Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Хүчирхийлэлд өртсөн өсвөр насны хүүхдийн сэтгэл түгшилтийн байдлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Н.Алтанзул1, Б.Туяа2, Б.Алтанзул2, Д.Хонгорзул2, Б.Жаргал1, Э.Одхүү3, З.Хишигсүрэн1

1ЭМШУИС-ийн СЭМ-ийн тэнхим, 2СЭМҮТ-ЭМШУИС, Физиологийн тэнхим

 
Абстракт

Background. The abuse experiences can change the normal development of the child with the consequences being visible after many years even throughout the whole life. The relation between childhood abuse and the psychiatric disorder in adulthood is reported in a great number of epidemiological studies and researches based on the clinical population surveillance. Numerous studies have significantly expressed the relation between childhood abuse and anxiety, the development of anxiety disorders. Limited research has shown a possible association between exposures to child abuse the risk of developing physical parameter changes as an adult.

Goal. To study anxiety and some physical parameters among abused adolescents

Materials and Method. There were selected46 abused children and 48 non abused children aged between 11-16 years old. The Spence Children’s Anxiety Scale (SCAS; Spence, 1997) is a38-item selfreport questionnaire that assesses multiple symptoms of childhood anxiety disorders based on current diagnosticcriteria. The height, weight, heart rate, breath rate and blood pressure of all participants in the study were measured according to standardized methodology.

Results. Average age of all subjects in the study was13.51±1.61 and 60% of them were female and 41% male. All anxiety symptoms of case group was statistically significance higher (p<0.01) than the control group. Significantly more abused children (147.09±10.16) showed stunting compared to 4 sm of non-abused (151.53±10.26).

Conclusion. In the present study, abused children were 2.8 times as likely as children with no maltreatment. Also significant stunting was found among abused children identified does differ from the growth of children who are not abused.

Key words: Anxiety disorder, child and adolescent’s abuse, maltreatment, physical parameter
Pp. 41-44, Tables-2, Figures-2, References-8

Оршил

Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөх нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт үүсгэхээс гадна бүхий л амьдралын туршид нь сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийн хүчирхийллийн талаарх удаан хугацааны турш ажиглалт хийж судалсан олон судалгаануудын үр дүнгээр хүчирхийлэл нь хүүхдийн төрх үйл, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа, танин мэдэхүйн түвшинд сөргөөр нөлөөлж, цаашид өдөр тутмын үйл ажиллагаанд алдагдал үүсгээд зогсохгүй насанд хүрсэн хойно ч уг байдал үргэлжилдэг хэмээн тогтоосон [1].

Судлаачид хүн амын дундах сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар насанд хүрэгчидийн сэтгэцийн эмгэгийн өвчлөл болон хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөх 2 нь хоорондоо шууд хүчтэй хамааралтай болохыг тогтоосон. Хүүхэд насандаа биемахбодын, бэлгийн болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөх нь сэтгэл түгших эмгэг үүсгэх гол хүчин зүйл гэж ихэнхи судлаачид тогтоогоод байна[2]. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудхүчирхийлэлд өртөөгүй бүлгээс насанд хүрсний дараа 3 дахин их  сэтгэл түгших эмгэгт өртдөг байна [3].

ДЭМБ-ын мэдээгээр сэтгэл түгших эмгэг нь хүн амын дунд төдийгүй хүүхэд өсвөр насныханы дунд өндөр тархалттай тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн нэг гэж тогтоосон бөгөөд Америкийн нэгдсэн улсад хүн амын 20% нь амьдралынхаа ямар нэг хугацаанд нэг удаа сэтгэл түгших тохиол тохиолдсон байдаг гэсэн тооцоо байна [4].

Манай улсад судлаач Б.Жаргал (2006 он) хүүхдийн сэтгэлзүйн гэмтлийн дараах дарамтат эмгэг үүсгэх шалтгаан, хариу урвалыг тогтоосон судалгаа хийсэн бөгөөд энэ эмгэгийг үүсэх шалтгааны 55% нь хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөх гэж тогтоосон байдаг [5]. Хүчирхийллийн улмаас үүсэх сэтгэцийн эмгэгүүд, сэтгэл түгшилтийг бие махбодынзарим үзүүлэлттэй уялдуулан судалсан судалгаанууд цөөхөн байдаг учраас бид хүчирхийлэлд өртсөн өсвөр насны хүүхдийн сэтгэл түгшилтийн байдлыг үнэлж, биемахбодын зарим үзүүлэлтийг үнэлэх зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

Материал, арга зүй

Судалгаа эхлэхийн өмнө ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс зүйн хяналтын салбар хорооны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар ажлыг хэлэлцүүлэн зөвшөөрөл (хурлын тэмдэглэл № 15/1А) авч судалгааг эхлүүлсэн. Судалгаанд хамрагдагсад болон түүний асран хамгаалагч нар судалгааны талаарх мэдээлэлтэй  танилцаж бичгээр зөвшөөрөл өгсний дагуу судалгаанд хамруулав. 

Судалгааг 2011.6.1-ээс 2013.05.01-ний хооронд тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан хийсэн. Хүчирхийллийн эсрэг төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хүүхдийн асрамжийн болон хамгаалах төвүүд, төрийн бус байгууллагад хүчирхийллийн улмаас хандаж буй Улаанбаатар хотын 11-16 насны 46 тохиолдол, хүчирхийлэлд өртөөгүй, харьцангуй эрүүл, ойролцоо нас, хүйсний 48 сурагчдыг хяналтын бүлэг болгон авав. Сэтгэл түгшилтийн байдал, хэлбэрийг илрүүлэх зорилгоор судалгаанд хамрагдагсдаас 44 асуулт бүхий, хүүхэд өөрөө бөглөдөг “Хүүхдийн сэтгэл түгшилтийг илрүүлэх Спенсийн сорил” (The Spence Children’s Anxiety Scale-SCAS, 1997, Australia) авав. Сорилын 38 асуулт нь сэтгэл түгшилтийг илрүүлэх үнэлгээнд ашиглах бөгөөд 6 асуулт нь энгийн шалгах асуулт юм. Асуулт бүр 4 түвшингээр үнэлэгдэх хариулттай бөгөөд 0-3 оноогоор үнэлнэ (огт үгүй-0, заримдаа-1, ихэнхдээ- 2, байнга-3).

Сэтгэл түгшилтийг илрүүлэхдээ 1-44 хүртэл асуултын оноо тус бүрийн нийлбэрээр тооцно.

  • Нийт 60-аас бага бол хэвийн
  • 60-65 сэтгэл түгшилд өртөх эрсдэлтэй
  • Нийт оноо 70-аас их бол сэтгэл түгшилттэй хэмээн үнэлнэ.

Судалгаанд хамрагдагсдын биеийн жин, өндрийг хэмжиж, биеийн жингийн индексийг нийтээр өргөн хэрэглэдэг уламжлалт арга болох жин, өндрийн харьцаагаар,  артерийн дээд, доод даралтыг Коротковын аргаар, судасны лугшилт, амьсгалын тоо зэргийг стандарт аргаар тодорхойлов. Судалгааны боловсруулалтыг  SPSS 17.0 программыг ашиглан, статистикийн үнэн магадын шалгуур, дундаж, стандарт дундаж хазайлт, дунджийн алдаа, Персоны хамаарлын коэффициент, OR зэрэг үзүүлэлтийг тооцов.

Үр дүн

Судалгаанд нийт 11-16 насны 94 хүүхэд (тохиолдол-46, хяналт-48) хамрагдсан бөгөөд дундаж нас 13.51±1.61 (эрэгтэй 13.62±1.55, эмэгтэй 13.43±1.65) байсан. Хүйсний хувьд эрэгтэй 37 (тохиолдол-14, хяналт-23), эмэгтэй 57 (тохиолдол-23, хяналт 34) байлаа. 

Судалгаанд хамрагдагсдын орон сууцны байдлыг тодруулж үзвэл орон сууцанд 17.8%, хашаа байшин, гэр хороололд 32.2%, асрамжийн газар,  асран хүмүүжүүлэх төв 48.9%, бусад газарт 1.1% амьдардаг хэмээн өгүүлсэн байна. 

Тохиолдлын бүлэгт хүчирхийлэлд өртсөн өгүүлэмжтэй хүүхдүүдийг сонгон авсан бөгөөд хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлж үзсэн юм (Зураг 1).

Figure 1. Maltreatment types (percent)

Судалгаанд хамрагдагсдын сэтгэл түгшилтийн байдлыг илрүүлэхэд тохиолдлын бүлэгт сэтгэл түгшилт 62.3% байгаа нь хяналтын бүлгээс статистик ач холбогдол бүхий илүү байсан.

 

Figure 2. Comparison on average score of Spence anxiety scale in case and control groups

Спенсийн сорилын нийлбэр оноо тохиолдлын бүлэгт дундажаар 83.95±19.05 байсан бол хяналтын бүлэгт 68.52±12.25 байж OneWay Anowa аргаар бүлэг хоорондын ялгаатай байдлыг шалгахад статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.01) ажиглагдаж байв. Энэ нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл түгшилт илүү тохиолдож буйг харуулж байна (Зураг 2).

Контингенцийн хүснэгт ашиглан хүчирхийлэлд өртсөн бүлгийн хүүхдүүдэд сэтгэл түгших эрсдэлийг тооцож үзлээ (Хүснэгт 1).

Table 1. Risk analysis of case group

Хүснэгт 1-ээс харвал хүчирхийлэлд өртсөн бүлгийн хүүхдэд сэтгэл түгших нь хяналтын бүлэгтэй харьцуулахад 2.8 дахин их тохиолддог байна. Сэтгэл түгшилтийн хэлбэрүүдийг тохиолдол болон хяналтын бүлгээр нь харьцуулан судлахад улигт бодол албадмал үйлдэл 4.3 дахин их, сандрах дайралт 5.6 дахин их, нийгмийн айдас 3.1 дахин их, өвөрмөц айдсууд 6 дахин их байв.

Table 2. Some physical parameters of participants in the study groups

Хүснэгт 2-оос харвал тохиолдолын бүлгийн биеийн өндөр нь (147.09±10.16) хяналтын бүлгийхээс (151.53±10.26) 4см-ээр намхан байсан бөгөөд энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. 

Энэ нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд өсөлт багатайг илтгэж байгаа бөгөөд, түүнчлэн хоол тэжээл амин дэмийн хомсдолтой ч холбоотой байж болох юм.

Хэлцэмж

Судлаач Josie Spataro нар (2004 он) хүүхэд насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарын дунд сэтгэл түгшилт 3 дахин их тохиолддог болохыг тогтоосон. Бидний судалгаагаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн дунд сэтгэл түгшилтийн байдал өртөөгүй бүлэгтэй харьцуулахад 2.8дахин их байгаа нь хүчирхийлэл хүчтэй стрессор болж сэтгэл түгших эмгэгийг үүсгэдэг болохыг харуулж байна.

Судлаач Karp RJ нар(1989 он) хүчирхийлэлд өрсөн хүүхдийн өсөлтийн үзүүлэлтийг үнэлсэн харьцуулсан судалгаагаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн биеийн жин нь  өртөөгүй хүүхэдтэй харьцуулахад 16.6 дахин бага, биеийн өндөр нь настай харьцуулахад 5 хувиар бага байсан гэж тогтоосон. Харин бидний судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн тохиолдлын бүлгийн биеийн өндөр нь хяналтын бүлгийнхээс статистик ач холбогдол бүхий намхан байсан бабиеийн жингийн хувьд 2 бүлгийн хооронд онцын ялгаа ажиглагдсангүй.

Судлаач Riley нар (2010 он) хүүхэд өсвөр насандаа биемахбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдийн 20%-нь артерийн даралт ихсэх эрсдэлтэй байсан бол бидний судалгаанд онцын ялгаа ажиглагдсангүй.

Дүгнэлт

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл түгшилт нь хүчирхийлэлд өртөөгүй хүүхэдтэй харьцуулахад 2.8 дахин их тохиолддог бөгөөд бие махбодын зарим үзүүлэлтүүдээс биеийн өндөр харьцангуй бага байна.

Ном зүй

1. DimitarBonevski, AntoniNovotni, MarijaRaleva, AndromahiNaumovska. Childhood Abuse and Level of Manifested Anxiety in Adult. Macedonian Journal of Medical Sciences. 2012 Mar 15; 5(1):94-98
2. Devon C. King, Karen M. Abram, Erin G. Romero, Jason J. Washburn, A.B.P.P.Leah J.Welty, Linda A.Teplin. Childhood Maltreatment and Psychiatric Disorders Among Detained Youths. Psychiatric services. (2011) 62:1430–1438
3. Laura P. Chen, M. Hassan Murad,Molly L. Paras, Kristina M. Colbenson,Amelia L. Sattler, Erin N. Goranson, Mohamed B. Elamin, Richard J. Seime, Gen Shinozaki, Larry J. Prokop, and Ali Zirakzadeh. Sexual Abuse and Lifetime Diagnosis of Psychiatric Disorders:Systematic Review and Meta-analysis. Mayo Clin Proc. 2010;85(7):618-629
4. K.M.Penza, C.Heim, and C.B.Nemeroff. Neurobiological effects of childhood abuse: implications for the pathophysiology of depression and anxiety. Archives of Women’s Mental Health (2003) 6:15-22
5. Б. Жаргал. Хүүхдийн сэтгэлзүйн гэмтлийн дараах стресст эмгэг. АУ-ны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2006; x 15-17.
6. Josie Spataro, Paul E. Mullen, Philip M.Burgess, David L. Wells and Simon A. Moss, Impact of child sexual abuse on the mental health: Prospective study in males and females. BJP 2004, 184:416- 421
7. Karp RJ, Scholl TO, Decker E, Ebert E.Growth of abused children. Contrasted with the nonabused in an urban poor community.ClinPediatr (Phila). 1989 Jul;28(7):317-20.
8. Riley EH, Wright RJ, Jun HJ, Hibert EN, Rich- Edwards JW.Hypertension in adult survivors of child abuse: observations from the Nurses’ Health Study II.J Epidemiol Community Health. 2010 May;64(5):413-8.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1757
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК