Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
“Монголын анагаах ухаан” сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх заавар
( Товч мэдээлэл )


 
Абстракт

Сэтгүүлийн редакцид материал ирүүлэхдээ энэхүү зааврыг мөрдөнө. Үүнд:

1. Өгүүллийг өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байна.

2. Өгүүллийг А4 хуудасны нэг талд 31 мөрөөр Arial шрифтээр, 12-ын үсгээр бичнэ.

3. Судалгааны өгүүлэл нь “биоанагаах”, “эмнэлзүй”, “нийгмийн эрүүл мэнд”, “эмзүй”, “уламжлалт анагаах ухаан” ангиллын алинд орохыг өгүүллийн нэрийн дор бичих

4. Судалгаа шинжилгээний өгүүлэл нь хүснэгт, зураг, ном зүй, товчлолыг оролцуулан 10 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байна.

5. Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэр, зохиогчийн харъяалагдах албан байгууллагын нэр, гол судлаачийн е-майл хаягийг бичнэ. Ж:


6. Судалгааы өгүүлэл нь оршил, материал, арга зүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 

Судалгааны арга товч, тодорхой, оршил нь түүхчилсэн урт бус, утга санааг дахин давталгүй бичсэн байна.

7. Өгүүллийг сайтар нягталсан, математик, химийн томъёог шалгасан, алдаа мадаггүй байна.

8. Зурагласан материалын тоо цөөн, зурагт босоо, хэвтээ тэнхлэгийн утга, хэмжих нэгжийг зөв томъёолж бичсэн байх, фото зураг тод байна (Фото зургийг хавсаргана). Зургийн нэрийг зургийн дор бичнэ.

9. Хүснэгт нь сайн шахаж хийсэн, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байна.

10. Хүснэгт, зургийн нэр, дугаар, тайлбарыг англи хэлээр бичсэн байна.

11. Биоанагаах ухааны ёс зүйн асуудлыг судалгаандаа хэрхэн зохицуулсан, ёс зүйн хорооны зөвшөөрөл авсан тухай, түүнийг хэрхэн мөрдөж ажилласан тухай товч тусгасан байна.

12. Ном зүйн жагсаалтыг тусгай хуудсан дээр, зохиогчийн нэрний эхний үсгийн дагуу цагаан толгойн дарааллаар (эхлээд өөрийн орны, дараа нь гадаадын зохиогчтой бүтээлийг) эсвэл, бүтээлд оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Ном зүйн жагсаалтад зохиогчийн нэр, өгүүллийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэсэн газар, он, дугаар, хуудсыг заавал бичнэ. Ж:

Бадамсэд Ц, Цэрэндаш Б, Туяа С. Монгол хүмүүсийн цөсний хүүдийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ, “Монголын анагаах ухаан”, 2000, No2, x.6-7

13. Судалгаа шинжилгээний өгүүлэл, лекц, тойм, зөвлөлгөө зэрэгт 300 үгтэй англи товчлол хийх бөгөөд түүнд өгүүллийн үндсэн агуулгыг товчлон бичсэн байна. Англи  товчлол нь introduction, Goal, Materials and Methods, Result (s) and Conclusion (s) гэсэн бүтэцтэй байна. Товчлолын эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь англиар бичнэ. Өгүүллийн англи товчлолд 5-8 хүртэл үг, нэр томъёо бүхий түлхүүр үгийг цагаан толгойн дарааллаар бичсэн байна.

14. Хэвлэлийн тойм, лекц нийтлүүлэх бол түүнийг бэлтгэхэд 50-с доошгүй эх сурвалж ашиглан бичсэн байна.

15. Өгүүллийг нийтлүүлэхийг зөвшөөрсөн эрдэм шинжилгээний удирдагчийн зөвшөөрөл, байгууллагын захирал, эрхлэгчийн албан бичигтэйгээр ирүүлнэ.

16. Зохиогчид гарын үсэг зурж, эргэж холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.

17. Сэтгүүлийн редакци нь өгүүллийг засах эрхтэй бөгөөд зохиогчтой тохиролцсоны үндсэн дээр товчилсон байдлаар нийтлүүлж болно.

18. Тус сэтгүүлд өргөн барьж буй өгүүлэл нь өмнө нь өөр хэвлэлд нийтлэгдээгүй байна.

19. Дээр дурдсан шаардлагыг хангаагүй өгүүллийг эзэнд нь буцаана.

20. Сэтгүүлд нийтлэгдэж байгаа өгүүллийн эхийг эзэнд нь буцаахгүй.

21. Сэтгүүлд ирүүлсэн хугацааг өгүүллийг эцсийн хувилбараар бэлэн болгосон өдрөөр тооцно.

22. Өгүүллийг цаасан дээр хэвлэсэн 2 хувь, вирүсээр халдварлагдаагүй flash дискээр эсвэл цахим шуудангаар burmaajav5@yahoo.com, burmaajav@moh.mn хаягаар ирүүлнэ. Холбоо барих утас: 263941, 9981-7218

23. Сэтгүүл нь өөрийн орлогоор хэвлэгддэг тул өгүүлэл нийтлүүлэх төлбөрийг хийхдээ А4 хэмжээний нэг нүүр бүрийг 10 ам.дол-аар тооцож, төгрөгт шилжүүлэн ХХБ дахь “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн 499016080 тоот дансанд тушаасан баримтыг авчирна. Албан байгууллагууд Сэтгүүлийн дансанд төлбөр хийх бол 1190822 регистрийн дугаарыг ашиглана.

24. Сэтгүүлд тавих шаардлагын талаарх Та бүхний саналыг дуртайяа хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахыг хичээж ажиллах болно.

Редакцийн зөвлөл

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1158
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК