Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2013, 3(7-3)
Улаан хоолойн хорт хавдрын эмчилгээний стратегийн орчин үеийн ололт амжилт
( Илтгэлийн хураангуй )
Yoshifumi Baba, Masayuki Watanabe, Naoya Yoshida, Rhuichi Karashima, Satoshi Ida, Hideo Baba
Department of Gastroenterological Surgery, Graduate School of Medical Sciences,
Kumamoto University, Kumamoto, Japan
 
Абстракт
Recent advances in both diagnostic and therapeutic technologies have caused dramatic changes in treatment strategy for esophageal cancer patients. In this lecture, we will introduce the advances in multimodal treatment for esophageal cancer, based on our own experiences.
1. Neoadjuvant chemotherapy (NAC) with Docetaxel/Cisplatin/5-fluorouracil (DCF) for node-positive esophageal cancer. Recently, in Japan, an efficacy of NAC for resectable advanced squamous cell carcinoma of the esophagus has been reported. DCF is expected to be a powerful alternative to cisplatin/5-fluorouracil. Our experience on neoadjuvant
or induction DCF will be demonstrated.
2. Efficacy and safety of salvage esophagectomy after dCRT. Salvage esophagectomy is an almost only method to cure the patients with local failure after dCRT, although high mortality and morbidity rates have been reported. We performed 40 cases of salvage esophagectomy during the last 7 years and no hospital mortality has been experienced. Benefit of salvage surgery and procedures to decrease surgical risk will be discussed.
3. Basic research for individualized treatment. If an individualized treatment strategy can be established based on some predictive markers, both improved survival and preserved quality of life will be realized. We will demonstrate the possibility of epigenetic analysis (e.g., LINE-1 methylation level) as biomarkers to predict patient prognosis.
Хавдрын оношлогоо, эмчилгээнд гарч буй сүүлийн үеийн ахиц дэвшил нь улаан хоолойн хорт хавдрын эмчилгээний стратеги өөрчлөгдөх гол шалтгаан болж байна. Бид өөрсдийн туршлагад тулгуурлан улаан хоолойн хавдрын эмчилгээний орчин үеийн ололт амжилтыг танилцуулж байна.
1. Доцетаксил/Цисплатин/5-фторурацил (DCF) бүхий неоадъювант хими эмчилгээг (NAC) тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн улаан хоолойн хавдрын үед хэрэглэх нь
Сүүлийн жилүүдэд Японы судлаачид мэс засал хийх боломжтой улаан хоолойн хавтгай эсийн хорт хавдрын хүндэрсэн шатанд неоадъювант хими эмчилгээ (NAC) тодорхой үр дүн үзүүлсэн тухай мэдээлэх боллоо. DCF-ын хослол нь Цисплатин/5-фторурацилаас илүү үр дүнтэй байна. Цаашид неоадъювант болон индукцийн DCF-ийн үр нөлөөний талаар судалгааг үргэлжлүүлэх болно.
2. Хими-туяа эмчилгээний (dCRT) дараах улаан хоолой тайрах хөнгөвчлөх мэс заслын үр нөлөө, аюулгүй байдал
Улаан хоолой тайрах төгс бус хагалгаа нь хими-туяа эмчилгээ үр дүнгүй нөхцөлд хэрэглэдэг эмчилгээний гол арга боловч мэс заслаас шалтгаалсан нас баралтын хувь өндөр байсаар байна. Бид сүүлийн 7 жилийн хугацаанд нийт 40 өвчтөнд дээрх мэс заслыг хийсэн бөгөөд эмнэлгийн нас баралт тохиолдоогүй.
Уг мэс заслын явцад тохиолдох эрсдлийг бууруулах, түүний үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
3. Хувь хүнд чиглэсэн эмчилгээний суурь судалгаа
Хувь хүнд чиглэсэн эмчилгээний стратегийг зарим маркеруудад тулгуурлан боловсруулдаг бөгөөд ингэснээр өвчтөний амьдрах чадварыг дээшлүүлж, амьдралын чанарыг хадгалах боломжтой. Бид өвчний тавиланг тогтоох зорилгоор эпигенетик шинжилгээг (Жишээ нь: LINE-1 метилжих хэмжээ) туршин судална.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 514
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК