Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Зохицуулах үйлчлэлтэй ургамлын гаралтай биологийн идэвхит бодисын нөлөөгөөр идэвхижсэн т эсээс хамааралтай дархлалын хариу урвалын in vitro судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Г.Төрмөнх1, Пак Жон Ү2, Нам А-Рун2, И Жу Хён2, И Жун Кюн2

1ШУТИС, Хүнсний инженер Биотехнологийн сургууль, Монгол

2Био-эс инженерчлэлийн судалгааны хүрээлэн, Өмнөд Солонгос

 

     Энэхүү судалгааны ажил нь зохицуулах үйлчлэлтэй 20 Судалгаа, шинжилгээ ХАЛДВАР ӨВЧИН СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ¹1(50) 2013 ургамлын гаралтай биологийн идэвхит бодисын хандыг ашиглаж хүний дархлалын эсийн идэвхийг дээшлүүлсэнээр зонхилон тохиолддог хавдрын эсийн гол шинжийг өөртөө агуулсан шугаман эрлийз эсийн эсрэг үйлдлийг in vitro орчинд судалж, хүний дархлаа тогтолцооны зэрэглэлийг тогтоож, мониторинг хийх стандарт арга зүйг тодорхойлоход оршино.

     Хүний цусны мононуклеар эсийг ялган авч липополисахаридаар (LPS) сэдээлт хийсний дараа цусны цагаан эс, түүнйи дүрст элементүүдийн ерөнхий жишиг үзүүлэлт болон Т лимфоцитын (CD4, CD8, CD56) боловсрон хөгжилт, идэвхижилт, цитокин медиаторын өөрчлөлт зэрэг параметрүүд бидний боловсруулсан загварчлалын орчинд биологийн идэвхит бодисын нөлөөгөөр дархлалын тогтолцооны хувьд хэрхэн өөрчлөгдөх динамикийг тодорхойлохыг зорьсон. Ургамлын гаралтай биологийн идэвхит бодисын гол үйлчлэгч нэгдэл нь полисахаридын бүлгийн бетаглюкан байсан.

     Дээрхи судалгааны ажлын уялдаат үргэлжлэл болгож, хавдрын тодорхой шугаман эсүүдийн тухайлбал, бүдүүн гэдэсний хавдрын HT-29, хөхний хавдрын MCF-7, умайн хүзүүний хавдрын Hela-229, ходоодны хавдрын AGS мөн хүний фибробласт эсийн өсгөврийн орчинд сонгон авсан биологийн идэвхит бодисуудын хоруу чанарын скрийнинг судалгааны дүгнэлтээр, апоптозийн идэвхийг нэмэгдүүлж байгаа нь тодорхой ажиглагдсан. Дархлалын идэвхижсэн эсийг хаяглан сортлох (FACS) ажын хүрээнд, Т лимфоцитын дэд популяцуудын (CD8, CD56) шилжилтийг судалгаанд авсан чага мөөг болон чацарганы ханд өндөр хувиар идэвхижүүлж байсныг тогтоосон.

     Бидний хийсэн биологийн идэвхит бодисыг Т эсээс хамаарсан дархлалын тогтолцооны тэнцвэрт байдлыг хангах, хавдрын эсийн өсөлтийг сааруулах зорилгоор ашигласан энэхүү судалгааны ажлын үр дүн клиникийн өмнөх шатны судалгаанд чухал ач холбогдолтой гэж дүгнэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 383
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК