Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Даралт бууруулах эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Дьёрдь Вукмирович,

 

Илтгэлийн хэмжээ хүрээнд, цусны даралт ихсэх өвчний талаар юу мэдэгдэж буй, янз бүрийн сургуулийн эмчилгээний зарчим, тэгэх-дээ эмчилгзэ-эм судлалын үндсийг иэгтгэн дүгнэх боломж үгүй юм. йболохоор, зөвхөн манай Мажар улсад хэрэглэдэг үндсэн зарчмуудыг авч үзэх бөгөөд бусад асуудлыг хөндөхгүй орхих <5олно.

Нэгдүгээр асуудал бол хэнийт даралт ихэдсэнд тооцох вэ? гэдэг юм. Артерийн даралтын хэмжээг өвчтний наснаас хамааран ондоо ондоогоор авч үзэх нь зөв билээ. Гэсэн хэдий ч, биднийбод-лоор артерийн даралт нь 159/90 мм-иуб-ээс дээш ихэссэн өвчтөнг цусны даралт ихтэйд тооцвол зохих ба диастол даралт ялигүй их-дэхэд ихзэхэн анхаарал тавибал зохино.

Цусны даралт ихэдсэн шалтгааныг шинжилгээний мэдэгдэжбуй бүхий ларгыг хэрэглэнтодруулах зайлшгүй бөгөөд феохромоцитом, реноваскуляр, эндокрины даралт ихсэлт зэргийг нь тусгай бүлэг -болгох шаардлагатай нь мэс заслын эмчилгээ боломжтойд оршино.

Хо^рт, бөөрний өвчнүүдэд даралт ихэсдэг нь илт бөгөөдахуйн дэглЭм горим, сувиллын хоол өгөхөд эрүүл мэнд сайжрах учир заслын шинжтэй байдаг. Карамсалтай нь, орчин үед ихэчх тохиол-долд жинхэнэ даралт ихсэлт гэгч тохизлдох болов. Тухайн бо-лон бусад шинж тэмдгийн даралт ихсэлтийн эмчилгээнд сүүлийн арван жилийн турш даралт буулгах янз бүрийн бэлдмэлүүд нэв-тэрч, улам тэлж өргөсөн. хүрээ нь баяжсаар байна.

Дараагийн асуудал нь: даралт ихэдсэн өвчтөнг хэзээ эмчилж эхлэх вэ? гэдэг юм. Цусны даралт ихсэлт эхлээд үйл ажиллагааны х^мрал маягтай, дараа нь эрт орой боловч судсыг гэмтээх учир -өвттөнд шаналгаа илрээгүй байлаа ч эмчилгээ хийх нь зүйтэй гэд-гийг нийтээр хүлээч зөвшөөрч байна.

Ийм учраас, ахуйн хэвшлийт хэвийн болгохын зэрэгцээ, тархи, зүрх, бөерчий хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэх, эмгэг даамж-рахыг сааруулах цорын ганц арга нь артерийн даралтыг болбол хэвийн хэмжээнд буулгах асүудал юм. Цусны даралт ихдэлтийн хожуу үе бүхий өвчтөнд эмийн эмчилгээ хийхдээ гарсан хүндрэл, судасны байдал, өвчтөний нас, хувийн мэдрэх чадварыг зайлшгүй бодолцох нь чухал.

Ийм үед эмчилгээнйй үр дүнг иэмэгдүүлэхийн тулд бэлдмэ-лийг зөв сонгон авч, тунг тогтоох, өвчтөн э\«ч ойр дотно харьцаа-тай байх, өвчтөнг стационар. амбулаториор нарийвчлан хянах чухал ач холбогдолтой.

Даралт буулгах эм ямар байвал сайнд тооцогдох вэ?

1. Цусны даралт ихэдсэн ихэнх тохиолдолд даралт буулгах.

2. Уулгаж хэрэглэхэд нэг  адил-үр дүн*өгдөг байх.

3. Хүрэлцэхүйц удаан хугацаагаар үйлчилдэг байх.

4. Харш үйлчилгээ аль болох бага үзүүлэх

5. Удаан хугацаагаар хэрэглэхэд үр дүн нь буурдаггүй. эсвэл бага зэрэг буурдаг байвал сайн эмэнд тооцогдоно.

Сайн бэлдмэлийг сонгон авснаар асуудлыг хараахан шийдвэр лэдэггүй болохыг авч үзье. Эхлээд хүч султай эмийг сонгон авах нь зүйтэйг нийгээр хүлээн зөвшөөрч байгаа юм.

Ийм эмэнд раувольфи, тиазидын бэлдмэлуүд орно. Мажарт раувольфийн бэлдмэлийг рауседил нэрээр хэрэглэдэг бөгөөд өдөрт 10.0 лсг-аар 3—5 удаа өгч. өвчтөнд тохирох байдлыг харгалзан тунг аажуу ихэсгэх хэд хоногийн тунг 1—1.5 сантиграммаас дээш гаргахаас аль болох болгоомжилдог юм.

Хэрэв рауседил үр дүн үзүүлэхгүй бол түүнийг тиазидын бү-лэгтэй хослох сайн байдаг. Гипотиазидыт хоногт 25 мг,50 мг-аар өгч болох ба ховор тохиолдолд калий нэмж, 100 лег-аар өгч болно. Англосаксоны орнуудад эхлээд тиазидыг өвчний хүнд биш тохиол-долд өгдөгийг дурдах нь зүйтэй. Тиазидьш бүлэгтэй хамтруулан альдостероны эсрэг бэлдмэлийг хэрэглэх ба калийг хямгадахын тул верошпироныг 50—150 лгг-аар, тиазидтай хослуулан этакрины хүчил-урегитыг 50—150 мг-аар „эсвэл фурасемид 40=120 мг\ кло-памид-бриналдиксыг өдөрт 20—40 мг-а.ар хэрэглэж болно.

Хэрэв тиазид-рауседил&н эмчилгээ зохих үр дүнг өгөхгүй бол эмчилгээнд альфаметил-дофа буюу допегитыг нэмэх ашигтай бай-даг. Хамгийн доод зах нь 750 мг тунгаар өгнө. Дангаар хэрэглэ-хэд зонхилон 2000 .яг-аас ихгүй, хавсарсан эмчилгээнд 1000—1250 жг-аас мөн ихгүйгээр хэрэглэбэл зохино. Эмчилгээний дээрх аргууд зохих үр дүн үзүүлэхгүй бол илүү хүчтэй, үр дүнтэй хэдий *ч харамсалтай нь гуанетидины илүү гаж үйлчилгээтэй, мажарын бэлдмэл санотензиныг сонгон авах гол арга болно. Санотензины эхний тун 10 мг бөгөөд цаашид тунг 10 жг-аар ихэсгэх ба дангаар хэрэглэхэд үүнээс өндөр тун өгч болох хэдий ч хавсарсан эмчил-гээнд хоногт 30—50 мг өгөх зонхилно. Зарим судлаа^ид дээр дурд-сан үндсэн 4 бэлдмэлийг хавсарган хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр тэдгээрийн тунг багасгах боломж гарч гаж үйлчилгээ буурна гэж үздэг. Нөгөө хэсэг судлаачид рауседил-гипотиазид-допегитыг үр дүн өгөөгүй тохиолдолд рауседил-гипотиазйд-сано-тензиныг үр дүнтэй хэрэглэсэн байна. Сүүлийн үед бета-блокатор, нэн түрүү вискен хоногт 10—15 мг тунгаар даралт сайн буулгаж буй, ялангуяа энэ үр дүн нь нэгэнт эхэлсэн даралт бу^лгах эмчил-гээг дэмждэг нь цаашид ирээдүйтэй болох баримт цугласаар байна.

Дурдсан бэлдмэлүүдийн үйлчилгээний механизм яг тодорхой биш байна. Мэдэгдэж буй санал бодлууд зереөтэйг товч авч үзье. Рауседил (резерпин) юуны урьд гипоталамуст тайвшруулах үйл-чилгээ үзүүлнэ. Тэрээр катехоламин нийлэгшихийг багасгахгүй бө-гөөд минутын эзэлхүүн, захын эсэргүүцлийг нэгэн зэрэг бууруулах үйлчилгээ үзүүлж нийлэгшсэн бодисын физиологийн хадгалалтыг ердийн болгоно.

Тиазид, давс хеэх эмүүдийн үйлчилгээ тэдгээрийн давс хөөх чадалтай холбоотой байдаг. Эдгээр нь эсийн гадна ба доторхи ионы солилцоог бөөрний электролитийн нөлөөлөхийг үл харгалзан өөрчилдөг байж болох бөгөөд вазопрессор бодисын эсрэг жижиг артериудын урвал чанарыг бууруулах, мэдрэл цочрохо)! чөлөөлөг-дөн гардаг норадреналины хэмжээг багасгах, ингэснээр захын эсэр-гүүЦлийг бууруулдаг ажээ.

Санотензин-гуанетидины гол үйлчилгээ нь эдэд нөөцлөгдсөн катехоламиныг хөөн гаргахад чиглэнэ. Энэ нь артерийн даралт эх-ний үед түр зуур ихсэхэд хүргэцэ. Норадреналин ялгарсны учир эффектор эрхтэнд медиатор үггүй болж төвийн ситпатик эмпульс очихгүй болно. Энэ ны артерийн даралтыг ихэсгэгч рефлектор ме-ханизм гээгдэх буюу багасгахад хүргэх учкр ортостат коллапс үүсгэх аюултай байдаг. Нэн түрүү минутын эзэлхүүн буурна.

Альфаметилдофа-допегит норадреналиныг чөлөөлөх замаар өө-рийн үйлчилгээг үзүүлэх авч ондоо механизмаар явагдана. Тэрээр дофакарбоксилазын дофамин нийлэгшүүлэх чадварыг дарангуйлахаас гадна урьдчилгаа ба үлдэц урвалд нөлөөлснөөр тирозины до-фад шилжих, дофамин норадрэналинд хувирахыг багасгаж, төгсгөл аппаратын норадреналиныг чөлөөлөн, норадреналины рецептортой холбогдохыг саатуулдаг бололтой. Альфаметилдофа симиатик ур-валыг дарангуйлж, харин зогсоодоггүй болохоор түүний метабо-литууд альфаметилдофамин. альфаметилнорадреналин артерийн да-ралтыг ялигүй ихэсгэхдээ адренерги нейронд тусгай үүргийг гүй-цэтгэдэг байна.

Бэлдмэл, круны урьд захын тэсвэрлэх чанарыг багасгах ба «Хам-гийн их физиэлоги» үйлчилгээт^эй байж болох юм.

Гаж үйлчилгээний талаар хэдэн үг. Бэлдмэл бүрийг хэрэглэх явдал нэг хэсэг нь бэлдмэлийн гол чанараас, нөгөө хэсэг тохиол-долд зам зуурын гаж үзэгдлээс шалтгаалан хязгаарлагдмал болд-гийг дээр дурдсан билээ. Эдгээрээс заримыг авч үзье.

Рауседил хэрэглэхэд суларч, ядрах, гипотиазид ба давс хөөх эмүүдийг хэрэглэхэд электролитын тэнцвэр алдагдах, ховор то-хиолдолд далд диабет үүсэхэд хүргэх, допегит хэрэглэхэд ядрах үзэгдэл, нэн хсвэр гемолиз цус багадалт үүсэх тул хагас жил ту-там К-умбсын сорил.тавих шаардлага гарах, санотензин хэрэглэхэд ортостат гипотони, суулгах олонтой үзэгдэнэ.

Ийм гаж үйлчилгээ заавал биш бөгөөд бага тунгаас аажуу ихэс-гэх, хавсармал эмчилгээний давуу ба харш талыг мэдвэл туршлага бүхий мэргэжилтэн гипертонийг хүндрэлгүй эмчилж чадна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8802
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК