Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
Өмнөговь аймгийн зоонозын өвчин судлалын төвийн түүхэн хөгжил, ололт амжилт
( Товч мэдээлэл )

Б.Пүрэвжав

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч

 


Тус төв нь БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн 78 тоот тогтоолоор 1980 онд Гоц Аюулт Халдварт Өвчнийг Эсэргүүцэн Судлах (ГАХӨЭС) Станц нэртэйгээр Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан ажиллахаар байгуулагдан ажиллаж, 1992 онд Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар (БГХӨТГ), 2007 онд Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Төв (БГХӨСТ), 2012 оны 09 сараас Зоонозын Өвчин Судлалын Төв (ЗӨСТ) болон өөрчлөгдөж хүний нөөцийн 15 орон тоотой захиргаа аж ахуй, лаборатори, зоологийн тасагтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус байгууллага нь 1980 оноос тарваган тахлын байгалийн голомтыг судлан тогтоох үндсэн үйл ажиллагаа явуулж, эдүгээ 676 мянган га талбайд тарваган тахлын голомтыг тогтоон, 52 өсгөвөр, 264 эерэг таньцтай материал илрүүлж, өсгөвөр илэрсэн цэгүүдэд баганан тэмдэглэгээ хийлээ.

Хүрмэн, Баяндалай, Ханхонгор сумд нь ГовьАлтайн дэрлэгүүн, Гурван сайханы цурав голомтонд тарваган тахлын голомт 119000 га-д идэвхтэй байгаа ба Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо сумд нь Арговийн дэрлэгүүн, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сумд нь Зүүнговийн дэрлэгүүн голомтыг хамарсан 557000 га-д тарваган тахлын голомт идэвх султай байна.

Мөн сүүлийн жилүүдэд хяналтын шинжилгээгээр жилд боомын 100, холерийн 250-300 шинжилгээ хийж байгаа ба өсгөвөр илрээгүй болно.

2009 оноос шинжилгээг өргөжүүлэн БГХӨСҮТийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хачигт халдварын судалгааг хийж, 2010, 2011 онд 100 хүний цусны ийлдэс шинжлэн хачигт энцефалитын 9, хачигт риккетсиозын 2 эерэг таньцтай материал илрүүлээд байна.

2006 оноос Цогтцэций, Булган, Баяндалай, Даланзадгад суманд хийсэн ку-халуурлын тандалт шинжилгээгээр 242 материал шинжилснээс 13 эерэг таньцтай материал илэрч манай аймгийн Ханбогд суманд 2010 онд тарваган тахал, Ку халуурал, хачигт риккетсиоз, хачигт энцефалит голомтыг шинээр тогтоолоо.

Манай аймагт байгалийн голомтот халдварт өвчнөөс тарваган тахал, галзуу, ку-халуурал, хачигт халдвар өвчний голомт тогтоогдсон ба Өмнөговь аймаг нь Монгол улсын өмнөт хэсгийг эзэлж, улмаар БНХАУ-тай хил залгаа оршдог бөгөөд зүүн талаар Ханбогд сумын “Гашуун сухайт”, баруун талаар Гурвантэс сумын “Шивээ хүрэн”-гийн хилийн боомтоор хятад улстай байнгын харилцаатай байдаг билээ.

Түүнчлэн Монголын говийн үзэсгэлэнт байгалийг сонирхон үзэхээр жилд дунджаар 7500-8000 гадаад, дотоодын жуулчин ирж, буцдаг ба Ханбогд сумын нутаг дахь “Оюу толгой”, Цогтцэций сумын нутаг дахь “Таван толгой”, Гурвантэс сумын нутаг дахь “Нарийн сухайт”-ын нүүрсний уурхай гэх мэт дэлхийд нэр нь гарсан томоохон уул уурхайд цаашид улам нэмэгдэх байнгын 30 орчим мянган хөдөлгөөнт хүн амтай бүс нутаг учир шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд зөөвөрлөгдөн орж ирэх өндөр магадлалтай юм.

Онцгой байдлын иж бүрэн үзүүлэх сургуулийн үед шинэ болон сэргэн тархаж буй өвчинтэй тэмцэх хээрийн болон төвийн халдвартын эмнэлэг дэлгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

2008 онд ОХУ-ын Москва хот дах Н.Гамалейн нэрэмжит халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, БШУ-ны доктор, профессор Э.И.Коринберг, БГХӨСҮТ-ийн дэд захирал, БУ-ны доктор Д.Цэрэнноров нарын хамт Хүрмэн, Ханхонгор, Манлайгаас Дорноговь аймгийн төв хүртэлх 620 км-т махчин шувуудын тооллого хийж, байгалийн голомтот өвчний төлөв байдалд ажиглалт судалгаа хийсэн.

2009 онд ELISA аппараттай болсноор ийлдэс судлалын шинжилгээний ажил шинэ дээд түвшинд гарсан юм.

Байгууллагын хэрэгцээнд компьютер 2 ширхэг, автомат автоклав, зургийн аппарат, 12 вольтоор ажилладаг зөөврийн хөлдөөгч, GPS зэргийг шинээр худалдан авч ажил үйлчилгээндээ ашиглаж байна.

Хамтын ажиллагаа

Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэг, УЗН, Эрүүл Мэндийн Байгууллагууд, Жуулчны баазууд, Гүний ус ХХК-тай хамтран ажиллаж байна.

Шимэгч судлагч Г.Шүрэнцэцэг 2008 онд БНХАУын Үзэмчин хошуунд БГХӨСҮТ, БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан шинжилгээнд 10 хоног ажилласан.

Амьтан судлагч Ш.Оюунтуяа 2009 онд Япон, Америк, Монгол орнуудын хамтарсан “Монгол орны сээр нуруутан амьтдын паразитын” судалгаанд хамтран ажилласан.

Орон нутгийн дэмжлэг туслалцаа

Аймгийн ЗДТГ-аас

  • БГХӨСТ (хуучин нэрээр)-ын шинэ машинтай болох саналыг дэмжиж 2007 онд 5,8 сая төгрөг гаргасан ба түүн дээр ЭМЯ тал үнийг нь гаргаж байгууллагадаа шинэ УАЗ- фургон машин авсан.
  • 2008 онд орон нутгийн төсвийн 70,0 сая төгрөгөөр тус байгууллагын барилгын их засварыг хийлгэсэн.
  • 2008 онд орон нутгийн 8,3 сая төгрөгийн хөрөнгөөр лабораторийн ELISA аппарат, хатаах шүүгээ, микроскоп, дижитал камер зэрэг тоног төхөөрөмжийг авч шинэчилсэн.
  • 2009 онд Шинэ ба сэргэн тархаж буй халдвараас сэргийлэхэд хэрэглэх иж бүрэн нэг удаагийн 100 хамгаалах өмсгөл, хөргөгч, вакумтеннер, сорьц хадгалах сав зэргийг авахад 6814,8 мянган төгрөг, оношлуур авахад 980.0 мян.төг-ийн тусламж үзүүлсэн
  • Аймгийн Засаг Даргын 2010 оны а/685 дугаар “Шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчнөөс сэргийлэх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх тухай” захирамжаар зөөврийн компьютер, LCD проектор, 8 төрлийн санамж хэвлүүлэх зардал, ажилтнуудын өвлийн зузаан хувцас худалдан авахад 5580,0 мян.төгрөгийг шийдвэрлэн өгч бидний ажлыг дэмжсэн.
  • 2010 онд байгууллагын 30 жилийн ойд зориулан бичсэн “Өмнийн говийн гоцынхон” номыг аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр хэвлүүлсэн.
  • 2009 онд шинээр автомаск 7, уснэрэгч микроскоп, тэргэнцэртэй бактери устгах ламп, шингэн азотын зөөврийн сав зэргийг 3190.0 мянган төгрөгийн хөрөнгийг Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус тус шийдүүлсэн.
  • Аймгийн 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ЗӨСТ-ийн дулааны шугам сүлжээг нийтэд нь засварлах асуудлыг оруулж шийдвэрлүүлэн 25 сая төгрөг батлуулж, засварын ажлыг хийсэн.

Тус төвд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн 42% нь 1980-1999 оных, 58% нь 2000-2009 оны тоног төхөөрөмж байна. Сүүлийн 10 жилд шинээр авсан тоног төхөөрөмжийн 56,6%-ийг байгууллагын төсвийн хэмнэлтээс, 27,7%-ийг орон нутгийн хөрөнгөөр, 16,7% -ийг улсын төсвөөр авсан юм.

“Таван толгой” ХК-ын дэмжлэгээр 2010 онд байгууллагын 30 жилийн ойд зориулан Г.Шүрэнцэцэг, Ш.Оюунтуяа нарын бичсэн “Өмнөговь аймгийн тарваган тахлын байгалийн голомтын үндсэн агуулагч монгол огдой түүнд зонхилон тохиолдох бүүрэг” номыг хэвлүүлэн олны хүртээл болгосон.

Мэргэшлийн байдал

Дарга Д.Алтанчимэг ЗӨСҮТ-ийн хүндэт профессор

Биологич Ш.Оюунтуяа “Монгол огдойн бүүрэг” сэдвээр МУИС-ийн магистрантурт,Биологич Г.Шүрэнцэцэг “Монгол огдойн үндсэн бүүрэгний генийн бүтэц” сэдвээр мөн сургуулийн докторантурт тус тус суралцаж байна.

Дарга Д.Алтанчимэг, биологич Г. Шүрэнцэцэг, Ш.Оюунтуяа, эмч П.Ариунаа нар судалгааны үр дүнгээр нийт 11 илтгэл хэлэлцүүлсэн.

Казакстан улсын Алмата хот дах Хөл хориот ба зоонозын өвчний эрдэм шинжилгээний төвд их эмч Д.Алтанчимэг, биологич Г.Шүрэнцэцэг, Ш.Оюунтуяа нар мэргэжил дээшлүүлсэн.

Нийт 11 мэргэжилтнээс 9 (82,0%) нь гоц халдвартын мэргэжил эзэмшсэн, 3 (27,2%) нь мэргэжил дээшлүүлсэн байна.

Ололт, амжилт

Байгууллага:

  • 2003 онд "Тэргүүний байгууллага"гэрчилгээ үнэ бүхий зүйлээр
  • 2003, 2004 онд "Эрүүл мэндийг дэмжигч" байгууллага ЭМГ-ын гэрчилгээ, мөнгөн шагнал
  • 2006 онд аймгийн "Оны шилдэг байгууллага”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал
  •  "Говь Фестиваль" үзэсгэлэнд оролцож “Шилдэг мэдээлэл сургалт сурталчилгаа” номинациад шалгарч, Говьсүмбэр аймагт болсон “Төвийн бүсийн түншлэл”-д амжилттай оролцсон.
  • 2006 онд сангийн яамны сайдын тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн байгууллага” болж өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2007 онд төсвийн байгууллагуудын менежерүүдээс 2006 оны төсөв санхүүгийн ажлаараа 2-р байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагнал, аймгийн “Тэргүүний хамт олон“
  • 2007, 2008 онд төсвийн байгууллагуудын менежерүүдээс төсөв санхүүгийн ажлаараа 2,3-р байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2008 онд эрүүл мэндийн байгууллагуудаас ажил үйлсээрээ шалгарч “Шилдэг менежер”-ээр
  • 2010 онд "Эрүүл мэндийг дэмжигч манлай байгууллага”-аар, “Сайн үйлстэн, шилдэг хамт олон”-оор тус тус шагнагдсан
  • 2010 оны 3-р сард Г.Шүрэнцэцэг, Ш.Оюунтуяа, Д. Алтанчимэг нар “Зүүн сайханы өр голомтын монгол огдойн эпизоотологийн холбогдол” сэдэвт илтгэл бичиж БГХӨСҮТ-өөс зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, “Шилдэг ханын илтгэл”- ээр шалгарсан
  • Байгууллагын 30 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, БГХӨСҮТ-ийн эрдэмтэн судлаачид, Хэнтий, Өвөрхангай, Баян- Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь аймгийн мэргэжилтнүүдийн бичсэн илтгэлүүд хэлэлцүүлж, Ж.Мягмар нарын бичсэн “Өмнөговь аймгийн тарваган тахлын байгалийн голомт дахь Ochotona Pallasi-н популяцид илэрсэн эсрэг биеийн тархалт” илтгэл тэргүүн байр эзэллээ. Илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлүүлж түгээсэн.
  • 2010 оны 3-р сард Г.Шүрэнцэцэг, Ш.Оюунтуяа, А.Эрдэнэбат нар “Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Угалзангийн голомтын судалгааны дүн” сэдэвт илтгэл бичиж “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-д хэвлүүлсэн. Аймгийн ЭМ Г-аас Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан онол практикийн бага хуралд их эмч Ариунаа “Өмнөговь аймгийн хүн амын дунд хийгдсэн хачигт халдварын тандалт судалгааны дүн” сэдвээр илтгэл тавьж “Практик ач холбогдол бүхий илтгэл”-ээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан

Ажилтнуудын шагнал:

Дарга Д.Алтанчимэг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, эмч Б.Пүрэвжав “Алтангадас одон”, анчин, жолооч Д.Мөнхтөр “Онц тээвэрчин”, ня-бо Ш.Түмэнцэцэг “Санхүүгийн тэргүүний ажилтан”. Дарга Д.Алтанчимэг, эмч Б.Пүрэвжав, шимэгч судлагч Г.Шүрэнцэцэг, шимэгч судлалын лаборант Д.Наранцэцэг, амьтан судлалын лаборант Д,Сугир, ариутгагч С.Оюунчимэг, голомтын сувилагч Ц.Оюунсүрэн, анчин, жолооч Д.Мөнхтөр нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.

Тус төвийн хамт олны зургийн танилцуулгыг хавтасны дотор талаас үзнэ үү.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 646
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК