Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 2012-2013 оны үйл ажиллагааг үнэлсэн дүн
( Товч мэдээлэл )

Б.Ганцоож

Халдварт өвчин судлалын үндэсний төв,

Томуугийн үндэсний төв

 

Нэг. Өрхийн эмнэлгүүдийн 2012-2013 оны үйл ажиллагааны үнэлгээний дүн

Томуугийн харуулдан тандалтын нэгж (ТХТН)- үүдийн 2012-2013 оны үйл ажиллагааны үнэлгээний дүнг 2012 оны гурав, дөрөв, 2013 оны нэг, хоёрдугаар улирлын дунджаар гаргаж байр эзлүүлэв. Үнэлгээг дараах үзүүлэлтүүдийг үндэслэн үнэлгээ хийсэн болно. Үүнд: нэгдүгээрт мэдээ өгөлт, хоёрдугаарт вирүсийн тоо, гуравдугаарт сорьц ирүүлсэн хувь, дөрөвдүгээрт вирүс илрүүлсэн хувь, тавдугаарт аудио хуралд оролцсон байдал, зургадугаарт 2011/2012 томуугийн улиралд авсан дүн гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу 0-5 баллын системээр оноо өгч дүгнэв [Үнэлгээ хийсэн аргачлалыг Халдварт Өвчин Судлалын Монголын сэтгүүлийн 2012 оны ¹6 (49)-ын 45-46 тал үзэж болно]. Ингэж дүгнэхэд нэгдүгээр зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Баянзүрх дүүргийн “Насан урт” ӨЭМТ, хоёрдугаар байранд Хан-уул дүүргийн “Амин тус” ӨЭМТ, гуравдугаар байранд Багануур дүүргийн “Энэрэлт өлзий” ӨЭМТ, хоёрдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Говьсүмбэр аймгийн “Энх тус дэм” ӨЭМТ , хоёрдугаар байранд Хөвсгөл аймгийн “Буян” ӨЭМТ, гуравдугаар байранд Төв аймгийн “Биндэръяа зуунмод” ӨЭМТ, гуравдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Баян-Өлгий аймгийн “Рауан” ӨЭМТ, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн “Мейрим” ӨЭМТ, гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн “Жансая” ӨЭМТ тус тус оров [1-3 дугаар хүснэгтэнд үзүүлэв].

Хоёр. Нэгдсэн эмнэлгүүдийн 2012-2013 оны үйл ажиллагааны үнэлгээний дүн

Нэгдүгээр зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байранд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байранд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байранд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байранд ГовьАлтай аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус оров [3-6 дугаар хүснэгтэнд үзүүлэв].

Гурав. Лавлагаа төвүүдийн 2012-2013 оны үйл ажиллагааны үнэлгээний дүн

Нэгдүгээр зэрэглэлийн лавлагаа төвүүдээс нэгдүгээр байранд ЭХЭМҮТ, хоёрдугаар байранд ХӨСҮТ, хоёрдугаар зэрэглэлийн лавлагаа төвүүдээс нэгдүгээр байранд нэгдсэн 1-р эмнэлэг, хоёрдугаар байранд ХСҮТ, гуравдугаар байранд нэгдсэн 3-р эмнэлэг тус тус оров[7-8 дугаар хүснэгтэнд үзүүлэв].

Дөрөв. Аймгийн ЭМГ, дүүргийн ЭМН-үүдийн 2012- 2013 оны үйл ажиллагааны үнэлгээний дүн

Аймгийн ЭМГ, дүүргийн ЭМН- нэгдүгээр байранд Говьсүмбэр аймгийн ЭМГ, хоёрдугаар байранд аймгийн ЭМГ, гуравдугаар байранд Төв аймгийн ЭМГ тус тус оров [9 дүгээр хүснэгтэнд үзүүлэв].

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 284
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК