Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Манай нөхцөлд аажим даамжрах шизофентэй өвчтөнийг хоол сойж эмчилсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц. Гүрдорж, Г. К. Згйров, Б.Шархүү

ЗСБНХОУ-ын Эрүүлийг хамгаалах Яамны харъяа Москвагийн сэтгэц гэм суллал^гн эрдэм шинжилгээний институт, Улаанбаатар хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэг

 
Абстракт

В целях ЕЫяскеккя возмсжности и целесообразнссти кспользсвания при лечени» болькых с привычкым, преиыушественно мясьым рацкоиом питания восстанови-тельной диеты, содержашей мясо и мясные продукты, автсрами в Республиканской. психнатрической больнице г. Улан-Батора была проведена РДТ 50 больным с раз-личкыми кервнопсихическими и соматс—неврологическими заболеваниями с психи-ческими нарушениями.

Анализу эффективности метода РДТ с модифицированной диетой в восстанови-тельном периоде при лечении ^0 бсльных вялспрогредиетной непрерывнотекущей. и шубообразной шизофренией и посвяшена статья.

Результаты проведенного авторами опыта применения разгрузочно-диетической. терапии, заслуживак шие внимания в связи с высокой непосредственной терапевти-ческой зффективностьк, могут быть использовакы при разработке инсдивиализиро-ванкых рацкоксв вссстаксвительнсго питания при лечении больных разными нервкоксихическими, а также соматическими заболеваниями.

Одоо үед эрүүл, өвчтэй хүний хоол тэжээлийн тухай шинжлэх ухааны ойлголт улам бүр гүнзгийрсээр байна.

Бие бялдрын олон өвчнийг эмчлэх аргуудын бүрэлдэхүүнд эм-чилгээний хоолыг оруулж тодорхой дэглэмтэй хэрэглэх явдал шинж-лэх ухааны бүрэн үндэслэлтэй байдаг. Эмчилгээний хоолгүй төгс эмчилгээ байж болохгүй гэж үздэг (М. И. Певзнер, 1953). Сэтгэл мэдрэлийн өвчтөнийг зөв хооллох асуудлыг боловсруулах нь эм-чилгээний арга барилуудын нэг чухал хэсэг болохыг В. А. Гиля-ровский онцгойлон дурдаж байжээ. И. А. Полишук (1950) шизоф-рени өвчнийг эмчлэхэд ургамал-сүүн гаралтай хоол тэжээл үндсэн эмчилгээг гүйцэд явуулах нөхцөлийг бүрэлдүүлж, өвчин дахихаас сэргийлэх чухал хүчин зүйл болно гэсэн дүгнэлт хийжээ.

Хоол сойх эмчилгээ хийлгэсэн аажим даамжрах шизофренитэй өвчтөнүүдийг дахин судалж үзэхэд, Ю. С. Николаевын (1959, 1970) боловсруулсан ургамал-сүүний гаралтай хоолыг тодорхой дэглэм-тэй хэрэглэж чадвал, олонхи тохиолдолд өвчний сайжралын хуга-цааг уртасгах үр дүнд хүрч байжээ (Ю. И. Полишук, 1971).

Мөн ЗСБНХОУ-ын Эрүүлийг хамгаалах Яамны харъяа, Моск-вагийн эрдэм шинжилгээний сэтгэл гэм судлалын институтийн со-лиорлыг туршин эмчлэх клиникт хоол сойх эмчилгээнд хамрагдсан өвчтөн дотор янз бүрийн уур амьсгалын бүсэнд оршин суугчид байс-ныг зориуд цохон дурдүуштай юм. Тэдгээр нь олон хот, тосгоны, төрөл бүрийч мэргэжлийн, янз бүрийн үндэстэн, янз бүрийн насны өвчнүүд байжээ.

Дадаж заншсан хоол ундны чанар, хэмжээ нь газар нутгийн уур амьсгал, үндэстэн бүрийн уламжлалт заншил, нас, мэргэжид хийгээд бодгалийн хэрэгцээ гэх мэтээс хамаардаг нь тодорхой юм. (М. И. Певзнер 1958; А. А. Покровский, 1972 гэх мэт). Иймээс сүү-ургамлын гаралтай хоолонд шилжин ороход ялангуяа хоолыг бүр-мөсен сойсны дараа үед өвчтөний бие организмд еөрчлөлт бий болдог. Зарим нэг өвчтөнийг хсолонд буцааж ор) улахад сүү-ургам-лын хоол эмчилгээний чанартай нөлөө үзүүлж байхад нөгөө хэсэг өвчтөнд тийм нөлөө үзүүлдэггүй.

Бид хоолонд эргүүлэн оруулахад монгол хүмүүсийн дадал заншилт ай холбоглуулан голдуу махны терлийн хоолыг сонгон авч,. үүгээр өвчтен эмчлэхэд хэрэглэх бололцоо байгаа эсэхийг тайлбарлах оролдлого хийсэн юм.

Ийм зорилгоор сэтгэл мэдрэлийн өвчнийг анагаах больницод 1971 —1972 онд сэтгэцийн хямрал бүхий мэдрэл сэтгэцийн. бие сэт-гэлийн өвчтэй 50 хүнд хоол сойх эмчилгээ хийснээс 20 нь (14 эрэг-тэй, 6 эмэгтэй) аажим даамжрах шизофренитэй байсан.

Москвагийн сэтгэл гэм судлалын эрдэм шинжилгээний институ-тийн солиорлыг хоолоср эмчлэх клиникт хуримталсан туршлагыг үндэслэж боловсруулсан эмнэлзүйн зааврыг баримтлан хоол сойх эмчилгээнд оруулах евчтенөө сонгон авч байсан юм. Хоол сойх эм-чилгээг явуулахдаа Москва дахь сэтгэл гэм судлалын эрдэм шин-жилгээний институтийн солисрлыг эмчлэх клиникт зөвшөөрсөн заа-вартай бүрэнтохируулан хийсэн.

Эмчилгээний хоолонд эргүүлэн оруулах үед чанарын хувьд өөр хоольгг хэрэглэх болсон нь дараахь үндэслэлд тулгуурласан юм.,

БНМАУ-ын уур амьсгал, хүмүүсийн амьдралын дадал заншил, мөн эдийн засгийн түүхэн хегжлийн яви зэрэгтэй холбогдон хүи амын ихэнх нь голдуу мах, сүүний бүтээгдэхүүний гаралтай уураг-өөхний төрлийн хоСл хэрэг^эдэг. Мөн хөдөөд хсолондоо жимс, но-гоог бараг хэрэглэдэггүй байсан. Харин хоолонд С витамин ихээхэн дутагдалтай боловч (шээсээр цагт 0,55 мл ялгаран гардаг) витамин дутагдсаны шинж байдаггүй болох нь нотлогдсон байна (Ш. Чад-раабал, 1970).

Хотын хүн ам сүүлийн арван жилд янз бүрийн ургамлын га-ралтай бүтээгдэхүүнийг еех'>}ргийн терлийн хоолтой хавсран хэ-рэглэж холрмог хоолонд аажкмдаа шилжсэн юм (Ц. Г үрдорэк, 1969) Эдгээр нөхцөл байдлууд хоол сойлтын дараа махан тердкйн хоо-лыг хэрэглэх санааг терүүлсэн юм.

Хоол сойх эмчилгээ хийлгзсэн евчтений .ихэнх нь хотын хүмүүс байв. Бидний ажиглалтаар, хедеенеес ирсэн евчтений адил хотын-хон ч гэсэн махан хоолыг их дуртай хэрэглэж байгаа юм, Иймээс хоол сойх эмчилгээний бүрэлдхүүнд еерчлелт оруулж, сойлтын дараахь үед сүү-^ргамал-махан хоол хэрэглэхээр тусгай дэглэм боловсрүулан (Г. К. Каиров, С. Гэндэнжав, 1971) монгол хэл дээр хоол сойх эмчилгээ хийх аргачилсан заавар бичиж нийтлүүлсэн (Г. К. Каиров, Ц. Гүрдорж, 1972). Хоолонд эргэж орохын эхний дөрвөн өдөр Ю. С. Николаевын боловсруулсан хоолыг хэрэглэсэн 5 дахь өдер хоногийн хоолонд 50 г сайн чанасан хонины махтай 100 г хонины махны шөлийг хэрэглэж байлаа. Махан хоол хэрэг-лэх бидний аргад нилээд тодотгол шаардагдаж байна.

Монгол үндэсний хоолны онцлог нь хурдан бэлтгэдэг явдал юм. Махыг (монголчууд хонины махыг бусад амьтны махнаасилүү дээр гэок үзсээр ирсэн) хот тосгоны адь алинд 25—30 минут чанаж бо лгож байна (Ш. Чадраабал 1970).

Хонины мах чанаж бэлтгэхэд бид хоолны то^иромжтой нөлөө-лөх зарчмыг үндэс болгосон юм.

Дараа өдрүүдэд хонины махны шөл, сайн чанасан хонины махыг өдөр бүр 50—100 г-аар ихэсгэж, хоолонд ургамал-сүүний бүтээгдхүүний хэмжээг багасгаж байв.

Хоолонд буцаж орох 12 дахь өдөрт өвчтөнд 500 г чанасан хонины мах, 500 г тосорхог шел хэрэглэж 12 дахь өдрөэс эхлэн хоолонд бүрэн орох болтол хоолыг бага зэрэг өэрчилж байсан.

Мөн бидний хэрэглэсэн хоолны дэглэмийн бас нэг онцлог нь давсгүй хоол байсан бөгөөд хоолонд эргэж орох 3 дах өдрөөс эхлэн бага зэрэг сэргээн чийрэгжүүлэх нөлөө үзүүлдэг сүүтэй цайг (50,0-аас 803,0 хүртэл) аажим, аажмаар нэмж байх явдал юм.

Энэ үед хоолонд жимсний шүүс, тарагны хэмжээг багасгаж байв.

1-р хүснэгтп

Хоол сойх эмчилгээ хийхээс өмнө өвчтөнөө шизофренийн явцын хэлбэр, сэтгэл эмгэгийн хам шинжээр хуваариласан нь

 

Аажим даамжрах  шизофре-

 

Сэтгэл эмгэгийн хам шинж

нийн явцын хэлбэр

Дүн

 

үргэлжилсэн

Үечлэн

 

явцтай

даамжрах

 

Эмгэг сэрэл өвчирхлийн

5

3

8

Невроз төст шинж тэмдэг бүхий

 

 

 

сэтгэл гутрах

4

2

6

Айдаст

4

 

4

Сэтгэлгүйдэл-зориг буурахын

2

2

Бүгд

15

5

20

Өвчний хугацаа 6 өвчтөнд 1—5 жил, 8 өвчтөнд 6—10 жил, 4 өвчтөнд 11 —15 жил, 2 өвчтөнд 17—20 жил тус тус үргэлжилсэн байв. Эмчилгээний үед 26—45 насны (15) хүмүүс зонхилж байлаа. Хоол сойх хугацаа 7 евчтөнд 11 —15 өдөр, 10 өвчтөнд 16—20өдөр 3 өвчтөнд 21—25 өдөр үргэлжилж, харилцан өөр өөр байлаа.

Хоолоос гарах үед ихэнх өвчтөнд бие бялдрын элдэв өөрчлөлт бага илэрч байлаа. Эмчилгээний туршид хэл нь чийглэг, өнгө нь хэвээрээ байсан ба харин 2 өвчтөнд 20 өдрийн дараа хэл нь бага зэргийн цагаан өнгөртэй болж байв.

Цусны даралт багасаж, судас цөөрөх нь үл мэдэг байлаа. Тухайлбал цусны даралтын дээд доод хэмжээ мөнгөн усны бага-каас 20 мм-ээр буурч судас   нэг минутанд 15—20-ээр цөөрч байв.

Биеийн жин их удаан буурч, нэг ч тохиолдолд уг байсан жин-гийн 15%-иас буурахгүй байв. Ацидозын уналтын эмнэл зүйн илрэл 2 өвчтөнд бүрэн гарч, 30 хүртэлх насны 5 өвчтөнд бүдэг, бусад өвчтөнд дээрх шинж. ажиглагдаагүй. Хоол хорьсон эхний өдрүү-дэд зарим өвчтөнд өлсөх нь мэдэгдэхүйц байснаа сүүлдээ сойлт дуусах үед өлсөх сэрэл гарахгүй тохиолдол олон ажиглагдав.

28 хүртэлх насны 5 өвчтөнд сойх эмчилгээний 2» 3-р долоо хоног хүртэл өлсөх сэрэл хадгалагдсаар байсан. Эмчилгээний сүүлрүу бие тамирдах шинж 22 хүртэлх насны 3 өвчтөнд илэрч байв.

Ихэнх өвчтөнд хоол хориход бие бялдрын элдэ» өөрчлөлт бага илэрч байгаа нь гадна орчны янз бүрийн хүчин нөлөөнд өвч-төний биеийн тэсвэртэй байх чанар бэлон голцуу өөх, уураг ихтэй хоол хэрэглэж дадсантай холбоотой байж болох юм.

Хоол сойх эмчилгээний үед хүндрэл гараагүй, нэг өвчтөнд архаг бахүу нь хурцадсан, 2 өвчтөнд цусны даралтын 1-р шатны ихсэлт байсан нь хэт буурч, харин эмчилгээ дуусмагц даралт нь хэвийн хэмжээтэй болж эмнэлгээс гарсан юм.

Сойлтын явцад өвчний явцын хэлбэр, сэтгэл эмгэгийн хам шинжийн байдлаас хамааран өвчтөний сэтгэцийн байдал хувирч өөрчлөгдөж байлаа.

Хоол сойх эмчилгээний турш өвчтөнд гарах сэтгэнийн байд-лын хөдлөн өөрчлэгдөх зүй тогтоол Москва дахь эрдэм шинжил-гээний институтийн хоолоор эмчлэх тасагт эмчлэгдсэн өвчтөнийх-тэй ерэнхийдөө адилхан байна.

Үечлэн даамжрах явцтай шизофрений үед эмгэг-сэрэл-өвчирхөх хам шинж аажимдаа буурч, тэгэхдээ эхэлж эмгэг сэрэл багасаад дараа нь ааш зан нь тэнцвэртэй болж байв.

Ер бусын сульдал, хөдөлгөөнгүй сэтгэл уналын шинж бүхий өвчтөнд сэтгэл уналын гүнзгийрэлт илэрхий багасч байсан.

Үргэлжилсэн явцтай шизофренитэй 15 өвчтөний 8-д нь хоол сойх эмчилгээний үед сэтгэцийн байдал нь өөрчлөгдөөгүй.

Айдаст үзэгдлийн хам шинжтэй 2 өвчтөнд эмчилгээний эцэст сэтгэл эмгэгийн шинж тэмдэг ихээхэн буурч байгаа нь ажиглагд-лаа. Сэтгэл гүйдэл, зориг буурсан байдалтай хоёр өвчтен нилээд идэвх сонирхолтой болж байлаа. Эмгэг сэрэл сэрэл-өвчирхөх хам шинж бүхий 2 өвчтөнд эмгэг сэрэл суларч, зан ааш нь засарч байсан.

Невроз төст шинж тэмдэг, сульдалтай хавсарсан сэтгэл гут-рах хам шинж бүхий 4 өвчтөнөөс нэг өвчтөнд, сойлтын төгсгөлд бие сэтгэлийн орчин өөрчлөгдөх, эмгэг сэрэл, сэтгэл гутралын илрэлүүд ихээхэн бүдгэрч ажиглагдлаа.

Хоолонд орох үеийн эхний 4—5 өдөр ихэнх өвчтөнд цочирч уурлах бие тамирдан, нойр хямрах зэргээр бие бялдрын сульдлын байдал ажиглагдаж байлаа. Зан ааш буурч, сэтгэл эмгэгийн шинж тэмдэг хурцдах нь (голдуу невроз төст) 6 өвчтөнд ажиглагдсан юм.

Москва дахь сэтгэл гэм судлалын эрдэм шинжилгээний инс-титутэд хоол сойх эмчилгээ хийлгэсэн ижил онош бүхий өвчтөн-тэй харьцуулбал хоолонд орох үеийн эхний хэдэн өдөрт бие бялд-рын сульдал манай өвчтөнүүдэд бага илэрч байсныг тэмдэглүүш-тэй. Хоол сойх эмчилгээний сүүлийн үед бий болсон сульдал 22 хүртэлх насны 3 өвчтөнд ажиглагдаж байсан нь хоолонд орох үед харин ч ихсэх хандлагатай байлаа. Хоолонд орох үеийн 5—6 дахь өдрөөс бүх өвчтөнд (хоолонд нь махан бүтээгдэхүүн оруулж эхлэхэд) сульдлын шинж хурдан арилж байсан. Энэ үед өвчтөний ааш зан нь сайжирч, төлөв тайван байдалтай болж бүх өвчтөнд нойр хэвийн байлаа. Зөвхөн 2 өвчтөнд эмчилгээний энэ үед нуруу чээжний арьсан дээгүүр ширгэнэ туурч харшлын илрэл гарсанд хлорт кальц, димедрол бага тунгаар өгч энэ илэрлийг аажмаар намжааж байв. Ихэнх өвчтөнд сойх үед биеийн жин аажим буур-сантайгаа адил, хоолонд оруулах үед биеийн жин аажмаар нэмэг-дэж байлаа. Эмчилгээний эцэст 20 өвчтөний 16-д нь биеийн жин хуучин байсантайгаа адил болсон бөгөөд цусны даралт, судасны цохилт 18 өвчтөнд мөн хуучин хэмжээндээ эргэн орж байлаа. Энэ үед бидний ажиглалтанд байсан өвчтөнүүдийг Москвагийн инсти-тутийн ургамал-сүү зонхилсон давсгүй хоол хэрэглэсэн өвчтөний байдалтай харьцуулбал сэтгэл эмгэгийн өөрчлөлтийн хувиран хөд-лөх зүй тогтоол үндсэндээ адил төстэй байна. Бүрэн буюу хагас сайжрах тохиолдлын үед   өвчтөний сэтгэцийн  байдлын  засрал адилхан дэс дараалалтай явагдаж байлаа. Үечлэн даамжрах явц-тай шизофренитэй өвчтөний сэтгэцийн байдал сайжрах явдал гол төлөв сойлтын дунд үед ажиглагдаж, цаашдаа өвчирхөл, хэт унэлэлт, айдаст үзэгдлийн шинж тэмдгүүд буурч аажимдаа ааш зөн хөдөлгөөн, сэтгэлийн идэвх сайжирч, орчиндоо оролцоо сайтай болж, невроз төст тэмдэг багасах хандлага ажиглагдлаа.

Үргэлжилсэн явц бүхий шизофренитэй өвчтөний сэтгэлийн байдлын хувирал хөдлөх зүй тогтоолыг дурдвал: эмгэг сэрэл-өв-чирхөх хам шинжтэй 3 өвчтөнд эмгэг сэрэл үгүй болсон, нэг өвч-төнд мэдэгдэхүйц буурсан, өвчирхөх байдал нь бүр мөсөн арилсан юм. Эдгээр өвчтөнд эмгэг сэрэл өвчирхөх хам шинжийн сэтгэл гутрах хэсэг нь буурч байлаа. Хоолонд орох эхний шатанд сэтгэл гутрах-невроз төст хам шинж бүхий хоёр өвчтөнд хөдөлгөөн тогт-воргуй, айн сандрах, үймэн уймрах, тав тохигүйдэх байдал үзэгд-сэн. Цаашаа энэ байдал аяндаа засарч, ааш зан нь тогтворжиж, невроз төст шинж тэмдэг нь арилж байлаа. Айдаст үзэгдлийн хам шинж бүхий хоёр өвчтөнд сэтгэцийн байдал нь өлсөөх үед сайжраад хоолонд орох үед бүх улигт үзэгдэл, улигт үзэгдлийн хам шинжийн бүрэлдэхүүний хэсэг сэтгэл гутрах шинж бүдгэрч бурмөсөн арилж байлаа. Өөр хоёр өвчтөнд улигт үзэгдэл багасч зан ааш нь бага зэрэг сайжирсан юм. Хоолонд орох үеийн эцэст сэтгэл гүйдэл-зориг буурах хам шинжтэй хоёр өвчтөнд бүх бие толгойд эвгүй сэрэл тусгагдах нь ихээхэн багасч, эмчилгээ хийл-гэхээс өмнө илэрч байсан зан байдлын идэвхгүй шинж багасч ор-чиндоо оролцоо нь идэвхжиж, нийтэч болж ажиглагдлаа.

2~р хүснэгт

Шизофренийн аажим даамжрах хэлбэртэй , өвчтөнд хоол сойх эмчилгээ хийсэн үр дүн

Сэтгэл гэм судлалын

хам шинж

Хоол сойх эмчилгээний шууд үр дүн

Бүрэн засарсан

Бүрэн бус засарсан

Бага зэрэг сайжирсан

үргэлжил-сэн явцтай шизофрени

хурцдан даамжрах байдалтай шизофрени

үргэлжил-сэн явцтай шизофрени

үргэлжил-сэн явцтай шизофрени

Эмгэг сэрэл-өвчирхөх Невроз төст шинж тэмдэг бүхий сэтгэл гутралын Улигт үзэгдлийн Сэтгэлгүйдэл-зориг -буурахын Б ү г д

3

2 2

7

3

2

5

I

2

2 5

1

2

3

Хурцдан даамжрах байдалтай, аажим даамжрах шизофренитэй 5 өвчтөнд эмчилгээ бүрэн засал өгсөн юм. Нэг ч тохиолдолд хоол сойх эмчилгээний үр дүнд сэггэцийн ба биеийн байдал муудаагүй харин үргэлжилсэн явцтай, аажим даамжрах шизофренитэй гурван өвчтөнд сэтгэцийн байдал бага зэрэг засарсан нь эмгэг процесс удаан үргэлжилснээс сэтгэл-дур зоригийн болон сэтгэхүйн өөрч-лөлт удаан байсны дээр хувь хүний зан нилээд өөрчөгдсөнтэй холбоотой байж болзошгүй юм.

Дүгнэлт

1. Манай нөхцөлд уураг-өөхний гаралтай хоол хэрэглэж дад-сан өвчтөнийг хоол сойн эмчлэхдээ хоолонд орох үед махан хоо-лыг хэрэглэх нь хоол сойх эмчилгээний бүрэлдхүүн хэсэг болох төдийгүй харин ч ашигтай байна.

2. Хоолонд орох үеийн эхний долоо хоногийн шувтраганд су-далгаанд хамрагдсан аажим даамжрах шизофренитэй бүх өвчтөнд махан хоолны нөлөөгөөр сульдлын илрэл хурдан арилжбайв. Ялан-гуяа сэтгэлгүйдэл, зориг буурах, сэтгэл гутралтай, невроз төст байдал бүхий өвчтөнд хоол сойх эмчилгээний явцад эмнэл-зүйге онцлогуудын нэг болсон сульдлын шинж амархан засарч байлаа,

3. ЭмчилгЬэний үр дүн сайн байгаатай холбогдуулан, анхаарал татаж байгаа хоол сойх эмчилгээ хэрэглэсэн арга туршлагын хэл-бэрийг сэтгэл мэдрэлийн янз бүрийн евчтөнд хэрэглэн, ялангуяа сойх эмчилгээний бүрэлдхүүн хэсэг болсон хоолонд орох үеийи хоолны өөр төрлийг боловсруулан гаргахад ашиглаж болно.

 

Ном зүй

— 1. М.. И. Певзнер. Осковы лечебного питанкя. М.., 1958, изд. 3 гл. П. —2 В. А. Гиляровскай, Психиатрия. М., 1954. —3 И. А. Полкшук.ө-.Вплив диети на перебиг шизсфрении. Мед. журнал АН УССР, 1910, ^0,5. —4. Ю. И. Полиглук. В кн.: Шизофрения. Еоронеж, 1971. —5. Ю. С. Николаев. РДТ шизофрений и ее физиологическое обоснование. Дисс. дскт. М., 1959. --6. Ю. С. Николаев. РДТ нервно-психических заболеваний. Лечение дозированным голоданием. (Инструктив-но—методическое письмо). М., 1970. — 7. А. А. Покровский. О питании рацио-нальном. Ж. «Наука и жизнь\", 1972. 10. — 8. Ш. Чадраавал. Особенкости пита-ния коренного населения Монгольской Народной Республики. Дисс. канд. М., 1970

— 9. Ц. Гурдорж. Распространенность психогении в Монгольской Народной Респунб-лике и особенности их клиники. Дисс. канд. М., 1969. — 10. Г. К. Заиров, С. Гэ-дэнжав. О первом опыте лечения дозированным голоданием в МНР. Тез. докл_ Респ. науч —практич. конференцки врачей. Улак-Батор 1971. —II. Г. К, Заиров С. Гэндэнжав. Хоол сойх эмчилгээ. Улаанбаатар хот, Үнэн, 1971. № 177. —12 Г. К. Заиров, Ц. Гурдорж. Хсол сойх засал. Албан хэрэгцээнд. Улаанбаатар хот 197 2, 1 — 41.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч проф. Ю. С. Николаев, Захирал-проф. А. А. Портунов


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 696
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК