Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Ходоод гэдэсний замын өвчийг Бишпанаар (Хинони) эмчилж байгаа туршлага
( Судалгааны өгүүлэл )

Янош Киш

 

Хиноин заводад үйлдвэрлэсэн бишпан гэдэг эмийг та нөхдөд та-нилцуулж байгаа миний зорилго бол энэ эмийг ходоод гэдэсний шархлаа өвчнийг эмчлэхэд клиникт одоо болтол хэрэглэж ирсэн бай-дал, эмчилгээнд түүний аль зэрэг хэрэгтэй болох тухай ярих явдал юм. Гэхдээ би ходоод гэдэсний шархлаа өвчний этиопатогенезийн тухай болон бишпаны найрлагын талаар ярихгүй, харин эмчилгээнд хэрэглэсэн туршлага, амжилтын талазр ярихыг хүсэж байна.

Ходоод гэдэсний шархлаа өвчний патогенезийн талаар одоо бол-тол нэгдсэн онол үгүй байна. Шархлаа өвчний үүсэхэд ходоодны шүүсний найрлага өөрчлөгдөх болон түүн дээр үндэслэн туршла-гын журмаар үүсгэсэн шархлаа (гистамин, Манн-Виллиамсоны опе-рац) зэргээс үзэхэд хэсэг газрын факторууд шархлаа өвчний үүсэ-хэд нөлөөлөх нь гарцаагүй юм.

Онолын хувьд мөн туршлагаас авч үзэхэд шархлаа өвчний үүсэ-хэд хэсэг газрын нөлөөнөөс гадна, ходоодны салст бүрхүүлд хурц өөрчлөлтийг бий болгож, улма^р архагшин шархлаа өвчинг бий бол-годог ямар нэгэн факторууд байгаа нь тодорхой юм.

Ходоодйы шархлаа өвчний патогенезийг тайлбарласан олон оно-лын дотроос сүүлийн жилүүдэд нервийн системийн үйл ажиллагаа-тай холбож тайлбарласан онол гол байрыг эзэлж байнат Энэ оно-лын зөв болох нь Павлов, Сперанский, Быков, Шейе, Хетени нарын нэртэй холбоотой юм. Шархлаа өвчний онол нь цаашид эмчилгээг ямар журмаар хийхийг зааж өгдөг.Архаг удаан явцтай, үе үе хурцаддаг шархлаа өвчнийг эмнэхэд удаан хугацаагаар дотуур хэрэглэж болдог, үйлчилгээ сайтай, амархан шимэгддэг харш үйлчилгээгүй ийм эм шаардагддаг.1955 онд Янсен болон түүний туслагч нар 2,2-дифенил-4-дизо-.пропиламино-бутирамид метилиоддида, изогропамидийг синтезити аргаар гаргаж авч түүнийгээ гриамид гэж нэрлэсэн. Энэ эм нь па* расимпатолитик үйлчилгээтэй. Туршлагын амьтад дээр хэрэглэж үзэхэд тусгаарласан гэдсэнд ацетилхолиныг үйлчилгээгүй болгох, тэрчлэн пилокарпины булчирхайн ялгаруулах үйл ажиллагаанд үйлч-лэхийг нь саатуулж, вагусын чичирхийллийн улмаас бий болсои ,брадик'арди ба гипотонийг арилгах, ам хатаах, мидриаз болгох зэрэг ,үйлчилгээг үзүүлж байв. Мөн үхэр хулгана дээр туршлагын (Шейе) даархлаа үүсэхийг саатуулж байв.1955 онд Моллие, зопропамидийг клиникт хэрэглэсэн үр дүн-гийн тухай анхны мэдэгдлийг хийсэн. Үүнд: энэ эм нь ходоодны ерийн шүүс ялгаруулалт, түүнчлэн гистамин тарьсны дараахь шүүс ялгаруулалтыг аль алины нь багасгадаг тухай мэдээлжзэ.Энэ эмийн үйлчилгээ нь уусан дар)й илэрч, цаашдаа удаан ху-гацаагаар үйлчилдэг тухай олон орны клиницистүүд мэдэгдэл хийжээ.

Изопропамид нь дөрөвдөгч аминын бүлгийн эмүүдтэй адил ганг-лиоблокатор (зангилгааны хориг)-ийн үйлчилгээгүй, иймээс изогропамидийг хэрэглэхэд ортостатик коллапс, булчин сулрах зэрэг харш үйлчилгээ байдаггүй.Клиникийн т^ршлегаас үзэхэд хүчтэй парасимгатолитик эмүүд нь шархлааны үед зовиурыг амархан дарахаас гадна удаан хугацаа-гаар хурцатгахгүй байдаг.Турлагын шархлааны үед изогрогамидийг спазмолитик эмтэй хольж хэрэглэсний ур дүнг үзэхэд сонин юм.Хиноин заводын Месарош, Сентмиклоши, Цубула нар лротаЕерин гидрохлорид буюу Но-шгаг синтез аргааар гаргаж авчээ. Ношпа нь хүчтэй парасимпатолитик эм болох нь грактик дээр батлагдсан байна.Но-шпа нь папавериныг бодвол хор багатай, ходоод гэдэсний салст бүрхүүлээр амархан шимэгддэгээс гадна үхэр хулганын гэдсэнд туршиж үзэхэд агшилтыг тавиулах (спаймолитик) талаараа па-паверинаас илүү байв.Үүнээс үндэслэн изопропамид, нс-шпа хоерыг хольж бишпан гэж нэрлэн хэрэглэх болжээ. 4 армакслогкйн турп^лггаас үзэхэд энэ хоёр эм нь нэг нэгнийхээ үйлчилгээг улам хүчтэй болгодог байна.Бишганы фармакологийн үр дүн ямар болохыг мэдэхийн тулд -клиникт түүнийг бусад эмүүдтэй харьцуулан хэрэглэж судалсан юм.

Үүнд:

1. Бишпан таблеткаар (5 мг изопропамид иодистый +60 мг гид-рохлорид дротаверин).

2. Тропарин комбинатум таблетикаар(40 мг папаверин гидрохло-рид + 20 мг фенобарбитал +2 мг метилгоматроп бром)

3. Неопепульзан-дуплекс дражаар (40 мг бромистый пропенте-лин) ийм гурван эмийг харьцуулан судалсан. Эдгээр эмээ ходоод ^ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй хүмүүст өгсөн.

Эмчилгээний үр дүнг субъектив ба объектив (рентген, ходоод-ны шүүс, биеийн жин) шинжээр дүгнэсэн. Мөн үүний зэрэгцээ харш үйлчилгээ, хэрэглэх хугацаа зэргийг анхааран үзсэн юм.

Ингэж туршин үзэхэд бишган нь нөгеө 2 эмээ бодвол үйлчлэх хүрээ ергөнтэй, сайн эм болох нь харагдсан. Иймээс 1965 оноос эхлэн бишпаныг эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Бишпаны клиникийн сорилтыг дотрын ба гастроэнтерологийн эмнэлгүүд, рашаан суви-лал, Будапешт дахь Зөвлөлтийн госпиталь, мөн заводын эмнэлгүү-дэл хийж үзсэн байна.

б нппаныг доорхи өвчтэй хүмүүст өгч үзжээ. Үүнд:

1. Ходоодны шархлаа

2. 12 хуруу гэдэсний шархлаа

3. Нугалүурын шархлаа

4. Нарийн гэдэсний шархлаа

5. Ходоодонд операц хийлгэсний дараахь үеийн зовиур

6. Гастрит, ходоодны хүчил ихдэх,

7. Ходоодны хүчил багадах

8. Цөсний үрэвсэл ийм өвчний үед өгч үзсэн.

Дозны хувьд гэвэл: хурц үед 1—2 таблетикаар 3 удаа, архаг өвчний үед 3—6 долоо хоног 1 таблетикаар өдөрт 3 удаа курсийн журмаар уулгасан. Биеийн байдал засрах тутам дозыг багасгаж, эцэст нь дэмжих журмаар уулгана. Курсээр уулгахдаа эмийн үйл-чилгээ мэн зохимжийг харгалзан хүн нэг бүрт тохируулан өгнө.

Эмчилгээ хийж байхдаа хоолны дэглэмийг хатуу баримтлах хэ-рэгтэй. Бишпанаар эмчилж байхад доорхи шинж мэдэгдвэл үйлчил-гээ нь сайн байна гэж үздэг. Үүнд:

а) субъектив зовиур арилбал

б) рентгенээр шинжлэхэд шарх нь арилах юм уу багасаж байвал.

в) ходоодчы хүчил багасаж нормдоо орвол

г) өвчтөнкй биеийн жин нэмэгдэх зэрэг болно.

Бишпаныг өгөхөд ийм сайн үр дүн өвчтөний бараг 80%-д үзэгд-дэг.

Өвдөх, огиулах, бөөлжих, дотор хорсох зэрэг субъектив зовиур эм өгч эхэлснээс хойш 3—6 хоногийн дараа намдаж эхлэх ба 10—18 хоногийн дараа бүрэн алга болно. Үүний дараагаар объектив зас-ралууд мэдэгдэнэ.

Бишпаны эмчилгээний хожмын үр дүн (ялангуяа шарх рецидив болохгүй байх) маш сайн байдаг.

Жишээлэхэд бишпанаар эмчилсэн шархлааг хагас жилийн дараа рентгенээр шалгаж үзэхэд-дөнгөж 2,6& нь дахиж байгааг Варга ажиглажээ. Тэрчлэн бишпан нь ходоодны хүчлийг багасгах, биеийн жинг нэмэгдүүлэх талаар сайн үйлчилгээтэй эм юм.

Би бишпанаар шархлаа өвчнийг эмнэсэн тухай илтгэх зорилго-той боловч эмчилгээний явц дунд мэдэгдсэн бусад үр дүнгийн ту-хай, тухайлбал ходоод гэдэс ба цөсний замын операцын дараахь үед бишпаныг өгөхөд ямар үйлчилгээтэй байдаг тухай ярилаа.

Ийм үед бишпаны найрлаган дахь агшилт сулруулагч (спазмо-литик) нь гол үүрэг гүйцэтгэдэг.

Бишпан бол шархлаа өвчнийг эмнэх цорын ганц эм биш, харин эмчилгээний комплексийн нэгэн хэсэг нь гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дүгнэлт

1. Шархлаа өвчнийг эмнэхэд зориулж Хиноин заводад үйлдвэр-лэсэн бишпан нь гялгар булчингийн агшилтыг сулруулагч (но-шпа) ба парасимпатолитик (изопропамид) ийм хоёр эмээс бүрэлдэх ба -энэ хо^р нь нэг нэгнийхээ үйлчилгээг харйлцан хүчтэй болгодог.

2. Бишпан нь бусад парасимтатолитик эмийг бодвол хүчтэй бө-гөод удаан хугацаагаар үйлчилнэ.

3. Бишпаныг клиникт хэрэглэсэн туршлагаас үзэхэд энэ эм нь шархлаа өвчнийг эмнэхэд онолын хувьд үндэслэлтэй, шинж тэмд» гийн хувьд ч тохиромжтой болох нь харагдаж байна.

4. Башпаныг хурц, архаг, дахисан аль ч шархлаа өвчний үед хэрэглэнэ.

5. Эмчилгээний явцад гарах объектив ба субъектив өөрчлөлт нь энэ эмийн сайн үйлчилгээтэй болохыг баталж байна.

6. Бишпан нь шархлаа өвчнийг эмчлэх цорын ганц эм нь биш» түүнийг бусад эмтэй хамт хэрэглэнэ.

7. Бишпаныг шархлаа өвчнөөс гадна ходоод гэдэсний бусад өвч-ний үед хэрэглэхэд сайн үйлчилгээтэй.

8. Одоо үед шархлаа өвчнийг эмнэж байгаа эмүүдийн дотроос харш үйлчилгээ хамгийн багатай эм бишпан юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1157
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК