Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Монгол улсад 2008-2012 онд бүртгэгдсэн амьсгалын замын өвчтэй хүмүүсээс хүний риновирүс илрүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Цацрал, Ч.Майцэцэг, П.Нямдаваа

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын анагаах ухааны академи

 
Абстракт

Background: Human rhinoviruses (HRVs) consist of approximately 150 types that cause a wide range of clinical outcomes, including asymptomatic infections, common cold, sinusitis, bronchiolitis, asthma and pneumonia. Rhinovirus illnesses are common inall age groups, they occur throughout the year and they are present world-wide. The prevalence of this virus has not been studied so far in Mongolia. 

Method: Nasopharyngeal swabs were collected between November 2008 to December 2012 from 2218 persons with acute respiratory tract infections. HRVs in the clinical samples were detected by multiplex real-time PCR with the commercial kit “Respiratory pathogen 21, FTD”, Fast Track Diagnostics, Luxembourg). We have used three sets of primers to detect and sequence all HRV positive samples with.

Results: HRVs were detected in 257(23.4%) patients. These patients were ranged in age from 0 month to 63 years old, HRVs detected from all ages. Co-infections with other respiratory viruses were detected in 59(23%) of the HRV positive patients. HRV was detected whole year around and the peak seasonal prevalence was in early fall. We have genotyped 34(14.2%) HRV positive samples randomly selected from 240 samples. Out of 34 tested for genotyping rhinoviruses, 22(65%) tested positive for HRV-A, 9(26%) for HRV-C, only 3(9%) for HRV-B. 

Keywords: Rhinovirus, multiplex PCR, Genotype

Pp 16-20, Table-1, Figures -4, References-20

Хүний риновирүс (ХРВ) нь вирүсийн таксоном ангиллаар Picornaviridae овогEnterovirus-ийн зүйлд хамаарагддаг. Ойролцоогоор 27-30 нанометр хэмжээтэй, нягт талст бүтэцтэй, 7200- 8500 хос нуклеотидын урттай дан утаслаг +РНХ геномтой вирүс юм [1-3]. 

Энэ вирүсийг анх 1953 онд Английн вирүс судлалч Х.Эндрьюс шуухинаатай хүний хамрын угаадаснаас эсийн өсгөвөрт ялган авсан байна [4]. Энэ цагаас хойш ХРВ-ийн судалгаа эрчимтэй хийгдэж 1987 оныг хүртлэх хугацаанд ХРВ-ийн А болон В хэвшинжийн 100 дэд хэвшинжийг тодорхойлсон байдаг [5-7].

Харин 2006 онд Америк болон Австралын Квинслэнд мужид амьсгалын замын өвчтэй хүнээс риновирүсийн шинэ хувилбар ялган авч түүнийгээ HRV-NY [8], HRV-QPM [9] гэж тэмдэглэж ХРВ-ийн А2 хэвшинж хэмээн нийтэлж байсныг шинээр ХРВийн С хэвшинжоруулсан юм. Одоогийн байдлаар ХРВ-ийн 51 дэд хэвшинж (С1-51) бүртгэгдээд байна [10].

ХРВ нь ихэвчлэн амьсгалын дээд замын өвчлөл үүсгэдэг. Нийт амьсгалын замын өвчлөлийг 6,1- 23,3%-ийг эзэлдэг. Харин ХРВ-ийн халдвар хүндэрснээр дунд чихний үрэвсэл, синусит, ларингит, бронхит, уушгины хатгалгаа, багтраа зэрэг өвчинд хүрдэг байна. Энэ вирүс нь дэлхий дахинд жилийн турш, бүх насны хүмүүст өргөн тархсан байдгаараа онцлогтой[11].

Тиймээс манай улсад өмнө нь риновирүст халдварын тархалтын талаар судлагдаж байгаагүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.

Материал, арга зүй:

Эрүүл мэндийн сайдын 2006 оны 253 тоот тушаалыг үндэслэн 2008.11.01-2012.12.31-ыг хүртэлх хугацаанд УБ хот болон 21 аймгийг хамруулан ХӨСҮТ-ийн ВСЛ-т цуглуулсан нийт 23042 сорьцноос санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 2218(9,6%) хамар залгиурын арчдас сорьцыг судалгааны материал болгон ашиглав. 

Судалгааг доорхи хоёр шатаар явуулсан болно.

I – Хүний эмгэг сорьцноос риновирүсийг илрүүлэх:

Шинжлэгдэхүүнээс нуклейн хүчил ялгахдаа Bioneer, Koreaкомпаны ExiPrep™ нуклейн хүчил ялгах бүрэн автомат системийг ашигллаа. Риновирүсийг ялган оношлохдоо ABI 7500 Fast Real time PCR машинаар Fast Track Diagnostics, Luxembourg компаны“FTD respiratory pathogen-21” цомог оношлуур ашиглан мультиплекс бх-ПГУ-ын аргаар нэг сорьцноос амьсгалын замын өвчин үүсгэгч томуугийн А болон В вирүс, A(H1N1)v вирүс, иж томуугийн 1, 2, 3, 4 вирүс, риновирүс, коронавирүс (OC43, NL63, 229E, HKU1), амьсгалын замын синцитиал вирүс, метапневмовирүс, аденовирүс, бокавирүс, энтеровирүс, парэховирүс болонMycoplasma pneumonia гэсэн 11 төрлийн үүсгэгчийг ялган оношлолоо.

II – Риновирүсийн хэвшинж тодорхойлох:

Риновирүс эерэг тодорхойлогдсон шинж лэг дэхүүнээс риновирүсийн геномыг 5’UTR-VP4/VP2 генийн9585FGGGACCAACTACTTTGGGTGTCCGTGT, 9656R-GCATCI GGYARYTTCCACCACCANCC праймер(ПГУ-ын бүтээгдэхүүнйи хэмжээ 550bp)[12],5’UTR-VP4/VP2 генийн556FACTACTTTGGGTGTCCGTGTTTC, 886RT T T C C R A T A G T G A T T T G C T T K A G C C праймер(ПГУ-ын бүтээгдэхүүнйи хэмжээ 330bp),5’UTR-VP4/VP2 генийн

P1-1-CAAGCACTTCTGTYWCCCC,

P3-1-ACGGACACCCAAAGTAG,

P2-1-TTAGCCACATTCAGGGGC,

P2-2-TTAGCCACATTCAGGAGCC,

P2-3-TTAGCCGCATTCAGGGG

праймер(ПГУ-ын бүтээгдэхүүний хэмжээ 300bp) [13] тус тус ашиглан олшрууллаа. Олшруулсан риновирүсийн геномийг Promega компаны pGEMT Easy векторт клонинг хийж E-Coli-ийн DH5_ тогтворжуулсан эсэд трансформаци хийснээр LB/ampicillin/IPTG/X-Gal тэжээлд өсгөвөрлөв.

Өсгөвөрөөс эерэг клоныг “цэнхэр болон цагааны селекци” ашиглан сонгон авч pGEM-T Easy векторын М13 сиквенс праймертай холбогдох сайтад тулгуурлан нуклейн хүчлийн дарааллыг тодорхойллоо(IPB, CAMS, Beijing, China). 

Хүний риновирүсийн А, В, С хэвшинжийн сиквенс анализыг MEGA4 программ ашиглан дендрограммын модыг зураглав.

Үр дүн, хэлцэмж:

Судалгаанд 2008.11-2012.12 сарын хугацаанд цуглуулсан 23042 хамар залгиурын арчдас сорьцноос санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан нийт 2218(9,6%) шинжлэгдэхүүнийг “FTD respiratory pathogen-21” цомог оношлуур ашиглан мультиплекс бхПГУ-ын аргаар ялган оношлолоо.

Нийт 2218 шинжлэгдэхүүний [хүйсийн харьцаа: эр:эм=1101(49,6%):1117(50,4%); дундаж нас 8,6; насны хязгаар 0-86] 1097(49,5%) нь 19 үүсгэгч эерэг тодорхойлогдсон байна.

Судалгаанд хамруулсан нийт шинжлэгдэхүүнийг амбулаторийн өвчтөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн гэсэн 2 бүлгээс цуглуулсан ба нийт 2218 шинжлэгдэхүүний 986(44.45%) нь амбулаторийн өвчтөн, 1232(55.55%) нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн байсан байна. Мөн нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийг насны ангилалаар авч үзвэл 67,1% нь 0-5 насны хүүхэд байгаа явдал ихэвчлэн бага насны хүүхдүүд ТТӨ-өөр өвчилдөг болох нь харагдаж байна (Хүснэгт1).

Хүснэгт 1. Нийтсудалгаандхамрагдсанхүмүүсийннас, хүйсний ангилал

Table 1. Age groups and sex of patients covered by this study

Судалгаанд хамруулсан нийт өвчтөний 1097(49,5%) нь 19 төрлийн үүсгэгч илэрсэнээс хамгийн их буюу 257(23,4%) нь риновирүс байлаа. Эдгээрээс 185(16,9%) нь бусад вирүстэй хавсран тохиолдсоноос59(23%) хоёр вирүс хавсарсан халдвар, 2(0,8%)гурван вирүс хавсарсан халдвар байжээ. Үүнээс: 26% нь бокавирүстэй, 21% нь коронавирүстэй, 18% нь амьсгалын замын синцитиал вирүстэйтус тус хавсарсан халдвар үүсгэсэн байлаа (Зураг-1).

Зураг1. Риновирүсбусад вирүстэй хавсран тохиолдсон хувь

Figure 1. Percentage of viruses detected as co-infections to rhinovirus infections

Риновирүс эерэг өвчтөний 141(54,9%) нь амбулаторийн өвчтөн,116(45,1%) нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн байв. Эдгээр хүмүүсийн насны ангилалыг авч үзвэл 177(11,9%) 0-5 насны хүүхэд, 29(13,4%) 6-10 нас, 20(12,2%) 11-16 нас, 21(9,4%) 17-46 нас, 10(7,9%) 47-оос дээш насныхан байгаа нь риновирүс бүх насны хүмүүсийн дунд жигд тархах хандлагатайг харуулж байна (Зураг-2).

Зураг 2. Риновирүс илэрсэн хувь (насны бүлгээр)

Figure 2. Percentage of detected rhinoviruses in different age groups

1970-90 оны хооронд хэвлэгдсэн риновирүсийн насжилтын талаархи ихэнх судалгаануудад риновирүс нь ихэвчлэн 5 хүртэлх насны хүүхэд, тэдгээрээс 0-1 насны хүүхдүүдийг хамгийн ихээр өвчлүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна[14, 15]. Харин сүүлийн үеийн судалгаануудад багтраатай [9], уушгины архаг өвчтэй [16], амьсгалын дээд болон доод замын өвчтэй [17] насанд хүрсэн хүмүүсээс ХРВ-С хэвшинжийг илрүүлсэн тухай тэмдэглэжээ. Мөн уушгины хатгалгаатай насанд хүрэгчдийн 62%-д нь ХРВ-С илэрдэг байна [18].

Эдгээр судалгааны үр дүнгээс харахад ХРВ-С хэвшинж илэрсэнээс хойш риновирүс нь ихэвчлэн бага насны хүүхдүүдийг өвчлүүлдэг гэсэн ойлголт өөрчлөгдөж бүх насны хүмүүсийн дунд тархдаг болсныг харуулж байна.

Манай улсад 2009-2012 онд илэрсэн нийт риновирүсийн 4 жилийн дундаж үзүүлэлтийг 12 сараар авч үзэхэд жилийн турш эргэлтэнд байж намар эрт 8-9 сард дэгдэлт хэлбэрээр тархдаг болох зураглал ажиглагдаж байна (Зураг-3).

Зураг 3. Риновирүстхалдварын тархалт сараар (4 жилийн дундаж)

Figure 3. Distribution of detected rhinoviruses per month (average for four years)

Энэ үр дүн нь риновирүсийн халдвар жилийн турш  эргэлтэнд байж намар эрт дэгдэлт хэлбэрээр тархдаг талаархи олон судлаачдын үр дүнтэй дүйж байгаа юм[11, 19]. 

Судалгааны эхний жил болох 2008.11-2009.11 сарын хугацаанд цуглуулсан хамар залгиурын арчдас сорьцноос санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 240 шинжлэгдэхүүнээс риновирүс эерэг тодорхойлогдсон 34(14,2%) шинжлэгдэхүүнд нуклейн хүчлийн дараалалыг тогтоох замаар риновирүсийн дэд хэвшинжийг тодорхойлоход 22(65%) ХРВ-А, 9(26%) ХРВ-С, 3(9%) ХРВ-В хэвшинжид хамаарч байна (Зураг-4).

 

Зураг 4. Риновирүсийн омгуудын 5’UTR-VP4/VP2 генийн нүклеотидын дараалалд тулгуурласан дендрограм

Figure 4. Dendrogramof 5’UTR-VP4/VP2 gene nucleotide sequences of rhinovirus strain

Тайлбар: Шар дэвсгэрээр ялгасан нь манайд илэрсэн риновирүсийн омог 

Explanation: rhinovirus strains on yellow background are detected in Mongolia

Бидний энэ үр дүн нь манай урд хөрш БНХАУ болон Хонг-Конгийн судлаачдын үр дүнтэй төстэй байгаа юм [18, 20].

Дүгнэлт:

  1. Манай улсад амьсгалын замын өвчлөлийн дийлэнх хувь нь риновирүсээр үүсгэгдэж байна.
  2. Манай улсад бүртгэгдэж байгаа нийт амьсгалын замын өвчлөлийн 70 орчим хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байгаа боловч риновирүсийн халдвар нь зөвхөн энэ насныхан бус бүх насны хүмүүсийн дунд жигд тархах хандлагатай байна.
  3. Риновирүс нь манай улсад жилийн дөрвөн улиралд эргэлтэнд байж намар эрт 8-9 сард дэгдэлт хэлбэрээр өвчин үүсгэж байна.
  4. Эргэлтэнд байгаа нийт риновирүсийн дийлэнх хувийг ХРВ-А болон ХРВ-С хэвшинж бүрдүүлж багахан хувийг ХРВ-В хэвшинж эзэлж байна.

Талархал: Амьсгалын замын сорьц цуглуулахад тусласан Томуугийн үндэсний төвийн Харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, сувилагчид болон сорьцын анхдагч боловсруулалт хийхэд тусласан ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн лаборант Б.Цэрэндулам, Ж.Соёлмөнх нарт зохиогчид талархсанаа илэрхийлж байна.

Ном зүй

1. Fontaine, O., Ж.Оюунбилэг (2010): Амьсгалын замын вирүст цочмог халдвар, “Халдварт өвчний хяналтын лавлах” номонд, Редактор Д.Л.Хейман, 18 дахь хэвлэлийн монгол орчуулга, орчуулгын редактор П.Нямдаваа, х.19-25;
2. Цацрал, С., П.Нямдаваа, Ж.Хулан (2013): Хүний риновирүст халдвар (Хэвлэлийн тойм),Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, №3(52): 26-33;
3. S.Qazi (2008): Respiratory Disease, acute viral, In: Control of Communicable Diseases Manual, 19th Edition, Editor D.L.Heymann, pp.515-520;
4. Andrewes, Ch., et al. (1953).Propagation of common-cold virus in tissue cultures. Lancet2:546.
5. Kapikian, et al. (1967). Rhinoviruses: a numbering system.Nature (London) 213:761-3.
6. Kapikian, et al. (1971). A collaborative report: Rhinoviruses – extension of the numberingsystem. Virology 43:524-526.
7. Hamparian, V. V, et al. (1987). A collaborative report: rhinoviruses-extension of the numbering system from 89 to 100.Virology159:191-2
8. Lamson D, et al. (2006). MassTag polymerasechain- reaction detection of respiratory pathogens, including a new rhinovirus genotype, that caused influenza-like illness in New York State during 2004–2005. J Infect Dis, 194:1398–1402.
9. McErlean P, et al. (2007). Characterisation of a newly identified human rhinovirus, HRVQPM, discovered in infants with bronchiolitis. J ClinVirol, 39:67-75
10. Simmonds P, et al,. (2010). Proposals for the classification of human rhinovirus species C into genotypically-assigned types. J. Gen. Virol, 91:2409-2419.
11. SoileBlomqvist. (2004). Review. Epidemiology of human rhinoviruses. University of Helsinki, Finland. 26-33.
12. Savolainen C, et al,. (2002). Genetic clustering of all 102 human rhinovirus prototype strains: serotype 87 is close to human enterovirus 70. J Gen Virol, 83:333-340.
13. Lee WM, et al,. (2007). A diverse group of previously unrecognized human rhinoviruses are common causes of respiratory illnesses in infants. PloS One. 2(10):966.
14. Fox J.P, et al,. (1975). The Seattle virus watch. V. Epidemiologic observations of rhinovirus infections, 1965-1969, in families with young children.Am J Epidemiol. 101:122-143.
15. Fox J.P, et al,. (1985). Rhinoviruses in Seattle families, 1975-1979. Am J Epidemiol. 122:830- 46.
16. Kistler A, et al,. (2007). Pan-viral screening of respiratory tract infection in adults with and without asthma reveals unexpected human coronavirus and human rhinovirus diversity. J Infect Dis. 196:817-825.
17. Piralla A, et al,. (2009). Clinical severity and molecular typing of human rhinovirus C strains during a fall outbreak affecting hospitalized patients. J ClinVirol. 45:311-317.
18. Lau SKP, et al,.(2009). Clinical and molecular epidemiology of a novel rhinovirus species, human rhinovirus C. J Infect Dis. 200:1096- 1103.
19. SKP Lau, et al,. (2010). Review. Human rhinovirus C: a newly discovered human rhinovirus species. Emerging Health Threats journal. 3:e2.
20. Zichun Xiang, et al,. (2010). Human rhinovirus C infections mirror those of human rhinovirus A in children with community-acquired pneumonia. J ClinVirol.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 486
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК