Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Зүрхний хоёр хавтаст гол судасны хавхлагийн олдмол хавсарсан гажгийн рентген
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Н.Баасанжав, Р.Пүрэв, Б.Баярчимэг

Анагаах ухааны хүрээлэн, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг, Анагаах ухааны хүрээлэн

 

Зүрхний олон хавхлагийн олдмол хавсарсан гажгийг оношлоход рентген шинжилгээ шийдвэрлэх үүрэгтэйг гадаадын /5-12,14-24/ болон манай орны /1-4,13/ судлаачид тэмдэглэж байна.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан гажгийн үед зүрхний баруун ховдлын томролт нь зүрхний хоёр хавтаст хавхлагийн нарийсалтын ба цусны бага эргэлтийн систем дэх даралтын зэрэг, зүрхний баруун ховдлын агшилтын үйл ажиллагаанаас хамаарна /14-15,19- 20/.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол, хавсарсан гажгийн үед зүрхний зүүн ховдлын гипертрофи ба тэлэгдэлт нь гол судасны хавхлагийн дагнасан гажгаас харьцангуй бага зэргээр илэрдэг ба заримдаа зүүн ховдлын томролтгүй ч байна /6, 12, 18, 21/.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн нарийсал ижил буюу гол судасны хавхлагийн нарийсал давамгайлсан үед гол судасны өгсөх хэсэг илэрхий буюу дунд зэргийн өргөсгөлтэй байна /12,18, 20/.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн нарийсал ижил буюу зүрхний хоёр хавхлагын нарийсал давамгайлсан үед цусны бага эргэлтийн талаас төвийн артерийн зогсонгишил давамгайлсан хэлбэр, гол судасны хавхлагын нарийсал давамгайлсан үед цусны бага эргэлтийн төвийн венийн зогсонгишил давамгайлсан хэлбэр тохиолдцог /14/.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан гажгуудад мэс ажилбар хийж хоёр хавтаст гол судасны хавхлагуудыг хиймэл хавхлагаар солих нь зүрхний мэс засалчдын үндсэн хагалгааны нэг болж байна /23-24/.

Манай оронд зүрхний хоёр хавхлагийг зэрэг засах хагалгааг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн нь зүрхний рентген шинжилгээг нарийвчлан хийж рентген оношлогоог тегөлдөржүүлэхийг зүй ёсоор шаардах боллоо.

Судалгааны зорилго нь: Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан нарийсал ба дутмагшил гажгийн үед илрэх рентген кардиометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлоход оршино.

Судалгааны аргачлал: Бид 1994-2000 онуудад П.Н.Шастины нэрэмжит Кпиникийн төв эмнэлгийн Рентген оношлогооны тасагт зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан дутмагшил гажиг /п=24/, зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол нарийсал гажиг /п=34/-тай онош батлагдсан 58 тохиолдолд

4- 5 стандарт байрлалаар зүрх, том судасны рентген харалт хийж, зураг авч цусны бага эргэлтийн талаас гарах рентген өөрчлөлт, кардиометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон.

Шинжлүүлэгчдэд клиник, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний дуут бичлэг, зүрхний хэт авиан, зүрх, том судас сэтгүүрдэх, зүрхний хөндийд тодотгогч бодис шахаж зураг авч дүрс бичлэг хийх шинжилгээнүүд эцэст нь зүрхний мэс ажилбараар оношийг баталсан. Цусны бага эргэлтийн талаас гарах рентген өөрчлөлтийг И.Х.Рабкины, гол судасны багцын лугшилтыг Б.М.Кудишын, зүрх-уушгины индексийг И.А.Григорияны, зүрхний эзэлхүүнийг Рорер-Кальстрофийн, гол судасны өгсөх хэсгийг Карбелийн, зүрхний зүүн ба баруун ховдлыг П.Н.Мазаев., А.М.Гришкевич., А.Н.Кайдаш нарын, зүрхний баруун тосгуурыг И.А.Григорияны аргаар тус тус үнэлсэн. Зүрхний баруун ташуу байрлалд бари уулгаж харалт хийн, зураг авч зүүн тосгуурын түвшинд тодорсон улаан хоолойн хазайлтаар зүүн тосгуурын томролтыг үнэлсэн.

Рентгенкардиометрийн үзүүлэлтүүдийг И.Х.Рабкин., И.А.Григориян /1975/ нарын нас, хүйсний бүлгийн хэвийн хэмжээтэй харьцуулан үнэлсэн.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан.

Судалгааны үр дүн хэлцэмж Бидний судалгаанд хамрагдсан зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан дутмагшил гажиг оноштой 24 өвчтөний 3 /12.5%/-д зүрхний хоёр ба гол судасны хавхлагийн дутмагшил ижил, 15 /62.5%/-д хоёр хавтаст хавхлагийн дутмагшил гол судасны хавхлагийн дутмагшлаас давамгайлсан, 6/25%/-д гол судасны хавхлагийн дутмагшил хоёр хавтаст хавхлагийн дутмагшлаас давамгайлсан байна.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхпагийн олдмол хавсарсан нарийсал гажиг оноштой 34 өвчтений 8 /23.5%/-д зүрхний хоёр хавтаст ба гол судасны хавхлагийн нарийсал ижил, 5 /14.7%/-д гол судасны хавхлагийн нарийсал хоёр хавтаст хавхлагийн нарийслаас давамгайлсан, 21 /61.8%/-д хоёр хавтаст хавхлагийн нарийсал гол судасны хавхлагын нарийслаас давамгайлсан гажгууд тохиолдож байна.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан дутмагшил гажгийн төрлийг зүрхний эзэлхүүн, зүрх-уушгины индекс, зүрхний тосгуурууд, ховдлууд, гол судасны багц ба лугшилтын рентген өерчлөлттэй хэрхэн хамааралтай байгааг харьцуулан судалснаа хүснэпг-1-ээр үзүүлэв.

Хүснэгг 1-ээс үзэхэд зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан дутмагшил гажгийн үед 58.3%±10.28 /Р<0.01/-д зүрхний эзэлхүүн II зэргийн томролттой байна. Энэ нь М.А.Иваницкая., В.С.Михина., 1963, В.С.Михина., 1986, П.Н.Мазаев., М.Гришкевич., А.Н.Кайдаш., 1985 нарын судалгаагаар зүрхний эзэлхүүн III зэргийн томролттой байна гэснээс бага байна.

66.7%±9.8 /Р<0.05/-д зүрхний индекс П-Ш-р зэргийн томролттой байгаа нь В.С.Михина., 1966, П.Н.Мазаев ба бус1985 нарын судалгаатай дүйж байна.

Зүрх-уушгины индекс ба зүрхний эзэлхүүний томролт нь зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын олдмол хавсарсан дутмагшил гажгийн төрөл, зүрхний хоёр хавтаст ба гол судасны хавхлагын олдмол дутмагшлын зэргээс шалтгаалж буй онцлог илэрч байна.

 Г.И.Цукерман., /1969/, А.Н.Кайдаш., /1978/, В.И.Маколкин., /1986/ нарын судалгаагаар зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын олдмол хавсарсан дутмагшил гажгийн үед эгц байрлалд зүрхний рентген харалт хийж, зураг авахад зүрхний зүүн Ш-р нумын цүлхийлт ховор илэрдэг бол биднийхээр зүрхний бэлхүүс хотойсон боловч, зүрхний l-р ташуу байрлалд бари уулган тодорсон улаан хоолойн хазайлтаар зүрхний зүүн тосгуурыг үнэлэхэд 62.5%±10.1 /Р<0.01/-д зүүн тосгуурын томролт илэрч байна. Эгц байрлалд зүрхний рентген харалт ба зураг авалтаар зүрхний зүүн тосгуур зүрхний тэнхлэгийн дагуу баруун тийш, дээш шилжиж, зүүн ховдол томорсноор зүрхний бэлхүүс хотойсон мэт харагдаж байна гэж бид тайлбар өгч байна. Эгц байрлалд зүрхний рентген харалт хийж зураг авахад мөгөөрсөн хоолойн салаалалтын өнцөг ихсэж буйг зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн дутмагшил гажгийн үед зүүн тосгуур томорсоны рентген гол шинж гэж үзэж байна.

Хүснэгт 1-ээс үзэхэд 87.5%±6.9/ Р<0.01/-д зүрхний зүүн ховдол II, lll-р, 58.3%±10.28-д баруун ховдол II, Ш-р зэргээр томорсон айна. Баруун ховдлын томролтын зэрэг нь хоёр хавтаст ба гол судасны хавхлагын дутмагшлын зэрэг, зүрхний баруун ховдлын агших үйл ажиллагаанаас хамаарч байна.

Харин 70.8%±9.5-д зүрхний баруун тосгуурын томролтгүй байгаа ба 70.8%±9.5-д гол судасны багц нэлэхгүйдээ өргөсч, гол судасны лугшилтын далайд ихэссэн нь П.Н.Мазаеь.,А.М.Гришкевич., А.Н.Кайдаш /1985/ нарын дүгнэлтгэй ойролцоо байна.

Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын олдмол хавсарсан нарийсал гажгийн төрлийг зүрхний зүүн тосгуур, ховдлууд, уушгины артерийн нумын өргөсч-уртассан, гол судасны өгсөх хэсэг ба цусны эргэлтийн талаас гарах рентген өөрчлөлттэй хэрхэн хамааралтай болохыг харьцуулан судалснаа хүснэгт 2-оор авч үзэв.

Хүснэгт 2-оос үзэхэд зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан нарийсал гажгийн үед 76.5%±7.3- Д зүрхний зүүн тосгуур II, lll-p зэргээр томорч байгаа нь Г.М.Соловьев /1960/, К.Амр a-z /1962/, Б.П.Соколов /1963/, М.А.Иваницкая /1963, 1970/, М.А.Иваницкая., В.С.Михина /1963/ , Н.Н.Худабашян., К.А.Кандарян., З.АДолобчян /1968/, Е.И.Чазов /1982/, П.Н.Мазаев., А.М.Гришкевич., А.Н.Кайдаш /1985/,

В.И.Бураковский, Л.А.Бокерия /1989/ нарын дүгнэлттэй дүйж байна. Хүснэгт 2-оос үзэхэд зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын олдмол хавсарсан нарийсал гажгийн үед зүрхний зүүн ховдлын томролт нь аль хавхлагын нарийсал давамгайлж буйгаас шалтгаалж байна. Үүнд: зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын нарийсал ижил ба гол судасны хавхлагын нарийсал хоёр хавтаст хавхлагын нарийслаас давамгайлсан үед зүрхний зүүн ховдол 84.6%±10.4-д II, Ш-р зэргээр, хоёр хавтаст хавхлагын нарийсал гол судасны хавхлагын нарийссалтаас давамгайлсан үед зүрхний зүүн ховдол 66.7%±10.5-д I, II зэргээр тус тус томорч байгаа нь статистикийн үнэн магадлалтай /Р<0.05/ байна.

Дүгнэлт

1.3үрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагийн олдмол хавсарсан дутмагшил гажгийн үед зүрхний эзэлхүүн 58.3%+10.28-д Н-р, зүрх-уушгины индекс 66.7%±9.8-д II, III зэргээр тус тус томорч буйг тогтоов.

2.3үрхний хоёр хавтаст ба гол судасны хавхлагийн нарийсал ижил гажгийн үед 87.5%±12.5-д зүрхний зүүн тосгуур, ховдол томорч, 62.5%±18.3-д гол судасны гөсөх хэсэг өргөсч, төвийн артерийн зогсонгишил давамгайлсан хэлбэр тохиолддогийг илрүүлэв.

Ном зүй

1. Бадамсэд Ц., Пүрэв Р. Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын олдмол хавсарсан гажгийн рентген шинж тэмдгийг судлах асуудалд. “Октябрь” эрүүл мэндийн зөвлөх төв, “Хүүхдийн эсэн мэнд бойжуулах үндсэний хөтөлбөр” сэдэвт онол практикийн бага хурлын хөтөлбөр. Улаанбаатар хот. 1995. х.З-
2. Бадамсэд Ц. Зүрхний олон хавхлагын олдмол хавсарсан дутуу хаагдалт гажгийн рентгенкардиометрийн үзүүлэлтүүд. Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ, Улсын бүртгэлийн №115. Ашигтай загварын улсын бүртгэлд 2000 оны 5 сарын 8- ны өдөр бүртгэв.
3. Баасанжав Н., Баяртогтох Ш. Хэрэх өвчний гаралтай хоёр ба гурван хавтаст хавхлагын гажгийн оношлогооны асуудалд. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам. Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн. Эрдмийн бичиг №2. УБ. 1999.x.18-25.
4. Батмөнх Ч. Ревматизмын гаралтай зүрхний хавхлагын гажгуудын тархалт, мэс заслын эмчилгээ, -Анагаах ухааны докторын бүтээл. 1990.
6. Василенко В.Х., Фельдмм С.Б., Могилевский Э.Б. Пороки сердца. -Ташкент “Медицина”. Уз ССР. 1983. с.241-244 б.Загородская М.М. Врач дело. 1961.№10. с.77.
7. Иваницкая М.А., Михина B.C. Рентгенодиагностика сложных приобретенных пороков сердца. Хирургия сердца и сосудов: Труды ин- та ССХ АМН СССР. М.1963. вып 8. С.355-370
8. Иваницкая М.А. Рентгенодиагностика митрапьного порока сердца М.Медицина. 1963. с.132.
Э.Кайдаш А.Н. Показания к операций протезирование митрального клапана. Тез. Докл. II всесоюзной сердечно-сосудистых хирургов. Рига.1978. 355-370.с
9, Ю.Мазаев П.Н.Гришкевич А.М., Кайдаш А.Н. Клинико- рентгенологическая диагностика осложнеиных ревматических пороков сердца.-Москва. Медицина. 1985. с.79-118
10, И.Маколкин В.И. Приобретенные пороки сердца. Москва.
11, Медицина. 1986. с. 166-177
12. Михина B.C. Рентгенодиагностика многоклапанных пороков сердца. Дисс. Канд.мед.наук. Медицина. 1966. с.25.
13. Пүрэв P., Бадамсэд Ц. Зүрхний хоёр хавтаст-гол судасны хавхлагын олдмол хавсарсан гажгийн рентгенкардиометрийн үзүүлэлтүүд. “Аргачилсан зөвлөмж”, “Дүрслэл оношлогоо” сэтгүүл. УБ. 1997. №1 /06/ х.8-13.
14. Рабкин И.Х. Рентгенодиагностика легочной гипертензий. Медицина. 1967.
15. Рентгенодиагностика заболеваний сердца и сосудов. Под редакцией М.А.Иваницкой. Москва. Медицина. 1970. с.191- 197.
16. Сердечно-сосудистая хирургия. Под редакцией B. И.Бураковского., Л.А.Бокерия. Москва. Медицина. 1989. с.414-417
17. Руководство по кардиологии. Под редакцией академика Е.И.Чазова. Том 3. Болезни сердца. Москва. Медицина. 1982. C. 300-304
18. Соколов Б.П. Клинико-анатомические сопоставления при стенозе устья аорты. Кпин.мед. 1983.№1. с.38-43.
19. Соловьев Г.М. О компенсация сужений на путях кровотока в патологий сердечно сосудистых заболеваний. Кпин. Мед. 1960. №12. 52.
20. Худабашян Н.Н., Кандарян К.А., Долабчян З.А. Клиника и диагностика митрапьного научн. Кардиол. Об-ва. Медицина. 1968- с.21- 23.
21. Цукерман Г.И. Многоклапанные ревматичексие
22. пороки сердца. Москва. Медицина. 1969. с.260.
23. AmpI atz К. Amer. Heart J.1962.64.4.556.
24. Meivin D.B., Tecklnoerg R, I., Hollingswortih I.F. et. al. Computer- based analysis of preoperative and postoperative prognostic factor in 100 patients with combi ned aortic and mitral valve replacement, Circulation, 1973. Vol. 48. Suppl 3-P. 56-62.
24.Stephenson L. II., Edie R. N., Harken A,H., Edmunos L.H.Combined aortic ano mitral valve replacement: chanoges in practice and prognosis. Circulation. 1984. Vol. 69. P. 640-644.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахыи шинжлэх ухааны доктор профессор П.ОНХУУДАЙ


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1700
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК