Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн дундах сүрьеэгийн өвчлөл
( Судалгааны өгүүлэл )

Д.Доржмаа, Д.Наранзул, С.Отгонсүх

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

HIV and TB co-infection is very common and it is one of the challenging issues in the medical field.

Mongolia is a high TB burden country or around 4000 TB new cases were registered every year. Incidence of HIV has been increasing over the past several years. Since 1992 when the first case of HIV was registered, a total of 131 cases have been registered as of today.

Since immune system is weak, PLHIV are at high risk for other infectious disease, especially tuberculosis. First HIV and TB co-infection case was reported in Mongolia in 2005 and it was 13% of all PLHIV cases. By 2013 March 1st, a total of 19 cases were reported. They are 15% of 131 PLHIV cases. According to these data PLHIV are at high risk for TB disease.


 

2011 онд дэлхий дахинд 8.7 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилсөн бөгөөд үүнээс 13% буюу 1.1 сая нь сүрьеэ,ХДХВ-ийн хавсарсан халдвартай амьдарч байна. Сүрьеэ өвчний улмаас 1.4 сая хүн нас барсан. Эдгээр хүмүүсийн 31% буюу 430000 нь ХДХВ-ийн халдвартай амьдарч байсан байна.

Сүрьеэгийн нянгаар халдварлагдсан, ХДХВийн халдваргүй хүн сүрьеэгээр өвчлөх эрсдэл 5-10% байдаг бол ХДХВ-ийн халдвартай тохиолдолд энэ эгзэг 50% хүрдэг байна.

Манай улсад жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг, мөн сүүлийн жилд ХДХВ/ДОХ-ын тархалт нэмэгдэж байна. ХДХВийн халдвартай амьдарч буй хүмүүст дархлал суларсантай холбоотойгоор бусад халдварт өвчин, ялангуяа сүрьеэгээр өвчлөх хандлагатай байдаг. Эдгээр хүмүүсийг сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэхийн тулд өвчлөлийн байдлыг тодорхойлох хэрэгцээ байна.

Зорилго

ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн дундах сүрьеэгийн өвчлөлийг тодорхойлох

Арга аргачлал

Манай улсад 2005-2013 оны хооронд сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвартай бүртгэгдсэн 19 өвчтөний эмчилгээний картанд эргэмж бичиглэл судалгаа хийсэн.

Үр дүн

Монгол улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөгийн байдлаар 131 тохиолдол болж нэмэгдсэн байна. 2013 оны эхний 3 сарын байдлаар сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдварын 19 тохиолдол бүртгэгдсэн нь нийт тохиолдлын 15%-ийг эзэлж байна.

Сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвартай нийт тохиолдлуудын 63% буюу 12 нь ХДХВийн халдвартай амьдарч байхдаа, харин 37% буюу 7 нь ДОХ-ын шатанд байхдаа сүрьеэгээр өвчилсөн байна.

Сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдварын 19 тохиолдлын 84.2% (16) нь сүрьеэгийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хамрагдаж, амжилттай эмчлэгдсэн байна. Харин 10.5% (2) нь задлан шинжилгээгээр сүрьеэгийн улмаас нас барсан нь тогтоогдсон бол 5.3% (1) нь сүрьеэгийн эмчилгээний эрчимт шатанд нас баржээ.

Цаашид сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвар нэмэгдэж болзошгүй байна.

Дүгнэлт

  • ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дундах сүрьеэгийн өвчлөл өндөр байна.
  • ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэхийн тулд изониазидын урьдчилан сэргийлэх эмчилгээг нэвтрүүлэх, мөн ретровирүсийн эсрэг эмчилгээг CD4 эсийн тооноос үл хамааран эрт эхлүүлэх хэрэгцээ байгааг судлах шаардлагатай байна.
Ном зүй

1. “Guidelines for Intensified tuberculosis casefinding and isoniazid preventing therapy for people living with HIV in resourced constrained settings” WHO 2011 он.
2. “Global Tuberculosis Control 2012“ WHO report
3. “Сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвар” Д.Доржмаа, П.Янжиндулам, Г.Агиймаа, Д.Наранзул 2011 он
4. Сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдварын тайлан, ХӨСҮТ, СТСА, 2012 он
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Cэтгүүлийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Ц.Эрдэнэчимэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 406
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК