Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Бөөрний түүдгэнцрийн үрэвслийн үед ийлдсийн ауто-эсрэг бие оношлогооны цэгнүүр үзүүлэлт болох нь
( Судалгааны өгүүлэл )

Э.Энхтамир, С.Чимэдсүрэн, А.Саруултүвшин, С.Цогтсайхан, Г.Батбаатар, М.Мөнхзол

ЭМШУИС

 
Абстракт

Background: Glomerulonephritis (GN) remains a common cause of end stage kidney failure worldwide. The auto antibodies are useful in the patients prognosing, diagnose and treatment of GN. The aim of the study was to compare the prevalence and levels of auto antibodies in the sera of patients with GN in  relation to the clinical activity of disease and auto antibodies

Methods: From a hospital-based population, 90 patients with GN (mean age 37.9±12.7) were recruited. Autoantibodies (C/P-ANCA, anti-dsDNA, anti-Sm, anti-SS-A/Ro, anti-SS-B/La, anti-Scl-70, anti-GBM) measured by Enzyme Immuno Assay (Germany, ORGENTEC Diagnostika GmbH). Renal function was evaluated by the eGFR using the Cockcroft-Gault formula.

Results: Patients with GN was significantly younger and primary GN was more common in the male, but frequency of LN was 4 times higher among female. The prevalence of cANCA 2.9%, Sm 4.2%, dsDNA 5.7%, SSA 7.1%, SSB 1.4% were positive in primary GN group, the prevalence of Sm 16.7%, dsDNA 8.3%, SSA 25%, SSB 16.7% were positive in secondary GN group. A higher frequency of anti Sm 25%, anti-dsDNA 25%, anti-SS-A/Ro 75%, anti-SS-B/La 25% was observed in the lupus nephritis group.

Conclusion: Lupus nephritis associated with several auto antibodies (anti Sm, anti-dsDNA, anti-SS-A/ Ro, anti-SS-B/La) and each of which are very useful in distinguishing patients with lupus nephritis from other secondary GN.

Key words: glomerulonephritis, autoantibodies, lupus nephritis
Pp. 21-24, Table 1, Figures 2, References 8

ндэслэл:

Сүүлийн жилүүдэд бөөрний эмгэгийн тархалт жилээс жилд ихэссээр, түүний хүндрэл болох бөөрний архаг дутагдал (БАД)-ын тохиолдлын тоо улам бүр нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ гемодиализ эмчилгээ шаардлагатай хүмүүсийн тоо ч хурдтай (жилд дунджаар 7%) өсч, манай орны хувьд бөөр орлуулах эмчилгээний хүрэлцээ муугаас хүндрэл, нас баралт элбэг тохиолдож байна [1-3]. Манай оронд БАД-д хүргэдэг өвчнүүдийн дотор голлох байрыг бөөрний түүдгэнцрийн үрэвсэл (БТҮ) эзэлж байна [4]. БТҮ гэдэг нь бөөрний түүдгэнцэр дэх жижиг судасны үрэвслээр нөхцөлдсөн эмгэгжамын ялгаатай механизм бүхий эмгэгийн ерөнхий нэршил юм  [5]. БТҮ-ийг шалтгаан эмгэгжамаар нь анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр бүлэгт хуваах бөгөөд явц, тавилан, эмчилгээний төлөвлөгөө нь харилцан адилгүй байдаг. Хоёрдогч БТҮ-ийг  ялган оношлоход ийлдсийн ауто-эсрэгбие чухал ач холбогдолтой. Тухайлбал, anti-ds-DNA, anti- SS-A/Ro, anti-SS-B/La-anti-Sm зэрэг нь системийн чонон яршил (СЧЯ), anti-SCL-70  нь системийн склеродерми, anti-GBM давшингуй явцтай БТҮ, c- ANCA, p-ANCA нь судасны түгмэл үрэвсэл болох Вегенерийн грануломатоз зэрэг хоёрдогч БТҮ-ийг  ялган оношлоход чухал ач холбогдолтойн зэрэгцээ БТҮ-ийн үеийн ауто-эсрэгбиеийг тодорхойлсон суурь судалгааны ажил манай орны нөхцөлд хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо.

Зорилго

БТҮ-ийн үед ауто-эсрэгбиеийг тодорхойлон, оношилгооны практик ач холбогдлыг тодруулах

Материал ба аргазүй

Эмнэлэгт суурилсан, тохиолдлын судалгааны загвараар УНТЭ-ийн БЭСК болон ЗСТ-т хэвтэн эмчлүүлж буй БТҮ-тэй 16-72 насны нийт 84 өвчтөнийг судалгаандаа хамрууллаа. БТҮ бүхий өвчтний ийлдсэнд (C/P-ANCA, anti-dsDNA, anti- Sm, anti-SS-A/Ro, anti-SS-B/La, anti-Scl-70, anti- GBM) ауто-эсрэгбиеийн агууламжийг ELISA фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тоон аргаар (Germany, ORGENTEC Diagnostika GmbH) үйлдвэрлэгчийн санал болгосон протоколын дагуу ЭМШУИС-ийн Бичил амь- Дархлаа судлалын лабораторид тодорхойллоо. Биохимийн бүрэн автомат COBAS INTEGRA 700 шинжлүүрийг ашиглан Kinetic Jaff-ын аргаар сийвэнгийн креатининыг хэмжиж, Cockcroft-Gault-ын томъёог ашиглан түүдгэнцрийн шүүлтийн хурд (тТШХ)- ыг тодорхойлох замаар бөөрний үйл ажиллагааг үнэллээ. Энэхүү судалгааны аргачлал нь Эрүүл Мэндийн Яамны Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн болно.

Үр дүн, хэлцэмж

Судалгаанд нийт 84 (эрэгтэй 42, эмэгтэй 42) хүн хамрагдсанаас дундаж нас (37.9±12.7) буюу БТҮ нь харьцангуй залуу насанд тохиолдож байна. Судалгаанд  хамрагдагсдын 73.8%-ийг анхдагч БТҮ, 26.2%-ийг хоёрдогч БТҮ эзэлж байсан бөгөөд анхдагч БТҮ нь эрэгтэйчүүдэд (эрэгтэй 52.1%), хоёрдогч БТҮ нь эмэгтэйчүүдэд (эмэгтэй 61.5%), ялангуяа СЧЯ-ийн нефрит нь залуу эмэгтэйчүүдийн (эмэгтэй 80%, дундаж нас 26±2.6, p=0.014) дунд зонхилон тохиолдож байсан нь судлаач Briganti EM нарын үр дүнтэй дүйж байлаа [6] (Зураг 1).

Figure 1. Clinical diagnosis of patients with glomerulonephritis (percent)

БТҮ-ийн үед ийлдсэнд ауто-эсрэгбиеийг тодорхойлж үзэхэд анхдагч БТҮ-ийн үед cANCA 2.9%, anti-Sm 4.2%, anti-dsDNA 5.7%, anti-SS-A/Ro 7.1%, anti-SS-B/La 1.4%, харин хоёрдогч БТҮ-ийн үед anti-Sm 16.7%, anti-dsDNA 8.3%, anti-SS-A/Ro  25%, anti-SSB 16.7% тус тус эерэг гарч байсан.Мөн эмнэлзүйн оношийн хувьд авч үзвэл СЧЯийн нефритийн үед anti-dsDNA (25% эерэг), anti- Sm (25% эерэг), anti-SS-A/Ro (75% эерэг), anti- SS-B/La (25% эерэг) ауто-эсрэгбие өндөр хувьтай тодорхойлогдож байв  (Хүснэгт 1). Судлаач Alba P. нарын судалгаагаар СЧЯ-ийн нефрит харьцангуй залуу (25.6±8.8, 33.7±12.5, p<0.0001) насанд тохиолдож байсан бөгөөд энэ бүлэгт anti- Sm (25%), anti-dsDNA (68%) ауто-эсрэгбие илүү өндөртэй хувиар илэрч байжээ [7].

Table 1. Summary of tests for Serological autoantibodies in patients with glomerulonephritis

Figure 2. Correlation between serological autoantibody titre and estimated glomerular filtration rate

Эдгээр ауто-эсрэгбие нь өвчний идэвхижил буюу бөөрний үйл ажиллагаа хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн конффициентоор тооцож үзэхэд ауто-эсрэгбиеийн титр (anti-DsDNA r=- 0.226, p=0.049; anti-Scl70 r=-0.240, p=0.037; anti- GBM r=-0.345, p=0.02) нь тТШХ-тай статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байсан (Зураг 2).

Судлаач Grootscholten G нарын судалгаагаар СЧЯ-ийн нефритийн үед anti Sm, anti-dsDNA, anti-SS-A/Ro, anti-SS-B/L ауто-эсрэгбие өвөрмөц байсан бөгөөд өндөр идэвхижилтэй бүлэгт илүүтэй гарч байсан нь бидний судалгааны дээрх үр дүнтэй дүйж байлаа [8]. 

Дүгнэлт: БТҮ нь харьцангуй залуу насанд (дундаж нас 37.9±12.7) тохиолдож байна. СЧЯ-ийн нефритийн үед anti-dsDNA (25% эерэг), anti-Sm (25% эерэг), anti-SS-A/Ro 75% (эерэг), anti-SS-B/La 25% (эерэг) ауто-эсрэгбие өндөр хувьтай тодорхойлогдож байв. Хоёрдогч БТҮ-ийн үед ауто-эсрэгбие илүүтэй эерэг гарч байсан бөгөөд эдгээрийг хоёрдогч БТҮ- ийн ялган оношилгоонд нэвтрүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.

Ном зүй

1. Lysaght MJ. Maintenance dialysis population dynamics: current trends and long term implications.J Am Soc Nephrol. 2002;13:37-40
2. 2012 USRDS Annual data report. International Comparisons and introduction. Vol2.page 34
3. Collins AJ, Foley RN, Herzog C, Chavers BM, Gilbertson D, et al. Excerpts from the US Renal Data System 2009 Annual Data Report. Am J Kidney Dis.2010; 55: S1–420, A426–427
4. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2011. ЭМ статистикийн мэдээлэл. 2011 он. хуудас 26, 130-136
5. Robert WS, Carl WG. Disease of the kidney. 6th edition. Volume 6
6. Briganti EM, Dowling J, Finlay M et al. The incidence of biopsy proven glomerulonephritis in Australia. Nephrol Dial Transplant. 2001;16:1364- 67
7. Alba P, Bento L, Cuadrado MJ, Karim K, Tungekar MF et al. Anti-dsDNA, anti-Sm antibodies, and the lupus anticoagulant: significant factors associated with lupus nephritis. Ann Rheum Dis. 2003;62:556-560
8. Grootscholten G, Dieker WC, McGrath MD, Roos A, Derksen HW et al. A prospective study of anti-chromatin and anti-C1q autoantibodies in patients with proliferative lupus nephritis treated with cyclophosphamide pulses or azathioprine/methylprednisolone. Ann Rheum Dis 2007;66:693–696
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 693
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК