Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Олон эмэнд дасалтай сүрьеэтэй эмчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог ажиглалт
( Судалгааны өгүүлэл )

Г.Бор1, П.Энхтамир1, Н.Ариунболд1, Б.Баярмагнай2

1Халдварт өвчин судлалын үндэсний төв

2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Сүрьеэгийн өвчлөл, нас баралт нь манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Монгол улсад жил бүр 1000 хүн тутмын 2-нь сүрьеэгээр өвчилж байгаа бөгөөд Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна [1] . Сүрьеэ өвчин нь манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6%-г эзэлж байна [2]. Энэ нь сүрьеэгийн үед олон өвчин хавсардагч ( ОЭДС) Олон Эмэнд Дасалтай Сүрьеэгийн өвчлөл ихэсч байгаа нь дэлхий нийтийн сэтгэл түгшээсэн асуудал болж байна. 1994 оноос ДЭМБ, СУӨТОУХ- ноос хамтран дэлхийн хэмжээнд эмэнд дасалтай сүрьеэгийн түвшинг тогтоох хөтөлбөр боловсруулсан байна.

ОЭДС-ийн өвчлөлөөр тэргүүлэх 16 улс оронд 2006 оны ДЭМБ-ын тоо баримтаас үзэхэд Казахстан 24.8%, Эстон 20.3%, Гүрж 12.4%, Молдав 27.4%, Азербайджан 28.9%, Узбекстан 21.7%, ОХУ 19.4%, литва 16.6%, Украйн 13.6%, Латви14.3%, Таджикстан 20.0%, Киргизстан 10.6%, Белорусс 15.7%, Болгар 13.2% Армен 14.5% тус тус тэргүүлж байна. Эдгээр улс орнуудын ихэнх хувьд нь сувилагч нарын 80%-иас илүү нь сүрьеэтэй өвчтөнд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлж байгаа нь дэлхийн сүрьеэтэй тэмцэх ажилд асар их тус үзүүлж байна. Тэдний ажиллаж буй орчин нөхцөл харилцан адилгүй сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сувилагч нарын ихэнх нь өөрсдийн дадлагаар олж авсан мэдлэгт тулгуурлан тусламж үйлчилгээг үзүүлж, сүрьеэгийн эсрэг эмийг гардан хянаж уулгахад сувилагч нар гол үүргийг гүйцэтгэдэг. Манай оронд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиникт 2006.06.28 нд анх ОЭДС 1-р тасаг 30 ортой нээгдсэн боловч өвчлөл ихэсч 2009 оны 3 сард ОЭДС 2-р тасаг 30 ортой нээгдэн одоо улсын хэмжээнд 2 тасаг 60 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. ОЭДС-р өвчлөгсөд эмнэлэгт 6 сар хэвтэн эмчлүүлж эрчимт эмчилгээний шат дуусан халдваргүй болоод цаашид 18-24 сарын үргэлжлэх шатны эмчилгээнд хамрагддаг. Иймээс эдгээр эмчлүүлэгчдэд урт хугацааны эмчилгээний явцад сувилахуйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанарын өндөр түвшинд тасралтгүй жигд хүртээмжтэй үзүүлэхээс гадна сувилгааны онцлогыг тодорхойлж сувилахуйн тусламжийг боловсронгуй болгож дадал хэвшилд сургах зайлшгүй шаардлагатай байгаа тул бид энэхүү ажиглалт хийх үндэслэл боллоо.

Зорилго:

Олон эмэнд дасалтай сүрьеэтэй эмчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээний онцлогыг тодорхойлох

Зорилт:

  1. Олон эмэнд дасалтай сүрьеэтэй болон Эмэнд мэдрэг уушигны сүрьеэтэй хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн шинж тэмдгийг харьцуулан тодорхойлох
  2. Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасаг болон Эмэнд мэдрэг уушигны сүрьеэгийн тасгуудад үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг харьцуулан судлах
  3. Сувилагчдаас үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хэрхэн зохион байгуулж байгааг үнэлэх

Ажиглалтыг доорхи аргаар хийв.

  • Судалгааны загвар: Нэг агшингийн судалгаагаар Олон эмэнд дасалтай сүрьеэтэй эмчлүүлэгч, Эмэнд мэдрэг уушигны сүрьеэтэй эмчлүүлэгч нараас тусгайлан боловсруулсан асуумжит судалгаагаар мэдээлэл цуглуулан, үнэлгээ хийх
  • ОЭДС-ийн тасгууд Уушигны тасгуудын сувилагч нарын өдөр тутам хийгддэг ажлын ачаалал сувилахуйн тусламж үйлчилгээний онцлогыг 2012 оны өвчлөл ихтэй ачаалалтай ихэссэн 11 сарын бичиг баримт, маягтуудыг үндэслэн ажлын ялгаа, онцлогыг харьцуулан судлах
  • Сувилагчдаас үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хэрэхэн зохион байгуулж байгааг үнэлэх

Хамрах хүрээ:

Судалгааг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалтай тасаг мөн Эмэнд мэдрэг уушигны сүрьеэгийн тасгуудад онош нь батлагдан хэвтэн эмчлүүлж буй 120 эмчлүүлэгч, сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалтай тасаг мөн Эмэнд мэдрэг уушигны сүрьеэгийн тасгуудад ажиллаж буй 32 сувилагч нарыг хамруулан судалгааг явуулна.

Статистик боловсруулалт: 

  • Судалгааны материалуудыг “SPSS 20”, OpenEpi программаар статистик боловсруулалтыг хийж гүйцэтгэнэ. График, дүрслэл, хүснэгтийг комьютерийн Microsoft – excel программуудыг ашиглан гүйцэтгэнэ.

Үр дүн:

Нэг. Олон эмэнд дасалтай сүрьеэтэй болон эмэнд мэдрэг уушигны сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэл зүйн шинж тэмдгийг харьцуулан тодорхойлох

Судалгаанд нийт 120 эмчлүүлэгч хамрагдсан.

Хоёр: Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасаг болон Эмэнд мэдрэг уушигны сүрьеэгийн тасгуудад үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг харьцуулан судласан байдал

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалтай сүрьеэг эмчлэх 1,2 тасаг мөн Эмэнд мэдрэг уушигны сүрьеэгийн 1,2 тасгийн нийт 32 сувилагчаас асуумжаар авсан.


3. Асаргаа сувилгааны үндсэн зарчмыг ажилдаа хэрхэн хэрэгжүүлж ажилладаг вэ?

  • Асаргаа сувилгааны 6 зарчмыг бүрэн мэдэж байгаа 27 буюу 84,4%
  • Хагас дутуу мэдэж байгаа 5 буюу 15,6%

4. Асаргаа сувилгааны зарчмаар ажиллах ажлын нөхцөл бүрдсэн эсэх?

  •  Тийм -11 буюу 34,4%
  • Үгүй -21 буюу 65,6%

5. Сувилахуйн үйл ажиллагааны 5 шатлалын талаар таны мэдлэг хир вэ?

  • Мэддэг 32 буюу 100%
  • Өдөр тутам ажилдаа хэрэгжүүлдэг 29 буюу 90,6%
  • Зөвхөн хүнд өвчтөнд хэрэгжүүлдэг 3 буюу 9,3% хариулжээ.Өдөр тутам Сувилахуйн үйл ажиллагааны 5-н шатлалаар ажилладаг боловч сувилгаа бүрэн хийгдэж чаддаггүй 25 буюу 78,1%, ажиллах цаг бага гардаг, ажлын ачаалал их учир зөвхөн хүнд хэвтрийн өвчтөнд л түлхүү хэрэгжүүлдэг хэмээн 7 буюу 21,9% хариулсан байна.

6. Сүрьеэ өвчний үед сувилахуйн тусламж үзүүлэхэд таны мэдлэг хир хангалттай вэ?

  • Хангалттай 15 буюу 46,9%
  • Мэдлэг дутмаг 2 буюу 6,3 %
  • Нэмэлт зовиур үүсэхгүй ажилладаг 15, буюу 46,9%

7. Сүрьеэ өвчний хүндрэлийн үед аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах талаар хир мэдэх вэ?

  • Сайн хангалттай 10 буюу 31,3%
  • Дунд зэрэг 6 буюу 18,8%
  • Дутмаг 1 буюу 3,1%
  • Хангалтгүй 15 буюу 46,8%

8. Сүрьеэ өвчний талаар Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулахад таны мэдлэгийн хүрээ хир хангалттай вэ?

  • Хангалттай 16 буюу 50%
  • Суралцах шаардлагатай 16 буюу 50%

9. Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчний үед үзүүлэх сувилахуйн тусламж, Эмэнд мэдрэг уушгины сүрьеэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ хоорондоо ялгаатай байдаг уу?

  • Ялгаатай урт хугацааны турш сувилгаа шаардлагатай гэж 29 буюу 90,6%
  • Ялгаагүй ижил гэж 3 буюу 9,4%-ийг эзэлж байна.

10. Олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгийн ачаалал, уушигны тасгийн ажлын ачаалалаас онцлогтой юу?

  • Олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгийн ачаалал их онцлогтой 29 буюу 90,6%
  • Уушгины тасгийн ажлын ачаалалтай ижил 3 буюу 9,4% хариулсан байна.

11. Олон эмийн дасалтай сүрьеэтэй үйлчлүүлэгч нарт үзүүлэх сувилахуйн тусламж ялгаатай бол юугаараа ялгаатай вэ?

  • Сүрьеэгийн эмийн гаж нөлөө их илэрдэг
  • Ажлын ачаалал ихтэй
  • Хатгалтын тоо ихтэй
  • Сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал ихтэй тул сэтгэл засалч байх
  • Асран хамгаалагч нартай байнгын холбоотой байх
  • Хүнд, хэвтрийн дэглэм ихтэй, хэт туранхайгаас хамааран холголт цооролт үүсэх магадлалтай

Олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгийн онцлогыг асаргаа, сувилгааны нэр төрөл олон, халдвар авах эрсдэлтэй, сэтгэцийн талаас өөрчлөлт их гардаг, эмийн гаж нөлөө их илэрдэг, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлдэг зэргийг тодорхойлсон байна.

Дүгнэлт:

  1. Олон эмийн дасалтай сүрьеэгээр өвчилсөн эмчлүүлэгчийн эмнэлзүйн шинж нь Эмэнд мэдрэг уушгины сүрьеэгээр өвдсөн үйлчлүүлэгчийн эмнэлзүйн шинжээс өвөрмөц ялгаатай онцлог байгааг харуулсан. Олон эмийн дасалтай сүрьеэгээр өвчлөх нь орон нутгаас төвлөрсөн хот суурингийн хүмүүс илүү өвдөж байгаа нь харагдаж байна.
  2. Судалгаанд хамрагдсан сувилагчдын 65,6% - нь 36-аас дээш насны сувилагч эзлэж байгаа нь залуу боловсон хүчины дутагдал, хүний нөөц хомсдолтой байгааг харуулж байна. Асаргаа сувилгааны үндсэн зарчмийн дагуу орчин нөхцөл бүрдээгүй хэмээн 65,6% үнэлсэн байна.
  • Эндээс харахад ажлын ачаалал их, нэг сувилагчид ноогдох эмчлүүлэгчийн тоо их байгаагаас хамааран зөвхөн хүнд хэвтрийн өвчтөнд сувилгааг үзүүлж буй нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт сөрөгөөр нөлөөлөх магадлал өндөр байна.
  • Сувилагчдын сүрьеэ өвчний тухай мэдлэг хангалттай боловч шинэ багаж тоног, төхөөрөмж, яаралтай тусламжийн багаж хэрэгслэл, аппарат тоног төхөөрөмжтэй харьцах талаар мэдлэг хангалтгүй хэмээн 46,8% нь хариулжээ.
  • Олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгийн онцлогтой хэмээн судалгаанд оролцогчдын 90,6% нь үзэж, онцлогыг асаргаа сувилгааны нэр төрөл олон, халдвар авах эрсдэлтэй, сэтгэцийн талаас гарах өөрчлөлт, холголт цооролт үүсэх магадлалтай, эмийн гаж нөлөө их илрэх, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлдэг зэргийг тодорхойлсон байна.

3. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр нөлөөний чанар 50% хангалтгүй гэж үнэлсэнээс сувилагчдын дунд сургалт, эмчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр нөлөөг сайжруулах зүй ёсны шаардлага байгааг харуулж байна.

Ном зүй

1. СТСА мэдээ 2011
2. СТСА мэдээ 2010
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Cэтгүүлийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Н.Наранбат


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1552
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК