Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Ишемийн инсультээр УБ хотын эмнэлгүүдэд нас барсан тохиолдлуудын сүүлийн 30 гаруй жилийн хандлага, нас хүйс, эмгэг голомтын байрлал, зарим онцлог /аутопсийн судалгаагаар/
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав

Анагаах ухааны хүрээлэн

 

Тархины харвалтаас /инсульт/ эмнэлэгт нас барсан нийт тохиолдлын дотор цус хомсрон тархины эдэд үхжил үүсгэх хэлбэр буюу ишемийн инсультийн эзлэх хувь судлаачдын судалгаагаар нэлээд ялгаатай. Хуучин ЗХУ-ын судпаачдынхаар 14.5% /Тер-Багдасаров, 1963/,-иас 60.9% / Аломдаров И.Н, нар, 1983/ хүртэл хүрээнд хэлбэлзэж байв.

1940-1950-иад оны үед хуучин ЗХУ-ын зарим судлаачдынхаар /Грашенков Н.И, 1960, Розенберг Д.И, 1966 г.м/ инсультийн тархины инфаркт /үхжил/-ын хэлбэр ойролцоогоор 32-35% эзэлж байсан. 1970-аад оны судалгаагаар /Гарбуз Г.И, Мышковская В.А, 1970/ түүний эзлэх хувь өсөж 52.1 %-д хүрчээ.

P.O.Yates /1960/ аутопсийн шинжилгээгээр тархины эдэд цус харвалт ба тархины инфаркт /шигдээс/ 2 хэв маягийн тохиолдлын харьцааны олон жилийн хөдлөлзүйг судлаад дараахь дүгнэлтэнд хүрчээ. Үүнд, 1930-аад оны үед цус харвах хэв маяг нь тархины инфаркт хэв маягаасаа 2 дахин олонтаа байсан бол 1948-1955 оны үед тархины цус хомсрох /ишемийн/ инсульт буюу тархины шигдээсийн /инфаркт/ эзлэх хувь эрс өсөж, 1955 оны үед хоорондоо энэ 2 хэв маяг ижил харьцаатай тохиолдол боллоо гэжээ.

Судалгаа, шинжилгээ 

J.Masuda нар /1983/ Японы Хисаяма-д 40-өөс дээш насанд инсультээс насг барсан 333 тохиолдлын аутопсийн

материалд судалгаа хийж 80.2%-ыг тархины инфракт, харин цус харвалт нь 18.3%-ыг тус тус эзэлж 4.3:1 харьцаагаар тархины инфракт давамгайлсныг тэмдэглэжээ.

Ишемийн инсультийн аутопсийн судалгаагаар насны байдал өвчний шалтгаанаас /үндсэн өвчнөөс/ зарим хамааралтайг тэмдэглэдэг /Кронрод, Б.А, 1971, Розенберг Д.И, 1966/.

Тархины шигдээсний байрлалын талаар аутопсийн судалгааны үзүүлэлт зарим ялгаатай. Зарим судлаачид / Грашенков Н.И, 1960, Тер - Багдасаров, 1963, Худовеков, Ф.П, 1966, Рубаха А.С, 1970 г.м/ тархины шигдээс зүүн тал Кунакова И.К, 1970/ баруун тал бөмбөлөгт харьцангуй олонтаа /59.1%/, мөн 6% тохиолдолд тархины багана бүтцэд тус тус илэрсэн гэж тэмдэглэсэн.

Судалгааны зорилго, арга зүй, материал

Бид Улаанбаатар хотын эмнэлгүүдийн аутопсийн материалаар 1967-1969 оноос хойшхи 30 орчим жилийн хугацаанд 4 үед /1967-1969, 1976-1982 он, 1985-1987 он, 1994-1996 он/ ялган ишемийн инсультээр нас барсан тохиолдол, нийт инсультийн аутопси дотор эзлэх хувь, түүний хөдлөл зүй, ишеми ба геморраги 2 хэлбэрийн аутопсийн тохиолдлын харьцаа, нас хүйс, эмгэг голомтын байрлал зэргийн 30 жилийн хандлагыг тодорхойлох зорилт тавьсан. Тархины инфаркттай нийт 101 аутопсийн материалыг хамарч үечлэн ангилж статистик боловсруулалт хийж дүгнэв.

Судалгааны дүн

Судалгааны үеэр тархины инсультээр эмнэлэгт нас барж аутопсийн шинжилгээ хийлгэсэн тохиолдлуудыг түүний хэв маягаар ялган хүйсний ялгаагаар дараахь хүснэгтэнд харуулав. /Хүснэгт 1/.

Хүснэгтэнд харуулснаас үзэхэд инсультээр эмнэлэгт нас барсан нийт 730 тохиолдлын /тархины бүрхүүлийн цус харвалтын аутопсийг оролцуулахгүйгээр/ 101 нь буюу 13.8% нь л тархины шигдээсээр эмнэлэгт нас барсан нь тархины цус харвалтаас 6.2 дахин цөөн, тэгэхдээ эр хүйсээр 5.6, эм хүйсээр 7.2 дахин тус тус цөөн байна. Судалгааны үеүдээр тархины шигдээсийн аутопсийн эзлэх хувийн энэхүү харьцаа тархинд цус харЬалтаасаа 1967-1969 онд 2.1 дахин цөөн байсан бол 1976-1982 онд 6.4 дахин, 1985-1987 онд 4.7 дахин, 1994-1996 онд 15.3 дахин цөөн болсой нь 2 үндсэн нөхцлөөс хамаарч байна гэж үзнэ. Үүнд нэг талаас эмнэлэгт тархинд цус харвалттай өвчтнүүд хэвтэх нь олширсонтой холбогдож, нөгөө талаас тархины цус хомсролтын инсультийг үүсгэгч зарим хүчин зүйл /хэрх өвчин, халдварын гаралтай васкулит гэх мэт/ хүн амын дунд дурьдсан онуудад буурсан, ялангуяа түүний эмгэг жамын эмчилгээ сүүлийн жилүүдэд ихээхэн сайжирсан зэрэгтэй холбож үзэх үндэстэй. 1967-1969 онуудад тархины инфарктаас аутопси хийлгэсэн тохиолдол энэхүү 2 хэлбэрийн нийт 85 тохиолдлын 31.8% /27 тхл-ыг/ эзэлж байсан бол 1976-1982 онд 13.4%, 1985-1987 онд 17.5%, /33 тхл/, 1994-1996 онд 6.1%- ийг /17 тхл/ тус тус эзлэх болж, эмнэлэгт түүний нас баралт тархинд цус харвах хэлбэрээсээ 1967-1969 оныхоос 1.8-аас-5.2 дахин бага нас баралттай болжээ. 1990-ээд оны дунд үед Улаанбаатар хотын эмнэлгүүдэд тархины цус хомсрон шигдээс үүсэх нас баралт эр, эм аль ч хүйсээр ихээхэн буурсан эерэг хандпагатай болсныг цохон тэмдэглэвэл зохино.

Тархины шигдээсээр нас барсан дээрх тохиолдлуудын нас, хүйсний байдлыг судалсан дүнг дараахь хүснэгтэнд харуулав /хүснэгт 2/.

эм=36.6%/-ийг тус тус эзэлж байгаагаас үзэхэд тархины шигдээсээр нас барагчдын 86.7% нь 50 -аас дээш насны хүмүүүс байгаа бөгөөд 50-59 насны бүлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ бараг 2 дахин шахам олонтаа нас барсан /статистик магадтай ялгаа бус р > 0.05/ нь энэ насанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ илүү өртөмтгий байгааг харуулж байгаа бөгөөд энэ байдал 60-69 насанд арилж эр, эм хүйс ижилдүү хэмжээний нас барсан, харин 70н + насанд эмэгтэйчүүд бага зэрэг давуу хувь эзлэх хүртэл /Р>0.05/ эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгджээ. 1994- 1996 оны байдлаар нас хүйсний дээрхи ялгаанд зарим өөрчлөлт гарсан. Үүнд, 44 хүртэлх насны буюу залуу хүмүүс, нас барсан нийт 17 тохиолдлын 23.5% /4тхл/-ыг эзэлсэн нь дээрхи үеүдийн насны бүлгийн 40 хүртэлх насны бүлгийн эзлэх хувиас /9.5%/ нь 2 гаруй дахин өссөн ялгаа нь статистик магадлагаатай бус /р>0.05/ нь ихсэх хандлага 1994-96 онд илэрчээ гэж үзэх үндэстэй.

1967-1987 оны хооронд тархины шигдээсээр нас барсан тохиолдлуудад хүйсээр ямагт эр хүйсийн тоо давамгайлж байсан бол 1994-1996 онд эм хүйс эр хүйстэй ижил тоотой болохоор барахгүй давах хандлага илэрч байна. Энэ нь ялангуяа 55 хүртэлх насны бүлгүүдэд бүр тодорхой илэрч байна. Тархины шигдээсээр нас баралтын тоо 50 наснаас дээш насны бүлэгт судалгааны үеүдээр 1967-1969 оны үед 77.7%, 1976-1982 онд 87.5%, 1985-1987 онд 90.9% болж ихсэх хандлагаар илэрч байсан бол 1994-1996 онд 55 наснаас дээш насны тохиолдол 52.9% байгаа нь дурьдсан онуудад харьцангуй залуу насны тохиолдлын эзлэх хувь өссөнтэй холбоотой.

Тархины шигдээсээр нас барж аутопсийн шинжилгээ хийлгэсэн тохиолдлуудад тархинд үүссэн шигдээсний /тархины эдийн үхжил/ байрлалыг судалгааны үеүдээр судалсан дүнг дараахь хүснэгтэнд харуулав /хүснэгт №3-а/

Хүснэгтэд харуулснаар 1967-1987 оны хоорондох судалгааны 3 үеийн нэгтгэсэн дүнгээр нийт 84 тохиолдлын 9.5% нь /эр=11.1%, эм=6.7%/ 40 хүртэлх насны, 4.8% нь / эр=1.8%, эм=4.8%/ 40-49 насных байгаа нь залуу насны хүмүүс 14.3% /эр=12.9%, эм=16.7%/-ийг эзэлсэн нь үүсэх шалтгаан нь атеросклерозын бус бусад шалтгаан /зүрхний хавхлагын гажиг г.м/-тай холбоотой байж болох талтай.

50-59 насны бүлэг 26.2% /эр=16.7%/, 60-69 насны бүлэг 32.1% /эр=33.3%, эм=30.0%/, 70нь насны бүлэг 27.4% /эр=22.2%,

Тайлбар хаапг дотрох хувиуд тухайн бүлэ! дотроо эзлэх хувь.

Хүснэгтэд харуулснаар тархины шигдээсний голомт аутопсийн судалгаагаар их тархины тал бөмбөлөгт /супратенториал/ бусад байрлалуудаасаа үнэмлэхүй давуутайгаар байрладаг байна. /86.7%/ /р<0.001/. Судалгааны үеүдээр тэр нь 72.4%-иас /1967-1969 он/ 94.3% /1985-1987 - 1994-1996 он/ хүртэл хувийн жин эзэлжээ.

Субтенториал байрлал буюу тархины багана бүтэц, бага тархинд байрласан шигдээс үхэлд хүргэсэн байрлалуудын

Тайлбар: тт- тохиолдпын тоо.

Хүснэгтэд харуулснаар 1967-1987 оны хоорондох судалгааны 3 үеийн нэгтгэсэн дүнгээр нийт 84 тохиолдлын 9.5% нь /эр=11.1%, эм=6.7%/ 40 хүртэлх насны, 4.8% нь / эр=1.8%, эм=4.8%/ 40-49 насных байгаа нь залуу насны хүмүүс 14.3% /эр=12.9%, эм=16.7%/-ийг эзэлсэн нь үүсэх шалтгаан нь атеросклерозын бус бусад шалтгаан /зүрхний хавхлагын гажиг г.м/-тай холбоотой байж болох талтай.

50-59 насны бүлэг 26.2% /эр=16.7%/, 60-69 насны бүлэг 32.1% /эр=33.3%, эм=30.0%/, 70нь насны бүлэг 27.4% /эр=22.2%,

Тайлбар хаапг дотрох хувиуд тухайн бүлэ! дотроо эзлэх хувь

Хүснэгтэд харуулснаар тархины шигдээсний голомт аутопсийн судалгаагаар их тархины тал бөмбөлөг супратенториал/ бусад байрлалуудаасаа үнэмлэхүй давуутайгаар байрладаг байна. /86.7%/ /р<0.001/. Судалгааны үеүдээр тэр нь 72.4%-иас /1967-1969 он/ 94.3% /1985-1987 - 1994-1996 он/ хүртэл хувийн жин эзэлжээ.

Субтенториал байрлал буюу тархины багана бүтэц, бага тархинд байрласан шигдээс үхэлд хүргэсэн байрлалуудын дотор судалгааны үеүдээр түүний эзлэх хувь буурах хандлагатай нь ажиглагдлаа. Судалгааны 4 үеийн дунджаар багана бүтцийн шигдээс 8.6, бага тархиных 4.8%-ийг тус тус эзэлж, хүйсээр багана бүтцийнх эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээсээ харьцангуй олонтаа ажиглагдаж байна. Тархины тал бөмбөлөг дэх голомтын байрлалыг баруун, зүүн тал бөмбөлөгөөр ялгахад судалгааны үеүдийн нэгтгэсэн дүнгээр зүүн тал бөмбөлөгт харьцангуй олонтаа буюу 49.4% тохиолдолд байрласан бол баруун тал бөмбөлөгт 37.4% тохиолдолд судалгааны 4 үеийн

3-нь зүүн тал бүтээгдэхүүн бөмбөлөгт харьцангуй олонтаа байрласан нь ажиглагдлаа. /Гэвч үзүүлэлтүүдийн ялгаа статистик магадтай бус байна. /р>0.05/.

Тархины суурь зангилаа /базаль гангли/-д байрласан голомт тал бөмбөлөг дэх байрлалын 9.9% /үеүдийн нэгтгэсэн дүнгээр/ -ыг эзэлж байна.

2  тал бөмбөлөгт байрласан шигдээс тал бөмбөлөг дэх байрлалуудын дотор судалгааны үеүдээр 95% /1967-1969 он/ -аас 14.3% /1994-1996/ хүртэл хувийг эзэлж байна. Судалгааны үеүдийн дунджаар 3.3%-ийг эзэлсэн нь энэхүү байрлал тийм ч ховор бус тохиолдцогийг харуулж байна.

Тархины шигдээсийн дотор улаан зөөлрөл буюу шигдээс судалгааны зарим үед 13.4% /1967-1969 он/ хүртэл тохиолдсон нь их ховор биш үхлийн шалтгаан болох нь харагдаж байна. “Улаан ба бор" зөөлрөл /шигдээс/ хавсран тохиолдох нь / 1967-1969 онд/ цөөн боловч ажиглагдсан. /Судалгааны бусад үеүдэд уг хэлбэр тусгайлан бүртгэгдээгүй тул бүх үеүдээр нэгтгэн дүгнэх боломжгүй байна/. Дээрх ерөнхий байрлалуудын зэрэгцээгээр нарийвчилсан байрлалуудыг 1994-1996 оны 17 тохиолдлоор гаргасныг 3-р хүснэгтийн “Б”-д харуулснаас үзэхэд тархины “зулай-чамархай" хэсэгт нийт тохиолдлын 41.2% /7тхл/ -д шигдээс байрлаж үхэлд хүргэсэн нь бусад байрлалуудаас харьцангуй их давуу тоотой байна.

Тархины баруун зүүн талын байрлалуудын тохиолдлын хэмжээ зөвхөн хүйсээр л зарим ялгаатай байна. Үүнд эрэгтэйчүүдэд тархины зүүн талд, харин эмэгтэйчүүдэд тархины баруун талд байрласан шигдээс тус тус харьцангуй олонтаа илрэх хандлагатай байна.

“Тархины баруун -зүүн’ талд хавсарсан нэг тохиолдлын байрлал тархины “зулай - чамархайн” хэсэгт илэрсэн.

Дээрх цөөн тохиолдлоор харуулсан /нарийвчилсан/ байрлалыг цаашид лавшруулан хангалттай тооны материалаар судлах нь зүйтэй юм.

Тархины шигдээсний үндсэн байрлалыг судалгааны үеүдээр хүйсний ялгаагаар харуулсан нь

А.Голомтын үндсэн байрлалаар:

Дүгнэлт

1. Тархины  шигдээсээр нас барж аутопсийн шинжилгээ хийлгэсэн өвчтөний тоо тархины инсультээс /шигдээс, тархины эдэд цус харвалт/ эмнэлэгт нас барсан нийт тохиолдлын дотор судалгааны үеүдийн дунджаар 13.8%-ийг эзэлж байна. Тархинд цус харвалт, тархины шигдээс 2 хэлбэрийн аутопсийн тохиолдлын тооны харьцаа судалгааны үеүдийн дунджаар 6.2 буюу тархинд цус харвалтаасаа 6.2 дахин цөөн хэмжээгээр эмнэлэгт үхлийн шалтгаан болж байна. Судалгааны үеүдээр энэхүү харьцаа сүүлийн 30 жилийн хугацаанд улам ихсэх хандлагатай байна. 1994-1996 оны байдлаар энэхүү харьцаа 15.3 болж тархины шигдээсээр эмнэлэгт нас барах нь ихээхэн буурсан эерэг хандлага илэрч байна.

2. Сүүлийн  30 жилд эмнэлэгт тархины шигдээсээр нас баралтын тоо тархинд цус харвалтаасаа буурч байгаа нь ишемийн инсультийн эмчилгээний чанар дээшилж байгаатай холбож үзэх үндэслэлтэй.

3. Тархины   шигдээсээр нас барагчдын насны байдал ихэвчлэн /86.7 хувь/ 50 наснаас дээш насны хүмүүс байгаа ч 40 хүртэлх насны хүмүүс дунджаар 9.5 хувь /эр -11.5, эм-6.7 хувь/ эзэлж байгаа нь шалтгаан эмгэг жамын хувьд ахимаг насны хүмүүсийнхээс онцлогтой гэж үзэх үндэстэй.

4.  Хүйсээр      50-59 насны бүлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ олонтаа өвчилж нас барах хандлагатай бол 60-69 насанд хүйсний энэ ялгаа арилж адилавтар хэмжээтэй болж, харин 70 насанд эмэгтэйчүүд давуу талтай болох хандлага илэрч байна. 1994-1996 онд 44 хүртэлх насны хүмүүс 23.5 хувь эзлэх болж тархины шигдээс “залуужих” хандлага илэрч байна.

5. Тархины  шигдээсийн байрлал аутопсийн шинжилгээгээр их тархины тал бөмбөлөгт буюу супратенториал байрлал бусад байрлалуудаасаа үнэмлэхүй давуутайгаар /р<0.001/ зонхилж байна. Судалгааны үеүдээр тэр нь 72.4% /1967-1969 он/-иас 94.3% /1985-1987 он/ хувийн жин эзэлж байна. Тархины дэлбэнгүүдээр “зулай чамархайн” дэлбэнд байрласан шигдээс харьцангуй олонтаа илэрч байна.

6. Субтенториал байрлал /тархины багана, бага тархинд үүссэн/ судалгааны үеүдийн дунджаар 13.4%-ийг эзэлж, үеүдээр 5.8% /1985-1987 ба 1994-1996/ -иас 27.5% /1967-1969 он/ дотор хэлбэлзэлтэй байна. Эзлэх хувь сүүлийн үеүдэд буурах хандлагатай. Субтенториал байрлалын дотор тархины багана бүтцийн шигдээс бага тархиныхаасаа давуу олонтаа тохиолдох хандлагатай байна. /Р>0.05/

7. Тархины   баруун, зүүн тал бөмбөлөгийн ялгаагаар шигдээсний байрлал магадлагаатай ялгаагүй боловч зүүн тал бөмбөлөгт харьцангуй олонтаа үүсэж байна. /р>0.05/. Тархины хоёр тал бөмбөлөгт хоёуланд үүссэн шигдээс дунджаар 3.3%, хэлбэлзэл нь 9.5 ч дотор /1967-1969 он/ байгаа нь тийм ч ховор бус тохиолдож үхлийн шалтгаан болж байна.

Ном зүй

1 .Аломдаров И.Н, Батаев А.В. Клинические варианты и лечение цереброваскулярной недостаточности при аритмиях сердца. //Всесоюзн. Съезд невропат. И Психиатр. 7-и-М,1981 -Т-2. с.8-11.
2. Гарбуз Г.И, Мышковская В.А, Штемпель А.Н. Анализ смертности от сосудистых заболеваний головного мозга /в Ленинграде/. Актуальн. Сосудистых заболеваний головного мозга /в Ленинграде/. Актуальн. Вопросы невропатологий 1970. С.140-141.3.
3. Грашенков Н.И. Вейн А.М, Гехт Б.М.Клинико-анатомический анализ нарушений мозгового кровообращения, возникших на почве гипертонической болезни и атеросклероза сосудов мозга. /Журн. Невропат. И психиатр. С.С. Корсакова 1960, №6, 683-689.
4. Коблик М.Я. К вопросу о летальности при мозговых инсультах. 1967.С.116-120
б.Кронрод Б.А, Шапиро АДЛенкова В.А, Шихаева Р.Д.Анализ летальности в вазрастном аспекте при церебральных сосудистыми заболеваниями головного мозга /Сызранская городская больница №1/.// Матер научн. Конференций, 1966, с.226-227.
6. Розенберг Д.И.Анализ летальности больных сосудистыми заболеваниями головного мозга /Сызранская городская больница №1/.// Матер научн конференций, 1966, с.226-227.
7. Рубаха А.С.Анализ смертности при сосудистых заболеваниях головного мозга в г.Нижнем Тагиле за 10 лет /1957-1966/. Свердловск, / /Матер научн конференций, 1970, с.56-57.
8. Степанова Н.М., Кунакова И.К.Анализ летальности от инсультов в связи с гипертонической болезнью и атеросклерозом. /Воронеж стационар/.// Материалы областной научной конф. 1970.С.58-59.
9. Тер-Багдасаров П.П.Анализ летальных исходов от острых нарушений мозгового кровообрашения по данным клиники нервной болезни
2 мед объединения г. Еревана за 1950-1963 г. //Журнал экспер и клин мед, 1964, №4, с.73-79.
Ю.Худовеков В.П.Анализ летальных исходов при сосудистых поражениях головного мозга по Вологодской больнице №1. //Сосудистые паталогий, 1966, с. 58-61.
H. Masuda J, Tanaka К, Omaa Т8 Ueda К, Sadoshi S. I. Cerebrovascu¬lar diseases and their underlying vascular lesions in Hisayama. Japan A pathological study of autopsy cases. Stroke, 1983 v-148 №6, p.934-940.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 722
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК