Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Монгол улсын хорих анги дахь сүрьеэгийн тусламж үйлчилгээ 2001-2010 оны сүрьеэгийн илрүүлэлтийн байдалд хийсэн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

П. Янжиндулам1, П. Оюунцэцэг2, Б. Сарантуяа3, С. Ганзаяа4, Б. Амгалан5, Ж.Нарантуяа6, N. Nobuyuki7, C Lambregts-van Weezwnbeek7

1 Халдварт өвчин судлалын үндэсний төв,

2 Эрүүл мэндийн яам,

3ШШГЕГ-ын харьяа хорих 429 анги,

4 ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобал Сан,

5Дэлхийн Зөн Монгол ОУБ,

6ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар,

7Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

 ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Зорилго: Хоригдлуудын дундах сүрьеэгийн өвчлөл, эмчилгээний үр дүн, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах

     Материал, аргазүй: 2001-2010 онд хорих ангид хоригдож байсан хоригдлын дунд сүрьеэ гэж оношлогдсон хоригдлуудын эмчилгээ хяналтын картыг ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны төвлөрсөн бүртгэлээс шүүж улсын тайлан мэдээтэй харьцуулан бичиглэл судалгаа хийсэн.

     Үр дүн: Хорих дахь сүрьеэгийн өвчлөл эрс буурсан байна. Монгол улсад бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлоос хорих дахь сүрьеэгийн тохиолдол 2001 онд 18 дахин, 2005 онд 10 дахин, 2008 онд 5 их байсан. Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан “Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” тушаал гарснаар сүрьеэгийн илрүүлэлт сайжирсан. Төвлөрсөн хорих ангид ял эдлэгсдээс сүрьеэгийн өвчлөл буурсан.

     Дүгнэлт: Урьдчилан хорих ангид сэжигтэн ирэх үед болон хорих ангируу шилжихэд сүрьеэ илрүүлэх үзлэг хийх хууль зүйн орчин бий болж, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр сүүлийн 10 жилд хоригдлуудын дундах сүрьеэгийн тохиолдол буурч байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 490
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК