Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 4(40)
Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргая
( Редакцийн зурвас )
 

БНМАУ-ын социалист эрүүлийг хамгаалах систем улам бүр боловсронгуй болж хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулахад анагаах ухааны ололтыг өргөн хэрэглэж байна.

Манай оронд орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсээр байна. Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөөр зохицуулан гүйцэтгэх болсноор эрүүлийг хамгаалахын нэн чухал тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгод анагаах ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн, мэргэжилтний анхаарал хүчийг төвлөрүүлэх, материаллаг баазыг үр ашигтай ашиглах боломжийг бий болгож ингэснээр хүн амын өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг багасгах нөхцлийг бүрэлдүүллээ.

Улс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх VI таван жилийн төлевлөгөөний жилүүдэд манай орны анагаах ухааны салбарт «Хүний янз бүрийн өвчнийг оношлох, эмчлэх ба урьдчилан сэргийлэх одоогийн арга барилыг боловсронгуй болгож шинэ аргыг эзэмших ба хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах арга хэмжээ боловсруулах» сэдзвт үндсэн шийдвзрлэх асуудльн хүрээнд 10 даалгаварт эрдэм шинжилгээний судалгаа явуулж тодорхой үр дүнд хүрлээ.

Судалгааны ажлын үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт богино хугацаанд нэвтрүүлэхэд гол анхаарлыг чиглүүлэн ажилласнаар тус оронд анх удаа бөөр-шээс дамжуулах замын өвчнүүдийн үед гемодиалез хийх арга, элэг-цөсний замын болон бусад гол эрхтэний эмгэгийг эрт оношлох рентген изотопын ба иммунологийн шинжилгээ, эх барихын практикт хэт авиагаар оношлох арга, дунд чихний архаг үрэвслийн үед хэнгэрэг хальс суулгах мэс заслын арга, элгийг тайрах мэс заслын арга, өрцөн дор байрлалтай бэтгийн үлдэц хөндийг устгаж өвчний дахилтыг гаргахгүй байх хагалгааны төгс арга, нүдний элдэв эмгэгийн үед микро мэс засал хийх арга, хүүхдэд тохиолдох удамшлын ба хромосомын эмгэгийг эрт оношлох арга, өөрийн орны эмийн түүхий эдийг ашиглан шинэ эмийн бэлдмэлүүд гарган эмчилгээнд хэрэглэх зэрэг олон асуудлыг боловсруулан оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх практикт нэвтрүүлжээ.

Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинэ арга, эрүүлийг хамгаалахын тэргүүн туршлага, шинжлэх ухаан-техникийн шинэхэн ололтыг өргөн сурталчилж практикт нэвтрүүлэхэд тодорхой нөлөө үзүүлэх зохион байгуулалтын нэг арга барил бол шинэ бүтээл-оновчтой саналын болзолт уралдаан зарлаж дүгнэх, ШБОС-ын үзэсгэлэн гаргаж сурталчлах ажил мөн. Энэ чиглэлээр VI таван жилд эмчлэн сэргийлэх байгууллага, эрдэм шинжилгээний ба сургалтын байгууллагуудаас байгууллагын хэмжээнд жил бүр ШБОС үзэсгэлэн гаргаж тэргүүний бүтээлийг шалгаруүлах, шалгарсан бүтээлээр ЭХЯ, системийн ШБОС үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлал тогтлоо.

Эдгээр үзэсгэлэнд Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг газар чанартай шинэ бүтээл олныг тавьж сурталчилж байв,

Эрдэм шинжилгээний шинэ бүтээлүүдэзр эрх хамгаалах ажил энэ таван жилд ихээхэн өргөжиж цахилгаан зүүгээр оношлох аппарат, цусан суулга өвчнийг эрт илрүүлэх оношлуур, элэгний бэтгийн -шингэнийг сорогч төхөөрөмж зэрэг олон бүтээл ШБОС-ын гэрчилгээ, диплом авсан байна.

Анагаах ухааны судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг өндөржүүлэх, судалгааны ажлын үр дүн, шинжлэх ухаан-техникийн шинэхэн ололтыг зрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэхэд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын зрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллах байнгын комисс байгуулагдаж социалист орнуудын хэмжээнд гүйцэтгэх анагаах ухааны эрдэм шинжилгээний ажил, эрүүлийг хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ойрын ба хэтийн программыг боловсруулсан явдал онцгой ач холбогдолтой болсон юм. Одоо манай анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагууд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд хийгдэж байгаа «Зүрх-судасны өвчин», «Хорт хавдрууд» зэрэг дөрвөн шийдвэрлэх асуудлаар хамтарсан судалгаанд оролцож тодорхой үр дүнд хүрч байна.

Нам, засгаас тавьж байгаа байнгын анхаарал халамжийн үр дүнд сүүлийн таван жилд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын ма-ериаллаг бааз, боловсон хүчний хангамж ихээхэн сайжирлаа. Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан нь тус улсын хүн амын зонхилох хувийг эзэлж байгаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх тодорхой зорилготой эрдэм судлалыи программт ажлыг зохион байгуулан хүүхдийн өвчлөл, зндэгдлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх дорвитой арга хэмжээ болов.

Гэвч анагаах ухааньг эрдэм шинжилгээний ажилд ихээхэн дутагдал оршиж байна. Юуны өмнө анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт хангалтгүйгээс тус орны эрүүлийг хамгаалахын нэн чухал асуудлыг богино хугацаанд судлан• шийдвэрлэхэд судалгааны ажлыг бүрэн чиглүүлж чадаагүйгээс хүүхдийн өвчлөл, эндэгдэл, зарим халдварт өвчний өвчлөл тууштай буурахгүй байна.

Судалгааны ажлын түвшин ЗХУ болон ах дүү социалист орнууд дахь анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын судалгааны түвшингээс хоцорч, судлах асуудлыг олон талаас нь иж бүрэн судлахгүй байгаагаас эрдэм судлалын ажлын практикт үзүүлэх үр нөлөө, өгөөж хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна.

Эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжил, мэдлэгийн түвшин, ажлын хариуцлага, идэвх санаачлага шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа нь сонгож авсан сэдэвт ажил удаан хугацаагаар он дамжин үргэлжлэх, судалгааны ажлын явцын үечилсэн үр дүн гарч практикт нэвтрэхгүй байх дутагдал өргөн хэмжээтэй байна.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагууд дээрх байдалд буурьтай дүгнэлт хийж «Тус орны зрдэм шинжилгээний ажлын байдал, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай» МАХН-ын Төв Хорооны 1980 оны 361-р тогтоольгн заалтуудыг хэрэгжүүлзх явдал шаардагдаж байна. Энэхүү тогтоолын заалтын дагуу анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг цаашид зохион байгуулахдаа; нэгдүгээрт, Зөвлөлт Холбоот Улс болон ах дүү социалист бусад орны шинжлэх ухаан-техникийы ололтыг бүтээлчээр хэрэглэх, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх ажлыг эрс сайжруулах, гуравдугаарт төсөл-зохион бүтээх ажил хийх, технологийн зарим процессыг загварлан боловсруулахын тулд эрдэм  шинжилгэзний хүрээлэнгүүд, дээд сургууль хооронд туршилтын баазыг төлөвлөгөөтэй төлөвшүүлэн бүрдүүлэх замаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнтэй уялдан анагаах ухааны эрдэм шинжилгээний мэдээллийг сайтар зохион байгуулах хойшлуулшгүй зорилт дэвшигдэн гарч байгаа бөгөөд энэ чиглэлээр ЭЗХТЗ-ийн эрүүлийг хамгаалах байнгын комиссын «Мединформ>> зөвлөлтэй хамтран ажиллах ажиллагааг улам өргөжүүлж боловсронгуй болговол зохино.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг үнэлэн тогтоох тодорхой систем боловсруулах шаардлага зүй ёсоор гарч байна.

Анагаах ухааны дээд сургууль ба анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн холбоог ихээхэн ойртуулж Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлтийг мэргэжлийн удирдлагаар хангах, сургуулийн эрдэм шинжилгээ-лабораторийн баазыг төлөвлөгөөтэй бэхжүүлэн өргөжүүлэх, тус сургуульд хийгдэж байгаа эрдэм шинжилгээний ажлыг сургалтын процесстой нягт холбон, хичээл хүмүүжлийн ажлыг эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай бат нэгдлээр хангаж, эрдэм шинжилгээнийх нь ажлын үр ашиг, чанарыг улам дээшлүүлбэл зохино. Ялангуяа эмч нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг шинжлэх ухааны судалгаатай нягт холбон зохион байгуулсны дүнд л амжилт гарна гэдгийг онцлон анхаарах хэрэгтэй.

Тус орны одоогийн нөхцөлд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг иж бүрэн зохион байгуулж судалгааны бүх анхаарлыг хүүхдийн өвчлөл, эндэгдэл вирусын гаралтай, элэгний үрэвслийг эрс бууруулах элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх үр ашигтай шинэ аргыг боловсруулж практикт нэвтрүүлэх хэрэгт төвлөрүүлэх явдал үндсэн зорилт болж байна.

«Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай» МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 21-р тогтоол эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж бэхжүүлэх үйлст нам улс, олон нийт, эрүүлийг хамгаалах бүх байгууллагын анхаарлыг төвлөрүүлж, эх, нялхсын байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх үйл хэргээс нэг ч байгууллага, нэг ч хүн хөндий байх ёсгүй гэсэн зарчмыг хэрэгжүүлэх тодорхой заалт гаргасан билээ.

Нам засгаас эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө дэвшүүлсэн эдгээр ээлжит чухал зорилт, заалтыг ширхэгчлэн биелүүлэх явдал эх, нялхсын байгууллагуудын хойшлуулшгүй зорилт болж байна.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага бүр, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан бүр МАХН-ын Төв Хорооны VII бүгд хурлын дайчин шийдвэрийн дагуу ажил хэрэгч шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг өрнүүлэн юуны өмнө үйл ажиллагаандаа өндөр шаардлагатай, зарчимч шүүмжлэлтэй дүн шинжилгээ өөрөө хийхээс шинэ таван жилийнхээ ажлыг эхэлж хүн амын өвчлөлийг эрс бууруулах үйлст урьд урьдахаас өндөр амжилт гаргах зорилт тавин ажиллах хэрэгтэй.

БНМАУ-ын социалист эрүүлийг хамгаалах систем улам бүр боловсронгуй болж хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулахад анагаах ухааны ололтыг өргөн хэрэглэж байна.

Манай оронд орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсээр байна. Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөөр зохицуулан гүйцэтгэх болсноор эрүүлийг хамгаалахын нэн чухал тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгод анагаах ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн, мэргэжилтний анхаарал хүчийг төвлөрүүлэх, материаллаг баазыг үр ашигтай ашиглах боломжийг бий болгож ингэснээр хүн амын өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг багасгах нөхцлийг бүрэлдүүллээ.

Улс ардын аж ахуй, соёлыг 1976—1980 онд хөгжүүлэх VI таван жилийн төлевлөгөөний жилүүдэд манай орны анагаах ухааны салбарт «Хүний янз бүрийн өвчнийг оношлох, эмчлэх ба урьдчилан сэргийлэх одоогийн арга барилыг боловсронгуй болгож шинэ аргыг эзэмших ба хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах арга хэмжээ боловсруулах» сэдзвт үндсэн шийдвзрлэх асуудльн хүрээнд 10 даалгаварт эрдэм шинжилгээний судалгаа явуулж тодорхой үр дүнд хүрлээ.

Судалгааны ажлын үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт богино хугацаанд нэвтрүүлэхэд гол анхаарлыг чиглүүлэн ажилласнаар тус оронд анх удаа бөөр-шээс дамжуулах замын өвчнүүдийн үед гемодиалез хийх арга, элэг-цөсний замын болон бусад гол эрхтэний эмгэгийг эрт оношлох рентген изотопын ба иммунологийн шинжилгээ, эх барихын практикт хэт авиагаар оношлох арга, дунд чихний архаг үрэвслийн үед хэнгэрэг хальс суулгах мэс заслын арга, элгийг тайрах мэс заслын арга, өрцөн дор байрлалтай бэтгийн үлдэц хөндийг устгаж өвчний дахилтыг гаргахгүй байх хагалгааны төгс арга, нүдний элдэв эмгэгийн үед микро мэс засал хийх арга, хүүхдэд тохиолдох удамшлын ба хромосомын эмгэгийг эрт оношлох арга, өөрийн орны эмийн түүхий эдийг ашиглан шинэ эмийн бэлдмэлүүд гарган эмчилгээнд хэрэглэх зэрэг олон асуудлыг боловсруулан оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх практикт нэвтрүүлжээ.

Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинэ арга, эрүүлийг хамгаалахын тэргүүн туршлага, шинжлэх ухаан-техникийн шинэхэн ололтыг өргөн сурталчилж практикт нэвтрүүлэхэд тодорхой нөлөө үзүүлэх зохион байгуулалтын нэг арга барил бол шинэ бүтээл-оновчтой саналын болзолт уралдаан зарлаж дүгнэх, ШБОС-ын үзэсгэлэн гаргаж сурталчлах ажил мөн. Энэ чиглэлээр VI таван жилд эмчлэн сэргийлэх байгууллага, эрдэм шинжилгээний ба сургалтын байгууллагуудаас байгууллагын хэмжээнд жил бүр ШБОС үзэсгэлэн гаргаж тэргүүний бүтээлийг шалгаруүлах, шалгарсан бүтээлээр ЭХЯ, системийн ШБОС үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлал тогтлоо.

Эдгээр үзэсгэлэнд Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг газар чанартай шинэ бүтээл олныг тавьж сурталчилж байв,

Эрдэм шинжилгээний шинэ бүтээлүүдэзр эрх хамгаалах ажил энэ таван жилд ихээхэн өргөжиж цахилгаан зүүгээр оношлох аппарат, цусан суулга өвчнийг эрт илрүүлэх оношлуур, элэгний бэтгийн -шингэнийг сорогч төхөөрөмж зэрэг олон бүтээл ШБОС-ын гэрчилгээ, диплом авсан байна.

Анагаах ухааны судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг өндөржүүлэх, судалгааны ажлын үр дүн, шинжлэх ухаан-техникийн шинэхэн ололтыг зрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэхэд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын зрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллах байнгын комисс байгуулагдаж социалист орнуудын хэмжээнд гүйцэтгэх анагаах ухааны эрдэм шинжилгээний ажил, эрүүлийг хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ойрын ба хэтийн программыг боловсруулсан явдал онцгой ач холбогдолтой болсон юм. Одоо манай анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагууд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд хийгдэж байгаа «Зүрх-судасны өвчин», «Хорт хавдрууд» зэрэг дөрвөн шийдвэрлэх асуудлаар хамтарсан судалгаанд оролцож тодорхой үр дүнд хүрч байна.

Нам, засгаас тавьж байгаа байнгын анхаарал халамжийн үр дүнд сүүлийн таван жилд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын ма-ериаллаг бааз, боловсон хүчний хангамж ихээхэн сайжирлаа. Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан нь тус улсын хүн амын зонхилох хувийг эзэлж байгаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх тодорхой зорилготой эрдэм судлалыи программт ажлыг зохион байгуулан хүүхдийн өвчлөл, зндэгдлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх дорвитой арга хэмжээ болов.

Гэвч анагаах ухааньг эрдэм шинжилгээний ажилд ихээхэн дутагдал оршиж байна. Юуны өмнө анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт хангалтгүйгээс тус орны эрүүлийг хамгаалахын нэн чухал асуудлыг богино хугацаанд судлан• шийдвэрлэхэд судалгааны ажлыг бүрэн чиглүүлж чадаагүйгээс хүүхдийн өвчлөл, эндэгдэл, зарим халдварт өвчний өвчлөл тууштай буурахгүй байна.

Судалгааны ажлын түвшин ЗХУ болон ах дүү социалист орнууд дахь анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын судалгааны түвшингээс хоцорч, судлах асуудлыг олон талаас нь иж бүрэн судлахгүй байгаагаас эрдэм судлалын ажлын практикт үзүүлэх үр нөлөө, өгөөж хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна.

Эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжил, мэдлэгийн түвшин, ажлын хариуцлага, идэвх санаачлага шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа нь сонгож авсан сэдэвт ажил удаан хугацаагаар он дамжин үргэлжлэх, судалгааны ажлын явцын үечилсэн үр дүн гарч практикт нэвтрэхгүй байх дутагдал өргөн хэмжээтэй байна.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагууд дээрх байдалд буурьтай дүгнэлт хийж «Тус орны зрдэм шинжилгээний ажлын байдал, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай» МАХН-ын Төв Хорооны 1980 оны 361-р тогтоольгн заалтуудыг хэрэгжүүлзх явдал шаардагдаж байна. Энэхүү тогтоолын заалтын дагуу анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг цаашид зохион байгуулахдаа; нэгдүгээрт, Зөвлөлт Холбоот Улс болон ах дүү социалист бусад орны шинжлэх ухаан-техникийы ололтыг бүтээлчээр хэрэглэх, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх ажлыг эрс сайжруулах, гуравдугаарт төсөл-зохион бүтээх ажил хийх, технологийн зарим процессыг загварлан боловсруулахын тулд эрдэм  шинжилгэзний хүрээлэнгүүд, дээд сургууль хооронд туршилтын баазыг төлөвлөгөөтэй төлөвшүүлэн бүрдүүлэх замаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнтэй уялдан анагаах ухааны эрдэм шинжилгээний мэдээллийг сайтар зохион байгуулах хойшлуулшгүй зорилт дэвшигдэн гарч байгаа бөгөөд энэ чиглэлээр ЭЗХТЗ-ийн эрүүлийг хамгаалах байнгын комиссын «Мединформ>> зөвлөлтэй хамтран ажиллах ажиллагааг улам өргөжүүлж боловсронгуй болговол зохино.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг үнэлэн тогтоох тодорхой систем боловсруулах шаардлага зүй ёсоор гарч байна.

Анагаах ухааны дээд сургууль ба анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн холбоог ихээхэн ойртуулж Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлтийг мэргэжлийн удирдлагаар хангах, сургуулийн эрдэм шинжилгээ-лабораторийн баазыг төлөвлөгөөтэй бэхжүүлэн өргөжүүлэх, тус сургуульд хийгдэж байгаа эрдэм шинжилгээний ажлыг сургалтын процесстой нягт холбон, хичээл хүмүүжлийн ажлыг эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай бат нэгдлээр хангаж, эрдэм шинжилгээнийх нь ажлын үр ашиг, чанарыг улам дээшлүүлбэл зохино. Ялангуяа эмч нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг шинжлэх ухааны судалгаатай нягт холбон зохион байгуулсны дүнд л амжилт гарна гэдгийг онцлон анхаарах хэрэгтэй.

Тус орны одоогийн нөхцөлд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг иж бүрэн зохион байгуулж судалгааны бүх анхаарлыг хүүхдийн өвчлөл, эндэгдэл вирусын гаралтай, элэгний үрэвслийг эрс бууруулах элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх үр ашигтай шинэ аргыг боловсруулж практикт нэвтрүүлэх хэрэгт төвлөрүүлэх явдал үндсэн зорилт болж байна.

«Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай» МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 21-р тогтоол эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж бэхжүүлэх үйлст нам улс, олон нийт, эрүүлийг хамгаалах бүх байгууллагын анхаарлыг төвлөрүүлж, эх, нялхсын байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх үйл хэргээс нэг ч байгууллага, нэг ч хүн хөндий байх ёсгүй гэсэн зарчмыг хэрэгжүүлэх тодорхой заалт гаргасан билээ.

Нам засгаас эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө дэвшүүлсэн эдгээр ээлжит чухал зорилт, заалтыг ширхэгчлэн биелүүлэх явдал эх, нялхсын байгууллагуудын хойшлуулшгүй зорилт болж байна.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага бүр, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан бүр МАХН-ын Төв Хорооны VII бүгд хурлын дайчин шийдвэрийн дагуу ажил хэрэгч шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг өрнүүлэн юуны өмнө үйл ажиллагаандаа өндөр шаардлагатай, зарчимч шүүмжлэлтэй дүн шинжилгээ өөрөө хийхээс шинэ таван жилийнхээ ажлыг эхэлж хүн амын өвчлөлийг эрс бууруулах үйлст урьд урьдахаас өндөр амжилт гаргах зорилт тавин ажиллах хэрэгтэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 362
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК