Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Хепатитийн В вирүсийн халдварыг хөдөө орон нутгийн 40-өөс дээш насны хүн амд тодорхойлсон үр дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

О.Нандин-Эрдэнэ1, Д.Даваалхам1, Х.Окомато2

1 Нийгмийн эрүүл мэндийн сургууль

2 Жичигийн анагаахын сургууль, Япон

 
Абстракт

Background: In Mongolia the incidence of hepatitis was14672 in 2011 which determine 34.3 percent of total number of communicable diseases. Of total viral infections 5.1 and 1.0 percent account for hepatitis B and C respectively. Mongolia has high prevalence of viral infections and chief complications such as liver cancer, liver cirrhosis are one of the major public health concerns.

The aim of this study was to evaluate the prevalence of hepatitis B and its risk factors among rural population aged over 40.

Study design: It is a population based cross sectional study (N=1289) that utilized SPSS version 17 for statistical analysis.

Results: Overall prevalence of hepatitis B was 12.2%. Gender was not significant for hepatitis B infection. Age was significant for hepatitis B infection. (p=0.0001) Among the study cohort 32.5% had high, 25.6% complete secondary and 15.4% non complete secondary educations. Dental procedure (OR=1.096), surgery (1.155), dialysis (OR=1.202) suggest for potential risk factors for hepatitis B infection.


 

Монгол улс нь 2011 оны байдлаар вирүст хепатит өвчний 14672 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 34.3%-ийг эзэлж, нийт вирүсийн халдварын 5.1%ийг вирүст хепатит В, 1.0%-ийг вирүст хепатит С тус тус эзэлж байна. Манай орон хепатитийн вирүсүүдийн тархалт өндөртэй бүс нутагт хамаарагддаг бөгөөд халдварын уршиг болох элэгний хавдар, элэгний хатуурал зэрэг өвчлөлүүд нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Энэхүү судалгааны зорилго нь гепатитийн В вирүсийн халдварыг хөдөө орон нутгийн 40-өөс дээш насны хүн амд тодорхойлж, зарим эрсдэлт хүчин зүйлийг судлахад оршиж байна. Судалгааг хүн амд суурилсан агшингийн аргаар явуулж, судалгааны үр дүнг SPSS-17 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Вирүсийн халдварлалтын байдлыг судлаж үзэхэд 12.2% нь ГВВ-ийн халдвартай байна.

Удиртгал

Дэлхийн 2 тэрбум гаруй хүн хепатитийн В виүсийн халдвар авсан байгаагийн 400 сая гаруй хүн В вирүсийг биедээ тээж улмаар элэгний архаг эмгэг нэн ялангуяа элэгний анхдагч өмөнгөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна.[1] Дэлхийн хэмжээгээр гепатитийн Д вирүсийн халдвар авcан HBsAg агуулагчид 5%-иас их гэж үзэж байна. Хэрвээ HBsAg агуулагч дэлхий дахинд 300 сая бол хепатитийн Д вирүсийн халдвартай хүмүүс 15 саяд хүрэх юм. [2] Хепатитийн С вирүс нь дэлхийн ихэнхи бүсэд нутагшмал байдлаар тархсан байдаг. Дэлхийн хүн амын 3% нь HCV-ийн халдвартай бөгөөд энэ нь ойролцоогоор дэлхий дээр 170 сая гаруй хүн элэгний анхдагч өмөнгөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна. ДЭМБ-аас хүн амын дунд С вирүсийн эсрэг биеийн илэрч буй байдлаар HCV-ийн тархалт ихтэй (10%- иас дээш), дунд зэргийн (2.5-10%) болон бага тархалттай (1-2.5%) гэж ангилдаг.[3] Манай орны хувьд 2011 онд вирүст гепатит өвчний 14672 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 34.3%-ийг эзэлж, нийт вирүсийн халдварын 5.1%-ийг вирүст гепатит В, 1.0%-ийг вирүст гепатит С тус тус эзэлж байна. Монгол оронд гепатитийн В, С вирүсийн тархалт өндөр болохыг вирүст гепатитийн халдварыг бууруулах талаар олон судлаачид эрдэм шинжилгээний ажил хийсэн байна.[4]

Зорилго

Хөдөө орон нутгийн 40-өөс дээш насны хүн амд гепатитийн В вирүсийн халдварын тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлоход оршино.

Судалгааны арга аргачлал

Судалгааг аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийн хэмжээг эрэгтэй эмэгтэй хүйс болон аймаг, сумын түвшинд төлөөлөх чадвартай байхаар тооцоолоход 1024 байв. Судалгааны хүрээ нь аймгуудын 40-өөс дээш насны 1024 хүн байсан ба олон үет санамсаргүй түүврийн аргаар оролцогчдыг сонголоо. Судалгааны мэдээ материалыг ёс зүйн хэм хэмжээнд цуглуулж, HBsAg тодорхойлох шинжилгээг фермент холбоот урвал (Enzime-linked immunosorbent assay-ELISA)-ын аргаар Япон улсын Жичигийн анагаахын их сургуулийн вирүс судлалын лабораторыг түшиглэн тодорхойлсон. Үр дүнгийн шинжилгээ: Дескриптив болон нарийвчилсан статистик боловсруулалтыг SPSS 17.0 ашиглан гүйцэтгэлээ. Хувьсууруудын тархалтын хэвийн эсэхийг тодорхойлсны дараа үзүүлэлтийн хоорондын ялгааг тооцоход хувиар илэрхийлэгдсэн хувьсууруудад Пирсоны хи квадратын аргыг, дунджийн ялгааг тооцохдоо Т тест, нэг ба олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээнүүдийг ашигласан. Хоёр талт р утга 0.05-аас бага байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж үзсэн.

Судалгааны үр дүн

Гепатитийн В вирүсийн халдварлалтын байдлыг судлаж үзэхэд 12.2% нь ГВВ-ийн халдвартай байна. ГВВ-ийн зарим эрсдэлт хүчин зүйлийг хүснэгт 1-д харуулав.

ГВВ-ийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судлаж үзэхэд шүдний эмчилгээ хийлгэсэн хүн амын 12.7%, гэрээр тариа хийлгэсэн хүн амын 13.2%, цус цусан бүтээгдэхүүн хийлгэсэн нь 15.0%, шивээс хийлгэсэн 12.4%-д нь ГВВ-ийн халдвар илэрсэн байна.

Судалгаанд оролцогчдыг хүйсээр судлахад 36.4% нь эрэгтэй, 63.6% нь эмэгтэй байна. Вирүсийн халдварлалтын байдлыг судлаж үзэхэд 12.2% нь ГВВ-ийн халдвартай байна. Гепатитийн В вирүсийн халдварлалтыг насны бүлгээр судлахад 40-44 насныхан 10.1%, 45-49 насныхан 16.0%, 50-54 насныхан 15.7% бөгөөд В вирүсийн халдварлалтын байдал насны бүлгээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. (p=0.0001)

Хэлцэмж

Судлаач Оюунбилэг Ж нарын 1992 оны судалгаагаар НВsAg –ны тархалт 6,8% байсан бөгөөд насны бүлгээр авч үзвэл 0-9 насанд 7.1%, 21-30 насанд 9.3%, 31-40 насанд 15.7%, 50-аас дээш насанд 15% байна [5]. Бидний судалгаагаар насны бүлгээр судлахад 50-аас дээш насанд 15.7% байна. Н.Хүрэлбаатар (2001) нар 19-53 насны 167 хүнийг хамруулснаас 29.7-31.6%-д НВsAg эерэг тодорхойлогдсон [6]. Ц.Оюунсүрэн нарын судалгаагаар НВsAg -ны тархалт 23.1%, эрүүл хүн амын дунд 15.7% байна [7]. П.Нямдаваа нарын судалгаагаар эрэгтэйчүүдийн 16.7%-д нь НВsAg илэрсэн [8] бол бидний судалгаагаар эрэгтэйчүүдийн 14.0%- д нь байна. Я.Дагвадорж нар 2001-2003 онд нэг агшны аргаар 0-80 насны хүмүүст хийсэн судалгаагаар 11.8% хувьд нь НВsAg илэрсэн байна [9]. Харин бидний судалгаагаар 12.2%-д нь НВsAg эерэг тодорхойлогдсон нь хөдөө орон нутгийн хүн амд тархалт харьцангуй нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.

Дүгнэлт

ГВВ-ийн халдварлалт нь хүйсийн хувьд ялгаагүй боловч насны хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Эрсдэлүүдийг судлаж үзэхэд ГВВ-ийн халдвартай хүн амд шивээс хийлгэх, цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, гэрээр тариа хийлгэх зэрэг эрсдэлүүд харагдаж байгаа ч статистик ач холбогдолгүй байна.

 

Ном зүй

1. Хүрэлбаатар.Н, Хепатитын В, Д вирүсийн халдварын тархалт. Вирүст хепатит зөвлөлгөөн. 2009 оны 2-р сарын 6-7; Улаанбаатар: 2009.х.31
2. ЭМЯ, ХӨСҮТ, Халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх талаар гарсан тогтоол, тушаал, заавар, журмын эмхэтгэл-1.Улаанбаатар:2011.х.355-364
3. Davaalkham D, ‘Epidemiology and prevention of hepatitis B, C, D virus infections among children in Mongolia’ Degree of doctor, Japan;2007
4. Tsatsralt-Od B, Takahashi M, Endo Kazunari, Okamoto H “Prevalence of hepatitis B, C and delta virus infections among children in Mongolia”. Progress in child hood immunization. Journal of medical virology 2007;79(8):1064-1074
5. Оюунбилэг.Ж нар Монгол хүн амд В,С,Д вирүсийн халдварын тархалтыг судалсан дүн. Вирүс судлалын тулгамдсан асуудлууд онол практикийн 8-р бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар;1992 судлаж үзэхэд ГВВ-ийн халдвартай хүн амд шивээс хийлгэх, цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, гэрээр тариа хийлгэх зэрэг эрсдэлүүд харагдаж байгаа ч статистик ач холбогдолгүй байна.
6. Хүрэлбаатар.Н Гепатитын В вирүс тээгчдийг ийлдсийн вакцинаар эмчилсэн үр дүн. Анагаах ухааны докторын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар. 2001.х.19-20
7. Оюунсүрэн.Ц нар Улаанбаатар хотын хүн амын дунд гепатитын В,С вирүс тархсан байдал. Монголын анагаах ухаан. Улаанбаатар;4/97:17-20
8. Нямдаваа.П нар Насанд хүрсэн монгол эрчүүдэд В вирүст гепатитын маркеруудын тархалтыг судалсан дүн. УСАУ-ны асуудлууд онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуйв Улаанбаатар;1998:50
9. Дагвадорж.Я нар Монгол улс дахь В, Д вирүст гепатитын эпидемиологийн зарим асуудал. Вирүс судлалын тулгамдсан асуудлууд үндэсний 10-р бага хурлын илтгэлийн товчлол. Улаанбаатар;1992:34-35
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 987
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК