Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Хөдөлгөөнт дүрсийн арга болон бартел индексийг харьцуулан судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

А.Балжинням1, Jesse Loar2, Andrew J. Haig2, Karen S. J. Yamakawa

1Гэмтэл согог, сэргээн засах тэнхим, ЭМШУИС, 2Сэргээн засах тэнхим, 3Мичиганий их сургууль АНУ

 
Абстракт

Construct validation of the language independent functional evaluation versus the barthel index in a mongolian community

Purpose

Construct validation of the language independent functional evaluation versus the barthel index in a mongolian communityose. Differences in language and literacy impede our understanding of the impact of disability around the world. Since function is primarily action, the computer-animated Language Independent Functional Evaluation (L.I.F.E.) might bypass the use of written or verbal scales. This study validates L.I.F.E. in a developing world population.

Methods

Families were randomly chosen from the city centre, suburban ‘ger’ districts and countryside of Arvaikheer, Mongolia. The L.I.F.E. and cross-translated Mongolian Barthel Index were administered in random order. Demographics including subjective observation of disability were gathered. L.I.F.E. scores were converted to Barthel equivalents.

Results

One hundred sixty eight persons completed the test. Persons with observed disability had lower L.I.F.E. scores (64.55 vs. 94.53, p<0.001). L.I.F.E. and Barthel scores related well. (Spearman’s rho=0.757, p<0.001; for persons with observed disability Pearson r=0.820, p<0.001). Individual functions all had high interclass correlations (40.75), except bowel and bladder, which had moderate correlations. Qualitative inquiry found the L.I.F.E. was preferred over the Barthel.

Conclusions

Using L.I.F.E., function can be measured without language or literacy. L.I.F.E. expands our ability to measure and compare the prevalence of disability and the impact of rehabilitation across regions perhaps leading to more rational allocation of resources.

Оршил. Даяаршиж буй одоо үед аливаа өвчин эмгэгийн тохиолдол, түүний үр дагаврын тухай ойлголтыг нэгтгэх шаардлага гарч байна. Хүний нийгмийн хэвийн харилцаанд оролцоход сөргөөр нөлөөлдөг өвчний үр дагаврыг хэмжих нь хамгийн төвөгтэй. Хүний үйл ажиллагаа, хөдөлгөөний чадварыг ихэвчлэн аман болон асуумжийн судалгааны аргаар хэмжсэн тархварзүйн судалгааны ажил түгээмэл байдаг. Үүнд нилээн хэдэн бэрхшээлтэй асуудал гардаг. Аман болон асуумжийн аргыг дэлхий дээрх 7000 гаруй хэлрүү [1] орчуулна гэдэг нь боломжгүй. Үүнээс гадна түүнийг эргэж эх хэлрүү нь орчуулах, үнэн бодиттойг батлахад нилээн бэрхшээлтэй [2]. Эрүүл мэндтэй холбоотой баримт бичиг хөгжингүй оронд ч нилээн асуудалтай [3]. Учир нь мухар сүсэг бишрэлийн улмаас болон хөдөлгөөний алдагдлын улмаас чадвар алдагдалтай хүмүүс мэдлэг мэдээлэл дутмаг байх нь их байдаг. Дээрх хүчин зүйлүүд нь аливаа чадварыг хэмжихэд саад болох бөгөөд ингэснээр чадвар алдагдлын нийгмийн болон эдийн засгийн үнэ өртөгийг тооцоход сөргөөр нөлөөлдөг. Үйл ажиллагаа гэдэг нь хөдөлгөөн юм. Орчин үеийн компьютерийн технологи нь үйл ажиллагааны чадварыг хөдөлгөөнт дүрсийн аргаар илэрхийлэх боломжтой болсон.

Хэл ярианаас үл хамаарах хөдөлгөөнт дүрсийн аргыг ашиглан компьютерээр үнэлэх арга (Language Independent Functional Evaluation буюу L.I.F.E.) нь Бартел индексийг ашиглан үйл ажиллагааны чадварыг хөдөлгөөнт дүрсээр компьютерийн тусламжтай дүрслэж, үнэлэх арга юм. Үүнд хүний нэн тэргүүний хэрэгцээ болсон 10 чадварыг үнэлнэ [4]. АНУ болон өмнөд Африкт хийсэн хэд хэдэн удаагийн сорил, шинэчлэлтийн дараа энэхүү аргын сүүлийн хувилбарыг хэрэглэхэд бэлэн болсон [5].

Зорилго

Энэхүү судалгааны ажил нь хөгжиж буй Азийн хүн амд L.I.F.E.– ийг хэрэглэж, үр дүнг Бартелийн индекстэй харьцуулан тооцох зорилготой. ‘

Материал, арга зүй

Бартел индексийг L.I.F.E –ийн үр дүнг харьцуулах зорилгоор ашигласан бөгөөд энэ нь дэлхий дахинаа хамгийн өргөн орчуулагдаж хэрэглэгддэг, түгээмэл арга билээ. Хэвлэлийн судалгааны материалаас өргөтгөн хайхад дэлхийн 17 улсын хэлрүү орчуулагдсан байна [5]. Харин олонтаа хэрэглэгддэг үйл ажиллагааны чадварыг үнэлэх (Functional Independence Measurement) арга нь зөвхөн есөн улсын хэлрүү орчуулагдсан нь олдсон [6]. Бартел индекс анх 1965 онд гарсан маш олон тооны судалгааны ажлаар чадвар алдагдлыг үнэлэх үнэн бодиттой, үр дүнтэй арга болох нь нотлогдсон [2, 4, 7]. Бартел индекс нь биеийн үйл ажиллагааны 10 чадварыг үнэлэх (үүнд: хооллох, усанд орох, өөртөө үйлчлэх, хувцаслах, бие засах, давсаг болон гэдэсний сфинктерийн үйл ажиллагаа, шилжих хөдөлгөөн хийх, явах болон шатаар явах) 30 хэсэгтэй. Чадвар болгоныг 1-5 оноогоор үнэлэх бөгөөд нийт оноо 100 байна.

L.I.F.E. нь 3D хөдөлгөөнт дүрсийн аргыг ашиглан Бартел индексийг хувирган компьютерт оруулсан. Судалгаанд оролцож буй хүн компьютер дээр гарч буй хүний хийж буй хөдөлгөөнийг өөртөөгөө харьцуулан өөрөө хийж байгаа эсвэл бага зэргийн тусламжтай шаардлагатай, эсвэл хийж чадахгүй байгаагийн алин болохыг хараад заана. Үнэлж буй 10 чадварын 7 нь Бартелийн индекстэй адил оноогоор үнэлэгдэх бөгөөд үлдсэн 3-ыг илүү нарийвчлан тооцож гаргасан.

Судалгааг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг гэрт амьдардаг, орон сууцанд амьдардаг болон хөдөө амьдардаг гэсэн байдлаар ангилж санамсаргүй түүврийн аргаар хамруулсан. Сонгогдсон гэр бүлийн гишүүдийг зоос шидүүлэх аргаар шодож нэг нь Бартел индексийг нөгөө нь L.I.F.E. бөглөсөн. Судалгаанд хамрагсад өөрсдийн мэддэг чадвар алдагдалтай хүмүүсийг санал болгож судалгаанд оролцуулсан.

Судалгааны материалыг Excel программ руу оруулж, SPSS 15 ашиглан боловсруулалт хийсэн. Колмогоров-Смирновын (К-С) сорилыг нийт онооны тархалтыг тодорхойлоход ашигласан. Кронбахын альфа коэффициент, бүлэг хоорондын хамаарлын болон Персоны коэффициент, Сперманы хамаарлын коэффициент зэргийг ашиглан үнэн бодиттойг баталсан.Түүнчлэн t критер, ANOVA г бүлэг хоорондын ялгааг тооцоход ашигласан болно.

Үр дүн

168 хүн судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагсдын нас хүйс, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт болон нийгэм эдийн засгийн байдлыг Арвайхээр хотын нийт хүн амын судалгаатай харьцуулж үзэв.Харахад ямар нэгэн чадвар алдагдалгүй хүмүүсийн L.I.F.E. болон Бартел индекс өндөр байсан (L.I.F.E. оноо 94.53±14.743 vs. 64.55±30.24, болон Бартел индекс 95.43±13.99 vs. 65.00±29.66, Mann–Whitney, z=-77.728 болон -77.853, бүгд p<0.001). К-С сорилоор L.I.F.E. нийт оноо болон Бартел индексийн нийт онооны тархалт харахад чадвар алдагдалгүй хүмүүст хэвийн биш байсан. (K-S: Z=4.292 and 5.005, all p<0.001). Үүнтэй адил сорилд харахад чадвар алдагдалтай хүмүүсийн L.I.F.E. болон Бартел индексийн оноо хэвийн тархалттай байсан (K-S: Z=1.098, p=0.179 болон Z=1.146, p=0.144).

L.I.F.E.-ийн нийт оноо Бартел индексийн нийт оноотой хамааралтай байсан. К-С сорилоор L.I.F.E. болон Бартел индексийн онооны тархалт бүх хүмүүст хэвийн биш тархалттай байсан (K-S:Z= 4.75 and 3.79 эсрэгээр, p<0.010 for all). Иймээс бид Сперманий корреляцийн коэффициентыг L.I.F.E. (дундаж 85.55±24.66) болон Бартел индексийн (дундаж 86.15±24.36) параметрийн бус үзүүлэлтийн хоорондын хамаарлыг тооцсон. Ингэхэд бүх үзүүлэлт бүх хүмүүст хамааралтай буюу L.I.F.E.-ийн нийт оноо болон Бартел индексийн нийт онооны хамаарлыг тооцоход харахад чадвар алдагдалгүй хүнд сперманий коэффициент rho=0.433, p<0.001, чадвар алдагдалтай хүнд Персоны коэффициент r=0.820, p<0.001 байсан.

L.I.F.E–ийн хэсэг тус бүр Бартел индексийн хэсэг тус бүртэй маш өндөр хамааралтай байсан. Бүлэг хоорондын коэффициентын үзүүлэлт > 0.75 байсан нь үнэн магадтай байна. L.I.F.E-ийн хооллох, усанд орох, өөртөө үйлчлэх, хувцаслах, жорлонд бие засах, шилжих хөдөлгөөн хийх, хөдлөх болон шатаар явах чадварын оноо нийт хүн амтай харьцуулахад үнэн магадтай байсан (Хүснэгт 2) бөгөөд харахад чадвар алдагдалтай хүмүүсийн оноотой харьцуулахад мөн үнэн магадтай байна. Харахад чадвар алдагдалгүй хүмүүсийн L.I.F.E. оноо усанд орох (0.906, p<0.001), болон хувцаслахад (0.789, p<0.001) үнэн магадтай байсан. Чанарын хувьд L.I.F.E. нь Бартел аргыг бодвол чадвар алдагдлыг үнэлэхэд илүү тохиромжтой, ойлгомжтой хэрэглэхэд хялбар байгаа нь ажиглагдлаа (хүснэгт 3). Учир нь L.I.F.E. судалгаанд хамрагдсан ихэнхи хүмүүс судалгааны явцад “би өндөр настай, хараа муу учраас компьютер харахад Бартел индексийг харж уншихаас илүү ойлгомжтой, хялбар байна” гэсэн үгийг ихэнхидээ сонсож байсан.

Хэлцэмж

Судалгааны баримтуудаас харахад L.I.F.E нь чадвар алдалтыг үнэлэх үрдүнтэй, үнэн бодитой арга байна. Харахад чадвар алдагдалтай хүний нийт оноо чадвар алдагдалгүй хүнийхээс ялгаатай байгаа нь энэ аргыг нийгэм хамт олонд суурилсан чадвар алдалтыг үнэлэх тархвар зүйн үнэлгээний арга болгон хэрэглэж болох нь харагдаж байна. Чадвар алдагдалтай хүмүүсийн L.I.F.E болон Бартелийн индексийн хоорондын Персоны корреляци өндөр байгаа нь (r=0,830,p<0.001 ) үүнийг баталж байна.

L.I.F.E болон Бартел индексийн хооронд зарим нэг ялгаа байна. Гэхдээ энэхүү харахад чадвар алдагдалгүй хүний үйл ажиллагааны алдагдал Бартелийн индексээр L.I.F.E-ийнхийг бодвол илүү их байгаа нь Бартелийн индексийн зарим нэг асуумж нь ойлгомжгүй байсантай холбоотой байж магад юм. L.I.F.E магадгүй зарим нэг үйл ажиллагааг илүү ойлгомжтой үзүүлдэгтэй ч холбоотой байж магад юм. Иймд энэ хоёр аргыг эмнэлзүйн шинжтэй харьцуулан судалгааг цаашид хийх шаардлагатай байна.

Гэдэс болон давсагны сфинктерийн үйл ажиллагааг үнэлэхэд үнэн магадлалын оноо бага байсан нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Хувь хүний сэтгэлзүй, нийгмийн сөрөг нөлөө зэргээс туршлагажсан эмч хүртэл энэ чадварыг зөвөөр үнэлэхэд бэрхшээлтэй байдаг. Ийм учир L.I.F.E аргад Бартел индексийг үнэлэх аргыг дээрх үзүүлэлт дээр өөрчилсөнөөр энэ хоёр аргын харьцуулалтын алдааг ихэсгэх боломжтой байсн гэж үзэж байна.

L.I.F.E-ийн онлайн хэлбрийг Мичиганы Их сургуулийн веб хуудсаас үзэх боломжтой. http://techtransfer.umich. edu/index.php

Бидний судалгаанд ашигласан L.I.F.E арга нь аливаа нэгэн хэлний саадгүйгээр үйл ажиллагааны чадварыг хэмжих боломжтойг харуулж байна. Одоогийн даяаршиж буй үед зогс гэдэг тэмдэг нь бүх хүнд аюултай гэдэг санааг харуулдагтай адил эрүүл мэндийн салбарт нүүрний хувиралын зургаар өвдөлтийн хүчийг үнэлэх аргыг өргөн хэрэглэдэг[11]. Олон улсын үйл ажиллагааны ангилалд хүүхэлдэйн киноны дүрсийг ашигладаг [12,13]. Гэхдээ энэ нь оноогоор үнэлдэггүй учир судалгааны зорилгоор ашиглах боломжгүй байдаг. Харин L.I.F.E арга нь хөдөлгөөнт дүрсийн аргуудыг ашиглаж эрдэм шинжилгээний зорилгоор ашиглах боломжтой болохыг баталж байна.

Үйл ажиллагааны чадварыг үнэлсэн эпидемиологийн судалгааны үр дүнг дутуу үнэлж болохгүй. Саяхан сэргээн засах эмчилгээний 5 сэтгүүлд нэгэн зэрэг Африкд энэ салбарын өнөөгийн байдлын талаар бичсэн [15]. Үүнд Африкд нийгэм хамт олон суурилсан сэргээн засах эмчилгээ илүү хөгжиж байгаа. Гэхдээ чадвар алдалтын талаар үнэн зөв мэдлэггүй бол, сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг ойлгоогүй цагт эрх мэдэлтнүүд зөв менежмент хийж чадахгүй. Аливаа өвчний тохиолдол, давтамжийг судлах харьцангуй хялбар харин чадвар, ачдвар алдагдлыг үнэлэх үүнтэй уялдсан нийгмийн харилцааг үнэлэх хамгийн хэцүү байдаг. L.I.F.E арга нь аливаа ёс заншил, хэл, бичиг баримтын саадгүйгээр ойлголцоход тустай арга билээ.

Дүгнэлт

L.I.F.E арга нь үйл ажиллагаа, чадвар алдагдлыг хэмжих үнэн бодитой, практикийн ач холбогдолтой арга юм. Эрдэм шинжилгээний ажилтануудын болон хүмүүсийн чадвар алдагдалын тухай ойлголтыг хялбар, нэгдсэн болгох болон хууль бүтээгчдэд сэргээн засах эмчилгээний стратегийг зөв боловсруулахад тустай.

Ном зүй

1. Gordon, Raymond G Jr., editors. Ethnologue: languages of the world. 15th ed. Dallas, TX: SIL International; 2005. http://www.ethnologue.com/
2. KuЁ cёuЁ kdeveci AA, Yavuzer G, Tennant A, SuЁ lduЁ r N, Sonel B,Arasil T. Adaptation of the modified Barthel Index for use in physical medicine and rehabilitation in Turkey. Scand J Rehab Med 2000;32:87–92.
3. Williams MV, Parker RM, Baker DW, Parikh NS, Pitkin K,Coates WC, Nurss JR. Inadequate functional health literacy among patients at two public hospitals. JAMA 1995;274: 1677–1682.
4. Mahoney FI, Barthel DW. Functional evaluation: the Barthel Index. Md Med J 1965;14:61–65.
5. Haig AJ, Jayarajan S, Maslowski E, Yamakawa KSJ, Tinney M, Beier KP, Juang D, Huang M, Chan L, Boggess T, Loar J,Owusa-Ansah B, Kalpakjian C. Development of a Language Independent Functional Evaluation (L.I.F.E.). Arch Phys Med Rehabil 2009;90:2074–2080.
6. Keith RA, Granger CV, Hamilton BB. Sherwin FS. The functional independence measure: a new tool for rehabilitation. Adv Clin Rehabil 1987;1:6–18.
7. Granger CV, Hamilton BB, Gresham GE, Kramer AA. The stroke rehabilitation outcome study. II. Relative merits of the total Barthel Index score and a four-item subscore in predicting patient out-comes. Arch Phys Med Rehabil 1989;70:100– 103.
8. Yam J, Haig AJ, Yamakawa KSJ. Face and content validity of the Language Independent Functional Evaluation (L.I.F.E.). Portuguese J Phys Rehabil Med (SFPRM) 2009;18:16–21.
9. Cronbach LJ. The dependability of behavioral measurements: theory of generalizability for scores and profiles. New York: Wiley; 1972.
10. Adedokun AO, Wilson M-MG. Urinary incontinence: historical, global, and epidemiological perspectives. Clin Geriatr Med 2004;20:399–407.
11. Hicks CL, von Baeyer CL, Spafford P, van Korlaar I, Goodenough B. The Faces Pain Scale - Revised: Toward a common metric in pediatric pain measurement. Pain 2001;93:173–183.
12. International Classification of Functioning, Disability, and Health. Geneva: World Health Organization; 2001.
13. Takahashi. Illustrations for the International Classification of Functioning, Disability, and
Health. http://www.tokyo.imagelab. or.jp/icf/ill/ english. Last accessed 18 November 2005.
14. Dartmouth COOP functional health assessment charts. http:// www.dartmouth.edu/*coopproj/. Last accessed 23 August 2009.
15. Haig AJ, Im J, Nelson VS, Adewole A, Krabek B. The practice of physical medicine and rehabilitation in Africa and Antarctica: a white book or a black mark? Simultaneous publication: J Rehabil Med 2009;41:401–405; Pm & R 2009;1:421–426; Eur J Phys Rehabil Med 2009;45:185–191; Disabil Rehabil 2009;31:1031–1037; Chin J Rehabil Med 2009;24:385–389.
16. Hartley S, Gcaza S, Batesaki B, Ngomwa P, Soumana Z,Were P, Tsengu D, Asamoa PO, Nkula AZ, Okune J. Comments of the community-based rehabilitation Africa network regarding the special report from the international rehabilitation forum
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 906
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК