Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Гэмтлийн дараах эпилепсийн эмнэлзүй, явцын онцлог
( Судалгааны өгүүлэл )

М.Амаржаргал, А.Товуудорж

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль

 
Абстракт

Introduction. Traumatic brain injury (TBI) account for 20% of the symptomatic epilepsies in general population. Post traumatic epilepsy (PTE) may be presented with various  clinical manifestations of seizure and clinical course of illness varies as well. The incidence of PTE varies with the time period after injury and the population age range under study, as well as the spectrum of severity of the inciting injuries ranges from 4% to 53%. In this study, we aimed to describe clinical characteristics and course of illness of patients with PTE.

Materials and Methods. This hospital-based descriptive study was done 2012-2013 in Ulaanbaatar city. We retrospectively obtained number of patients with PTE reported in 2011-2012 from statistical reports of the National Health Center. In this study 109 patients with PTE, aged 16-72 were involved wrom which we collected detailed information on socio-demographic characteristics, history of illness, clinical manifestations including features of seizure and course of illness through pre-developed questionnaire. 
Medical examination was conducted after the interview to evaluate the seizures in accordance with semiological classification of epileptic seizures and the international classification International Leaque Against Epilepsy. Frequencies of variables including socio-demographic, clinical characteristics and clinical manifestations and, association between type of TBI and clinical manifestations were calculated. 
Correlation between diagnostic tests and clinical outcomes were also tested. Statistical analysis was conducted using SPSS 17.0 program.
Ethical approval was obtained from the Ethical Committee of the School of Medicine, HSUM. Each participant had signed a consent form before involving in the study.

Results. 81 (74.3%) participants of 109 were men and 28 (25.3%) were woman. Off our study participants, 98 (90%) were sufferng from generalized tonic clonic seizures. Off all participants, 43 (53.1%) males and 14 (50%) females presented moderate TBI. The mean duration of PTE is 9.6+-9.3 years, participants suffer from PTE 0-5 year. Of all, 19 (23.5%) males have a seizure once a week, 9(32.1%) female have seizure once a month. There were some differences in the forms of brain injury depending from gender; 57(70.4%) of males and 19(67.9%) of females had brain contusion. Only 5 (6.3%) of males had brain concussion, whereas for 6 (22.2%) females had this symptom. For males, intracranial hematoma accounted in 14 (17.7%), but for females in 2 (7.4%). Significant association was observed between clinical form of TBI and duration of loss of consciousness after the injury and injury severity (p<0.002).
Of all, 21(19.3%) patients who had TBI were treated surgically. Its occurrence was positively correlated with early onset seizures (P<0.05). The frequency of seizure was not correlated with the structural brain abnormalities, but there was inverse association between frequency of seizure and duration of PTE (r=-0.32, p<0.001). As PTE continues longer the frequency of seizures decreases.

Conclusion: Patients particularly surgically treated are suffer from PTE which is presented by generalized seizure. Patients with brain contusion, compression seem to be prone to post traumatic epilepsy. The course of PTE characterized long duration with high frequency of seizure, short time following by severe brain injury.

Key words: frequency of seizure, generalized seizure, post traumatic epilepsy, severity of brain injury, traumatic brain injury
Pp. 25-29, Tables 4, Figures 4, References 9

Үндэслэл

Гавал-тархины гэмтэл нь шинж тэмдгийн эпилепсийн шалтгааны 20%-ийг эзлэн, улмаар гэмтлийн дараах уналт таталтыг үүсгэх бөгөөд түүний тархвар зүй, эмнэлзүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт нь эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдсан асуудал болоод байна [1].

Гэмтлийн дараах эпилепси (ГДЭ) тархины гэмтлийн голомт, гэмтлийн шинж төрх, явцаас хамааран уналт таталтын олон хувилбараар илэрдэг онцлогтой [2]. Осол гэмтэлд өртөгсдийн дийлэнх нь хөдөлмөрийн чадвартай, залуу насны хүмүүс бөгөөд зарим тохиолдолд уналт сэдээлтгүйгээр, гэмтэлээс 7 хоногийн дараа ч үүснэ.

ГДЭ-ийн тархалт АНУ-д 1000-д 1,8-2,5 бол Европ, Өмнөд Америкийн хүн амд 2-5% байна. АНУ-ын эпилепсийн сангаас гэмтлийн дараах эпилепситэй өвчтөний эмнэлгийн тусламжинд тухайн гэр бүл жилд ойролцоогоор 18000$ зарцуулдаг гэжээ [1, 3].

Товуудорж А. (2004) нарын Улаанбаатар хотын эпилепситэй өвчтнүүдийн эмнэлэгийн тусламжийн өнөөгийн байдалд хийгдсэн судалгаагаар эпилепсийн шалтгаан хүчин зүйлд гавал-тархины 42,6%-ийг эзэлсэн бол Эрдэнэчимэг Я нарын эпилепситэй 200 өвчтөнд хийсэн судалгаагаар гавал-тархины гэмтэл 23,5%, анхдагч эпилепси 13,5% байна [4].

ГДЭ нь гэмтлээс хойших хугацаа, хүн амын нас, гэмтлийн зэрэгтэй хамааралтай байна [5]. Гавал тархины хүнд хэлбэрийн гэмтэлд өртөгсдийн 40-50%-д ГДЭ үүсэх өндөр эрсдэлтэй учир урьдчилан сэргийлэлт, эмчилгээний шийдэл өнөө хүртэл тодорхойгүй байна. Гэмтэлд өртсөнөөс хойш 30 жилийн дараа эпилепси үүсэх эрсдэл хөнгөн гэмтэлд 2,1%, дунд зэрэгт 4,2%, хүнд үед 16,7% байна [6].

Манай орны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж буй осол гэмтэлээс шалтгаалан гэмтлийн дараах эпилепсийн эмнэлзүй, явцын онцлогыг нарийвчлан судлах улмаар оношлогоо,эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудлыг боловсронгуй болгох шаардлага тавигдсаар байна.

Зорилго

Гэмтлийн дараах эпилепсийн эмнэлзүй, явцын онцлогыг судлахад оршино.

Зорилт:

  1. Гэмтлийн дараах эпилепсийн эмнэлзүйн хэлбэрийг тогтоох
  2. Гэмтлийн дараах эпилепсийн явцын онцлогыг илрүүлэх

Материал, аргазүй

Уг судалгаа нь эмнэлэгт суурилсан дескриптив судалгаа бөгөөд 2011-2012 онд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ГДЭ-тэй оролцогчдыг хамруулав. Түүврийн хэмжээг Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2011 оны эпилепсийн өвчлөлийн статистик мэдээнд тулгуурлан тусгай томъёогоор бодож гаргав. Судалгаанд хамрагдсан 109 оролцогчдоос асуумжийн аргаар нийгэм, хүн ам зүйн байдал, өвчний түүх, гавал-тархины гэмтэл, уналт, өвчний явцын онцлог, уналтыг сэдээх хүчин зүйлийн талаар тодруулан ярилцсаны дараа мэдрэл зүйн үзлэг хийж, уналтын хэлбэрийг тогтоохдоо Эпилепсийн Эсрэг Олон Улсын Холбооны ангилалыг ашиглан, үзүүлэлтүүдийг SPSS 17 программаар боловсруулав.

Үр дүн

Бидний судалгаанд хамрагдсан 109 тохиолдлын 23.5% (81) эрэгтэй, 25.3% (28) эмэгтэй байв. Судалгаанд оролцогчдын насыг Hauser W.A, Annegers J.F (1995) нарын ангилалын дагуу 15-34, 35-64, 65-аас дээш гэж хуваасан. Судалгаагаар ГДЭ-тэй тохиолдлын 64,2% нь 35-64 насны хүмүүс байна (Хүснэгт 1).

Table 1. Patients by age groups

Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 90% (98) тархмал хүчлэх-чичирхийлэх таталттай, 10% (11) хэсэгчилсэн таталтаар илэрсэн (Зураг 1).

Figure 1. Generalized and focal seizure

Судалгаанд оролцогчдоос 52.8% гавал тархины хүндэвтэр, 34,9% хүнд, 12,3% хөнгөн гэмтэлд өртсөн байна (Зураг 2).

Figure 2. Patients in different brain injury severity groups

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 70,4% (57), эмэгтэйчүүдийн 67,9% (19) тархины бяцралтай бол эрэгтэйчүүдийн 6,2% (5), эмэгтэйчүүдийн 22,2% (6) тархины доргилттой харин эрэгтэйчүүдийн 17,7% (14) эмэгтэйчүүдийн 7,4% (2) тархин доторх цусан хураастай байлаа. ГДЭ-тэй тохиолдлуудын эмнэлзүйн хэлбэрийн хүйсийн ялгааг харьцуулан судлахад тархи бяцралтын хувьд ялгаагүй, харин тархины доргилт эрэгтэйчүүдэд 3,5 дахин бага, тархины дарагдал 2,4 дахин их байна (Зураг 3).

Figure 3. Patients in different structural brain damage forms according to gender

Судалгаанд хамрагдсан ГДЭ-тэй өвчтөнүүдийн сэдээгч хүчин зүйлс болон өвчин үргэлжилсэн хугацааг харьцуулан судлахад 0-5 жилийн дотор бие сульдах 27,5%, 6-10 жилд 12,8%, 11-15 жилд 10,1%, 16 дээш жилд 11%-д зонхилон тохиолдсон бол нойргүйтэл 0-5 жилийн дотор 2,8%, 6-10 жилд 9% харин архи 0-5 жилд 6,4% байна (Хүснэгт 2).

Table 2. Factors provokes seizure among participants according the duration of PTE

Бидний судалгаанд хамрагдагсдын 54,1%-д уналт, таталт толгой өвдөх зовиуртай хавсарч илэрсэн нь Wang (2008) нарын судлаачдын ГДЭтэй 170 тохиолдолд 10 жилийн хугацаанд хийсэн ажиглалтын үр дүнтэй ойролцоо байв. 

Судалгаанд хамрагдагсдын 19,3% (21) гавалтархины гэмтлийн улмаас мэс заслын эмчилгээ хийлгэсэн бөгөөд уналт эрт илрэх хугацаатай уг тохиолдолууд шууд хамааралтай (P<0.05) байна (Хүснэгт 3).

Table3. Time of once of PTE after TBI among surgically and not surgically treated patients

Хүснэгт 4-с харахад гэмтлийн улмаас тархины мэс засал эмчилгээ хийгдсэн өвчтөнүүдэд уналт эхлэх хугацаа 1 жилийн дотор байв (P<0.05). 

Судалгаагаар уналтын давтамж нь тархины бүтцийн өөрчлөлттэй хамааралгүй ч гэмтлийн дараах эпилепсийн үргэлжилсэн хугацаатай урвуу хамааралтай байна (r= -0.32, P<0.001).

Судалгаанд хамрагдагсдын гэмтлийн дараах эпилепсийн үргэлжлэх хугацаа болон давтамжийг харьцуулан судлахад 0-5 жил үргэлжилсэн уналттай тохиолдолын 13%-д  сард 1 удаа бол 16 дээш жил үргэлжилсэн уналтын 3,7%-д сард 1 удаа байна (Хүснэгт 4).

Table 4. Frequency of seizure (by duration of PTE)

Гэмтлээс хойш уналт анх илэрсэн хугацааны хувьд эрэгтэйчүүдийн 50,6% (41) эмэгтэйчүүдийн 39,3% (11) гэмтлээс 7 хоногоос 12 сарын дараа эхний уналт илэрчээ (Зураг 4).

Figure 4. Duration from brain injury to PTE seizure by gender

Бидний судалгаанд хамрагдагсдын 90% (98) тархмал хүчлэх-чичирхийлэх таталт, 10% (11) хэсэгчилсэн уналт, таталтын эмнэлзүйн шинжээр илэрсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 96,3% (78), эмэгтэйчүүдийн 92,9% (26) хүчлэх-чиичирхийлэх таталтаар, эрэгтэйчүүдийн 69,1%(56) эмэгтэйчүүдийн 75% (21) чичирхийлэх таталттай байлаа.

Хэлцэмж

Бидний судалгаанд хамрагдагсдын 64,2% нь 35-64 насныхан байгаа нь Hauser W.A Annegers J.F (1995) нарын судалгаанд хамрагдсан насны бүлгийнхэнтэй ойролцоо бол нийт тохиолдлын 90% (98)-д хүчлэх-чичирхийлэх таталт илэрсэн нь Гриненко ОА. (2012) нарын үзүүлэлттэй дүйцэж байна [7].

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдэд (70,4%), эмэгтэйчүүдэд (67,9%) тархины бяцралт гэмтлийн дараах эпилепсийн зонхилох шалтгаан байлаа. Судлаач Frey (2003) ГДЭ-ийн 86% нь анх гэмтэл авснаас хойшхи 2 жилийн дотор 1-2 удаа уналт өгөх эрсдэлтэй гээд улмаар 26-71% нь дахин уналт өгдөг гэжээ. Бидний судалснаар гавалтархины гэмтэлд өртснөөс хойш ГДЭ үүссэн тохиолдлын 47,7% гэмтлээс хойшхи эхний жилд илэрсэн нь Pandi L Manju M (2006) нарын гэмтлийн дараах эхний жилд эпилепси үүсэх эрсдэл өндөр гэсэн үзүүлэлттэй ойролцоо ч мэс засал эмчилгээ хийлгэсний дараа гэснээрээ ялгаатай байна. Энэ нь тархины бяцрал, дарагдал зэрэг хүнд гэмтэлүүд хавсарсан болон мэс засал эмчилгээний явцад тархины эд ихээр гэмтдэгтэй холбоотой байна. 

Түүнчлэн гавал тархины гэмтэлийн дараа эрт уналтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, тархины үйл ажиллагааг сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Дүгнэлт:

  1. Гэмтлийн дараах эпилепси ихэвчлэн 35-64 насны эрчүүдэд тохиолдож, 90%-д хүчлэхчичирхийлэх таталтаар илэрч байна.
  2. Тархины бяцрал, дарагдал зэрэг хавсарсан хүнд гэмтэлүүд болон зонхилон мэс засал эмчилгээ хийгдсэн тохиолдлуудад гэмтэлийн дараах эпилепси эрт үүсэх, уналтын хөдлөл олон, хүнд явцаар илрэх онцлогтой байна.

 

 

Ном зүй

1. Hukkelhoven C.W, Steyerberg E W, Farace E, Habbema J D, Marshall L F, Maas A L, Regional differences in patient characteristics, case management and outcomes in traumatic brain injury; experience from the tirilazad trials. J Neurosurg.2002 №97; p.549-557
2. Hitiris N, Mohanraj R, Predictors of pharmacoresistant epilepsy Epilepsy Research 2007 Vol.75, N 2-3 p.192-196
3. Paniel H.Lowenstein (2009) Epilepsy after head injury Epilepsy-wiley periodicals inc 2009 ‘International League Against Epilepsy’
4. Эрдэнэчимэг Я.”Улаанбаатар хотын хүн амын дундах эпилепсийн тархалт, эмнэлзүй, уналтын бус үеийн тархины биоцахилгаан идэвхижилийн өөрчлөлтүүд, оношийн холбогдол” анагаах ухааны докторын зэрэг горилсон бүтээл УБ 2005, x.23-27
5. Frey LC. The epidemiology of posttraumatic epilepsy a critical review Epilepsy 2003. 44; p.11-17
6. Pitkanen A, Kharatishvilil, Karhunen H, et al Epileptogenesis in experimental models. Epilepsy 2007 №48 (Supplement 2); p.13-20
7. O.A.Гриненко, О.С.Зайцев, Клинико-психопатологический анализ пароксизмальных проявлений постравматической эпилепсий. Журнал “Социальная и клиническая психиатрия” 2012 т.22 с.20-27
8. Rainer Scheid D. Yves von Graman Clinical Findings in the Chronic Phase of Traumatic Brian Injury. Deutsches A izteblatt International ‘‘2010’’ 107 (12) p 199-205
9. Mazzini L Cossa FM Angelino E Campini R Posttraumatic epilepsy: neuroradiologic and neuropsychological assessment of long term outcome. Epilepsia.2003; 44; 569-574.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Д.Баасанжав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 732
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК