Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
Gabriel-5 бага хуралд оролцов
( Товч мэдээлэл )

Л.Энхбаатар

ХӨТМҮХ

 

МАУА Франц улсын Мерьёгийн Сантай хамтран ажиллах гэрээ байгуулаад хоёрдох жилээ болж байгаа бөгөөд 2012 оны 12 сарын 9-12-нд Аннеси хотноо болсон “GABRIEL” (Global Approach to Biological Research on Infectious Epidemics in Low-income Сountries) сүлжээний тавдугаар хуралдаанд МАУАийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооны тэргүүн, “Гялс” Анагаах ухааны төвийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Н.Наранбат нар Мерьёгийн Сангийн урилгаар, “Гялс” төвийн зардлаар оролцоод ирлээ [Зураг 1].

Уг хуралд АНУ, Бангладеш, БНХАУ, Бразиль, Израйль, Итали, Их Британи, Камерун, Кампучи, Лаос, Ливан, Люксембург, Мадагаскар, Малави, Мали, Монгол, ӨАБНУ, Парагвай, Франц, Хайти, Холланд, Тажигстан, Швейцарь, Энэтхэг зэрэг 20-иод орны 80 гаруй төлөөлөгч оролцож, эмэнд тэсвэржсэн сүрьеэгийн нянгийн тархалтыг хязгаарлах, 5 хүртлэх насны хүүхдийн пневмонийн шалтгааныг тогтоох талаар хийж буй судалгаа, хөгжингүй орнууд дахь энэ чиглэлийн судалгааны үр дүнгийн тухай 20 гаруй илтгэл хэлэлцсэний дотор академич П.Нямдаваа Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн ХӨСҮТ, “Гялс” төвийн лабораториудад хийсэн судалгааныхаа урьдчилсан дүнг танилцууллаа (илтгэлийн слайдуудыг http://mnacid. mn/mgl/index.php?option=com_content&view=article& id=18 хаягаар орж үзнэ үү). Доктор Н.Наранбат сүрьеэгийн асуудлаархи хуралдааныг даргаллаа.

Олон-төвт пневмонийн судалгааг үргэлжлүүлэн бүх сорьцонд секвенсинг хийх ажлыг Франц, БНХАУ-ын хоёр лавлагаа лабораторид хамтран хийх болсон бөгөөд манай улс БНХАУ-ын Анагаах ухааны академийн Эмгэгтөрөгчийн биологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар хуваарилагдлаа.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 279
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК