Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Монгол хүний нурууны нугалмын антропометрийн үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

М. Туул, Х.Батбаяр, Л.Лхагва, Д.Амгаланбаатар, Р.Пүрэв, Ш.Болд

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль

 

Нурууны нугалмын эргэшгүй эмгэгүүд, осол зэрэг олон шалтгааны улмаас үүссэн нурууны гэмтлийн үед хиймэл нуруу суулгаж, өвчин эмгэгийг илааршуулах нь анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг юм.

Хүний бие махбод дотор яс судлалын чиглэлийн судалгааны материал дэлхий дахинаа нэлээд байна. Өнгөрсөн зууны эцэст энэ зууны эхнээс эхлэн В.А.Бец / 1887/, А.П.Бондырев /1902/, Н.П.Гундобин /1906/, Р.Мартин / 1927/, Д.Г.Рохлин, Э.Е.Левенталь /1936/, В.В.Бунак /1941/, В.П.Воробьев /1932/, В.Г.Штефко /1934/ Д.Г.Рохлин /1936/, Я.ЯРогинский, М.Г.Левин /1955/ нарын олон зрдэмтэд янз бүрийн насны хүмүүсийн эрхтэн тогтолцооны хэмжилзүй тэдгээрийн хоорондын хамаарлыг тогтоох чиглэлээр судалгаа хийсэн нь өнөө ч ач холбогдлоо алдаагүй байна. Судлаачид хүний эд эрхтний өсөлт хөгжилт нь бие махбодын хөгжлийн үеүдээс хамааран харилцан адилгүй байхын зэрэгцээ хүний эрхтний тогтолцоо түүний дотор яс тулгуурын тогтолцоо нь өөрийн насны онцлогтой холбоотойгоор өвөрмөц зүй тогтолтой болохыг судалж тогтоожээ.

Антропометрийн судалгаагаар тухайлбал бие хэмжил /соматометр/, яс хэмжил /остеометр/, гавал хэмжил /краниаметр/ зэрэг аргын тусламжтай эрхтний болон биеийн хэсгүүдийн хзмжээг тодорхойлох нь одоо ч нийтээр баримтлан судалгаа явуулдаг үндсэн арга болсоор байна. Харин антропометрийн судалгааны ур дүн нь цаг хугацаа тухайн бие махбодын хөгжлийн зүй тогтол, генетик болон нийгмийн олон хүчин зүйлээс хамааран ямагт хувирч байдаг хувьсамтгай шинж чанартайг судлаачид олонтаа тэмдэглэсэн байдаг /1, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12/.

Манай оронд хүүхэд өсвөр үе болон насанд хүрэгчдийн бие бялдрын үндсэн /зүлгэлт тус улсын хүн амын биеийн шинж төрх, хэв шинжит галбир, ангилал, монгол хүний дотор эрхтний хэмжилзүй, монгол хүний тавхайн үндсэн үзүүлэлтийг судлан тогтоосон антропометрийн судалгааны ажлууд амжилттай хийгдсэн байна.

Харин монгол хүний яс судлал, түүний дотор багана нурууны болон нугалам тус бүрийн хэмжээг судлан тогтоох чиглэлээр судалгааны хэрэглэгдэхүүн тун хотгор байна. Хиймэл нурууны асуудлыг шийдвэрлэлтэй холбож, хүний нурууны нугаламын хэмжээг тогтоох, нурууны нугаламын бүтэц зүй, улмаар рентген бүтэц зүйг харьцуулсан судалгаа хийх зайлшгүй шаардлага урган гарсан юм.

Судалгааны зорилго, з-шат Улаанбаатар хотын экологийн орчинд амьдарч байгаа насанд хүрсэн монгол хүний нурууны нугалмын хэмжээг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино. Судалгааны зорилгыг дараахь хэдэн зорилтоор шийдвэрлэсэн болно.

Үүнд:

1. Насанд  хүрсэн эрэгтэй, эмэгтэй монгол хүний нурууны нугалмын хэмжээг тогтоох

2. Нурууны   нугалмын хэмжээг энгийн хэмжилзүйн, рентгеногралшын шинжилгээний аргаар хослон хийж тэдгээрийн үзүүлэлтийг хооронд нь харьцуулах, биеийн өндөр, нурууны нугалмын хэмжээний хамаарлыг тодорхойлох

3. Хүний нурууны нугалмын хэмжээний хөдлөл зүйг судлах зэрэг болно.

Үр дүнгийн шинжлэх ухаан, практикийн ач холбогдол

1. Судалгааны үр дүн нь насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй монгол хүний нурууны нугалам тус бүрийн хэмжээний үзүүлэлтийг тогтоосноор хэвийн байдлыг үнэлэх, хиймэл нуруу хийхэд лавлах хэрэглэгдэхүүн болно.

2. Түүнчлэн   “Монгол Хүн Судлал, Анагаах ухаан, Хүний морфологи, Эмнэлзүйн анагаах ухаан, шүүх эмнэлгийн практикт үнэлэлт, дүгнэлт, харьцуулалт хийх зарим асуудлыг шийдвэрлэхэд чухал мэдээлэл болох нь дамжиггүй юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй Судалгааны материалыг Улаанбаатар хотноо гэнэтийн ослоор нас барсан 25-45 насны эрэгтэй, эмэгтэй 116 цогцосны задлан шинжилгээгээр хүзүүний /СЗ-С7/, Сээрний /ТН1-ТН12/, Бүсэлхийн /L1-L5/ нугалмын их биеийн.задлан шинжилгээний өвөрмөц аргыг хэрэглэн цогцосноос нугалам тус бүрийг нэг бүрчлэн гарган нугалмын их биеийн болон, эрүүл 20-30 насны 30 хүний биеийн өндөр, багана нурууны хэмжээг, Улаанбаатар хотын П.Н.Шастины нэрэмжит клиникийн эмнэлгийн рентген тасаг, Хавдар судлалын төвийн рентген тасгийг түшиглэн 21-40 насны 30 хүний хүзүү, сээр, бүсэлхийн нугаламын рентген зургийг эгц, хажуу байрлалаар үйл ажиллагааны сорилын үед авч тус хэмжилтийг хийлээ.

Бие зүйн үндсэн хэмжээг В.В.Бунакийн /28/, нугалмын хэмжээг А.П.Бондырев, В.В.Бунак /31, нарын нийтээр өргөн хэрэглэдэг аргаар, Рентгенграммын хэмжилтийг И.М.Тагер, И.Г.Лагунова /91 нарын аргыг тус тус ашиглан хийж, биостатистикийн аргаар боловсруулалт хийв.

Судалгааны үр дүн, хэлцэмж Судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүний хүзүүний 1 /СЗ-С7/, Сээрний ЯН1-ТН12/, Бүсэлхийн /L1-L5/ нугалмын их биеийн өмнөд өндөр, их биеийн дунд өргөн, сагитапь голч, дискийн зузааны дундаж хзмжээг 1, 2-р хүснэгтээр, ренгтгенограммын аргаар тодорхойлсон нугалмын хэмжээг

Нурууны нугалмын хэмжээ, хөдлөл зүй

Хүзүүний нугалам /СЗ-С1/

Судалгааны дүнгээс харахад /Хүснэгт 1/ эрэгтэйчүүдийн хүзүүний нугалмын их биеийн өмнөд өндөр 1.253 см /СЗ/ байснаа 7-р нугалмынх /С7/ 1.434 см болж өндөрссөн, 3 дугаар нугалмынх их биеийн дунд өргөний хэмжээ 1.761 байснаа, 6, 7-р нугалмынх 2.042-2.224 см болж өргөссөн, их биеийн /СЗ/ дээд сагитал голчийн хэмжээ 1.342 см байснаа 1.737 см болж ихэссэн байна. /1, 2,3, 4-р зураг/

Дискийн зузааны хэмжээ 0.489 см-ээс /СЗ/-0.550 /С7/ хүртэл хэмжээтэй байсан ба аажим нэмэгдэх хандлага байна.

Эмэгтэйчүүдийн хүзүүний нугалмын /Хүснэгт 2/ их биеийн өмнөд өндөр 1.161 см /СЗ/ байснаа 1.356 см /С7/ см болж өндөрссөн, 3-р нугалмын их биеийн дунд өргөний хэмжээ 1.289 см байснаа 1.717 см болж өргөссөн, их биеийн дээд сагиталь голчийн хэмжээ 1.8 см-ээс /СЗ/ эхлэн 2.011 см / С7/, дискийн зузааны хэмжээ 0.500 см-ээс /СЗ/-0.561 см / С7/ хүртэл нэмэгдсэн байна.

Сээрний нугалам /Тн1-ТН12/

Сээрний нугалмын хэмжилтийн дүнгээс үзэхэд /2-р хүснэгт/ эрэгтэйчүүдийн 1-р нугалмын өмнөд өндөр 1.479 см хэмжээтэй байснаа 6-р нугалмынх 1.724 см, 12-р нугалмынх 2.100 см болж өндөрсчээ.

Түүнчлэн их биеийн дунд өргөн 2.403 см ЛГН1 / байснаа 3.7 см /ТН12/ болж өргөссөн, сээрний 1-р нугалмын их биеийн сагиталь голчийн хэмжээ 2.063 см хэмжээтэй байснаа цаашид нугалам бүрт өссөөр 12-р нугалмынх 3.813 см хэмжээтэй болжээ /1, 2, 3, 4-р зураг/.

Эмэгтэйчүүдийн /Хүснэгт 2/ сээрний 1-р нугалмын их биеийн өмнөд өндөр 1.389 см, 12 дугаар нугалмынх 2.078 см, их биеийн дунд өргөн 1.944 см байснаа 12-р нугалмынх

Судалгаа, шинжилгээ

3.458 см болж өргөссөн, их биеийн сагиталь голчийн хэмжээ 2.106 см /ТН1/ байснаа 3.489 см /ТН12/ болж ихэссэн байна.

Эрэгтэйчүүдийн дискийн зузаан 0.576 см /ТН1/, 0.616 см /ТН2/, 0.634 см /ТН5/, 0.687 см /ТН7/, 0.747 см ЛГН8/, 0.  847 см /ТН10/, 1.066 см /ТН12/, эмэгтэйчүүдийнх 0.556 см /ТН1/, 0.550 см /ТН2/, 0.633 см /ТН5/, 0.706 см /ТН7/% 0.761 см /ТНЗ/, 0.889 см /Н10/, 1.022 см /ТН12/ тус тус хэмжээтэй байна.

Бүсэлхийн нугалам /L1-L5/

Эрэгтэйчүүдийн бүсэлхийн нугалмын хэмжилтийг үзэхэд Хүснэгт 1-р нугалмын их биеийн өндөр 2.205 см, 5-р нугалмынх 2.555 см болж өндөрссөн, их биеийн дунд өргөн 3.984 см /1_1/ байснаа 4.176 cm /L4/ болж өргөссөн, их биеийн сагиталь голчийн хэмжээ 4.0 см Л_1/ байснаа 4.092 cm /L4/ болж нэмэгджээ.

Эмэгтэйчүүдийн 1-р нугалмын их биеийн өндөр 2.178 см, 5-р нугалмынх 2.372 см болж өндөрссөн, их биеийн дунд өргөн 3.650 см /1_1/ байснаа 3.889 cm /L4/ болж нэмэгдсэн байна /1,2,3, 4-р зураг/.

Дискийн зузаан эрэгтэйчүүдэд 1.279 см /И/, 1.482 см / L3/, 1.576 cm /L5/, эмэгтэйчүүдэд 1.167 см /И/, 1.511 cm /L3/, 1.544 cm /1_5/тус тус хэмжээтэй байна. Энэхүү хэмжээ нь эхний нугалмаас эхлэн дараачийн нугалам бүрт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Хүзүү, сээр, бүсэлхийн нугалмын их биеийн өмнөд өндөр, өргөн, сагиталь голч, дискийн зузааны хэмжээ хоёр хүйсний хувьд нугалмын их биеийн өргөн, сагиталь голчийн үзүүлэлтүүд нэлээд ялгаатай /Р<0.01-0.05/ байна.

Рентгенограммын аргаар тодорхойлсон судалгааны дүн

3- р хүснэгтээр үзүүлэв. Нурууны баганын хүзүү, сээр бүсэлхийн нугалмын рентген зургийн эгц, хажуу, мөн үйлийн сорилын үед авсан хэмжилтийн үзүүлэлтүүдийг авч үзэхэд хажуугийн зурагт хажуу өндөр нь хүзүүний 3-р нугалмынх 1.75 см, 7-р нугалмынх 2.01 см буюу 0.26 см-ээр 3-р нугалмаас өндөрссөн, 3-р нугалмын их биеийн дээд өргөний хэмжээ 2.00 см, 7-р нугалмынх 2.17 см буюу 0.17 см-ээр тус тус өргөссөн, 3-р нугалмын дискийн зузаан 0.67 см, 7-р нугалмынх 0.63 см хэмжээтэй байна.

Хүзүүний нугалмын хажуу болон эгц зургийн хооронд 3- р нугалмын их биеийн хажуу өндрийн хэмжээ 0.37 см-ээр ялгаатай /Р>0.001/ ба бусад үзүүлэлтийн хооронд үнэмшилтэй ялгаа ажиглагдахгүй байна.

Сээрний нугалмын хувьд хажуу зурагт их биеийн /СЗ/ хажуу өндөр 2.14 см.дээд өргөн 2.16 см, доод өргөн 2.17 см, дискийн зузаан 0.72 см, хажуу зурагт 12дугаар сээрний нугалмын хажуу өндөр 3.00 см, дээд өргөн 3.80 см, доод өргөн 4.19 см, дискийн зузаан 1.23 см, эгц зурагт өндөр 2.69 см, дээд өргөн 3.93 см, доод өргөн 3.93 см, дискийн зузаан 1.11 см хэмжээтэй байна.

Хажуу ба эгц зураг дахь 1 дүгээр нугалмын хажуу өндөр 0.18 см-ээр зөрөөтэй байгаа нь /Р<0.001/ статистик магадлалтаи байна. Сээрний нугалмын их биеийн бусад үзүүлэлтүүдэд статистик магадлалтай ялгаа ажиглагдсангүй  

 

Бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хажуу өндөр 3.15 см, дээд, доод өргөн 4.65 см, дискийн зузаан 1.20 см, эгц зурагт өндөр 3.05 см, дээд, доод өргөн 5.25 см, дискийн зузаан 0.95 см, 5-р нугалмын хажуу зурагт хажуу өндөр 3.54 см, дээд, доод өргөн 4.67 см, дискийн зузаан 1.24 см, эгц зурагт өндөр 3.08 см, дээд өргөн 5.34, доод өргөн 5.54 см, дискийн зузаан 1.30 см хэмжээтэй байгаа нь статистикийн үнэмшилтэй ялгаагүй байна.

Энэ судалгааны дүнд багана нурууны нугалмын их биеийн үзүүлэлтүүд нь хүзүүний нугалмаас эхлэн сээр, бүсэлхийн нугалам хүртэл аажим нэмэгдэж буй хандлага харагдаж байна.

Нурууны нугалмын физиологийн ба анатомийн нийт 21 үзүүлэлтийг харьцуулан үзэхэд /4-р хүснэгт/ сээрний 6, 12- р, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн өмнөд өндөр, 5-р нугалмын дискийн зузааны үзүүлэлтүүд нь хоорондоо ялгаатай байгаа нь статистикийн магадлалтай /Р<0.01-0.05/ байна. Энэхүү ялгаа нь физиологи хэмжилтийн ажиглалтын тоотой холбоотой байж болох юм.

Биеийн өндөр, нурууны нугалмын хамаарал

Бид судалгаагаараа биеийн өндөр, нурууны нугалмын их биеийн хэмжээсүүдийн хоорондох хамаарлыг тодорхойллоо. Судалгааны дүнгээс үзэхэд хүзүүний нугалам тус бүрийн өмнөд өндөр, биеийн өндөртэй харьцуулсан корреляцийн коэффициент г=0.3511; 0.3324; 0.2954; 0.3878;

0. 3618; сээрнийх г=0.076; 0.2835; 0.2551; 03428; 0.3048; 0.2194;

0.2194; 0.1910; 0.1910; 0.2262;. 0.2891; 0.4280; 0.3448; 0.3689 бүсэлхийнх 0.2784; 0.3377; 0.2318; 0.0645; 0.0524 хэмжээтэй тодорхойлогдсон нь шууд сул хамааралтайг их биеийн өргөн г=0.078-0.2753, сагиталь голч г=0.0079-0.448; дискийн зузаан г=0.0670-0.3711 байгаа нь тун бага хамааралтайг харуулж байна.

Үүнээс үндэслэн нугалам тус бүрийн хэмжээ нь биеийн өндөртэй шууд сул хамааралтай, харин багана нурууны хэмжээнд түүний диск, зөөлөн эдийн оролцоо ихээхэн ач холбогдолтойг харуулж байна.

Бид 20-30 насны 30 эрэгтэйчүүдийн биеийн өндөр, багана нурууны хэмжээг авч хамаарлыг тодорхойлж үзэхэд биеийн өндөр, багана нурууны хоорондох корреляцийн коэффициент г=0.6982 тодорхойлогдсон нь багана нурууны хэмжээ биеийн өндөртэй шууд хүчтэй хамааралтай байна. Өөрөөр хэлбэл биеийн өндрийн хэмжээтэй багана нурууны өндрийн хэмжээ харилцан шүтэлцээтэй байна.

Дүгнэлт

1.Монгол хүний нурууны нугалмын их биеийн өмнөд өндөр, дунд өргөн, их биеийн дээд сагиталь голч, дискийн зузааны хэмжээний үзүүлэлтүүд нь хүзүүний нурууны /СЗ-С7/ нугалмаас эхлэн сээр /ТН1-ТН12/, бүсэлхийн /L1-L5/ аажим ихсэж байна. Энэ хөдлөл зүй нь рентгенограммаар тодорхойлсон үзүүлэлтийн хувьд мөн адил ажиглагдаж байна.

2.Нурууны нугалмын хэмжээг тогтоосон антропометрийн болон физиологи хөдөлгөөний үеийн үзүүлэлтүүд нь хоорондоо статистик магадлалтай ялгаагүй байна.

З.Биеийн өндөр, багана нурууны хэмжээний хооронд / г=0.6982/ шууд, хүчтэй хамааралтай, нугалам тус бүрийн өндөр болон бусад үзүүлэлтийн хооронд шууд сул /г=0.3878; 0,  0079;0.2251/ хамааралтай байна.

Ном зүй

1. Бериштейн А.Физиология движений М.Л. 1934
2. Бунак, Наструх, Рогинский. Антропология. Краткий курс. 1940
3. Бунак В.В.Антропометрия практический курс. М.1941. ср. 248.
4.3олотухин А, Соколов П, Научно-врачебный контроль над физическим
развитием человека. 1925.
б.Ивановский А. Антропологические исследования по международному соглашению антропологов. Антроп. Ж. 1913 б.Левинский В.П. Караткий курс вариационной статистики. 1935.
7.Мартин Р. Краткое руководство по антропометрическим измерением М.1927
Ө.Микулин. Двадцать уроков фотографий. 1938.
Э.Рохлин Д. Рентгеноостеология и рентгеноантропология. Л. 1936
Ю.Рогинский Я.Я., Левин М.Г.Антропология. М. 1978. Стр 69-70.
11. Davenport Ch. Anthropometry and anthroposcopy. 1927.
Hridiicka A. Practical anthropometry. Philadelphia.1939.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2404
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК