Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Хоёр. Аман илтгэлүүд-2.5 2012-2013 оны томуугийн улиралд Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хийсэн томуугийн тандалт судалгааны дүн
( Лекц )

А.Бурмаа1, T.Камигаки2, Г.Нямаа1, Ч.Майцэцэг1, П.Нямдаваа1, 3, Х.Ошитани2

1ХӨСҮТ, 2ТИС-ВСТ, 3MАУА

 
Абстракт

During the period from October 1, 2012 to May 1, 2013 have been conducted an outpatient and inpatient influenza surveillances among the population of Sainshand, Zamyn-Uud, Dornogovi province and Baganuur district of Ulaanbaatar city.

During that period have been registered 1,191 ILI (419 cases per 10,000 population) and 567 sARI (200 cases per 10,000 population) cases in Baganuur district, 1,978 ILI (1,032 cases per 10,000 population) and 801 sARI (418 cases per 10,000 population) cases in Sainshand and 199 sARI (132.6 cases per 10,000 population) cases were hospitalized in Zamyn-Uud hospital. If compare these three different sites by the number of ILI and sARI cases in Sainshand the number of cases were two to three times higher than in other two places. From the hospitalized patients 1,544 (16.2%) were with sARI and there was one fatal case registered in Sainshand province hospital due to pneumonia.

We tested 453 naso-pharyngeal samples from ILI and sARI patients by rt-RT-PCR for detection of influenza viruses and 86(19.0%) positive samples have been detected. In parallel, we used 1,143 rapid kits for detection of influenza viruses and 204(14.4%) positive samples were detected. Ninety nine percent of positives were influenza A viruses and 2 samples were positive for both A and B.

In Mongolia in the whole, as well as in study areas the ILI activity was a relatively mild in the past influenza season and there was dominated influenza A(H3N2) viruses.


 

2012 оны 10 дугаар сарын 1-нээс 2013 оны 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Улаанбаатар хотын Багануур дүүргийн хүн амын дунд томуугийн амбулатори болон эмнэлэгт суурилсан тандалтыг явууллаа. Дээрх хугацаанд Багануур дүүрэгт томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий 1,191 (10,000 хүн амд 419), амьсгалын замын хүнд халдвар (АЗХХ)-ын 567 (10,000 хүн амд 200), Сайншанд суманд ТТӨ-ий 1,978 (10,000 хүн амд 1,032), АЗХХ-ын 801 (10,000 хүн амд 418), Замын- Үүд сумын нэгдсэн эмнэлэгт АЗХХ-ын 199 (10,000 хүн амд 132.6) тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Судалгаанд хамрагдсан сум, дүүргийн ТТӨ, АЗХХ-ын өвчлөлийн тоог харьцуулан үзвэл Сайншанд суманд ТТӨ, АЗХХ-ын өвчлөлийн тоо даруй 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Судалгаанд хамрагдсан эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүдэд АЗХХ-ын шалтгаантай 1,544 (16.2%) өвчтөн хэвтэн эмчлүүлснээс Сайншанд сумын Нэгдсэн Эмнэлэгт уушгины үрэвслийн шалтгаантай 1 нас баралт бүртгэгджээ.

ТТӨ, АЗХХ-тай 453 өвчтөнөөс хамарзалгиурын сорьц цуглуулж, бодит хугацааны урвуутранскриптазын полимеразын гинжин урвал (бх-УТПГУ)- аар томуугийн вирүсийг илрүүлэх шинжилгээ хийхэд 86(19.0%) сорьцонд томуугийн вирүс эерэг тодорхойлогдсон байна. Түүнчлэн, бид томуугийн вирүс илрүүлэх 1,143 хурдавчилсан оношлуур хэрэглэж, 204 (14.4%) сорьцонд томуугийн вирүс эерэг, эдгээрийн 99%-д нь томуугийн А, 2 сорьцонд томуугийн А, В хамт тодорхойлогдсон байна.

Өнгөрч буй томуугийн улиралд судалгаанд хамрагдсан аймаг, дүүрэг төдийгүй Монгол улсын хэмжээнд томуугийн идэвхжил харьцангуй бага байж, томуугийн A (H3N2) дэд хэвшинж давамгайлж эргэлтэнд байлаа.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 335
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК