Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Тракторч комбайнчдын илч зарцуулалтын асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д. Баянбилэг

Анагаах ухганы хүрээлэн

 
Абстракт

Проведено обследование энергетических затрат у 32 тракториста-комбайнера при различных видах их труда в взсенний и осенний периоды.

Суточная энергетическая затрата трактористов-комбайнеров составляла весной 3594, 33 ± 112,3 калл, осенью — 3318, 43 ± 95, 61 калл. В бюджете рремени трак-тористов-комбайнеров статистически достоверного различия в весенний и осенний периоды не наблюдаются.

Хөдөө аж ахуйн хөдөлмөр механикжин орчин үеийн техник өр-гөн нэвтэрч байгаагийн үрээр тэнд ажиллагсдын хөдөлмөрийн нөх-цөл, согл ахуй дээшилсээр байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чухал салбар болсон газар та-риалангийн ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт байнга нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг нь хоол тэжээл юм.

Одоо тус улсад 32 сангийн аж ахуй ажиллаж байгаагаас үр тарианы чиглэлийн 16 сангийн аж ахуйд 2700 гаруй трактор, ком-байн ажилладаг бөгөөд 5-р таван ,жилийн төлөвлөгөөний эцэст зөв-хөн сангийн аж ахуйнуудад 4300 трактор, ойролцоогоор 1000 ком-байн, 1400 ачааны автомашин, 2000 чиргүүл ажиллах юм.

Энэ таван жилд газар тариалангийн бүтээгдхүүн 1970 оныхтой харьцуулхад 1,4—1,5 дахин нэмэгдэх юм.

Тракторч-комбайнчид

Ажлын хэлбэр н эр

 

тоо

0,015 ± 0,004

М ± т

тайван байхад

0,002 6

±б

0,020 ± 0,0023

М ± т

суугаа

0,0138

± б

0,026 ± 0,0032

М ± т

зогсоо

0,0196

± б

0,042 ± 0,032

М ± т

яваа

0,0194

± б

0,053 ±0,0009

М ± т

трактор комбай-наар явахад

0,0059

± 6

00,50 ± 0,0012

М ± т

комбайнаар тариа хадахад

0,0053

±6

0,030 ± 0,0016

М ± т

комбайнаар тариа цайруулахад

0,0072

± б

0,052 ± 0,0014

М ± т

трактораар газар хагалахад

о,оэ:8

б±

0,058 ± 0,0017

М ± т

Трактораар газар самнах

0,0059

± б

Хөдөө аж ахуйн знэ салбарын ажилчдын хоол тэжээлийй өвөр-мөц байдлыг судлан физиолзгийн норм хэмжээг тогтоох нь тэдний эрүүл мэндийг дээшлүүлэх, хөдөлмөрийн -чадварыг байнга дээш-лүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Одоогоор тракторч-комбайн-чид нь сангийн аж ахуйн захиргаадаас баталсан, цаг улирлын байдлыг харгалзаагүй найрлага хэмжээний хувьд харилцан адил-гүй хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Тракторч-комбайнчдын хоногийн хоолны хэм хэмжээг тогтоохын тулд юуны өмнө тэдний хоногийн илч зарцуулалтыг судлан тог-тоох нь чухал байдаг. Онолын талаар авч үзвэл хоногийн хоолны илчлэг чанар нь тухайн хоногт зарцуулсан илчийг бүрэн нөхөж чадахаар байх (А. А. Покровский, 1965, 1966) ёстой.

Манай улсад хүн амын янз бүрийн хэсгийн хоол тзжээдийн физиологийн нормыг тэдний ажил хөдөлмөр, нас, хүйс, тус орны уур амьсгал, газар зүйн онцлогтой уялдуулан боловсруулах асуу-дал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.

Бид өөрсдийн судалгаагаар тракторч-комбайнчдын хоногийн илч . зарцуулалтыг судлан тодорхойлж тэдний хоногийн хоолны хэм хэмжээг   шинжлэх ухааны үндсэн дээр боловсруулах зорилтыг тавьсан юм.

Зөвлөлт Холбоот Улс болон бусад социалист орнуудад энэ чиг-лэлээр хийсэн судалгааны дүнгээс (А. П. Борисов, 1962; А. П. Ру-деикО', 1964; О. П. Молчанова, 1952) үзэхэд тракторч-комбайнчдын илч зарцуулалтын хэмжээ нь тэдний ажлын онцлог байдлаас шалт-гаалан улирлын хэлбэлзэлтэй байдаг байна.

Бид тракторч-комбайнчдын хоногийн илч зарцуулалтыг Дархан сангийн аж ахуйд хавар намрын улиралд судлан тогтоосон болно.

Илч зарцуулалтыг судлахдаа орчин үед хамгийн түгээмэл хэ рэглэгдэж байгаа шууд биш калориметрийн аргыг хэрэглэсэн юм. Илч зарцуулалтын судалгааны зэрэгцээгээр тракторч-комбайнчдын хоногийн хоол тэжээлийн бодит байдал, хооллолтын зохион бай-гуулалтыг судалсан бөгөөд энэ өгүүлэлд тракторч-комбайнчдын хоногийн илч зарцуулалтын хэмжээг тодорхойлсон судалгааны дүнг орууллаа.

Илч зарцуулалтыг судлахдаа хоногийн, цагийн хуваарилалтыг үйлдэл тус бүрээр бүртгэн ойролцоо үйлдлүүдийн цагийн хэмжээг -нэгтгэн тбоцоолж, нэгж хугацаанд зарцуулж байгаа илчийн хзм-жээг тайван байдал, суугаа, зогсоо, явган явах, трактор-комбай-наар явах, газар хагалах, самнах, тариа хураах зэрэг хөдөлмө-рийн үе шатаар тодорхойлов.

Тракторч-комбайнчдын зарцуулж буй илчийн хэмжээг биеийн 1 кг жинд үйлдэл тус бүрээр тооцоолон харуулсан үзүүлэлтийг 1-р хүснэгтэд, тэдний цагийн хуваарилалтыг 2-р хүснэгтэд, хоно-гийн илч зарцуулалтын хэмжээг 3-р хүснэгтэд тус тус   харуулав.

1-р хүснэгтээс үзэхэд тайван байдлаас бусад заагдсан ангилал, ажил хөдөлмөрийн онцлогоос хамаарч, харилцан адилгүй илч зар-цуулж байна. Тайван байдалд байхад биеийн 1 кг жинд нэг мину-тад зарцуулсан илчийн хэмжээ нь 0,015 ккал байна. Тэгвэл суугаа байдалд 0,020 ккал болж 0,005 ккал-аар нэмэгдэж, трактораар га-зар хагалахад 0,052 ккал, комбайнаар тариа хураахад 0,050 ккал болж нэмэгдсэн байна.

2, 3-р хүснэгтээс үзвэл төрөл бүрийн ажил, гэр ахуйдаа зар-цуулсан цагийн хуваарилалтын хавар намрын дундаж нь ажилдаа 1233, 86 + 3,95, гзр ахуйдаа 206,24 ± 3,95, намар ажилдаа 1212,77 ± ±3,78, гэр  ахуйдаа 224,09 ± 3,54 байна. Тракторч-комбайнчдын

хоногийн илч зарцуулалтын хаврын дундаж нь 3594,36 + 112,3 ккал намрынх нь 335^,43 + 96,61 ккал* үүний дундаж хэмжээний ялгааны магад нь Р <0,05 байв. Тракторч-комбайнчдын хаврын ажлын цаг нь 10—12 цаг, намрынх нь 8—10 цаг үргэлжилж байна.

Дүгнэлт

1. Тракторч-комбайнчид хаврын удиралд хоногт 3594,36 + 112,3 ккал, намар 3353,43 + 95,61 ккал илч зарцуулж байгаа бэгөөд хо-ногийн илч зарцуулалтын улирлын ялгаа тодорхой <0,05) байна.

2. Тракторч-комбайнчдын хавар намрын цагийн хуваарилалтад онцын ялгаа илэрсэнгүй.

Ном зүй

Борисов А. П. Энергетические затраты колхозников при сельскохозяйствен. ных раготах. Журнал „Еопросы питания\\\", 1952, 6, 43—45.
— Добронравова Н. П. Суточные энерготраты механизаторов. Трүды Сара-товского ин-та гигиены и профпатологии. 1959, в. 5, стр. 52.
— Молчанова О. П. Суточный расход энергии комбайнеров пэ даннмм газооб-мена при различных видах деятельности. Журнал „Еопросы питания 1952, 3, том стр 39.
— Руденко А. К. Сүточные энерготраты работников [сельскохозяйственного труда. Журнал «Вопросы питания», 1964, 3, 18—21.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : захирал академия Т. Шагдарсүрэн, Хоол судлглын сектпор (эрх-лэгяу дэд эрдэмпэн Ш. Чадраавал


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 258
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК