Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
013.Брудзинскийн хамшинж
( Түүх )

Анагаах ухааны доктор Л.Энхбаатар, ХӨСҮТ

Анагаах ухааны магистр, клиникийн профессор Б.Байгал, ЭМШУИС

 

Йозеф Брудзинский (Nol.Jysef Brudzinski) нь 1874 оны 1 дүгээр сарын 26-нд хаант Оросын үеийн Плоцкийн мужийн Болев гэдэг газар төржээ. Хүүхдийн эмч, эрдэмтэн, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч, багш польш хүн болно. Тэрээр 1864 онд шведийн хаан Густав II Адольфын байгуулсан Эстонийн Тартускийн их сургууль, Москвагийн анагаах ухааны их сургуулийг 1897 онд төгсжээ [2]. Йозеф Брудзинский хүүхдийн эмчээр мэргэжисэн бөгөөд дээшлүүлэх курсыг Краков, Париж, Австрийн Граце, Варшав хотуудад хийсэн байна. 1903 онд Польшийн төв хэсэгт байрлах томоохон Лодз буюу “Завь” нэртэй хотын Анн-Марийн нэрэмжит хүүхдийн эмнэлэгт уригдан ажиллажээ. 1910 онд Варшав хотод сайн дурынхны санхүүжилтээр өөрийн хүсэж мөрөөдөж байсан хүүхдийн эмнэлэг байгуулжээ [2]. Дэлхийн 1 дүгээр дайны үед германы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байв. Дайны үед Йозеф Брудзинский Варшавын их сургуулийг сэргээх ажилд идэвхтэй оролцож 1915 онд уг сургуулийн 19 дэхь захирал болсон байна [3]. Йозеф Брудзинский нь гэдэсний нянгийн төрөл зүйлийн судалгаа, мэдрэлийн рефлекс, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлгийг зохион байгуулах чиглэлээр эрдмийн ажил хийж байжээ. Түүний менингит өвчний үед өгөх рефлексийн өөрчлөлт хам шинжийг Брудзинскийн хамшинж гэд нэрлэжээ. Тэрээр 1908 онд Польшийн хүүхдийн эмгэгийн судалгааны <> сэтгүүлийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 1917 оны 12 дугаар сарын 18-нд Варшав хотод 43 насандаа нас баржээ.

Тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл буюу менингитын үед болон зарим өвчнүүдийн үед илэрдэг шинжүүдийг 20-р зууны эхэн үед польшийн эрдэмтэн, хүүхдийн өвчин судлаач их эмч Йозеф Брудзинский бичиж байсан байна.

Эдгээр шинжүүдийг дараах аргачилалаар өвчтөн дээр илрүүлнэ:

  • Брудзинскийн дээд шинж - өвчтөний эрүүг цээжинд нь хүргэх гэж оролдоход хөл нь нугарч гэдэс рүүргээ татагдана. Анх 1909 онд бичигдсэн. 
  • Брудзинскийн дунд шинж -өвчтөний умдаг ясан дээр нь дарахад өвчтөн түнх болон өвдөгний үеэрээ хөлөө нугална. Анх 1916 онд бичигдсэн.

  • Брудзинскийн дунд шинж - Кернигийн шинжийг өвчтөний 1 талд нь үзэж байхад нөгөө талын хөл нь өвдөг, түнхний үеээрээ нугарч гэдэс рүү нь татагдана. Анх 1908 онд бичигдсэн.
  • Брудзинскийн хацарны шинж - өвчтөний шанааны ясны доохон хацар дээр нь дарахад рефлексийн замаар мөрөө өргөж, тохойны үеэрээ гараа нугална. Анх 1916 онд бичигдсэн байна.

Уг сэтгүүлд халдварт менингит өвчинтэй холбоотой Кернигийн болон Брудзинскийн хамшинжийг бичсэн учир нь бидний судалгаагаар Монгол улсын хэмжээнд 2022 он хүртлэх менингит өвчний хандлагыг тодорхойлсон судалгаагаар уг өвчин 2015-2016 онд улсын хэмжээнд 10000 хүнд 14-15.6 хүн өвчлөх, Улаанбаатар хотод 2014 онд 30.1; 2015 онд 8.1 хүн өвчлөх магадлалтай байсан бөгөөд дэгдэлт гарч болзошгүй гэж үзсэн юм [4].

Ном зүй

1. http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1519714
2. Ru.wikipedia.orf/wiki/Симптомы_Брудзинского
3. http://ru.wikipedia.org/wiki/Варшавский_университет
4. Д.Алтанцэцэг, Б.Ганцоож, В.Ундрам, Л.Энхбаатар (2013) “Халдварт менингит өвчний улсын хэмжээний хандлага” Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн “Эмч нарын онол практикийн бага хурлын эмхтгэл” 252-254 тал, Улаанбаатар хот
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1338
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК