Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2013, 3(7-3)
Улаан хоолойн хавдрын орчин үеийн эмчилгээний аргууд
( Илтгэлийн хураангуй )
Yasunori Akutsu, Tsuguaki Kono, Masaya Uesato, Hisahiro Matsubara
Department of Frontier Surgery, Graduate School of Medicine, Chiba University
 
Абстракт
Esophageal cancer is still the worst malignant disease, and its prognosis is still poor. To improve the outcome of esophageal cancer, a novel therapy is needed.
Here, we demonstrate some novel therapeutic modalities.
1) Immunotherapy: We developed a novel immunotherapy using both intratumoral administration of dendritic cell and radiation for esophageal squamous cell carcinoma. By using radiation, abscopal effect can be induced and this phenomenon enhances immune-reaction and anti-tumor effect mediated by T-cell reaction. A phase I clinical trial is now progressing.
2) New drugs: We have tested some drugs whether some drugs can enhance antitumor effect. From the results of our research, we found that COX2-inhibitor
has a capacity to enhance antitumor effect of 5-FU, cisplatin or radiation. On the other hand, newly developed HDAC-inhibitor strongly suppressed tumor growth.
HDAC-i modifies epigenetic structure and elucidates anti-tumor effect.
3) MicroRNA: We found that some microRNAs have an anti-tumor effect. For example, we found that miR-145, miR-133a and miR-133b are tumorsuppressive miRNA which targets FSCN1 in esophageal squamous cell carcinoma. Additionally, miR-203 can inhibit migration and invasion activity by regulating LASP1.
4) A newly developed nano-particle: We developed nano-particle which consisted of liposome and ICG. Nano-particles are accumulated in the tumors by EPR effect (Enhanced permeation and retention effect). Using this effect we successfully developed a combination therapy using ICG-liposome and near infrared radiation.
5) Modulated electro-hyperthermia (mEHT): The 13.56 MHz radio frequency was used for mEHT. MEHT can induce apoptosis and suppress tumor growth. This anti-tumor effect is tumor specific and the mechanism is explained by Warburg effect, Szentgyorgyi effect and Fractal effect. We further developed a combination therapy of dendritic cells and mEHT. A phase I study of mEHT for esophageal cancer is now progressing. From these translational approaches, we have been developing novel therapeutic modalities to improve the outcome of esophageal squamous cell carcinoma.
Улаан хоолойн хавдар нь тавилан муутай хорт хавдруудын нэг юм. Өвчтний тавиланг сайжруулах зорилгоор шинэ төрлийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс бид энэ өгүүлэлд зарим шинэ боломжит аргуудыг танилцууллаа.
1) Дархлаа эмчилгээ: Энэ чиглэлд бид улаан хоолойн хавтгай эсийн хавдарт сэртэнт эсийг тарих, мөн хавсран туяа эмчилгээ хийх аргыг туршиж байна. Туяа эмчилгээг ашигласнаар Т эст хамааралт дархлаа хариу урвал, хавдрын эсрэг үйлдлийг ихэсгэж туяанд өртөөгүй хавдрын эсүүдийг устгах нөлөөг (abscopal effect) үзүүлдэг. Уг ажлын явц клиникийн туршилт судалгааны 1р үе дээр явж байна.
2) Шинэ эмнүүд: Хэд хэдэн эм туршилтын шатанд байгаа бөгөөд зарим эмнүүд нь хавдрын эсрэг идэвхийг сайжруулдаг нь харагдаж байна. Бидний судалгааны үр дүнгээс үзэхэд, ЦОГ-2-ийг дарангуйлагчид нь 5-ФУ, цисплатин болон туяа эмчилгээний хавдрын эсрэг идэвхийг дэмжих чадвартай нь тодорхойлогдсон.Түүнчлэн сүүлийн үед хөгжүүлж байгаа HDAC-ингибиторүүд нь эпигенетик бүтцийг өөрчилж, хавдрыг эсрэг идэвхийг хүчжүүлсэнээр хавдрын эсийн өсөлтийг хүчтэй дарангуйлдаг байна.
3) МикроРНХ: Зарим микроРНХ нь хавдрын эсрэг идэвхитэй болохыг судалгаанууд харуулж байна. Жишээлбэл, miR-145, miR-133a, miR-133b-үүд нь хавдар дарангуйлагч шинж чанартай ба улаанхоолойн хавтгай эст хавдрын FSCN1-д өвөрмөцөөр чиглэж үйлдлээ үзүүлдэг. Мөн miR-203 нь LASP1-т үйлчлэх замаар хавдрын эсийн нэвчих, шилжих идэвхийг зогсоодог болохыг илрүүлсэн.
4) Нано-биетүүд: Бид шинээр липосом ба ногоон индоцианин (ICG) агуулсан нано-биетүүдийг хөгжүүлж байна. Эдгээр бичил биетүүд нь Сайжруулсан Нэвчилт, Шингээлтийн (EPR effect) үйлдлийн тусламжтайгаар хавдарт очиж хуримтлагддаг.Уг үйлдлийг ашиглаж ICG-липосом болон хэт нам давтамжит туяа эмчилгээний аргыг хослуулан амжилттай хэрэглэж байна.
5) Хувиргасан электро-гипертерми (mEHT): mEHT-д 13.56 МНz-ийн давтамжтай долгионыг ашигладаг. Гипертермийн уг арга нь хавдрын эсийн апоптозыг эхлүүлж, өсөлтийг саатуулдаг. Хавдрын эсрэг уг өвөрмөц үйлдлийн механизмыг Варбургийн үйлдэл, Сзентгиоргийн үйлдэл, Фрактал үйлдлээр тайлбарладаг. Бид сэртэнт эс, MEHT аргыг хавсаргасан шинэ эмчилгээний аргыг хөгжүүлэн туршиж байгаа бөгөөд улаанхоолойн хавдрын эмчилгээнд MEHT аргыг ашиглах судалгаа нь туршилтын 1р үедээ үргэлжилж байна.
Бид дээрх туршилт судалгаануудын тусламжтайгаар улаан хоолойн хавтгай эст хавдрын эмчилгээний үр дүнг сайжруулах шинэ эмчилгээний аргуудыг боловсруулахаар ажиллаж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 647
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК