Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Монгол улсад бүртгэгдсэн салхинцэцэг өвчний өвчлөл нарны идэвхжил ба соронзон буснилын харилцан хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэгмэд1,2, Л Энхбаатар3, Ц.Пүрэвдаш4 Э.Занабазар5

1ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Нар-дэлхийн физикийн хурээлэн
2ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
3Халдварт өвчин судлалын үндэсний төв,
4Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв
5Япон улсын Каназава хотын их сургууль

 
Абстракт

Various pathogens prevalence and the virulence, the outbreak, moreover the human immunity has been shown to have the relevance to constant change of solar activity and its followed geomagnetic disturbances.

Aim of the study: This study is the first in Mongolia to show smallpox outbreak and solar activity relevance by nonparametric relevance determination, and smallpox outbreak strength and geomagnetic disturbance relevance determination.

Materials and methods: We took the Wolf Number data and the average value of Ap-index data from several international geophysics institutes, and determined their relevance to the Chikenpox morbidity data supported by The Statistic Information Unit of National Center of Communicable Diseases, Mongolia. The relevance was determined by Spearman rank correlation method.

Results: The smallpox outbreak in Mongolia has the average of -0.4 inverse relation to solar activity. Also the outbreak has the coincidence to post 3-4 years of solar activity 11-year-period peak. The outbreak relevance to Ap-index of geomagnetic disturbances shows comparably long period, the 22-year cycle.

Conclusion:
1. The chikenpox outbreak reported in Mongolia has the average of -0.4 inverse relation to two types of geophysical factors. The outbreak peak coincides with post-4-year of solar activity 11-year-period peak.
2. The chikenpox outbreaks has the 22-year cycle

    


Нарны идэвхжил гэдэг нь наран дээр явагдаж буй эрчимт явц, үзэгдлүүдийн нэгдэл бөгөөд гелиосфер (нарны аймгийн мандал)-т зохих өөрчлөлтийг бий болгохоос гадна соронзон мандлын буснилыг идэвхжүүлдэг. Нарны идэвхжил нь орон зайн хувьд нарны агаар мандлын идэвхтэй мужуудтай холбоотой, нарийчилбал, эдгээр нь маш хурдан өөрчлөгдөж буй толбо, тэсрэлт, титмийн нүхнүүд г.м. тогтоцуудын бүрэлдэхүүн болон радио цацралтын огцом тэсэргээ, нарны туяа, нарны титмээс шидэгдэж буй биетүүд зэрэг үйл явцуудтай холбоотой байдаг [1]. Нарны идэвхжил нь цаг хугацааны хувьд хувьсан өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлтийн мөчлөг нь 2-оос 100-н жилийн үетэй байна. Үндсэн мөчлөг нь 7-гоос 17 жил үргэлжлэх ба дундаж үе нь 11.1 жил юм. Тиймээс 11 жилийн нарны идэвхжлийн үечлэл гэж нэрлэсээр байгаа бөгөөд Швабе-Вольфын мөчлөг ч гэж нэрлэдэг.[Зураг 1-ийн доод муруй].
    Нөгөө талаас, зэрэгцээ мөчлөгүүд соронзон орныхоо туйлшралтаар ялгагддаг нарны идэвхжлийн 22 жилийн мөчлөгийг Хейлийн хууль буюу Андерсоны мөчлөг гэж байна [1].

     Наран дээр явагдаж байгаа эрчимт явц, үзэгдлүүд дэлхийн соронзон болон агаарт мандалд шууд нөлөө үзүүлдэг. Түүний нэг тод жишээ нь соронзон шуурга юм. Нарнаас тасарч гарсан эрчимт бөөмс нарны соронзонг давхар агуулан тархахдаа дэлхийн соронзон мандалтай харилцан үйлчлэлцэж эх дэлхийд маань цахилгаан соронзон буснилыг үүсгэдэг. Түүний нөлөө голдуу дэлхийн 2 туйл орчим туйлын туяа байдлаар тод илэрдэг юм. Нөгөө талаас дэлхийн агаар мандалд шууд нэвтэрч буй хэт ягаан туяа, радио цацраг байна. Нарны идэвхжлийн нөлөөгөөр үүсч байгаа соронзон буснилыг ерөнхийд нь Kp, Ap гэсэн индексээр илэрхийлдэг. Ap-индекс нь соронзон орны буснилын далайцыг шууд утгаар нь илэрхийлдэг бол Kp-индекс нь тууний логарифм утга юм.

    Нарны идэвхжил соронзон орны буснилын янз бүрийн давтам хэмжээ өвчин үүсгэгчийн хоруу чанар, үржил хөгжил, хүний дархлалын систем, халдварт өвчний дэгдэлтэнд нөлөөлдөг [2]. Нарны идэвхжил соронзон орны буснилын нөлөө халдварт өвчний дэгдэлт, хүний бие махбодид нөлөөлдөг гелиобиологийн суурь судалгааг оросын эрдэмтэн А.Л. Чижевский анх судалжээ [3;4].

Монгол улсад халдварт өвчний дэгдэлт нарныидэвхжилтэй холбоотой судалгааны ажил 1990-ээд оны эхнээс эхэлж зарим үр дүнд хүрсэн байна [5]. Эдгээр судалгааны ажлууд харилцан хамаарлыг тодорхойлохдоо шууд хамаарлын арга буюу Пирсоны аргыг хэрэглэж байсан бөгөөд үүний тулд анхдагч мэдээллийг үечлэн оноох аргыг ашиглан
нарны идэвхжлийн 11 жилийн үеэр үечлэн, улмаар эрэмблэгдсэн тоон дараалалд харилцан хамаарлыг тооцоолж байв [5].

Судалгааны үр дүнд тулгууралсан өвчний хандлагыг тодорхойлох оролдлогоор 1994 оны менингитийн дэгдэлт, 2006 оны гахайн хавдар, улаануудын дэгдэлт, улаанбурхан, салхинцэцэгийн харьцангуй ихсэлт таарч байв [6-12].

Судалгааны зорилго: Үндсэн анхдагч тоон цуваа болох нарны идэвхжил-салхин цэцэг өвчний өвчлөлийн утгуудад харилцан хамаарлыг тооцоолж олох, үүний тулд параметрийн бус хамаарлын арга хэрэглэсэнд оршино. Түүнээс гадна тухайн өвчний өвчлөлийн тоог дэлхийн соронзон орны буснилыг илэрхийлдэг индексүүдийн нэг Ар-индексээс хамаарч буй эсэхийг тодорхойлсон тус улсын анхны судалгаа болно.

Ашигласан материал, арга зүй
    Судалгааны ажилд олон улсын геофизикийн төвүүдийн сайтаас Вольфын тооны [13], Ар-индексийн [14] утгуудын сарын дундаж утгуудыг түүвэрлэн авсан. Соронзон буснилын Ар-индекс нь дэлхийн соронзон судлалын станцуудын мэдээлэл дээр тулгуурлан гаргасан индекс юм. Монгол оронд салхин цэцгээр өвчлөгчдийн бодит тоон
цувааны хувьд Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн статистик мэдээллийн тасгаас гаргасан үзүүлэлтийг ашиглав [15]. Өвчлөлийн тоон цуваа жилийн дундаж утгаар түүвэрлэгдсэн байсан учраас харилцан хамаарлыг жилийн дунджаар тооцооллоо. Геофизикийн мэдээллийн сарын дундаж тоон цуваанд үндэслэн арифметик дунджийн аргаар жилийн дундаж утга бухий тоон цувааг олов.

    Хоёр хувьсагч тоон цувааны харилцан хамаарал (холбоо)-ыг үнэлэхэд хамаарлын коэффициентыг тооцоолдог. Үүний тулд ихэвчлэн Пирсоны хамаарлын коэффициент тооцоолох параметр аргыг хэрэглэдэг [16]. Энэ Пирсоны хамаарлын арга нь хамаарал тодорхойлж буй 2 тоон цувааны дундаж арифметикийн стандарт хазайлтын утгыг ашигладаг. Өөр аргуудын нэг нь Спирмений эрэмбийн (ранг) хамаарлын параметр биш арга юм [17]. Спирмений арга нь 2 тоон цувааг өсөх юм уу, бурах дарааллаар
эрэмбэлж, улмаар эрэмбийн утгын ялгааг ашигладагт байна. Тэгэхээр, Пирсоны арга нь шууд ажиглалтын утгаар хамаарлын коэффициентыг тооцоолдог бол Спирменых нь эхлээд тоон цуваа тус бурийг утгын дарааллаар өсөх/буурахаар нь эрэмблээд, дараа нь эрэмбийн хоорондын ялгааг тооццдог. Энэ аргын томьео нь:

энд d2 – эрэмбийн ялгааны квадрат зэрэг, n – хос ажиглалтын тоон цувааны урт. Эрэмбийн хамаарлын коэффициентийн утга нь дараах холбоосын утга агуулна. Хэрвээ 0.3-аас бага бол сул, 0.3 ÷ 0.7 үед дунд зэргийн, харин 0.7-гоос дээш бол өндер хамааралтайг илтгэж байгаа юм. Хамаарлын коэффициентын +/- тэмдэг нь эерэг/эсрэг холбоог илэрхийлэх юм.

   Спирмений эрэмбийн хамаарал нь ашиглагдаж буй тоон дараалал заавал хэвийн тархалттай байхыг шаарддаггүй.

   Судалгааны үр дүн: Зураг 1-ээс харахад 1950-2010 онуудын хооронд нарны идэвхжлийн индекс– Вольфын тоо (доод улаан шугам) тод ялгарсан 11 орчим жилийн мөчлөгтэй нь харагдаж байна. Харин соронзон орны буснилыг тодорхойлж байгаа Ар-индексийн (дундах хөх шугам) хувьд 11 жилийн мөчлөгөөс гадна арай богино үетэй давталт байж болох магадлал ажиглагдаж байна. Монгол улсад бүртгэгдсэн салхинцэцэг өвчний дэгдэлтийн цагт хугацааны зүй тогтлоос тодорхой мөчлөг ялгарахгүй байна [дээд талын хар шугам]. 1957-1958 оны хооронд энэ өвчний дэгдэлт огцом өсжээ. Салхин цэцэг өвчний дэгдэлт 1961 он хүртэл өсөж байгаад 1962 оноос буурч
эхэлжээ. Ерөнхий тенденцийг нь харахад өвчлөл яваандаа буурч байгаа боловч 1970-75, 1980-1990 онуудад бага хэмжээгээр өсөлт ажиглагдсан байна. 2000 оноос эхлэн өвчний дэгдэлт нэмэгдэж эхэлсэн нь харагдаж байна.

Зураг 1. 1950-2010 онуудад бүртгэгдсэн салхин цэцэг өвчний тохиолдол (дээд талын муруй), дэлхийн соронзон буснилыг илэрхийлэх Ар-индексийн сарын (дунд муруйн хар нарийн шугам) болон жилийн (бүдүүн хөх шугам) дундаж утган Тл-аар, нарны идэвхжлийг илэрхийлэгч Вольфын тооны (доод муруйн хар нарийн шугам) болон жилийн (бүдүүн улаан шугам)

     Энэ муруйнуудын хооронд ажиглахад 1958 оноос нарны идэвхжлийн өсөлттэй зэрэгцэн салхинцэцэг өвчний дэгдэлт өсөж байна. Харин 1969, 1980 онуудын нарны идэвхжлийн максимумын дараах 3-4 жилд өвчний дэгдэлт ихссэн байна. 2008-2009 онуудын гүн минимумын үед дэгдэлт ихсэж байна.

    Ажиглалтын материал дээр хийсэн тооцоогоор салхин цэцэг өвчний өвчлөл нарны идэвхжилтэй урвуу хамааралтай болох нь харагдаж байна [Зураг 1, улаан шугам]. Хамаарлын кэоффициент -0.4 орчим байгаа нь дэгдэлт дундаж хамааралтайг илэрхийлж байна. Хугацааны хувьд нарны идэвхжлийн 11жилийн мөчлөгийн минимумаас 3 жилийн дараа салхинцэцэгийн дэгдэлт өндөр байх магадлалтай байна.

    Үүнтэй адилхан үр дүн Ар-индекстэй харьцуулсан хамаарал ажиглагдав [Зураг 1, хөх шугам]. Гэхдээ хамаарлын коэффициентын утгын хувьд бага зэрэг өндөр байна.

  

Зураг 2. Спирмены рангийн хамаарлын коэффициентын утга. Дээд муруй (хөх шугам) нь соронзон орны Ар-индекс, доод муруй (улааншугам) нь Вольфын тоо салхинцэцгээр өвчлөгчдийн хоорондох хамаарлын утгууд.

  Энэ ажилд ажиглагдсан материалаар шууд хамаарлын утгыг тооцоолсноос гадна тухайн өвчний өвчлөл нарны идэвхжил, Ар-индексийн хоорондын хамаарлын цаг хугацаанаас хамаарсан төлвийг шинжлэв. Үүний тулд 11 тоон утгаар сонгосон цувааг 1 цэгээр гулгуулах замаар хамаарлын коэффициентыг тооцооллоо. Энэ бодолтын үр дүнд харилцан хамаарлын коэффициент ажиглалт хийсэн онуудад яаж хувьсан өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна, өөрөөр хэлбэл, харилцан хамаарлын коэффициентын цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлж байгаа юм. Тооцооны үр дүн нарны идэвхжил буюу Швабе-Вольфын тоо, салхинцэцэг өвчний өвчлөл 2-ын хоорондын хамаарал ойролцоогоор 22 жилийн үетэй болох нь харагдаж байна [Зураг 3, улаан шугам]. Ар-индекстэй хамаарах хамаарал ойролцоогоор 22

жилийн үечлэл байгааг харуулж байгаач арай богино үетэй хамаарал буйг үзүүлж байна [Зураг 3, хөх шугам].

Зураг 3. Нарны идэвхжлийн дундаж үечлэл буюу 11 цэгийн уртаар тооцоолсон 1 цэгээр гулгах рангийн хамаарлын коэффициентын муруй. Хөх шугам –соронзон орны Ар-индекстэй хамаарах, улаан шугам– Вольфын тоотой хамаарах утга.

Дүгнэлт:

Салхинцэцэг өвчний дэгдэлт нарны идэвхжил болон соронзон орны буснилын Ар-индексээс хамаарах судалгааг Спирмений эрэмбийн хамаарлын аргаар тооцоолсон үр дүнгээс доорх дүгнэлтийг хийж байна. Үүнд:

Дүгнэлт:

1. Салхинцэцэг өвчний дэгдэлт геофизикийн 2 фактороос ойролцоогоор -0.4 гэсэн урвуу хамааралтай байна. Дэгдэлтийн өндөр үе нарны идэвхжилийн оргил үеэс 4 жилийн дараа болж байна.

2. Судалгаанд хамрагдсан онуудад нарны идэвхжил, соронзон орны Ар-индекс – салхинцэцэгийн дэгдэлтийн хоорондын харилцан хамаарал 20-22 жилийн мөчлөгтэй давтагдаж байна.

Ном зүй

1. Витиснкий Ю.И. (1983) “Солнечная активность ” Москва.
2. http://medresurs.in/publ/vlijanie_geofizicheskikh_faktorov_na_infekcionnyj_process/1-1-0-82
3. Чижевский А.Л. (1973) “Земное эхо солнечных бурь”. Мысль,Москва.
4. Ягодинский В.И. (1977) “Динамика эпидемического процесса”. Москва, Медицина.
5. Л.Энхбаатар (1999) “Нарны идэвхжил зарим халдварт өвчний дэгдэлтэнд нөлөөлөх нь” анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээл, Улаанбаатар хот.
6. Л .Энхбаатар, Б.Цэгм эд, Л.Лхагва, А.Энхтуяа (1998), “Халдварт зарим өвчнүүдийн ихсэлт дэгдэлт байгалийн хүчин зүйлээс хамаарах нь”. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, 87-88-р тал, УБ.
7. Л .Энхбаатар, Б.Жамъяаншарав, О.Ариунтуяа “Монгол орны зарим амьсгалын замын халдварт өвчний хандлага”, Халдварт өвчин сэтгүүл , 2004 оны ¹2, 16-18 тал.
8. Л .Энхбаатар, О.Ариунтуяа, Б.Жамьяншарав, «Гахайн хавдар өвчний өвчлөл ихсэж болзошгүй асуудалд » ХӨСYТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003, 12-13
9. Л.Энхбаатар, Б.Жамъяншарав , О.Ариунтуяа, М.Оюунгэрэл (2003) “Улаанбаатар хотын халдварт өвчнүүдийн хандлагад өрхийн эмч нар анхаарах нь” Өрхийн эрүүл мэнд Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлын материал Шинжлэх ухааны ажилчдийн өдөр Улаанбаатар хот, 45-52 тал.
10. Л .Энхбаатар, Р.Туул, Өлзийжаргал (2007). Улаанууд, улаанбурхан өвчний ойрын жилүүдийн хандлага, Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл 2006 он
11. Л .Энхбаатар, О.Ариунтуяа, В.Ундрам «Салхин цэцэг өвчний ойрын жилүүдийн төлөв байдал » ХӨСYТ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. 2003,12-13 тал,
12. Л .Энхбаатар, Б.Жамъяншарав, Л.Оюунцэцэг, Д.Энхсайхан (2006); Монгол улс дахь менингококкт халдварын хандлага, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, ¹6 (13), 2-7 тал, УБ хот.
13. http://sidc.oma.be/index.php3
14. http://wdc.kugi.kyoto-u.ac.jp/kp/index.html
15. Л .Оюунцэцэг, Л.Энхбаатар (2012); 2010 онд Монгол улс бүртгэгдсэн цочмог халдварт өвчний өвчлөлийг 1952 оноос хойш бүртэгсэн өвчлөлтэй жишихүй. Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, ¹1 (44), 40-49 тал, УБ хот.
16. Бендат Дж., Пирсол А. Применение корреляционного и спектрального анализа, Москва. «Мир», 1983, 312с.
17. Lehmann, E.L. Nonparametrics: Statistical Methods Based on Ranks, San Francisco. Holden-Day, Inc., 1975, 480S.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Н.Цэнд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 895
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК