Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Архины шалтгаант солиорлын үед илрэх дэмийрлийн шинжүүдийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

С.Одонгэрэл, Т.Ганцэцэг, З.Хишигсүрэн, Даваахүү, М.Долгормаа

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, ЭМШУИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим

 
Абстракт

Background. Acute alcohol delusions of persecution usually show up delusions of persecution, which is begun auditory hallucination, illusion, fair, anxiety in night time. The patient may conduct to attempt suicide or social harmful activities from the fair and the anxiety. Therefore, we studied types of delusion in alcohol related psychosis and risks of social harmful activities due to delusion.

Aim. To identify types of delusion in alcohol related psychosis, risks of social harmful activities due to delusion.

Materials and Methods. The study was conducted on the 110 cases of suicide (100 cases among males and 10 cases among females). In the study used special questionnaire with 45 chapters and 431 questions. The current mental condition was identified by the objective and subjective history of patients with Michigan scale questionnaire.

Results. We were compared forms of alcohol related psychosis to delusion symptoms, there were occurred 29.6% of 64 patients with delusions of persecution during withdrawal state with delirium without convulsions (F10.40) and 34.4% of 64 patients with delusions of persecution during predominantly delusional psychotic disorder (F10.52). Those patients in 37 case (or 33.6%) were with suicidal thinking and 20 patients (or 18.2%) made suicidal attempts. 23.4% of 64 patients with delusions of persecution, 24.07% of 54 patients with hallucinatory delirium made suicidal attempts. 

Conclusions. Delusion symptoms in alcohol related psychosis are belonged to clinical form and were showed up many types.

Key words: alcoholic delirium, psychosis due to alcohol, content of delirium, motivation of suicide, suicidal attempt
Pp. 50-53, Tables 2, References 5

Үндэслэл:

Архийг олон хоног дараалан ууснаас үүссэн архины хордлого буюу шартах хам шинжийн суурин дээр дэмийрэл давамгайлан илэрсэн солио үүсэхийг архины шалтгаант дэмийрэл гэнэ. Архины шалтгаант дэмийрлийн эмнэлзүйд хардахын, мөрдөхийн, үйлчлэхийн дэмийрлүүд давамгайлан илэрдэг боловч агуулгаар нь ерөнхийд нь архины мөрдөх дэмийрэл, архины хардах дэмийрэл гэсэн 2 бүлэгт хуваадаг ба ихэнхдээ эрэгтэйчүүдэд үүсдэг. Архины шалтгаант  хурцавтар, мөрдөх агуулгатай дэмийрэл нь ихэвчлэн хардахын дэмийрлээр илэрдэг бөгөөд бүх архины солиорлуудын дотор ойролцоогоор 3%-ийг эзэлдэг (Морозов Г. В., Иванец Н. Н., 1974). 

Архины шалтгаант хурц мөрдөх дэмийрлийн үед эмнэлзүйд ихэвчлэн мөрдөхийн дэмийрэл илэрч, шөнө оройн цагаар харааны болон сонсголын хий үзэгдэл, гажуу тусгал, айдас, түгшүүр үүсч өвчтөн нийгэмд аюултай үйлдэл үйлдэх, зарим үед амиа егүүтгэх оролдлого хийдэг. Иймээс бид архины шалтгаант солиорлын үед илрэх дэмийрлийн хэлбэрүүд, дэмийрлийн улмаас нийгэмд аюултай үйлдэл үйлдэх эрсдэлийг судалсан юм.

Зорилго

Архины шалтгаант солиорлын үед илрэх дэмийрлийн хэлбэрүүд, дэмийрлийн улмаас нийгэмд аюултай үйлдэл үйлдэх эрсдэлийг судлан тогтоох

Зорилт:

  1. Архины шалтгаант солиорлын эмнэлзүйн хэлбэрүүдээс хамаарч зонхилон илрэх дэмийрлийн хэлбэрүүдийг судлан тогтоох
  2. Архины шалтгаант солиорлын үед дэмийрлийн улмаас нийгэмд аюултай үйлдэл үйлдэх эрсдэлийг судлан тогтоох

Материал, арга зүй

СЭМҮТ-д архины шалтгаант солиорлын улмаас хэвтэн эмчлүүлсэн эрэгтэй 100, эмэгтэй 10, нийт 110 хүнийг судалгаанд хамруулж объектив ба субъектив анамнезын аргаар одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлж, Мичиган оношлогооны сорилоор өвчний үе шатыг тогтоож, үйлчлүүлэгч тус бүрт 45 бүлэг, 431 асуулт бүхий тусгайлан боловсруулсан асуумж ашиглан карт хөтөлсөн болно. Судалгааны боловсруулалтыг компьютерын SPSS 20,0 программаар хийв. 

Үр дүн

Бидний судалгаанд 23-69 насны эмэгтэй 10, эрэгтэй 100 нийт 110 хүн хамрагдсан бөгөөд насны бүлгээр авч үзвэл 35-39 насны хүмүүс хамгийн их хувийг (26.4%) эзэлж  байв. Судалгаанд хамрагдагсдын архины шалтгаант солиорлын эмнэлзүйн хэлбэрүүдийг судалж үзэхэд таталтгүй ухаан дэмийрэн балартал бүхий шартах хамшинж (F10.40) 46.4%, харин дэмийрэл давамгайлсан солиорох эмгэг (F10.51) 4.5% байна. Архины шалтгаант солиорол нь эмнэлзүйн олон хэлбэртэй байдаг тул архины шалтгаант солиорлын эмнэлзүйн хэлбэрүүдийг илэрч буй дэмийрлийн шинжүүдтэй нь харьцуулан судлахад мөрдөх дэмийрэл илэрсэн нийт 64 хүний 29.6% нь таталтгүй ухаан дэмийрэн балартал бүхий шартах хам шинж (F10.40), 34.4% нь хий үзэгдэл давамгайлсан солиорох эмгэг (F10.52)-үүдийн үед зонхилон илэрч байгаа нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байна (p=0.009). Сеглийн эсрэг тэсрэгийн (p=0.002; n=5), тонож дээрэмдэхийн (p=0.019; n=8) дэмийрлүүд нь харьцангуй цөөн илэрч байгаа хэдий ч статистик ач холбогдол бүхий хамааралтай байгааг нэгдүгээр хүснэгтээс харж болно.

Table 1. A comparison forms of alcohol related psychosis and delusion symptoms

Бид судалгаанд хамрагдсан архины шалтгаант солиоролтой хүмүүсийн солиорлын улмаас нийгэмд аюултай үйлдэл үйлдсэн байдлыг эмнэлзүйн оноштой нь харьцуулан судалж үзэхэд таталтгүй ухаан дэмийрэн баларталтай шартах хамшинж (F10.40, n=55), хий үзэгдэл давамгайлсан солиорох эмгэг (F10.52, n=49)-ийн үед нийгэмд аюултай үйлдэл илүү их үйлджээ. Мөн судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн 33.6% (n=37) нь амиа егүүтгэх бодолтой, 18.2 % (n=20) нь амиа егүүтгэх оролдлого хийсэн байна.

Table 2. A comparison suicidal thinking, suicidal attempt and delusion symptoms

Хоёрдугаар хүснэгтээс үзвэл мөрдөгдөх дэмийрэлтэй 64 өвчтөний 23.4% нь, хий үзэгдлийн дэмийрэлтэй 54 өвчтөний 24.07% нь амиа егүүтгэх оролдлого хийсэн бол амиа егүүтгэх бодолтой өвчтөний 43.7% (p=0.008) мөрдөгдөх дэмийрэлтэй, 44.4% (p=0.018) нь хий үзэгдлийн дэмийрэлтэй байгаа нь тус бүр статистик ач холбогдолтой байлаа.

Хэлцэмж:

Финлянд улсад 8028 хүнд хийсэн түүвэр судалгаагаар 14 хүнд архины цагаан солиооношлогдсон ба тэдний 12 /86%/-д нь хий үзэгдэл,  6 /43%/-д нь дэмийрэл, 5/42%/-д нь хий үзэгдэл, дэмийрэл хавсран илэрч байсан бол бидний судалгаагаар архины цагаан солиотой нийт 61 хүний 44 (72.1%)-д нь хий үзэгдэл, 37 (60.6%)-д нь дэмийрэл, 25 (39.3%)-д нь хий үзэгдэл, дэмийрэл хавсран илэрсэн.

АНУ-д 1983-1988 онд нэгэн судалгаанд хамрагдсан нийт 298 хүний 57 (19.1%) нь амиа егүүтгэх оролдлого хийсэн байжээ. Харин бидний судалгаанд хамрагдсан нийт 110 хүний 20 (18.2%) нь амиа егүүтгэх оролдлого хийсэн байгаа нь дээрх судалгааны үр дүнтэй ойролцоо үзүүлэлттэй байна гэж үзэж болохоор байна. Дээрх судалгаанд хамрагдсан 85 эмэгтэйчүүдийн 36 (30.6%) нь, 213 эрэгтэйчүүдийн 31 (14.6%) нь амиа егүүтгэхийг оролдсон бол бидний судалгаанд хамрагдсан нийт 100 эрэгтэйчүүдийн 20 (20%) нь амиа егүүтгэхийг оролдсон буюу бидний судалгааны хувьд эрэгтэйчүүд илүү байлаа.

Судлаач Г.Доржханд, Г.Ганхүү нарын 1999-2003 онд СЭКЭ-т эмчлүүлсэн архины солиоролтой  312 хүнд хийсэн судалгаагаар энгийн сонсголын хий үзэгдэл 196, цагаан солио 42, дэмийрэл 68 байсан бол бидний судалгаагаар цагаан солио 51 (46.4%), хий үзэгдэл давамгайлсан солиорох эмгэг 27 (24.5%), дэмийрэл давамгайлсан солиорох эмгэг 5 (4.5%) илэрсэн.

Хэвлэлийн тоймоос үзвэл архины шалтгаант хурц мөрдөгдөх дэмийрлийн үед шөнө оройн цагаар харааны болон сонсголын хий үзэгдэл, гажуу тусгал, айдас үүссэнээс өвчтөн заримдаа амиа егүүтгэх оролдлого хийдэг гэсэн байна. Бидний судалгаагаар архины шалтгаант солиорлын үед илрэх дэмийрлүүдийн улмаас амиа егүүтгэх бодол төрөх, амиа егүүтгэх оролдлого илүү их хийдэг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Дүгнэлт:

  1. Архины шалтгаант солиорлын үед илрэх дэмийрэл нь өвчний эмнэлзүйн хэлбэрээс хамааран харилцан адилгүй хэлбэрээр илэрч байна.
  2. Архины шалтгаант солиорлын үед нүглийн (p=0.045), мөрдөгдөх (p=0.008), зэмлэн буруушаагдах (p=0.000), хий үзэгдлийн (p=0.018), харааны гажуу тусгалын (p=0.011) дэмийрлүүд зонхилон илэрч байна. Нүглийн дэмийрлийн үед амиа егүүтгэх оролдлого хийх, амиа егүүтгэх бодол төрөх нь статистик ач холбогдол бүхий байна (p=0.002).
Ном зүй

1. С.Бямбасүрэн “Мансуурал судлал” 2-р хэсэг 1999 он,х.57,58,
2. Г.В.Морозов “Руководство по психиатрии” Том II Москва “Медицина” 1988 х.154,155
3. Jonna Perglg, Kimmo Kuoppasalmi, Sami Pirkola, Tommi Hgrkgnen, Samuli Saarni, Annamari Tuulio- Henriksson, Satu Viertiц, Antti Latvala, Seppo Koskinen, Jouko Lцnnqvist and Jaana Suvisaari. Alcohol induced psychotic disorder and delirium in the general population. The British Journal of Psychiatry BJP 2010, 197: 200-206 р.200-203
4. Alec Roy, M.B., Danuta., Lamparski, Ph.D., Judith DeJong, Ph.D., Veronica Moore, M.S.W., and Markku Linnoila, M.D., Ph.D. Characteristics of Alcoholics Who Attempt Suicide. Am. J Psychiatry 147:6, June 1990. p.761, 763.
5. Г.Доржханд, Г.Ганхүү “1999-2003 онуудад СЭКЭ-т хэвтэн эмчлүүлсэн архины солиоролтой өвчтөнд хийсэн судалгаа” СЭКЭ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн онол практикийн бага хурал (илтгэлүүдийн хураангуй) УБ 2004 он, х.24
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Дэмидмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 822
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК