Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлын үед chlamydia pneumonia эсрэг биеийн илрэлийг лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан судалсан дүн
( Илтгэлийн хураангуй )

Г.Ананд1 , С.Цогтсайхан1, Н.Ариунцэцэг2

1ЭМШУИС, Био-АС, Бичил-амь-Дархлаа судлалын тэнхим, 2ЭМШУИС, АУС, Зүрх судасны тэнхим

 
Абстракт

     The aim of this study were to compare some laboratory features in patients with or without specific antibodies to C.pneumoniae and with angina pectoris.

     Total 68 patients (56 males, 12 females) with confirmed by clinical, laboratory and functional methods diagnosis of angina pectoris were enrolled to this cross-sectional study. All personal and clinical datas of patients were collected from history of diseases using special research cards. Peripheral blood samples were collected from all participants and determined specific IgG antibodies to Chlamydia pneumoniae by ELISA.

     Patients with positive specific IgG antibodies Chlamydia pneumoniae has shown elevated blood fibrinogen titer (IgG positive: 4.36 0.26 g/L; IgG negative: 3.88 0.16 g/L; p=0.006), shorter PTT-INR (IgG positive: 1.02 0.01; IgG negative: 1.12 0.02; p=0.0001 ) in serum and elevated cholesterol contents ( IgG positive : 5.3 1.2; IgG negative: 4.7 1; p=0.05) in plasma of peripheral blood.

     Therefore we concluded that angina pectoris patient with positive specific IgG antibodies Chlamydia pneumoniae have a greater risk for thrombosis of coronary artery due to more abnormal coagulation.

    


Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалын үед Chlamydia pneumonia-ийн IgG эсрэгбие илрүүлж, эмнэлзүйн шинжүүд болон лабораторийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах

     Судалгааны материал, арга зүй: Нэг агшингийн судалгааны загвар хэрэглэсэн энэ судалгаанд эмнэл зүй, лаборатори, багажийн шинжилгээгээр зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал оношлогдсон 30-70 насны 68 (56 эрэгтэй, 12 эмэгтэй) эмчлүүлэгч хамрагдлаа. Бүх хамрагдагчийн хувийн болон эмнэл зүйн үзүүлэлтийг тусгайлан боловсруулсан судалгааны картын дагуу лабораторийн болон багажийн шинжилгээний үзүүлэлтийг өвчний түүхээс түүвэрлэн цуглуулав. Бүх хамрагдагсадаас захын цусны сорьц авч ийлдсэнд Chlamydia pneumoniae- гийн IgG эсрэгбиеийн агууламжийг фермент холбох урвалаар тодорхойлов.

     Судалгааны үр дүн: Chlamydia Pneumoniae-н IgG эерэг гарсан эмчлүүлэгчдийн (31/45.5 ) үзүүлэлтийг сөрөг гарсан эмчлүүлэгчдийнхтэй (37/54.5 ) харьцуулахад фибриногений агууламж (g/L) их (IgG) эерэг: (4.36 0.26; IgG сөрөг: 3.88 0.16 ; p=0.006), протромбины хугацааны олон улсын нормчилсон харьцаа (PTT-INR) бага (IgG эерэг: 1.02 0.01; IgG сөрөг: 1.12 0.02; p=0.0001), цусны сийвэн дэх холестерины агууламж (mmol/L) их ( IgG эерэг : 5.3 1.2; IgG сөрөг: 4.7 1; p=0.05 ) байгаа нь ажиглагдав.

     Судалгааны дүгнэлт: Бидний судалгааны үр дүнгээс харахад зүрхний булчингийн цусан хангамжийн өөрчлөлттэй, Chlamydia pneumoniae-ийн IgG эсрэгбие эерэг эмчлүүлэгчдэд цус бүлэгнэлт илүү гүн хямарч, титэм судасны бөглөрөл үүсэх эрсдэл их байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 342
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК