Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Аденовирүсийн ийлдэст дэд хэв шинжийг судалсан дүн
( Илтгэлийн хураангуй )

Н.Баясгалан1, К.Тоома2, Ч.Майцэцэг1, Б. Дармаа1, С.Цогтсайхан3, П. Нямдаваа1, 4

1ХӨСҮТ, Вирүс судлалын лаборатори,

2Япон улсын Тохоку их сургууль, Вирүс судлалын тэнхим

3ЭМШУИС, Бичил амь дархлаа судлалын тэнхим,

4Монголын Анагаах Ухааны Академи

 
Абстракт

     Human Adenoviruses (HAdVs) are non-enveloped DNA viruses and divided into 57 recognized serotypes, 7 species by the genetic appearance. Depending on the serotypes, HAdVs may cause respiratory system, conjunctival, corneal, gastrointestinal infections and urethritis.

     It has been reported 2-5% of the respiratory infectious diseases and 4-10% of pneumonia caused by adenovirus among children less than 5 years of age. By the result of the study in USA, two serotypes, HAdV-7d2 and -14p1 were reported to cause severe pneumonia and death in young adults and HAdV-11a serotype was reported to cause respiratory tract infection among children in China.

     We identified the adenovirus serotypes detected between 2010 and 2011 in Mongolia by the sequence of the hexon gene nucleotide and compared to the serotypes prevalence in other countries.

     Between January 2010 and May 2011, adenoviral DNA from 31 samples which were positive in Real-Time PCR (multiplex, real-time PСR) from one sample was extracted by QIAamp DNA mini Kit (QIAGEN). The sequencing PCR amplification was using Primus-96 plus thermocycler with QIAGEN one step PCR kit, and hexon gene nucleotide sequencing was performed by ABI 3130 x1 Genetic analyzer using BigDye TerminatorV3.1 cycle Sequincing kit. We identified 7 serotypes of adenoviral 3 species from 31 samples and 9 (29%) were HAdV B7, 6 (19%) were HAdV B3, 5 (16%) were HAdV D8, 3 (10 %) were HAdVC1, 3 (10%) were HAdV C5, 4 (13%) were HAdV C2, 1 (3%) was HAdV C6 serotypes respectively. Adenoviral infection has been in active circulation among the Mongolian population for whole year, but the activation was high in October and November. In addition, the result was different compared to the adenovirus serotypes (HAdV B3, HAdV C1, HAdV C2, and HAdV C5) detected in May 2010 and May 2011.

    


Хүний аденовирүс (Human adenovirus-HАdV’s) нь ДНХ агуулсан, бүрхүүлгүй вирүс бөгөөд удмын болон эсрэгтөрөгчийн төрхөөрөө 7 бүлэг, 57 ийлдэст хэвшинжид хуваагддаг. Хэв шинжээсээ хамаарч амьсгалын зам, нүдний салст, эвэрлэг бүрхүүл, ходоод гэдэс, давсагны үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. 5-аас доош насны хүүхдүүдэд амьсгалын замын халдварт өвчний 2-5%, уушигны үрэвслийн 4-10% нь аденовирүсээр үүсгэгдэж, АНУ-д хийсэн судалгаагаар HАdV7d2 ба 14p1 хэвшинжүүд идэр насныхны дунд хүнд хэлбэрийн уушигны үрэвсэл үүсгэж нас барах шалтгаан болдог харин хүүхэд насанд HАdV 11а хэвшинж амьсгалын замын өвчлөл үүсгэн тархалттай байгааг БНХАУ-ын судлаачид бичсэн байна.

     Монголд 2010-2011 онд илэрсэн аденовирүсийн ийлдэст хувилбарыг вирүсийн гексон генийн нуклеотидын дарааллаар тогтоож бусад улс орнуудад тархалттай байгаа хэвшинжүүдтэй харьцуулав.

     2010 оны 1-р сараас 2011 оны 5 сарын хооронд нэг сорьцноос олон вирүс илрүүлэх бодит хугацааны ПГУ(multiplex, real-time PСR)-аар аденовирүс эерэг тодорхойлогдсон 31 сорьцонд, QIAamp DNA mini Kit (QIAGEN) цомог ашиглан аденовирүсийн ДНХ-ийг ялгаж, QIAGEN one step PCR цомог, Primus-96 plus термосайклер машин ашиглан ПГУ, Applied Bio system BigDye TerminatorV3.1 cycle Sequincing цомог, ABI 3130 x1 Genetic analyzer ашиглан гексон генийн нүклеотидын дараалал тогтоох шинжилгээг тус тус хийж, пилогенетикийн модыг зурав.

     Аденовирүс эерэг тодорхойлогдсон 31 сорьц 3 бүлэгт хамаарах 7 ийлдэст дэд хэвшинжийг илрүүлснээс 9(29%) нь HAdV B7, 6(19%) нь HAdV B3, 5(16%) нь HAdV D8, 3(10 %) нь HAdVC1, 3(10%) нь HAdV C5, 4(13%) нь HAdV C2, 1(3%) нь HAdV C6 ийлдэст хэвшинжид тус тус хамаарч байлаа. Аденовирүсийн халдвар нь монгол хүн амын дунд жилийн турш эргэлтэнд байдаг боловч 10 ба 11дүгээр сард идэвхжил ихтэй байв. 2010 оны 5 сар 2011 оны 5 сард илэрсэн аденовирүсийн ийлдэст хэв шинжүүдийг харьцуулахад ялгаатай (HAdV B3, HadV C1, HAdV C2, HAdV C5,) байгаа нь ажиглагдлаа.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 434
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК