Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Ийлдсэнд илрэх хавдрын маркерийг эрүүл үед тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

Ц.Түвшинжаргал1, Б.Баярт1, С.Цогтсайхан2

1Анагаах ухааны  их сургууль, 2Улсын хавдар судлалын төв

 

Хорт хавдрын өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд буураагүйгээр үл барам нэмэгдэх хандлагатай байгаа төдийгүй манай орны хүн амын дунд ч хорт хавдрын өвчлөл өсөж байгаа билээ. Тухайлбал 1999 оны статистикийн мэдээгээр хорт хавдар, өвчлөл ба нас баралтаар П-р байрт орж байгаа бөгөөд 10000 хүнд ногдох хорт хавдрын өвчлөл 11.8 болсон байна [1,3,5],

Энэ нөхцөл байдал нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэх аргыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хорт хавдрыг эрт үед оношлох нь эмчилгээний үр дүнд шийдвэрлэх ач холбогдолтой юм. Тухайлбал бусад эрхтэнд үсэрхийлээгүй өндгөвчний өмөнтэй өвчтнүүд хожуу шатанд оношлогдсон эмэгтэйчүүдтэй харьцуулахад амьдрах хугацаа нь 4 дахин уртасдаг байна[2,5].

Эс хавдарт шилжих явцад хэвийн үед байдаггүй биологийн шинж бий болохыг хавдрын өвөрмөц биологийн шинж буюу хавдрын маркер гэх бөгөөд, үндсэн төрхөөр нь нуклейн хүчлийн, уургийн, үйл ажиллагааны хэмээн ангилж болдог ба тэдгээрийг хавдрыг эрт оношлох, эмчилгээний үр дүнг нь хянах, тархалтыг тандахад ашиглах явдал өргөн дэлгэр хэрэглэгдэж байна [2,4].

Олон улсын эмнэл зүйн практикт тодорхой байрлалын хавдрыг оношлох зайлшгүй үзүүлэлтийн нэг бол ийлдсэнд илрэх хавдрын маркеруудыг (ИХМ) дархлал судлалын аргаар тодорхойлох явдал юм [2,6] Эдгээр аргуудын дотроос цацраг идэвхит бодистой холбосон өвөрмөц эсрэг бие ашиглан ИХМ илрүүлдэг радиоиммун арга нь мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй учир олон улсын хэмжээнд сүүлийн үед өргөн хэрэглэх болжээ[4].

Alpha-fetoprotein (AFP) нь хавдар судлалын олон улсын агентлагаас явуулсан тархвар зүйн судалгааны дүнд элэгний анхдагч өмөнгийн оношлогоонд ашигласан анхны ИХМ юм[ 2,6,8].

Эмнэл зүйн практикт AFP-r ийлдсэн дэх ферритины (Fer- ritin-Fr) хэмжээ болон холиглицин (СИо1едПст-СӨ)-тай хавсруулан үздэг. Ингэснээр оношийн мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг ажээ [4,6,8].

Өмөн-ургийн эсрэгтөрөгч (Carcino-embrionic antigen-CEA)- ийг анх 1965 онд тодорхойлсон ба ургийн хоол боловсруулах замын салстад илэрдэг, харин хэвийн эд эсэд байдаггүй боловч бүдүүн, шулуун гэдэсний хавдартай хүний ийлдсэнд хэмжээ нь ихэсдэг болох нь тогтоогдсон байна [4,9].

Cancer antigen 19-9 (СА19.9)-ийн маркерийн ийлдсэн дэх хэмжээ хоол боловсруулах замын хорт хавдрын үед ихэсдэг байна. Тухайлбал нойр булчирхайн өмөнтэй өвчтөнүүдийн 73%, цөсний замын өмөнтэй өвчтөнүүдийн 73%, ходоодны өмөнтэй өвчтөнүүдийн 40-65 %-д нь уг маркерийн хэмжээ ихэсдэг ажээ [2,4].

Ийлдсэн дэх Cancer antigen 125 (СА125)-ийн хэмжээг үтрээний хэт авианы оношлогоо буюу эмэгтэйчүүдийн үзлэгтэй хавсруулан өндгөвчний өмөнг эрт оношлоход ашигладаг [11]. Эрүүл монгол хүмүүсийн цусанд хавдрын маркеруудын

илрэлтийг тодорхойлсноор өөрийн орны нөхцөлд хорт хавдрыг маркераар оношлоход баримтлах лавлах үзүүлэлт тогтоох зорилготой.

Судалгааг Улсын Хавдар Судлалын Төв дэх радиоиммун оношлогооны Нераму төвд FJ 2003/50PS маркийн бүтэн автомат гамма тоологч компьютер аппаратыг ашиглан I125 изотопын тусламжтайгаар элэгний хавдрын маркер (AFP), хоол боловсруулах замын өмөнгийн (СЕА), нойрхойн өмөнгийн (СА 19-9), өндгөвчний өмөнгийн (СА 125) зэргийг практикийн хувьд эрүүл хүмүүст тодорхойлов.

Судалгаанд хавдрын болон хавдрын бус архаг эмгэггүй нь шинжилгээний бусад аргаар тогтоогдсон нийт 499 хүн хамрагдсан ба тэдгээрийн 185 (22.9%) эрэгтэй, 314 (77.1 %) эмэгтэй байв.

Судалгааны үр дүнд SAS 8.0 программ ашиглан боловсруулалт хийв.

Судалгааны үр дүн

Судалгааны үр дүнг судалгаанд хамрагдагсадын нас, хүйсээр бүлэглэн дараах хүснэгтүүдэд харуулав.

Бидний судалгаагаар AFP-ны дундаж хэмжээ 21.48±1.00 ng/ml гарсан нь тухайн оношлуурын лавлагаа хэмжээтэй харьцуулахад дээд хэмжээнээс их байна. Энэ нь монголчуудад AFP-ны хэмжээ харьцангуй өндөр байгааг харуулж байгаа бөгөөд уг үзүүлэлт нас ахисан үед илүү тод ажиглагдлаа (55 наснаас дээш үед 27.87±4.86 ng/ml).

Ийнхүү нас ахих тусам ийлдэс дэх AFP-ны хэмжээ нэмэгдэж байгаа нь монголчуудад элэгний архаг өвчнүүд нас ахих тутам ихэсдэгтэй холбоотой байж болох юм.

Харин AFP-ны хэмжээнд хүйсний ялгаа ажиглагдсангүй.

Ийлдсэн дэх Fr-ний хэмжээг 2-р хүснэгтэнд харуулав.

Хүснэгтээс үзвэл Fr нь эрэгтэйд эмэгтэйчүүдийг бодвол их байдаг ба бидний судалгаанд ч энэхүү зүй тогтол ажиглагдлаа. Нас ахих тусам Fr-ний хэмжээ нэмэгдсэн ба эрэгтэй, эмэгтэй аль алинд нь оношлууртай харьцуулбал монгол хүнд харьцангуй өндөр байх нь тогтоогдов.

Дээр өгүүлсэнчлэн ийлдэс дэх AFP ба Fr-ийг тодорхойлохдоо CG-ийн хэмжээг хамт үзэх нь оношийн ач холбогдолтой билээ. CG нь цөсний чөлөөт хүчлийн хэмжээг заах бөгөөд хорт хавдрын үед ийлдэс дэх хэмжээ нь эрс нэмэгдэж байдаг.

Бидний судалгаагаар CG-ийн хэмжээ нь монгол хүнд их байгаа нь ажиглагдсан бөгөөд нас ахих тусам нэмэгдэж байгаа AFT-ийн хэмжээтэй уялдаатай болохыг харуулж байна.

СЕА-гийн хувьд эрэгтэй ба эмэгтэйчүүдэд аль алинд нь оношлуурын дээд хэмжээнд дөхөж байсан ба харин 56-65 насанд 19,У0±3.2 ng/mi болтлоо нэмэгдэж, ялангуяа энэ насны эрэгтэйчүүдэд 26.48±6.12 ng/ml байсан нь тухайн насныханд тамхичдын эзлэх хувь өндөр байдагтай холбоотой байж болох юм.

Харин хоол боловсруулах замын хорт хавдрын үед ихэсдэг СА 19-9 маркерийн хувьд дээрхи маркеруудынхаас ялгаатай үр дүн гарчээ (хүснэгт 5).

Эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хувьд мөн түүнчлэн насны бүлгээр СА 19-9-ийн хэмжээ үнэн магадлал бүхий ялгаа илрээгүй байна.

Өндгөвчийн хорт хавдрын үед илэрдэг СА 125 маркерийг нийт 73 эмэгтэйд үзэхэд 36-45 насны хооронд 17.57±7.72 и/ ml, 66 наснаас дээш насанд 21.14±12.67u/ml байсан бөгөөд эдгээр нь нийт судалгаанд хамрагсадын дундаж хэмжээнээс харьцангуй их гарсан юм.

Иймд эдгээр насанд эмэгтэйчүүдийн дунд өндгөвчийн хорт хавдар түлхүү тохиолдож байна гэсэн зарим судлаачдын дүгнэлттэй дүйж байна [10].

Дүгнэлт

1.Монгол хүний ийлдэс дэх AFP-ны хэмжээг радиоиммун аргаар тодорхойлоход эрэгтэйд 20.77±1.44 ng/ ml, эмэгтэйд 22.04±1.38 ng/ml байсан ба нас ахих тусам нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа. Мөн Fr-ний хэмжээ эрэгтэйд 159.52±12.75 u/ml, эмэгтэйд 99.49±7.60 u/ml, CG эрэгтэйд 7.63Ю.96 u/ml, эмэгтэйд 6.52±0.73 u/ml, байсан ба эдгээр хэмжээ нь нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байв.

2.Бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдрын үед илэрдэг СЕА нь эрэгтэйд 15.39±1.80 ng/ml, эмэгтэйд

11.51±0.87 ng/ml байсан ба нас ахих тусам нэмэгдэж байв. Ялангуяа 56-65 насанд 19.7±3.20 ng/ml, энэ насны эрэгтэйчүүдэд 26,48±6.12 ng/ml, хүртэл ихэссэн нь тухайн насны эрчүүдийн дунд тамхичдын эзлэх хувь өндөр байдагтай холбоотой байж болох юм.

3.Хоол боловсруулах замын хорт хавдрын үед илэрдэг СА 19-9 маркерийн хэмжээ эрэгтэйд 4.75±0.88 u/ml, эмэгтэйд 6.58±0.94 u/ml, байсан нь оношлуурын лавлагаа хэмжээний доод түвшинд байгааг илтгэх бөгөөд насны бүлгийн хооронд ялгаа илрээгүй байна.

4.Өндгөвчний хорт хавдрын үед илэрдэг СА 125-ийн хэмжээ нь оношлуурын дундаж хэмжээтэй харьцуулахад 36-45 насны хооронд 17.57±7.72 u/ml, 66 дээш насанд 21.14±12.67 u/ml, болон нэмэгдэх хандлагатай байгаа нь ажиглагдлаа.

Ном зүй

1.Нямдаваа, Н. (1999): Монгол улс дахь хорт хавдрын өвчлөл. Хавдар судлал 1: х.10-14
2.Нямдаваа, П, Оюунбат, Т., Сумъяа, Д. (1999): Ийлдсэнд илрэх хавдрын маркерууд, тэдгээрийн эмнэлзүй, тарвалзүйн холбогдол. Монголын анагаах ухаан х.17-21
3.1999 оны эрүүл мэндийн үзүүлэлт (2000): Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн удирдлага, Боловсрол, Мэдээллийн төв. х.112
4. Цогтсайхан, С., Түвшинжаргал, Ц., Дулмаа. Н. (2001): Хавдрын маркеруудын клиник хэрэглээ. Х.1-32
5.Kubo. Ү., Okida. К. (1987): Detection of hepatocellu¬lar carcinoma during a clinical follow-up of chronic liver dis¬ease. Gastroenterology 74:578-82
6.Oka, H,, Kurioka, N. (1990): Prospective study of early detection of hepatocellular carcinoma in patients with cir¬rhosis. Hepatology 12:680-7
7.Sato, Y.,Nakata, K. (1993): Early recognition of hepa¬tocellular carcinoma based on altered profiles of alpha-feto- protein. New Eng J Med v 328, pp. 1802-1806.
8.Sanders. D., Kerr, M. (1999): Lewis blood group and CEA related antigens. Molecular Pathology v 52(4), pp .174- 178.
9.Shinagawa. T., Ohto. M., et al. (1984): Diagnosis and clinical features of small hepatocellular carcinoma with emphasis on the utility of real-time ultrasonography: Gastroen¬terology 86:495-502
10.Мөнхбат. C., Авирмэд. A. (1999): Умайн хүзүүний өмөнгийн өвчлөл эмчилгээний байдалд хийсэн дүн шинжилгээ. Хавдар судлалын тулгамдсан асуудлууд. УБ Serum СА-125 levels as a marker of ovarian cancer. JAMA, x.33 269: pp .1123-112611. Helzlsouer, K. J et al (1993): Prospective study of
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2779
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК