Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Төв аймагт бүртгэгдсэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
( Илтгэлийн хураангуй )

О.Оюунтүлхүүр

Төв аймгийн нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Үндэслэл: СТСДХөтөлбөрийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй бэрхшээлтэй асуудлын нэг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)- гийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа явдал юм. Тухайлбал манай улсад 2003-2010 онд хооронд ОЭТС-гээр 776 хүн өвдөж, тэдгээрийн 426(55%) нь эмчилгээнд орж, 73,8% нь эдгэрч, 233 (30%) нас баржээ. Төв аймагт бүртгэгдсэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын нас баралт нь улсын хэмжээний нас баралтаас дээгүүр байгаа нь тухайн асуудлыг нарийвчлан шинжлэх шаардлагатайг харуулж байна.

     Зорилго: Төв аймгийн хэмжээнд 2003-2010 онд бүртгэгдсэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдолд дүн шинжилгээ хийх

     Материал, арга зүй: Улс, аймгийн хэмжээний 2003-2010оны сүүлийн 8 жилийн дүн бүртгэлийн мэдээ тайлангийн тоон үзүүлэлтэнд тулгуурлан бичиглэл судалгаа хийв.

     Үр дүн: 2003-2010 онд ОЭТС-ийн 21 тохиолдол бүртгэгдсэний 1(4,7%) эдгэрч, 6(28,5%) нь эмчилгээ дуусаагүй, 2(9,5%) нь эмчилгээнээс татгалзсан буюу хаяг тодорхойгүй, 12(57%) нь эмчилгээ хүлээж байгаад нас барсан. ОЭТС-ийн улмаас нас барсан хүмүүсийн 83% нь эрэгтэй, 17% нь эмэгтэй, хүйсийн харьцаа 4.8:1 буюу эрэгтэйчүүд илүүтэй байна. ОЭТС-гээр өвдсөн тохиолдолын 7(33%) нь эмчилгээнд хамрагдсан байна. Төв аймгийн ОЭТСийн тохиолдол 10.000 хүн амд 0.8-3.5, нас баралт 1-1.4 ноогдож, тэдгээрийн 4 эмэнд тэсвэртэй сүрьеэ 12(57,2%) байна (улсын хэмжээнд 453 буюу 58,4%). ОЭТСгийн тохиолдлын 11(68,7%) нь нэг ба хоёрдугаар бүлгийн эмчилгээ (улсын хэмжээнд 356/84,6%/) үр дүнгүй болсон, дахилттай тохиолдол байв.

     Дүгнэлт: Төв аймаг дахь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт нэмэгдэх хандлагатай байна. ОЭТС-гийн эмчилгээ асуудлыг хөдөө орон нутагт шийдэх шаардлагатай байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 288
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК