Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Төмөр дутагдлын цус багадалтын эмгэг зүй эмчилгээний асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ш. Жигжидсүрэн, А. Лхамсүрэн

 

Дэлхийн эрүүлийг хамгааЛах байгууллагын тодорхойлолтоор тухайн хүнд эрүүл байдалд байвал зохих хэмжээнээс гемоглобины концентрацын төвшин, гематокрит болон улаан цогцсын тоо багаса-хыг цус багадалт гэж тодорхойлсон байна. Энэ нь улаан цогцсын тоо цөөрөх буюу нэгж эзэлхүүнд байх гемоглобины хэмжээ буурсныг цус багадалт гэдэг тодорхойлолттой үндсэндээ тохирч байгаа юм.Сзхдээ жинхэнэ цус багадалт нь улаан цогцсын абсолют тоо хэмжээ багассанаас, эсвэл нэгж улаан цогцост байх гемоглобины кэмжээ багасч улаан цогцсын үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс болж байна уу гэдгийг онцлон анхаарах ёстой. Мөн жинхэнэ цус бага-далтыг, шингэн ихээр алдсан үед өвчтөний цусны шингэн хэсэг ба-гассанаас нэгж эзэлхүүнд байх гемоглобины хэмжээ хэвэндээ юм уу аягүй бол их ч юм шиг үзэгдэх хуурамч тохиолдлоос ялгаж үзэх ёстой. Ийм учраас цус багадалт байна уу гэдгийг тогтооход цусны нийт массыг бодолцохын хамт цусны улаан цогцос ба сийвэнгийн харьцааг авч үзэх нь зайлшгүй чухал болно.

Энэ нь цус өтгөрсөн, эсвэл шингэрсэн гэдэг нь тодорхой то-хиолдолд авч үзэх ойлголт юм. Ихэнх тохиолдолд гемоглобин ба улаан цогцсын тооны үзүүлэлт нь цус багадалт байгаа эсэхийг то-дорхойлох хангалттай үзүүлэлт болж чадна.

Цус багадалг анхдагч байх иь үгүй бөгөөд хорон цус бага-щалт ч гэсэн хоёрдогч байдаг. Цус багадах шалтгаан, нөхцөлдүү-дэх хүчин зүйл олон боловч эмгэг зүй клиник морфологийн хэлбэ-рээр нь хэд хэдэн бүлэгт хувааж болдгийг бид мэднэ.

Зөвхөн эмгэг жамьш хувьд:

1. Цус алдалтын дараахь цус багадалт

2. Цус төлжих прэцесс алдагдсанаас болсон цус багадалт

3. Цүе хүчтэй задарснаас цүс багадах гэж 3 бүлэгт хуваах эмгэг зүйн нийтлэг ангилал бий. Цус төлжих процесс алдагдсанаас болох цус багадалтанд темөр дутагдлын цус багадалт багтана.

Энэхүү төмөр дутагдлын цус багадалтыг клинк морфологийн зарим хэлбэрээр нь өнгө илтгэгчийн өөрчлөгдсөн байдлаар гипоперх-ромт гэж хоёр хуваана. Гипохромт цус багадалтыг.

1. Хоол тэжээлийн хамт хэрэглэж байгаа төмрийн дутагдлаас болсон цус багадалт

2. Жирэмслэх, хөхүүл үед, цус алдах, идээт ба архаг халд-вараар өвчлөх зэрэг бие махбодын төмрийн хэрэгцээ нэмэгдсэнээс төмөр дутагдах ц/с багадалт

3. Төмрийн шимэгдэх нь ходоод гэдэсний замын эмгэг шалт-гаанаас болсон ц/с багадалт гэж ангилж байна

Бид энэ удаад цус багадалтын тухай бүхэлд нь биш-, гагцхүү төмөр бие махбодод ямар үүрэгтэй, түүний дутагдахад үүсэх цус багадалтын талаар товч авч үзье.

Янз бүрийн шалтгаан бүхий, төмрийн дефицитээс болсон олон тооны цус багадалтын эмгэг зүй нь төмөр дутагдсан шалтгааныг үл харгалзан төмөр дутагдаж байгаагаар тайлбарлагдзна. Орга-низмд явагдах төмрийн солилцоог судлахад сүүлийя үед биологи, биохим, гематологи зэрэг олон салбарууда^д хамтран хийгдсэн су-далгаа үр дүнгээ өгсөөр байна. Эдгээр судалгааны үр дүд төм-рийн организмд гүйцэтгэх үүрэг, төмрийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжийн талаар хэвлэл шинэ шинэ материалаар бая-жигдсаар байна.

Эрүүл хүн амьдралынхаа туршид хоол тэжээлтэй хамт харьцан-гуй тогтмол хэмжээний төмрийг хэрэглэх бөгөөд энэ нь өдөрт 12— — 15 мг орчим байна. Бие махбодоос өдий хэмжээний төмөр ялгарч түүнийг нөхөн хангаж байдаг. Төмрийн хэмжээг тогтмол хэзийн байл-гахад нарийн гэдэсний ханаар төмрийн шимэгдэх процессын зохи-цуулга шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ нь бие махбодод шаар-дагдах хэмжээний төмрийг нөхөн өгөх, цаашид эригропоэзийн идэвхийг сэргээх нөхцөл болно. Ийм учраас төмрийн абсорбцын меха-лизмыг судлах явдал анагаах ухааны еалбаруудын анхаарлыг татаж байна.

Хүний биед хэд хэдэн бүлэг нэгдлийн байдалтай байдаг. Үүнийг бүдүүвчээр үзүүлбэл:

>улаан цогцос-3 гр.

>гемоглобин

организмд байх->нөөц->ферритин, гемосидрин

бүх төмөр 1,5 гр.

5 гр.—улаан цогцос төлжилтөөс—>трансфирин

гадна байх төмрийн миоглобин, цитохром

франц 0,5 гр. каталаза, пероксидаза сукциндегидрогеназа

Бүдүүвчээс төмрийн ихэнх нь гемоглобин ба улаан цогцсын найрлаганд байгааг үзэж болно. Миоглобин, төмөр агуулсан исэл-дүүлэх зарим ферментүүд (цитохромоксидаза, цитохром, каталаза) мөн гемоглобины дотор төмөр нь проферины цагаригтай холбоо бү-хий байдлаар гемийн найрлаганд орж байдаг. Үүний зэрэгцээ тө-мер нь сукциндегидрогеназа ферментийн өөрийн нь молекулын нэг хэсэг болох ба ийм үедээ гемийн молекулд хамаарагдахгүй. Ий-мээс фермент ба гемосидрин нь гемийн биш төмөр агуулагч нэгдэл

Төмөр нь органи^мд хоол тэжээлтэй хамт. эсвэл органик биш давсны байдлаар гемоглобин ба миоглобины хэлбэрээр орно.

Органик биш төмер нарийн гэдэсний салст бүрхэвчийн ханаар шимэ^дэхэд түүний физик-химийн чанар ихээхэн нөлөө үзүүлнэ.

Сүүлийн 3—4 жилд төмрийн абсорбц болох процесын талаар хослол үүсгэх гэдэг ойлголт гарч хэвлэлд шинэ материалууд ху-римтлагдсаар байна. Хоол тэжээлийч зүйлд төмөр (Ре+++) гурван валенттай төмрийн исэл хэлбэрээр байх ба давсны хүчил болон бу-сад нөлөөлөх бодисын үйлчилгээнд *чөлөөлөгдсөн» ионжиж хогр валенттай дутуу исэл хэлбэрт (Ре++) шилжин нарийн гэдэсний ха-наар шимэгдэх болно.

Туршлагаас үзэхэд хэрэв хүчилэг орчинг саармагжуулбал төм-рийн ислийн ион нь түргэн хугацаанд полимеризац ба преципитанз байдалд шилжин дутуу ислийн ион нь исэлд шилжинэ.

Үүнээс үзэхэд хүчиллэг орчин нь уусмалд, төмрийн полимери-зац болохыг хязгаарлах ба уургийн нэгдэлт том молекул бүхий нэгдэл үүсгэдэг байна. Өөрэөр хэлбэл ходоодны давсны хүчил нь төмрийн ислийн молекул жин багатай амархан эсэлдэх идэвх бү-хий комплекс нэгдэл үүсэх аятай нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд ийм нэгдэл йь нарийн гэдсээр шимэгдэх явдал нь хялбар болдог гэж байна.

Дутуу ислийн ион нь полимеризэц бблох ёсгүй боловч моле-кул жин багатай комплекс нэгдлийн найрлаганд оролцох ба мөн ионжсон байдлаараа ч үлдэж болно. Эрүүл ходоодны шүүс (1§апс1з) хэмээх бодисыг агуулж байдаг бөгөөд энэ нь хүчиллэг орчинд төм-рийн исэл^гэй нэгдэн комплекс нэгдлийг үүсгэдэг гэж үзэх болно.

Ямар боловч төмөр нь нарийн гэдэсний эпитедийг рН багатай орчинд ион хэлбэрээр буюу эсвэл ходоод ба нарийн гэдэсний хэ-сэгт үүссэн молекул жин багатай комплекс нэгдлийн байдлаар нэвтэрдэг байна. Төмрийн абсорбц болоход аскорбины хүчил идэвхтэй нөлөө үзүүлнэ. Хоол тэжээлийн ихэнх бүтээгдэхүүн аскорбинм хүчлээр баялаг байдаг нь төмөр, комплекс нэгдэл үүсгэн шимэг-дэхэд аятай нөлөө болно. Комплекс нэгдэл нь цаашид гэдэсний ханаар амархан шимэгдэж чадах уусмал байдлыг бий болгоно.

Хоол тэжээлээр орсон төмрийн абсорбци болох явдалд ходоод-нышүүсийнхүү идэвхтэй үйлчилж төмрийг идэвхжих урвалд оруулж молекул жин багатай комплекс нэгдлийг үүсгэн нарийн гэдэсний ханаар шимэгдэх боломжийт хангадаг байна.

Хоол тэжээлийн төмөр ионжсон хэлбэрээрээ эсвэл комп-лекс нэгдлийн хэлбэрээр 12 хуруу гэдэс ба нарийн тэдэс-ний дээд хэсэгт шимэгдэнэ. Нарийн гэдсээр төмрийн абсорбц бо-лох хэмжээ янз бүрээр тодорхойлж оайгаа нь нэг талаас шинжил-гээний арга барил олон янз, нөгөө талаас төмрийн янз бүрийн нэгд-лүүдээр тодорхойлогдож байгаад оршино. Эцсийн эцэст хоол тэ-жээлээр бие махбодод орж байгаа төмрийн абсорбц болох дундаж хэмжээ нь 10% буюу абсолют тоогоор өдөрт 1 —1,5 мг гэж үзэж байна.

Энэ хэмжээ нь биеэс баас, хөлс, шээсээр ялгаран алдагдах төмрийн хэмжээтэй адил байна. Эрүүл хүн шээсээр өдөрт маш бага хэмжээний (0,1) мг төмрийг алдах ба төмрийн өдөр тутмын нийт алдагдал эрэгтэйчүүдэд 1 мг, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеийн цусны алдалтыг оролцуулан 1,4 мг гэж үзнэ.

Сарын тэмдгийн ямар нэгэн ихдэлт. нь төмөр дутагдах урьд-чилсан шалтгаан болно. Саяхан хэд хэдэн оронд төмрийн цацраг идэвхт изотоп (Ре55)-аар төмрийн нийт алдагдлыг тооцоолсон байна. Хэдэн жилийн турш аажмаар цусны түвшин дэх цацраг идэвхт ча-нар нь буурах бага хэмжээний изотопыг венийн судсаар тарьж су-далсан дүнгээс янз бүрийн орны үндэстнүүд, янз бүрийн хөдөл мөрийн хүмүүсийн төмрийн алдагдал дунджаар 1 мг орчимд хэл-бэлзэж байсан нь дээрх тоог баталж байна.

Давтан хэлэхэд хүний бие махбод ба гадаад орчны хоорондохь төмрийн солилцоо хоногт 1 мг-аар тогтоогдлоо. Төмрийн интерме-диар солилцоо сийвэнгийн төмрөөр илэрхийлэгдэнэ. Сидрофлин нь төмрийн элэг дэлүүнд аваачих ба тэнд торонирын металлофилл эст фирритин ба гемосидрин байдалтай хадгалагдана. Товчоор хэлэ-хэд нормобластад гемоглобин нийлэгших бүх процесс, зах хязгаа-рын цусанд хөгжил гүйцсэн улаан цогцос орох тэдгээрийн дэлүүнд адрах төмрийг чөмөгний хэмэнд аваачих энэ бүгд нэг битүү хэл-хээ бөгөөд үндсэн холбоос нь зөөвөрлөгч уураг-трансферрии юм. -Бие махбодын төмрийн солилцооны талаар хамгийн ерөнхий ойлгоц ийм байна.

Төмрийн дутагдлаас болсон цус алдалтын шалтгаан емгэг жамын талаар товчхон. Төмөр дутагдсан цус багадалтын хамгийн нэгдмэл бөгөөд голлох шалтгаан нь аль нэг шалтгаанаар цус алдах явдал бөгөөд багаахан хэсэг нь хоол тэжээлээр орох төмрийн ду-тагдлаас болно гэж үздэг. Энэ нь голчлон хүүхэд, өсвөр үе, жи-рэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдэд байж болох ба эдийн засгийн хөгжлөөр дорой орнуудад хоол тэжээлийн дутагдал чухал үүрэг-тэй байж болох юм.

1964 онд Энэтхэгт нутритив хэлбэрийн цус багадалт 20%-д хүрч байсан баримт бий. Хэвлэлд төмөр дутагдсан цус багадалтын хоол тэжээлээс шалтгаалахыг янз бүрээр үзэж байна. Зарим судлаачид хоол тэжээлээр орох төмрийн дутагдлыг уул өвчний тодорхой нэг шалтгаан гэж үзэж байхад нөгөө хэсэг нь үгүйсэж байна. Веуг1<%е цус багатайд тооцогдсон өвчтөнд олон жилийн турш ажиглалт хийж 19% нь-хоол тэжээлийн зүйлдээ хангалттай хэмжээний төмөр хэрэглээгүй, эдгээрт эмэгтэйчүүд голлож буйг дурджээ. Энэ ту-хай УеПйг (1967) баталж байсан. РшсЬ (1968\ Мооге (1964) хоол тэжээлийн төмрийн дутагдал хүүхэд, өсвөрийн үе, эмэгтэйчүү-дэд чухал болохыг тэмдэглэн, уураг, төрсний дараа, хөхүүл үеү-дэд төмрийн зарцуулалт ихсэнэ гэдгийг онцлон заажээ. И. А. Атау-лаханова (1964) төмөр дутагдсан цус багадалт бүхий хөхүүлэхийн сүүн дэх төмрийн хэмжээ эрс буурдгийг тодорхойлсон билээ. Түүнчлэн жирэмсэн үед урагт шзардагдах төмөр 80 кг-д хүрнэ. Иймээс жирэмсний хүгацаанд төмрийн зарцуулалт ихэсдэг байна. Төмөр хоол тэжээлийн хамт орж нарийн гэдсээр шимэгдэн цаашид улаан цогцос ба гемоглобины нэмэгдэхэд зарцуулагдан бие мах-бодын хэрэгцээг хангана. Хүүхдэд төмөр бага зэрэг дутсан ч цус багадалт үүсэх нь хялбар байдаг. Ийм учраас хүүхдийн бойжилт өсөлтийн үе, жирэмсэн эмэгтэйчүүдэд төмрөөр баялаг хоол тэжээ-лийн зүйл хэрэглэх буюу төмрийн бэлдмэлийн нэмэж хэрэглэх шаардлагатай байна. Насанд хүрсэн хүнд хоол тэжээлийн төмрийн дутагдал хүүхдийт бодвол тийм их нөлөөтэй биш. Дунджаар эрүүл хүн 12 мг темөр авч байхад хангалттай гэж үзнэ. 1968 онд СЬагИоп нар Америкийн нэгдсэн улсад хэсэг оюутан дээр судалгаа хийж үзэхэд тэдгээрийн хоол тэжээлийн тө.мөр нь дунджаар 9,2 мг буюу физиотог шаардлагын доод хэмжээнд байжээ.

Хоол тэжээлийн зүйлийт төмрөөр баяжуулах гэдэг бол нэн тэр-гүүнд төмөр баялагтай хоол тэжээлийг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг бөгөөд төмрөөр хамгийн ховор нь сүү, түүний бутээгдэхүүн болно. Ургамлын ба амьтны гаралтай хоол тэжээлийн төмрийг харьцуулс-наас үзэхэд амьтны гаралтай хоол тэжээлийн абсорбци болох нь илүү ажээ.

Тэжээлийн төмөр дутагдсанаас цус багадах төдий л элбэг биш, гэвч янз бүрийн шалтгаанаар цус алдах зэрэг төмөр ихээр шаар-дагдах үед цус багадалт ү^сэхэд сүрхий түлхэцболно. Цусалдалт нь төмөр дутагдсан цус багадалтанд хүргэх хамгийн түгээмэл шалтгаан гэдгийг дээр өгүүлсэн билээ. ВеуПс1§1 (1965) ийм судал-гаагаар цус багадалтын 40% нь ходоод гэдэсний замаар цус алдас-наас, 33% нь сарын тэмдгийн хэт цус алдалтаас шалтгаална гэжэ^. Е. С. Рыссын (1972) төмөр дутагдсан цус багадалтт&й 150 өвчтө-ний 46 буюу 30,6% нь архаг цус алдалтаас, 83 буюу 56% нь сарын тэмдгийн хэт элбэгшлээс болдог гэжээ (Энэ ойлголтонд сарын тэм-дэг 6 хоногоос дээш үргэлжлэх эхний 1—2 хоногт эсвэл бүх үр-гэлжлэх хугацаанд цус өтгөн бөөн нөжтэй байхыг хэлнэ).

Удаан хугацаатай элбэг ирсэн сарын тэмдэг

 

Олон удаа-гийн жирэм-сэлт

Шамбра-маас цус алдсан

Хамраас цус алдсан

ходоод гэ-дэснээс цус алдсан

донор

113 (76%)

8(5%)

3(5%)

7(4%)

10(7%)

4(3%)

Төмөр дутагдсан цус багадалт бүхий 150 өвчтөний цус алдалтын хэлбэрийг харуулбал:

Төрөх насны эмэгтэйчүүд хоол тэжээлийн зүйлээр 15 мг ор-1 чим төмрийт авч байх нь зүйтэй бөгөөд ялангуяа сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа уртассан тохиолдолд шаардлага улам ихэснэ. Ийм тохиолдолд зовуурь шаналгаа илрээгүй ч гэсэн төмрийн солилдоог харуулах үндсэн үзүүлэлтүүдийг хянах хэрэгтэй юм. Ви11ег болон бусад хүмүүсийн баримтаар 5 хоногоос илүү үргэл-жилсэн сарын тэмдгийн хэт элбэгшлийн цус алдалт нь цус бага-далтын гол шалтгаан болно гэж үзсэн байхад зарим хэвлэлд (Нагг1з Таутог, 1964) төмөр дутагдах нь сарын тэмдгийи хэт эл-бэгшлийн шалтгаан болно гЭж бичсэн байдаг. Тауп ор нарын ажиглалтаар цус багадалтыг амжилттай эмчилсний дараа-гаар сарын тэмдгийн цус алдалтын хэмжээ мэдэгдхүйц багассан явдал ажиглагдсан байна. Үүнийгээ тэд +емрийн дефицитийн үед нэг талаас умайн ханын гемостаз алдагдан, спираль маягийн артериолын тоо цөөрөн нарийссанаас цус алдалтыг зогсоодог, нө-гөө талаас умайн булчингийн ширхгийн миоглобины концентрац ба-гассанаас түүний агшилтын идэвхид муугаар нөлеөлж сарын тэмд-гийн цус алдалтыг нэмэгдүүлдэг тасралтгүй цагариг үүснэ гэж бичдэг. Иймээс сарын тэмдгийн хэт элбэгшил нь төмрийн дутагд-лын элбэг тохиолдох шалтгаан болдог. Олон жилээр үе үе давтан үргэлжилсэн төмрийн архаг дутагдал нь организмын төмрийн нөө-цийг лваандаа барагдуулж, төмрийн дутагдал, түүний эмгэг зүйн шинжийг бүрэлдүүлнэ. Хэрэв хоол тэжээлийн төрөл янз баялаг, төмрийн шимэгдэхүй процесс сайн байгаа нөхцөлд сарын тэмдгийн үеийн цус алдалт элбэгшилтэй бгйлаа ч гэсэн цус багадалтанд хүрэхгүй байж болно. Ня1Ь^л (1966) эмэгтэйчүүдийн төмркйн со-лилцоонд сарын тэмдгийн нелэөлөх үе бол 15—45,50 "насны үе гэж тодорхойлсон байдаг. Полименоррей бүхий эмэгтэйчүүдэд цаг алдалгүй идэвхтэй эмчилгээ хийх явдал цус багадалтаас урьдчи-лан сэргййлэх гол арга болно. Ходоод гэдэсний замын эрхтнээс цус алдах явдал төмөр дуталтын цус бйгадалтын шалтгаан болох нь харьцангуй цөөн ажээ. Эдгээрээс элбэг гэгдэх нь дээрх гэдэс-ний шарх, хоол боловсруулах системийн эрхтний хорт хавдрын үеийн цус багадалт орж байна. Цус алдалтын шалтгааныг илрүү-лэхэд оношийн түвэгтэй өвчин бол өрцний нүхний ивэрхий юм. Ре1Ьс1г ба бусад судлаачдын тодорхойлсноор өрцийн ивэрхий бү-хий 237 өвчтөнд шинжилгээ хийхэд 23% нь цус багадалттай байс-ны 10^ нь цусаар бөөлждөг, 7% нь хар баас гардаг, 6 4 нь Гергер-сены урвал (—) байжээ. Түүнчлэн ЕЕ. Ульман өерийн 30 жилийн ажиглалтанд өрцний ивэрхийтэй өвчтөний 75%-д цус багадалт бай-хыг ажиглажээ. Ер нь төмөр дүтагдсан цус 'багадалтын шалтгаан тодорхойгүй тохиолдолд онош тодруулах хянуур нямбай рентген шинжилгээг хийх зайлшгүй чухлын гадна өрцний ивэрхийг илрүү-лэх талаар анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд төмөр дүтагд-сан цүс багадалттай өвчтөнд цус алдаж байгаа тодорхой шалт-гаан байхгүй байсаар атал Гергерсены урвал нэмэх гарах удаа байдаг. Ваппегпап (1964) цус багадалт бүхий өвчтөнүүдэд дээрх шинжилгээг хийхэд 14% нь уул шинж илэрчээ. Эдгээр евчтөнд урьд нь ходоод гэдэсний замд рентген шинжилгээг хийсэн оболовч цус алдалтыг олж ирүүлээгүй байна. 1961 онд ах дүү М5ИО-ийн кли-никт төмөр дутагдсан цус багадалттай, ходоод гэдэсний замын тодорхой бус шалтгаантай цус алдалт бүхий 21 өвчтөнд оношло-гооны лапоратоми хийхэд 15 тохиолдолд цус алдалтын шалтгаа-ныг илрүүлж чадаагүй байна. Одоо хүртэл иймэрхүү нууц цус алдалтын шалтгааныг илрүүлж чадаагүй байна. Үүнээс гадна цус багадалт эстрогены фактор, маргенц, кобальт, никель, зэс мэтийн бичил язгуураас нөлөьлдгийг бид энэ удаа авч үзсэнгүй, Төмөр дутагдсан цус багадалтын эмгэг жамын асуудал орчин үеийн чу-хал маргаантай асуудлын нэг болж байна. Зөвлөлт Холбоот Улсад төмрийн дутагдлаас болсон цус багадалтын талаар Д. Н. Яновскийн ходоодны гаралтай цус багадалт гэсэн нэр томьеог хэрэглэж байсан ба эмгэг зүйн хувьд ходоод гэдэсний замын хямрал энэ өвчинд хүргэдэг талаас нь авч үзэжбайлаа. Энэ ойлголт нь цүс алдалтын дараахь хэлбэр, эрт ү-еийн ^лорозоос бусад бүх хэлбэ-рийн гипохромт цус багадалтыг *багтаадаг. Гадаадын ном хэвлэлд «төмөр дүтагдлын цус багадалт» нэр томьёог хэрэглэж байна. Гэх-дээ цус багадалтын шалтгаан тодорхой үед энэ нэрийг хэрэглэж шалтгаан олдохгүй тохиолдолд «эссенциаль гипохром цус бага-далт» нэрийг хэрэглэж байна.

Эмчилгээний зарим асуудал. Эмгэг зүйн хувьд төмөр дутагдсан цүс багадалтыг эмчлэх гол арга төмөр түүний бэлдмэлүүдийг хэрэглэх явдал мөн. Төмөр дутагдсан бүх төрлийн цус багадалтууд ялангуяа бие махбодын нөөц төмөр багассан, цусны сийвэн-гийн төмрийч хэмжээ буүрсан, цус алдалтаас шалтгаалсан архаг цус багадалтын үед төмрийн бэлдмэлүүдээр эмчилнэ.цус багадалтын эмчилгээнд төмрийн бэлдмэлүүдийн үнэ цэнтэй болох нь түү-тшй гемогло5ин үүсэхүйн процесст давамгайлан нөлөөлдөгт ор-шино. Төмрийг эмчилгээчд хэрэглэхийн өмчө ходоод гэдэсний за-мын байдлыг анхаарч эмчилгээннй үр дүнд хүрэхийн тулд дор дурдсан зарчмыг баримтлахыг бид зөвлөх байна.

1. Төмөрийн бэлдмэлийг хангалттай тунгаар өгөх.

2. Ходоодны шүүсний хамгийн идэвхтэй фазын үед, жишээлбэ.л хоолны дараа, ходоодны шүүс багадсан үед бол давсны хүчилтэй хамт өгөх.

3. Төмрийг аскорбины хүчил, панкреатич мэтийн идэвхжүүлэгчтэй хамтруулан хэрэглэх.

4. Эмчилгээний курсийг хангалттай үргэлжлүүлэх, давтач хийх. Ер нь төмэр дутагдсан цүс багадалтыч эмчилгээг нэн тэргүүнд эмгэг зүй ба шинж тэмдгийч гэж ачгилан үзэх хэрэгтэй. Эмгэг зүйн эмчилгээнд цус алдалттай тэмцэх мэс заслын эмчилгээ, умайн цус алдалттай тэмцэх гормон эмчилгээ гэх мэтүүд орно.

Эмчилгээчий практикт устөрэгчөөр ангижруулсан төмөр, төмрийн дутуу ислийн лактат, төмрийн дутуу ислийч каобэнат, алим-хүчлийн төмэр, аскорбинт төмөр, гемостим/ллчч, фэрроалоэ, фер-ковен зэрэг олон хэлбэрээр хэрэглэж кркээ. Сүүлийч үед ихэнх хүмүүсийн үзэж байгаагаар аскорбины хүчил бүхий төмрийг эмчил-гээчий үр дүн сайч гэж үзэж байна. Аскорбины хүчил нь төмрийн комттлекс нэгдэл үүсэхэд нөлөө бүхий үл уусах, диссоциац бага-тай төмоийн нэгдэл үүсэхийг удаашруулан саатуулдгаараа илүү чанаотай.

СаПепйт, бусад хүмүүс аскорбины хүчлээр баялаг апельсины шүүс төмрийн шимэгдэхэд сайн нөлөө үзүүлж байсныг ажигласан байна. Иймэрхүү үр дүн нарын ажиглалтаар бас батлагдсан юм. Төмрийг фруктоз, янтарын хүчлийг 50 : 1 бүюу 100—150 мг-аар хослон хэрэглэхэд фруктоз нь ком^лекс нэгдлийн нарийн гэдсэнд үүсэх процесст эрс сайн нөлеө үзүүлж байжээ. Янтарын хүчил нь нарийн гэдэсний эпительд төмөр очих явдлыг хурдасган, эсийн дотоод солилцоог идэвхжүүлж байлаа. Хамгийн зохимжтой төмрийн бэлдмэлд хүхэр хүчлийн төмөр бөгеөд зарим цөөн тохиолдолд үл зохих аичж тэмдгүүд: хэвлийгээр өвдөх, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах байдал үзэгдэж болно.

ЗХУ-д хэрэглэж байгаа төмрийч бэлдмэлүүдээс феррокаль-ийг ихээхэн үнэлдэг. Энэ нь эмчилгээний үр дүн, шингэц сайтай, -өдөрт 1—2 шахмалаар 3—4 удаа уулган хэрэглэнэ. Эмчилгээний практикт төмрийн бэлдмэлийг хсолны өмнөхөн, эсвэл дөнгөж хоол идэж дуусмагц өгдөг бөгөөд сүүлийнх нь илүү зохимжтой байдаг.

Ер нь темрийн бэлдмэлийг уйгагүй, удаанаар, зөвхөн стапио-нарт бус, амбулаторын нөхцөлд системтэйгээр үргэлжлүүлж, орга-низмд байх төмрийн нөөцийг нөхөх хэрэгтэй. Төмрийг дотуур хэ-рэглэх үед цаг үеийг нь олж тунг өөрчлөх, богино хугацаанд уул бэлдмэлийн эмчилгээний үр дүнд хүргэх хэмжээг олох зэрэг уйга-гүй хянуур ажиллагааг шаардана.

Ерөнхийдээ гемоглобин өдөрт нэг нэгжээр дээшилж байвал төм-рийн эмчилгээний үр дүн сайн гэж үзэж болно. Зарим үед темрийн эмчилгээг парентераль замаар хэрэглэх шаардлага гардаг. Зорилго нь темрийн нөөцийг түргэн нөхөхөд оршино. Гэтэл ажиглалтаас үзэхэд гемоглобины нэмэгдэлтийн хурд дотуур хэрэглэснээс тийм ч их илүүгүй байдаг. Дор дурдсан нөхцөлд парентераль замыг сон-гон авна.

1. Нарийн гэдсэнд төмрийн абсорбц болох ихээхэн буурсан спру, стеаторрей энтрит зэрэг өвчнүүд болох нарийи гэдсийг их хэмжээгээр тайрах мзс засал хийлгэсэн өвчтөнүүдэд

2. Төмрийн бэлдмэл дотуур хэрэглэхэд зохидоггүй хүмүүс

3. Цус алдалт аажим багаар боловч бүрэн арилахгүй үргэлжил-дэг өвчтөнд төмрийн нөөцийг нөхөхийн үүднээс хэрэглэнэ.

Ийм өвчтенд голдуу гэдэсний талеагэктаз бүхий рандьюослер-ийн өвчин, өрцний ивэрхий, шалтгаан нь тодорхойгүй үргэлжийн далд цүс алдалт орно.

4. Төмрийн бэлдмэл удаан хугацаагаар дотуур хэрэглэхэд үр дүн гараагүй үе.

5. Жирэмсний сүүлийн хагаст их хэмжээний цус алдалтын да-раахь хүнд хэлбэрийн цус багадалт зэрэг богино хугацаанд гемог-лобины хэмжээг ихэс?гэх шаардлага бүхий тохиолдлууд төмрийн бэлдмэлийг парентераль замаар хэрэглэх нь зүйтэй.

Сүүлийн үед ЗХУ-д парентераль замаар төмрийн комплекс нэг-дэл (ферковен, ферамид, ферровенин)-ийг хэрэглэж байна. Эдгээр эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэх хэдий ч халуурах, чичрэх, зүрх орчмоор өвдөх зэрэг эвгүй байдал тохиолдох нь тийм ч цөөн биш.

Бид өөрийн клиникт төмрийн бэлдмэлийг дотуур уулгах замаар хэрэглэж байна. Ялангуяа аскорбинат төмрийг ходоодны хүчил, панкреатинтай хослон хэрэглэдэг бөгөөд саявтархан Унгарын био-гал-дебенцен-эмийн заводад үйлдвэрлэсэн ферроплекс-ийг богино хугацаанд цөөн тооны өвчтөнд туршин үзлээ, Энэ эм нь үрлээр бэлт-гэгдсэн сульфаттөмөр 0,05 гр (= 10 мг Ре), аскорбины хүчил 0,3 граммаар бэлтгэгдсэн бөгөөд гипохромт цус багадалттай архаг гас-рит, ходоод тайрах мэс заслын дараахь үе, архаг ба хурц цус алдалт, ходоод-дээрх гэдэсний шархлаа өвчин зэргийн үед хэрэглэх: боломжтой юм,

Хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүдэд урьдчилак сэргийлэх чиглэлээр бэлтгэгдсэн эм юм.

Наса'нд хүрэгсдэд өдөрт 3 удаа 2 үрлээр 3—4 долоо хоног өгөх, хүүхдэд 1—2 үрлээр өдөрт 3 удаа, нялх хүүхдэд 1 үрлээр 2—3 удаа уулгана.

Бид хэрэглэхдээ сийвэнгийн төмрийг эмчилгээний өмнө, души хойно хянаж байв. Бидний ажиглалтаар энэ эм өвчтөнд зохимж сай-тай нь батлагдлаа. Эмчилгээ хийх хугацаанд сийвэнгийн төмрийн түвшин аажуу нэмэгдсээр хэвийн хэмжээнд 3—4 долоо хоногийн да-раа хүрч байлаа

Өвчтөн Б. 17 настай, эмэгтэй, сарын тэмдэг 3 хоног үргэлжил-дэг, цус алдалтын шинж тэмдэггүй, арьс салстын өнгө цайвар, яд-рах, толгой бага зэрэг эргэх зовуурьтай, цусан дахь төмөр 23 мг байв. Өөр ямар ч эмийн хавсаргаагүйгээр зөвхөн ферроплекс өдөрт 6 таблетикаар 18 хоног уулгахад цусны төмөр 53 мг, гемоглобин 60 нэгж болж өндөршив.

Энд бид төмөр дутагдсан цус багадалтын талаар товч ойлгол-тын төдий ярьж, түүний эмчилгээнд төмрийн бэлдмэлүүдийг хэрэг-лэхийн ач холбогдлыг цухас дурдан, Унгарын эмийн заводоос бэлт-гэсэн ферроплекс бэлдмэл ажиглалтаар сайн үр дүн өгснийг тэмдэглье.

Тэмдэглэл:

1, 2, 3, 4, 5, 6, 7 гэж тэмдэглэсэн өгүүллүүд нь 1974 онд Улаанбаатар хотноо болсон Монгол-Унгарын эм зүйчид, эмч нарын онол-практикийн хамтарсан хуралд тавигдсан илтгэлүүд болно.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 11792
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК