохондроз, симпатик мэдрэлийн тогтолцооны гэмтэл голлох рольтой гэж үздэг. Клиникт мэдрэлийн судал дагаж яс булчиíгаар ердийн анальгетик эмэнд үл дарагдахуйц хүчтэй хангинаж хорхож өвддөг. Мөр сарвууны үенд рефлексийн гаралтай хэв алдагдал үүсдэг. Сарвуу хуруунуудад вегетатив тэжээлийн алдагдал гарна. Өвчин архаг явагдах бөгөөд 3 үе шат болгон зэрэглэнэ. Эмчийн практикт олонтаа тааралдаж болохуйц мэдрэл судасны хам шинжийн өөр нэг хэлбэр нь зүрхний шигдээс, бах, миокардит, уушги, гялтангийн өрөвслийн үед гардаг урд хананы хам шинж гэгч юм (И.В.Гордон, 1965-1966, Р.Л.Реут, Б.Г.Петров 1969, Е.С.Заславский 1973). Гэхдээ энэ өвдөлт нь биеийн хүчний ажилтай холбоогүй ЗЦБ-д өөрчлөлтгүй, нитроглицеринд намдахгүй харин гар биеийн тодорхой хөдөлгөөний үед өвдөлт ихсэх эмзэг булчинд новокаин тарихад намддагаараа онцлог байна.

Эмчилгээ-Мэдрэл судасны хам шинжийг эмчлэх олон арга бий.

  1. Новокаины уусмаар нэвчүүлэх, хориг хийх.
  2. Ортопедийн (татлага) эмчилгээ.
  3. Эмийн (өвчин намдаах витамин, ганглиблокатор г. м)
  4. Сэргээн засах эмчилгээ (электрофорез, эмийн бодис, УВЧ, индуктотерми иллэг дасгал)
  5. Рашаан сувилал.
  6. Мэс заслын эмчилгээ. Эдгээрээс сонгон авч хослон хийвэл зохино.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 16034
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК