Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Унгарын эрүүлийг хамгаалахын хөгжилтөөс
( Судалгааны өгүүлэл )
 

Бүгд Найрамдах Унгар Ард Улс нь 93 мянган км квадрат ну-тагтай, хойт талаараа социалист Чехословак, ЗСБНХУ, дорнод талаараа социалист Румын, өмнөд хэсгээрээ Югослав Баруун та-лаараа Бүгд Найрамдах Австри улстай хил залгана. Унгарын нут-гийн 2 3 нь тал бусад хэсэг 100Э ле-ээс өндөргүй уул толгой юм. Жинхэнэ эх газрын цаг уур амьсгалтай, үндэсчий орлогын 80 з нь аж үйлдвэрээс, 20 нь хөдөө аж ахуйгаас бүрэлдэнэ. Хүн амын 48& нь хотод амьдран сууна. 1 км2 нутагт 112 хүн ноогдоно.

Төрөлт, нас баралт, ердийн өсөлт, хүүхдийн нас баралт зэрэг хүн амын зүйн үзүүлэлтүүдийг хүснэгтээр хавсаргав. Унгарын хо-тын анхны больниц 12, 13-р зууны үед байгуулагджээ. 18-р зууны үед тарваган тахлын эпидемтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, ариун цэврийн байнгын хороог байгуулсан байна. 1752 оноос хааны зарлигаар

1848 оны Унгарын хувьсгалын үед эмнэлэг ариун цэврийн үйл-чилгээ улам өргөсөж, австрийн засгийг түлхэн унагаснаар эмнэлэг ариун цэврийн ажил мажар-австрийн хуулинд захирагдсан юм.

Унгарт капиталист байгуулалтын үед (1850—1680 он) ажилчин анги больницын даатгалын кассыг байлдан авч, засгийн газраас хөдөлмөр хамгааллын нилээд арга хэмжээ авсан юм.

18Ы онд нийгмийн даатгалаар заавал даатгах хууль, 1007 онд зуурдын золгүй тохиолдолд үзүүлэх даатгалын хуулиуд батлагд-сан байна. 1919 оны хзвьсгалын үед мажарын ажилчин анги,, зас-гийн эрхийг байлдан авч Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Ма-жир Улсыг байгуулжээ.

Больниц, поликлиник, сувилал, эмийн сан, амралт зэрэг эм-нэлгийн байгууллагуудыг улсын, болгон больницод үнэ төлбергүй хэвтүүлэн эмчилдэг болгожээ. Хэдийгээр БНУАУ 4 сар хагас ор-шин тогтносон боловч эмнэлэг ариун цэврийн талаар капитализмын олон арван жил хийгээгүй их зүйлийг хийсэн юм.

Зөвлөлийн засагт Бүгд Найрамдах Унгар Улсыг түлхэн унагаж Хортийн фашист дэглэм тогтоосноор эрүүлийг хамгаалах талаар ажилчин ангиас байлдан олсон бүх ололт амжилтыг устгасан юм. Фашизмын ноерхлын үед (1920—1945 он) хүүхдийн үхэл, гэдэсний хижиг, сүрьеэ өвчнөөр үхэх явдал эрс нэМэгджээ.

Дэлхийн 2-р дайны үед ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл улам доройтож зарим нутагт хүүхдийн үхэл хүрч 100000 хүн тут-

иаас 250 хүн сүрьеэгээр үхэж байлаа.

Улс орноо чөлөөлсний дараа доройтож ядарсан эрүүлийг хам-гаалах хэргийт сэргээн дахин байгуулж эхэлсэн байна.

БНУАУ-ын шинэ үндсэн хуулиар (1949 он) ард түмний эрүүл мэндийг хамгаалах ажлыг төр улсын хэрэг болгон баталсан юм, 1950 онд Эрүүлийг хамгаалах Яамыг байгуулж больниц, эмийн сан амралт сувилал, эмийн үйлдвэрүүдийт улсын болгож ариун цэврийн даатгалын нэгдмэл ажиллагааг нэвтрүүлсэн байна.

Арйун цэврийнба үйлдвэрийн эмнэлэг хэсгийн эмчийн (янз бүрийн даатгалын байгууллагуудаас) нэгдсэн хэсгүүдийг байгуулжээ. БНУАУ-ын эрүүлийг хамгаалах хуулинд (1972 он) сэциалист эрүү-лийг хамгаалахын үндсэн зарчмыг мөрдлөг болгон хэрэглэж байна.

Манай нийгмийн хөгжлийн зүй тогтоол, бидний олсон ололт амжилт, манай ирээдүйн зорилт орчин үеийн ариун цэврийн хууль бий болгохыг зүй ёсоор шаардсан юм.

Нийгмийн түргэн хөгжил, хүний амьдралын хэрэгцээг хангах бололцоо нэмэгдсээр байна. Унгарын эрүүлийг хамгаалах явдал бүх нийтийн хэрэг болж өөрөөр хэлбэл улс нийгэм бүх хөдөлмөрчдий н хамтын хэрэг болсон юм.

Эмнэлэг урьдчилан сэргийлэх маш чухал байгууллага бол ор-чин үеийн төхөөрөмж бүхий больниц билэз. Больницын хувийн ба-нийтэд зориулсан төхөөрөмж нь өвчтөнг амжилттай оношлох, эм ч-лэх, сэргээн засах бүх бололцоог олгож байна. Больниц нь зориуд ажлглах, үзэх, асрах тусгаарлах шаардлагатай хэвтрийн өвчтө-нүүдэд зориулан энэ бүгдийг хийх бололцоотой юм.

Манай оронд чөлөөлөгдсөний дараа хороодын больницыг му-жийн болгон өөрчилсөн болно. 1949 онд больницын бүх орны 55% нь хөдөөгийн хотуудад байсан бол 1965 онд 66% болон өсөв. Газрын зурагт больниц байхгүй нэг ч «цагаан цэг» байхгүй, Үүнээс гадна зөвхөн тооны талаар өсөөд зогсоогүй\ чанарын талаар амжилтанд хүрч больницын байршил, улсын ариун цэврийн системд гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөв.

Орчин үеийн бсльниц иь зөвхөн хэвтрийн өвчтөнийг эмчлэх эм-нэлэг биш, тодорхой дэвсгэр нутагт эмчлэх, урьдчилан сэргийлэх тевийн үүрэг гүйцэтгэж байна. Больницын орны тоог хавсаргасан хүснэгтээс үзнэ үү?.

Анагаах ухааны чиглэлээр нь ерөнхий ба тусгай мэргэжлийн больниц гэж ангилдаг, гүйцэтгэж байгаа үүргээр нь их с^ргуулийн клиник, тусгай больниц гэдэг улсын чанартай больницбайх бэгөөд шууд Эрүүлийг хамгаалах Яаманд захи^агдана. Хсроодын зөвлө-лөөр удирдуулсан хороодын (орон нутгийн) чанартай больницууд нь хороодын сүргалт, шинжилгээ судалгаа, эмнэлэг ариун цэврийн төв нь байна. Хот районы больниц нь орон нутгийн эмнэлэг урьдчилан сэргийлэх үндсэн байгууллага бөгөөд тэдгээр нь зөвхөн засаг за-хиргааны нэг нэгжээр хязгаарлахгүй хэд хэдэн нэгжайг хамаарч үйлчилдэг юм. Цаашид эмчлэн сэргийлэх тусламжийг төвлөрүүлэн хөгжүүлэхийн тулд Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын тушаалаар 1970 онд эрчимтэй эмчилгээний тасгийг байгуулсан болно. Ту-шаал гарахаас өмнө эрчимт эмчилгээний тасаг байсан боловч жигд төхөөрөмжлөгдөж зохион байгуулагдаж чадаагүй байсан юм. Ийм учир уул тусламжаар эрчимт эмчилгээний цэг салбаруудыг улсын хэмжээгээр төхөөрөмжлөгдөн хангахад чиглэгдсэн байна.

Анагаах ухааны чухал салбар бүхэн өөрийнинституттэй бөгөөд одоо 37 тийм институт ажиллаж байна. Энэ институтүүд нь өөрийн .чиглэлийн дагуу мэргэжлийн удирдлагаар хангах, хүн амд үзүүлж байгаа эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавихаас гадна эрдэм шин-жилгээний ажил эрхэлж Эрүүлийг хамгаалах Яамны арга барил, мэргэжл^йн зөвлөхийн үүрЭг гүйцэтгэнэ. Дээр дурдсан үүргийг рүйцэтгэхийн тулд мэдээ судалгааг цуглуулан дүн шинжилгээ хийж эрүүлийг хамгаалахын тусламжийн хэрэгцээг тодорхойлон нөөц бололцоог хуваарилах төвлбвлөх хөгжүүлэх асуудлуудыг бо-ловсруулдаг юм. Тэд мэргэжлийн тусламжийг аргачилсан захидал, зөвлөмжийн хэлбэрээр бүх шатны эмнэлгүүдэд өгнө.

Улсын институтийг Эрүүлийг хамгаалах Яам, муж буюу районы байгууллагуудтай хамтран батална. Эрүүлийг хаыгаалах Яамны тогтоолоор хүн амыг эмнэлгээр үйлчлэх үйлчилгээний үндсэн үүр-гийг хэсгийн эмч нар гүйцэтгэх ёстойг тогтоосон болно. Үүнээс гадна хэсгийн эмч нар халдваргүй архаг өвчтөнүүдийг эмчлэх үүрэгтэй болно. Үүний гол агуулга нь хэсгийн эмч зөвхөн эмчбиш эрүүлийг хамгаалах албаны үүрэгтэй учир хүн амын ^өдөлмөрийн чадварыг аль болохоор удаан хадгалуулахын тулд хэрэв өвчтөн ирэхгүй бол гэр орноор нь явж үйлчлэхэд оршино. Удирдамж тог-тоол бол зөвхөн эхлэл бөгөөд эмнэлгийн үйлчилгээ төгс гүйцсэн хэрэг биш, харин хэсгийн эмчийг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжлийн эмчийн байнгын зөвлөлгөөнөөр хангах асуудал нь олон арван жилийн зорилт болно.

Поликлиник нь тухайн районд ажиллаж амьдарч байгаа эмнэ-лэгт хэвтүүлээгүй хүн амыг эмнэлэг урьдчилан сэргийлэх зөвлөл-гөөнөөр хангах үндсэн үүрэгтэй болнб. Үүнээс гадна хөдөлмөрий» чадварыг тогтооход оролцож шийдвэрлэнэ.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон поликлиникууд анаагаах ухааны бүх төрлийн өндөр нарийн мэргэжлийн тусламжаар хүн амыг үйлчилж байна. Ийм байгууллагыг бий болгосон нь эмч-лэх урьдчилан сэргийлэх төв болж эдийн засгийн хувьд ашигтай-гаар барахгүй өвчтөн хэвтүүлэхэд тохиромжтой болно.

Салбар поликяиникуудын хөгжилтийг хавсаргасан хүснэгтээс үзнэ үу. Зарим онцлог өвчнүүд (сүрьеэ, өнгөний өвчин, трахом.хорт

15

 

 

хавдар, шижин, зүрх судасны эрхтний өвчнүүд, мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчин, архаг архидалт)-тэй тэмцэх ажлыг урсгалаар нь биш тогтмол төлөвлөгөөтэй, бүх эмнэлэг >рьдчилан сэргийлэх бай-гууллагын хүчээр хийж байна.

Унгарын эмэгтэйчүүдийн эрх тэгш байх явдал үндсэн хуулиар тогтоогдсон учир эх үрийн эрүүл мэндийг хамгаалах ажил нь со-циализм байгуулах хүнлэг улс төрийн бодлогын салшгүй хэсэг болно.

. . Эх үрийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүдийг эрүүл байлгах ажлын зорилго нь ирээдүйн эхчүүдийг хүндрэлгүй төрүү-лэх, үр хүүхдээ хооллох, жирэмслэлтийг хэвийн явуулах нөхцө-лийг (эрүүл ахуйн үүднээс) бүрдүүлэхэд оршино.

Хөдөлмөрийн хуулинд эмэгтэйчүүдээр эрүүл мэндэд нь хортой нөлөөлөх ажил хийлгэхийт хориглож, 4 сартайгаас дээш хүгацаа-тай жирэмсэн, нэг сар хүртэлх хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг бие-ийн хүчний хөдэлмөр хийлгэх, шөнийг ээлжийн ажил хийлгэхээс чө-лөөлдөг байна. Жирэмсэн ба төрсөн эхчүүдэд төрөхийн өмнөх ба дараа цалин хэрэглэл буюу хангамжийг нь хэвээр чөлөө олгож ам-руулдаг болно.

Жирэмсэн эхчүүд тусгай зөвлөлгөөнийг өргөн хэрэглэдэг бө-гөөд жирэмсний хугацаанд 8 удда зөвлөлгөөн авдаг болно. Эхчүүд диспансерт үзүүлэхэд гарч болох ямар нэгэн хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг бүрэн авдаг болно. Бараг 100# больниц, төрөх газ-руудад амаржиж байна. Хүүхдэд үзүүлэх эмнэлэг урьдчилан сэр-гийлэх тусламжийг поликлиник, хүүхдийн тасаг больниц, хүүхдийн сувиллууд, хүүхдийн хэсгийн эмч нар гүйцэтгэж байна. Эх нялха-сын тусламжийн үйл хэрэгт диспансерийн сувилагчид онцгой ач холбогдолтой. Хүүхдэд үзүүлэх шүдний тусламжийг тусгай мэ-рэгжилтнүүд гүйцэтгэж байна. Урлагийн сургуулийн сурагчдад зориулсан тусгай үйлчилгээ бий. Жирэмсэн эхчүүдийн эрүүл мэн-дийг хамгаалах талаар аль хэдий нь нэвтэрсэн ажлаас гадна хүү-хэд төрүүлэхийг хүсдэггүй гэр бүл, эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөлгөөн чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний үрээр сүүлийн үед нууцаар үр хөндөх явдал 4—51<;-иар буурсан байна. Мөн үр тогтохоос сэргийлэх орчин үеийн арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа явдал ч нөлөөлсөн нь мэдээж юм.

Ариун цэвэр халдвар судлалын ажилд хүрээлэн байгаа бай-гаа байталийн ба нийтмийн орчноос эрүүл мэндэд хортой нөлөөлөх хүчин зүйлүүдийн багасгах, бие махбодын гадаад орчны хортой нөлөөг эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх дасгах зэрэг өргөн хү-рээтэй асуудлууд хамаарагдаж байна. Энэ ажлыг Эрүүлийг хам-гаалах Яамны харьяа.Ариун цэвэр халдвар судлалын ерөнхий газ-раас удирдан зохион байгуулж байна. Томоохон хотуудад ариун цэвэр халдвар судлалын станц, районы хотуудад ариун цэвэр халд-вар судлалын салбарууд ажилладаг болно. Халдварт өвчинтэй тэмцэх ажлыг ариун цэвэр халдвар судлалын байгууллагын удирд-лагаар хэсгийн эмч нар гүйцэтгэж байна. Үүний үрээр сүүлийн үед халдварт өвчний гаралт эрс багассан болно.

Унгарын рашаан сувилал, эрдсийн сан дэлхий дахинд цуутай билээ. Жишээ нь: Будапештад химийн янз бүрийн найрлагатай 123 рашаан байдаг. Үүний дотор 77°-ьш халуунтай олон цэгүүд бий. Үүнээс гадна мужуудад нүүрсхүчлийн рашаан, өндөр уулын уур амьсгалтай сувиллууд ажиллаж байна. ҮЭ-ийн байгууллага амралт <:увиллын хямдруулсан илгээлт олгодог бөгөөд жилд 200000 хүн амралт сувилалд амарч байна.

Эмч нарын мэогэжил дээшлүүлэн бэлтгэдэг 4 дээд сургууль. Жил бүр 1000 орчим оюутан элсүүлж 6 жилээр суралцдаг юм. 10000 хүнд ноогдох эмчийн тоэг хүснэгтээр хавсаргав. Эм найруу-лагч нарыг 2, шүдний эмч нарыг 3 дээд сургуулиар бэлтгэж байна. Клиникийн ба онолын тинхмүүдтэй мэргэжил дээшлүүлэх институтэд эмч найруулагч, шүдний эмч нарын мэргэжлийг дээшлүүлж байна. Тогтмол ба түр курсээр мэргэжил дээшлүүлэх эмч нарыг хоол байраар хангаж цалинг нь бүтнээр нь олгодог. Мэргэжил дээшлүүлэх ажил нь улсын чанартай заавял хийгдэх ёстой зүйл юм.  Нарийн мэргэжлийн эмч гэсэн нэрийг (анагаах ухааны 35 салбарын аль нэгээр) эмч нарын мэргэжил дээшлүүлэх шалгалтын комисстой  амжилттай шалгалт өгсний дараа олгодог журамтай. Эмнэлэг ариун цэврий 1 дунд мэргэжилтэн туслахуудыг тусгай дунд сургууль,курсуудээр бэлтгэж байна.1950 онд эмийн үйлдвэрүүдийг улсын болгоод зогсоогүй, хөдөлмөрчдийт эм эмнэлгийн бараагаар хангах асуудлыг улсын бол-госэн юм. Тийм учир хувийн ашиг сонирхлыг бүрэн хааж бүх бай-гууллага эмнэлэг ариун цэврийн хэргийн төлөө үйлчилж эмийн үйлд-вэрлэл, хөдөлмөрчдийг эм эмнэлгийн бараагаар   хангах асуудал социалист эрүүлийг хамгаалахын салшгүй хэсэг болсон юм. Энэ бүхний зорилго нь эмнэлгийн байгууллага хөдөлмөрчдийн * хэрэгцээг тоо чанарын талаар хангахад оршино. Эм хангамжийн ^ асуудлыг улсын хэмжээгээр   Эрүүлийг хамгаалах Яам, түүний харъяа улсын фармацевтийн институт, улсын багаж төхөөрөмжийн институт хо*р бүхэлд нь зохион байгуулж удирдана. Эмийн бэдит хяналт тавих үүргийг хоёр институт гүйцэтгэдэг болно.  Бүх мужуудад хотын зөвлөлийн эрүүлийг хамгаалах хэлтсийн л удирдлагын дор эм хангамжийн төв ажиллаж шинэ эмийн сан бай-гуулах , хөдөлмөрчдийг эмээр хангах асуудлыг хариуцдаг. Өвч-төнүүд аптекэд эмийн үнийн 15,ийг төлж эм авна.

Унгар ард улсын.ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх таван жи-лийн төлөвлөгөөнд улсын эдийн засаг, хүн амын аж байдлын түв-шинг дээшлүүлэх, ялангуяа эрүүлийг хамгаалах ажлыг хөгжүүлэх асуудал чухал суурийг эзэлж байна.

Улс ардын аж ахуй соэлыг хөгжүүлэх төллвлөгөө нь улс орны үйлдвэрлэх хүчний хөгжил, ололт амжилт,атэд^түмний өсөн нэмэг-дэж байгаа материаллаг ба соёл эрүүл ахуйн хэрэгцээг хангах аж ахуйн зорилтоор тодорхойлогддог. 

Төлөвлөгөөг байгаа нөөцөндөө тохируулах бололцоотойгоор хийдэг юм. Урт богино хугацат дөдавлөөнүүд нь улс ардын аж ахуйн нэгдсэн системтэй байдаг.

Улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд ащамжаалах, эрүүл ахуйн чухал асуудал улсын хэижээгээр нэгтгэнТуётагдсан байдаг бөгөөд үүнийг үндэслэн яам, мужийн зөвлөлүүд өөрсдийн төлөв-лөгөөг боловсруулан ажилладаг юм.

Одоо үлс ардын аж ахуй со5лыг хөгжүүлэх IV тавач жялийн (1971 — 1975 оны) төлөвлөгөөг биелүүлж Утаванжилийн (1976—1930) төлөвлөгөө бэлтгэгдэж байна.

Хүн амын өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар түр алдал-тыг бууруулах эрх ашгийн үүднээс 1971 — 1975 онд авч явуулсан арга хэмжээний үр дүнд больницын ор 75000—90000 хүрч 1975 оны эцэст 10000 хүнд больницын 88 ор норгдох болов. 1960 онд зөвхөн 54,6 мянган ортой бай:ан юм.

Унгарт 1975 оны эцэст 5 мянган хэсгийн эмч, хүүхдийн эмч . ажиллаж яслийн хүүхдийн ор 51 мянгад хүрчЗО мянган өвгөд хөгшидийг үлс асрамжлах болно. Цаашид улсын асрамжийн газар, яслийн орны тоо нэмэгдэж, бүх эмнэлгийн байгууллагууд машин то-ног төхөөрөмжөөр хангагдах болно.

Хүснсгт № I

 

10,000 хүнд

Ердийн

Хүүхдийн нас баралт (10,000-д)

Он

Төрөлт

нас

баралт

өсөлт

1921—1930

27,3

18,5

9,2   *

180,0

1931—1940

21,3

15,0

6,3

144,4

1946

18,7

15,0

3,7

116,5

1950

21,0

П.5

9,5

85,7

1955

- 21,5

10,0

11,5

60,0

1960

14,7

10,2

4,5

48,0

1965

13,1

10,7

2,4

39,0

1970

14,7

11,7

3,0

35,0

1971

14,5

11,9

2,6

35,0

1972

14,7

11,4

3,3

33,0

1973

15,0

11,8

3,2

34,0

Хүснэгт № 1

Он

Больницын орны тоо 1938 1947 1950 1955 1960 1965 1970 1972 1973

10,000 хүнд коогдох нь 46,922 44,680 52,326 64,550 71,173 77,818 8*.543 83,111 83,563 51,0 48,9 55,8 65,5 71.1 76,6 81,9 82;8 83,0

Хүснэгт № 3

Он

Эмчийн тоо

10,000 хүнд ноогдох нь

1938

10,590

11,6'

1950

10,229

10,2

1960

10,698

15,7

1965

18,901

18,6

1936

19.Г89

19,2

1937

20.420

19,9                -г'

19С8

21,200

20,6

1959

22,017

21,3

1970

22,796

22,0

1971

23,566

22,7

1972

24,101

23.3

'1973

24,898

23,9

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 349
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК