Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн түүх
( Түүх )

АУ-ы доктор, клиникийн профессор М.Цэндсүрэн

ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч   

 
Абстракт

The Department of Kidney and Endocrinology at the National Center for Maternal and Child Health was established in 1983 year. This brief history reviews establishments and developments of pediatric kidney and endocrinology service in Mongolia.

Хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгийн суурь тавигдахаас өмнө хүүхдийн поликлиникийн дэргэд Эрүүл мэндийн сайдын 1967 оны 197 тоот тушаалаар дотоод шүүрлийн кабинет байгуулагдан АУ-ы дэд эрдэмтэн н.Долгормаа, 1976 онд бөөрний кабинет байгуулагдан АУ-ы дэд эрдэмтэн Б.Басбиш нар тус тус ажиллаж, чухам энэ үеэс манай оронд хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн чиглэлийн төрөлжсөн тусламж хөгжих нөхцөл бүрдсэн байна. 1967 оноос хүүхдийн поликлиникт ЗХУ-д хүүхдийн дотоод шүүрлийн чиглэлээр суралцсан анхны эмч Э.Эрдэнэ ажиллаж байв.

Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэг (УХКТЭ)-ийн хэвтэн эмчлүүлэгсэд, поликлиникийн үйлчилгээний материалд судалгаа хийж, бөөр, дотоод шүүрлийн өвчний үеийн дэглэм, хоол, эмчилгээний онцлогийг харгалзан бие даасан тасаг нээх шаардлагатай тухай АУ-ы дэд эрдэмтэн Д.Цэрэнбал, Б.Басбиш нарын саналыг үндэслэн, УХКТЭ-ийн ерөнхий эмчийн 1983 оны 74-р тушаалаар, 1971 онд байгуулагдсан сургуулийн насны хүүхэд эмчлэх тасгаас салбарлан бөөр, дотоод шүүрлийн эмгэг эмчлэх тасаг буюу IX тасаг байгуулагдсан түүхтэй. Тус тасгийн анхны эрхлэгчээр АУ-ы дэд эрдэмтэн Б.Басбиш, зөвлөх эмчээр Э.Лувсандагва, ординатор эмчээр Б.Ратэй, Л.И.Лизунова, Т.Оюунбилэг, мөн ахлах сувилагч Л.Цэдэнпил, тарианы сувилагч Т.Урангуа, сувилагч Р.Цэнд-Аюуш, С.Маагарав, П.Баяраа, Л.Дуламсүрэн, нярав сувилагч О.Баасанжав нарын мэргэжлийн баг ажиллаж байжээ. Ийнхүү хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн чиглэлээр ажиллах эмч нарын баг бэлтгэгдэж, поликлиникийн дэргэд байгуулагдсан дотоод шүүрлийн эмгэгийн кабинетад эмч Ц.Балжинням, Э.Эрдэнэ, М.Батчулуун нар, хүүхдийн бөөрний кабинетад АУ-ы дэд эрдэмтэн Б.Басбиш, эмч Н.Намнансүрэн, Б.Баасанжав, Л.И.Лизунова, Б.Ратэй, Л.Батжаргал нар ажиллаж хүүхдэд бөөр, дотоод шүүрлийн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх нөхцөл бүрдсэн.

Өнөөдөр тус тасаг 40 ортой, хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн чиглэлийн төрөлжсөн мэргэжлийн 6 эмч, тасгийн 1, арга зүйч 13 сувилагчийн бүрэлдэхүүнтэй жилдээ хот, хөдөөгийн 500-600 өвчтөнг эмчлэн, эдгэрүүлж, архаг өвчтэй хүүхдийг тогтмол хянаж улсын хэмжээнд энэ чиглэлээр үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр санаа нэгдэн өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж яваа санаачлагатай хамт олон боллоо. Тус тасагтай амьдрал, хувь заяагаа холбосон үе үеийн эмч нараас ардын эмч, академич Э.Лувсандагва, түүний шавь нараас АУ-ы доктор олноор төрөн гарсан нь бидний бахархал ба өнөөдөр хамт олны дунд АУ-ы доктор 3, аспирант 1, тэргүүлэх зэрэгтэй эмч 2, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 2, 5 ахлах зэрэгтэй сувилагч 6 ажиллаж байгаа нь бидний хөдөлмөрч замналыг харуулах билээ.Тус тасгийн эмч нараас Б.Басбиш, Т.Оюунбилэг, М.Батчулуун, Б.Ратэй, Л.И.Лизунова нар ЗХУ-д, Б.Баасанжав, Л.Батжаргал нар Герман улсад, Д.Чинзоригт Япон, Солонгос улсад, Д.Байгалмаа Солонгос улсад сурч, мэргэжил дээшлүүлсэн байдаг.

Тус тасгийн зөвлөх эмчээр АУ-ы дэд эрдэмтэн Б.Басбиш (1983-1991), АУ-ы дэд эрдэмтэн Д.Цэрэнбал (1992-1998), доктор, профессор академич Э.Лувсандагва (1998-2007), АУ-ы дэд эрдэмтэн Г.Эрдэнэтуяа (2000 оноос өнөөг хүртэл), АУ-ы доктор М.Цэндсүрэн (2007-2012), АУ-ы доктор Л.Дашиймаа (2013 оноос) нар тус тус ажиллаж иржээ. Тасгийн эрхлэгчээр Б.Басбиш (1983-1984), Т.Оюунбилэг (1985-1986), Б.Ратэй (1986-1992, 2000-2006), Л.Батжаргал (1993), Б.Баярсайхан (1994-1998), Г.Эрдэнэтуяа (1998-2000), М.Цэндсүрэн (2006 оноос өнөөг хүртэл) нар тус тус ажиллаж байна.

АУ-ы дэд эрдэмтэн Б.Басбиш нь ажиллах хугацаандаа судалгаа шинжилгээний ажил тасралтгүй гүйцэтгэж, бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн ондооших хэлбэрийн эмчилгээнд хлорбутин, преднизолоныг хавсран хэрэглэж үр дүнг судалж байв. 1983 онд Шенлейн-Генохын нефритийн улмаас бөөрний архаг дутагдалд орсон 14 настай өвчтөнд мэс заслын зөвлөх эмч Л.Санжаа, мэс засалч Р.Лхагвасүрэн, Б.Энхравдан, С.Гансүх, эмчлэгч эмч Л.И.Лизунова нарын оролцоотойгоор хэвлийн диализ эмчилгээг хийжээ.1987 оноос их эмч Т.Оюунбилэгчихрийн шижин өвчний үед энгийн ба удаан хугацааны үйлчилгээтэй инсулиныг хавсран хэрэглэсэн нь цусны чихрийн хэвийн хэмжээг 10-15 хоногт тогтворжуулах ач холбогдолтой болжээ.

Академич, ардын эмч Э.Лувсандагва нь 1990 оноос эхлэн “Монгол хүүхдийн бөөр“ төслийг санаачлан энэ чиглэлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлж, 1993 оноос эмч Д.Баярсайхан, М.Цэндсүрэн, 1994 оноос Ц.Бямбажав, 1996 оноос Д.Агиймаа, 2003 оноос Л.Дашиймаа нар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж эхэлсэн байна.1993 онд ЭНЭШТ-ийн (хуучин нэрээр) дэргэд Герман улсын А200SD PRESENUS аппарат суурилуулан гемодиализ эмчилгээний хэсэг байгуулагдаж, эмч Л.Батжаргал, сувилагч Ш.Оюун, техникч Д.Цогтсайхан нар хиймэл бөөрний эмчилгээг хүүхдэд анх удаа амжилттай хийж, түүнээс хойш бөөрний цочмог, архаг дутмагшилтай олон өвчтөнд 400 гаруй удаа гемодиализ эмчилгээ хийжээ.1995 онд тус төслийг SONOACE 2000 чанд авианы аппараттай болгосон нь хүүхдийн бөөр, шээсний замын төрөлхийн эмгэгийг оношлох эмчлэх чиглэлээр практикт их ач холбогдолтой болж, судлаач Д.Баярсайханд хүүхдийн бөөрний төрөлхийн эмгэгийг эрт оношлох асуудалд зориулсан эрдэм судалгааны ажлаа шинэ түвшинд дуусгах боломж олгосон билээ.

1997 онд судлаач М.Цэндсүрэн, Д.Баярсайхан, АУИС-ийн багш Н.Сүмбэрзул нар SONOACE 2000 чанд авианы аппаратын тусламжтай анх удаа бөөрний эдийн шинжилгээг хийсэн байна. Улсын Эмгэг Судлалын Төвийн ЭНЭШТ-ийн дэргэдэх салбарын эрхлэгч, клиникийн профессор, эмгэг судлаач Б.Уранчимэг, мөн төвийн Хавдар судлалын үндэсний төвийн дэргэдэх эмгэг судлалын салбарын эрхлэгч Л.Чойжоохүү нар шинжилгээнд авсан эдийн дээжийг боловсруулан, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд үргэлж талархаж байдаг тухай дурсахгүй өнгөрөх аргагүй билээ. Бөөр төслийн эрдэм судлалын ажилд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, АУ-ы доктор Б.Гомбо эрдэм судлалын ажлын их туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцаж, зөвлөж явсан бөгөөд одоо эргэн санахад энэ үеийн хүүхдийн бөөрний эмч нар эмгэг судлаачидтай их ойр ажиллаж байсан санагдана. 2001 оноос зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Эрдэнэтуяа, их эмч Т.Оюунбилэг, Д.Чинзоригт нар монгол хүүхдэд өсөлтийн даавар эмчилгээг анх хэрэглэж эхэлсэн байна. Мөн чихрийн шижинтэй хүүхдийн хяналтын тогтолцоог нэвтрүүлжээ. 2013 оны 2 дугаар сард гемодиализ эмчилгээний хэсгийг дахин сэргээн зохион байгуулав. Японы Nipro маркийн гемодиализийн 3 аппарат, усны машины хамт суурилуулж, их эмч Д.Байгалмаа, сувилагч Д.Оюунчимэг, Н.Энхжаргал, техникч З.Эрдэнэпүрэв нарын баг 27 хүнд 630 удаа гемодиализ эмчилгээ хийсэн байна.

Эрдэм судлалын арвин түүхтэй тус тасаг нь ажиллаж эхэлснээс хойш хот, хөдөөд хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэгтэй өвчтөнд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлэх, энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, мөн шинжлэх ухаан технологийн орчин үеийн түвшинд хүрэх зорилготой ажиллаж, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын бааз суурь болж ирлээ. 2003 онд Б.Басбишийн санаачлагаар анх удаа хүүхдийн бөөрний эмч бэлтгэх зорилгоор 3 сарын мэргэжил олгох курс зохион байгуулж, хот, хөдөөгийн 20 гаруй хүүхдийн эмчийг бөөрний чиглэлээр сургажээ.

2003 онд эрдэм шинжилгээний ажилтан Д.Баярсайхан “Ураг болон бага насны хүүхдийн бөөр шээсний замын гажгийг эрт илрүүлэх” сэдвээр, 2004 онд эрдэм шинжилгээний ажилтан М.Цэндсүрэн “Хүүхдийн бөөрний завсар эдийн архаг үрэвслийн эмнэлзүйн онцлог, оношилгоо“ сэдвээр, 2008 онд эрдэм шинжилгээний ажилтан Д.Агиймаа “Гепатитын вирүстэй хүүхдийн гломерулонефритийн онцлог” сэдвээр, 2012 онд эмч Л.Дашиймаа “Хүүхдийн пиелонефритийн эмнэлзүй, үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанар” сэдвээр АУ-ы боловсролын доктор (Рh.D)-ын зэрэг тус тус амжилттай хамгаалсан байна.

1989 оноос хойш тус тасгийн бүрэлдэхүүн өргөжиж Д.Чинзоригт (1994 оноос), Д.Цэнгүүнжаргал (1992-1999), П.Пүрэвжаргал (1994-2002), Ж.Энхзул (2000-2005), Л.Дашиймаа (2004 оноос), Х.Наранчимэг (2010 оноос), Ү.Даваадорж (2011-2013), Э.Гүенбаатар (2012 оноос), Д.Байгалмаа (2013 оноос), Б.Мөнхбаатар (2013 оноос) нар эмчээр ажиллаж байна. 2003 онд бөөрний мэс заслын эмч нартай хамтран Монголын хүүхдийн бөөр судлалын нийгэмлэг байгуулж, ерөнхийлөгчөөр нь ЭНЭШТ-ийн захирал Г.Чойжамц, гүйцэтгэх захирлаар бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч Б.Энхравдан, нарийн бичгийн даргаар Ж.Энхзул нар ажиллаж байв.

2003 онд “Хүүхдийн шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэг“, “Хүүхдийн иод дутлын эмгэгийн хяналт, сэргийлэлт”, Австрийн эмч нартай хамтран “Хүүхдэд тохиолдох дотоод шуүрлийн эмгэгүүд” сэдэвт сургалт семинар, 2004 онд “Хүүхдийн шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэг, бөөрний шалтгаант артерийн даралт ихдэх өвчин” сэдэвт семинарыг ЭМШУИС бa Японы эмч нартай хамтран хот, хөдөөгийн эмч нарыг хамруулан зохион байгуулав. Мөн 2005 онд ОХУ-ын эмч А.Н.Цыган нарын оролцоотой “Хүүхдийн бөөрний зонхилон тохиолдох эмгэг” сэдэвт 2 хоногийн семинар зохион байгуулжээ. 2006 онд АНУ-ын нефрологи судлаач R.Neiberger, ОХУ-ын Эрхүү хотын бөөр судлаач эмч В.В.Альбот нарын оролцоотой “Хүүхдийн бөөрний эмгэгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт семинар зохиосон байна.

Тус тасаг нээгдсэн цагаас хойш олон жил үр бүтээлтэй ажиллаж өөрийнхөө бүхий л амьдралыг хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулсан эмч Л.И.Лизунова, дотоод шүүрлийн эмгэгийн эмч Т.Оюунбилэг, М.Батчулуун, бөөрний эмч Б.Ратэй, Л.Батжаргал, сувилагч Р.Цэнд-Аюуш, С.Маагарав, М.Юмчинсүрэн, Т.Урангуа, Л.Эрхэмбаяр, Д.Уранчимэг, Д.Цогзол зэрэг ахмад эмч, сувилагч нар олон бий. Тус тасгийн хамт олон өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа эмнэлэг үйлчилгээний ажлаараа байгууллагын тэргүүлэх байрыг удаа дараа эзлэн, хамт олныг хошуучлан ажилладаг эвсэг хамт олон байсаар ирлээ. 2004 онд эмнэлгийн тусламж чанарыг сайжруулах сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад харилцааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, амжилт гарган “Оны шилдэг хамт олон“-оор, 2007 онд сувилагч Я.Амарсанаа, 2008 онд эмч Д.Чинзоригт, сувилгааны арга зүйч Ж.Сумъяа, 2009 онд сувилахуйн арга зүйч Л.Баярсайхан нар тус тус байгууллагын аваргаар шалгарч байлаа. Тус тасгийн эмч, сувилагч нар ажлаараа шалгарч ЭМЯ-ны болон Төр засгийн одон медалиар шагнуулж байв. Алтан гадас одонгоор эмч Т.Оюунбилэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б.Ратэй, Хөдөлмөрийн хүндэт медалиар сувилагч Ж.Сумъяа, эмнэлгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр эмч Л.Батжаргал, Д.Чинзоригт, Л.Дашиймаа, ЭХЯ-ны жуух бичгээр сувилагч Р.Цэнд-Аюуш, С.Маагарав, М.Юмчинсүрэн нар, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Д.Цогзол, М.Юмчинсүрэн, Т.Урангуа нар, МЗХ-ны тэргүүний залуу алтан медалиар эмч Д.Чинзоригт, хүүхдийн төлөө медалиар сувилагч Ч.Лхагвасүрэн нар тус тус шагнуулжээ.

Түүнчлэн тус тасаг нь АНУ-ын Лос-Анжелос хотын, АНУ-ын Охио мужийн, Эрхүү хотын хүүхдийн эмнэлэг, АНУ-ын Флорида мужийн Анагаах ухааны коллежийн хүүхдийн бөөрний тэнхимтэй харилцаатай ажиллаж байна.

Үйл явдлын товчоон

1983 он хэвлийн диализ эмчилгээг анх туршин хийжээ.

1987 он чихрийн шижингийн эмчилгээнд богино ба дунд хугацааны үйлчилгээтэй инсулиныг хавсран хэрэглэжээ.

1993 он хэт авиан аппаратаар бөөр, шээсний замын эмгэгийг оношлох боллоо.

1993 он Герман упсын А200SD PRESENUS аппаратаар хиймэл бөөрний эмчилгээг анх удаа хийжээ.

1997 он Бөөрний эдийн биопсийн шинжилгээг анх удаа хийжээ.

2002 он Өсөлтийн дааврын эмчилгээг анх удаа хийжээ.

2007 он Өсөлтийн дааврын инсулин

Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг

Зураг түүх өгүүлнэ.

Б.Басбиш эрхлэгчтэй бөөр, булчирхайн тасгийн хамт олон 1985 он

(Урд эгнээнд зүүн талаас бага эмч Цэдэнпил, эмч Т.Оюунбилэг, Б.Басбиш, Л.И.Лизунова сувилагч, асрагч нарын хамт)

Социалист уралдаанд тэргүүлсэн хамт олон, 1988 он

(Эмч Т.Оюунбилэг, Б.Басбиш, Л.И. Лизунова, Б.Ратэй, Эрдэнэбал, бага эмч Юмчинсүрэн, сувилагч Уранчимэг, Цэрмаа, Цэдэнпил, Дуламсүрэн, Цогзол, Т.Урангуа, Цэнд-Аюуш, Цэрэн болон бусад ажилчдын хамт)

 

Эмч нарын зөвлөлгөөн, 2003 он

(АУ-ны доктор Д.Баярсайхан, их эмч Л.Батжаргал, Б.Ратэй, Ж.Энхзул, Л.Дашиймаа, Т.Оюунбилэг нар)

 

 

 

 

 

“ Хүүхдийн бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэг“ сэдэвт семинар, 2003 он

М.Цэндсүрэн эрхлэгчтэй бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын

тасгийн хамт олон, 2010 он

М.Цэндсүрэн эрхлэгчтэй бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн хамт олон, 2010 он

ачаалалтай сорил нэвтрүүлэв.

2013 он Гемодиализ эмчилгээний хэсгийг Японы Nipro маркийн гемодиализийн 3 аппарат, усны машины хамт суурилуулж дахин сэргээн зохион байгуулав.

Сургалт семинар

2002 он Хүүхдэд зориулан чихрийн шижин өвчний талаарх сургалт зохион байгуулжээ.

2003 он “Хүүхдийн шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэг”, “Хүүхдийн иод дутлын эмгэгийн хяналт, сэргийлэлт”, “Хүүхдэд тохиолдох дотоод шүүрлийн эмгэг” сэдэвт семинар

2004 он “Хүүхдийн шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэг, бөөрний шалтгаант артерийн даралт ихсэх өвчин” сэдэвт семинар

2005 он ОХУ-ын эмч мэргэжилтэнтэй хамтран “Хүүхдийн бөөрний зонхилон тохиолдох эмгэг” сэдэвт семинар

2006 онд АНУ, ОХУ-ын бөөр судлаач нарын оролцоотой “Хүүхдийн бөөрний эмгэгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт семинар

2013 онд тус тасгийн 30 жилийн ойд зориулан “Хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн зонхилон тохиолдох эмгэг” сэдэвт семинар

2013 онд ЭМШУИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим, “Raphael Clinic” Солонгос дах олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн бөөрний эмч нарын “Хүүхдийн гемодиализ эмчилгээний орчин үеийн хандлага” семинарыг тус тус зохион байгуулав.

Судалгаа шинжилгээний ажил

Академич, ардын эмч Э.Лувсандагва 1990 онд “Монгол хүүхдийн бөөр“ төслийг санаачлан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг удирдаж, тус төвийн хүүхдийн бөөрний эмч, бөөрний мэс засалч нарын бүрэлдэхүүн оролцсон уг төслийн хүрээнд

1. Бага насны хүүхдийн бөөр шээсний замын гажгийн хэт авиан оношилгоо (Д.Баярсайхан)

2. Хүүхдийн бөөр, шээсний замын зонхилон тохиолдох гажгийн бүтэц, оношилгоо (Д.Баярсайхан, М.Цэндсүрэн, Б.Энхравдан, У.Хүрэлбаатар нар 2000-2002 он)

3. Хүүхдийн бөөрний дутмагшлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, эмнэлзүй (М.Цэндсүрэн, Д.Агиймаа Л.Дашиймаа нар 2003-2005 он) сэдэвт ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Хүүхдийн бөөр судлалын чиглэлээр туурвисан бүтээл

1. Д.Цэрэнбал. “Цочмог гломерулонефритийн эмнэл зүй биохимийн онцлог”. Улаанбаатар. 1973 он

2. Б.Басбиш. “Гломерулонефритийн эмнэлзүйн хэлбэр, ажиглалт ба эмчилгээний явцын хөдлөл зүй”. Улаанбаатар. 1979 он

3. Б.Басбиш. “Монгол дахь хүүхдийн бөөрний эмгэгийн тархалт”. Улаанбаатар. 1990 он

4. Э.Лувсандагва. “Хүүхдийн бөөрний эмгэгийн эмнэлзүй, тархалт, бүтэц” Улаанбаатар. 1990 он

5. Д.Баярсайхан. “Ураг болон бага насны хүүхдийн бөөр шээсний замын гажгийг эрт илрүүлэх”. Улаанбаатар. 2003 он

6. М.Цэндсүрэн. “Хүүхдийн бөөрний завсар эдийн архаг үрэвслийн эмнэлзүйн онцлог, оношилгоо”. Улаанбаатар. 2004 он

7. Д.Агиймаа.“Гепатитын вирүстэй хүүхдийн гломерулонефритийн онцлог”. Улаанбаатар. 2008 он

Хэвлэгдсэн бүтээлүүдээс дурьдвал

1. “Бага насны хүүхдийн бөөрний хэмжээг чанд авианы тусламжтайгаар тогтоосон нь”. Монголын хүүхэд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар их хурлын материалын хураангуй, 1995 он

2. Л.Батжаргал.“Хүүхдийн бөөр гемодиализ, булчирхайн тасгийн 15 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын эмхэтгэл”. Хянан тохиолдуулсан дэд профессор П.Батхүү. 1998 он

3. Э.Лувсандагва. М.Цэндсүрэн, Б.Ратэй. “Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, түүний эмчилгээний зарчим”. Монголын Анагаах Ухаан сэтгүүл, 2002 он №4

4. Д.Баярсайхан. М.Цэндсүрэн, Б.Энхравдан, У.Хүрэлбаатар. “Бөөр шээсний замын олонтаа тохиолдох гажгийн эмчилгээний оновчтой зарчим”. 2002 он

5. Д.Баярсайхан, М.Цэндсүрэн. “Эмнэлгийн анхан шатны түвшинд хүүхдийн бөөр, шээсний замын гажгийн зарим хэлбэрийг оношлох шалгуур”. 2002 он

6. D.Agiimaa et al. “Соmparison of hepatitis A and E virus infections among healthy children in Mon­golia: evidence for infections with a sub genotype IA HAV in children /pp18-25/ Journal of Medical Virology. 2006

7. Д.Чинзоригт, Г.Эрдэнэтуяа. “Диабеттэй хүүхэд, өсвөр үеийнхэнд өгөх зөвлөгөө”. 2007 он

8. Л.Баярсайхан, Л.Дашиймаа, Ж.Сумъяа, Ч.Лхамноржин. “Бөөрний эмгэгийн цустай шээх хэлбэрийн үед арьсан дор тарьсан гепарин эмчилгээ хийхэд өвчтөнд илэрсэн зовуурийг  сувилсан нь”. 2009 он

Хүүхдийн бөөрний чиглэлээр зөвлөх эмч нар:

Б.Басбиш. АУ-ы доктор (1983-1991)

Д.Цэрэнбал. АУ-ы доктор (1992-1998)

Э.Лувсандагва. АУ-ы доктор, академич, профессор (1998-2007)

М.Цэндсүрэн. АУ-ы доктор (2006-2012)

Л.Дашиймаа. АУ-ы доктор (2013 оноос)

Хүүхдийн дотоод шүүрлийн чиглэлээр зөвлөх эмч:

Д.Малчинхүү.АУ-ы доктор, профессор

Г.Эрдэнэтуяа. АУ-ы доктор, дэд профессор(2007 оноос)

Тасгийн эрхлэгч нар:

Б.Басбиш (АУ-ы доктор, 1983-1984)

Т.Оюунбилэг (1985-1986)

Б.Ратэй (Tэргүүлэх зэргийн эмч, 1986-1992)

Л.Батжаргал (Tэргүүлэх зэргийн эмч,1993)

Д.Баярсайхан (АУ-ы доктор, 1993-1996)

Ц.Бямбажав (1996-1997)

Г.Эрдэнэтуяа (АУ-ы доктор, 1998-2000)

Б.Ратэй (Tэргүүлэх зэргийн эмч, 2000-2006)

М.Цэндсүрэн (АУ-ы доктор, 2006 оноос)

Эмч нар

Б.Басбиш (1983-1991), Б.Ратэй (1983- 2012), Л.И.Лизунова (1983-1994), Т.Оюунбилэг (1983-2005), Н.Намнансүрэн (1983-1987), Л.Батжаргал (1984-2011), Б Баасанжав (1987-1993), Д.Эрдэнэбал (1990-1991), Ц.Бямбажав (1990-2008), Д.Цэнгүүнжаргал (1992-1999), П.Пүрэвжаргал (1994-2002), Д.Чинзоригт (1994 оноос), Ж.Энхзул (2000-2005), Л.Дашиймаа (2001-2003, 2004 оноос), Ү.Даваадорж (2011-2013), Э.Гүенбаатар (2012 оноос), Д.Байгалмаа (2013 оноос)

Тасгийн бага эмч, сувилахуйн арга зүйч нар

Р.Цэдэнпил (1983-1985), С.Юмчинсүрэн (1985-2002), М.Нямсүрэн (2002-2003), Ж.Туулбаяр (2003-2008), Л.Баярсайхан (2008 оноос), Ж.Сумъяа (2007 оноос)

Сувилагч нар

Р.Цэдэнпил (1983-1985), Т.Урангуа (1983-2011), Р.Цэнд-Аюуш (1983-2003), С.Маагарав (1983-2002), П.Баяраа (1983-1984, 1993-1991), Ц.Цэдэнсодном (1983-1987), Л.Дуламсүрэн (1983-1988), Д.Уранчимэг (1983-1993), Д.Цогзол (1983-2005), Г.Цэрмаа (1983-1988), Ичинхорлоо (1983-1984), Л.Эрхэмбаяр (1984-2000), н.Монголмаа(1985-1987), н.Жаргал(1988-1991), Я.Энхээ (1988-1998), Б.Тунгалаг (1988-1996), н.Буянжаргал(1988-1993), Б.Оюунчимэг (1983-1991), Я.Амарсанаа (1989 оноос), Ж.Туулбаяр (1994-2003), н.Оюунсайхан(1996-1998), Ч.Лхагвасүрэн (1999-2005), н.Цэцэгмаа (2002-2004), М.Цогзолмаа (2003), С.Долгор (2004-2008,2009 оноос), н.Буянжаргал (2004-2005), Р.Дуламханд (2004-2005), Х.Баярмаа (2005 оноос), С.Оюунчимэг (2004-2008), Б.Одонцэцэг (2006-2008), Л.Хишигжаргал (2006), Т.Ганцэцэг (2007 оноос), Д.Ганцэцэг (2007-оноос), С.Ариунбуян (2008-2009), Б.Байгальмаа (2008-2010), Ч.Лхамноржин (2008-оноос), Ю.Оюунгэрэл (2009-оноос), С.Ойдовсүрэн (2010 оноос), Х.Ганжаргал (2010 оноос), Д.Оюунчимэг (2013 оноос), Х.Энхжаргал (2013 оноос)

Нярав нар

н.Долгоржав (1983-1985), О.Баасанжав (1985-1986), н.Шийтэр(1986-1988), О.Нямгэрэл (1988-1989), н.Нямжав (1989-1993), н.Гүнсмаа (1993-1994), Ч.Лхагвасүрэн (1994-1996), н.Ганболд(1996-1998), Б.Дүүриймаа (1996-1997), н.Пагмадулам (1998), Д.Төмөрбат (1998-2007), Ж.Сумъяа (2007-2011), О.Нямгэрэл (2011 оноос)

Үйлчлэгч нар

Б.Лхагвадулам (1998 оноос), Г.Цэцэгмаа (2011 оноос), Б.Оюунчимэг (2011 оноос), И.Сугармаа (2013 оноос)

 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУМ, ТУМ, клиникийн профессор Ш.Энхтөр


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2146
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК